| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03454/И |
| Дугаар | 312/шш2026/00536 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2026/00536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
*****ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******нь 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр *******-иас 1003331656 дугаартай зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийн зээлийн 36 сарын хугацаатай, 3,2%-ийн хүүтэйгээр автомашин худалдаж авах зориулалтаар Toyota corolla * арлын дугаартай, ******** улсын дугаартай *******автомашиныг барьцаалан зээл авсан болно. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн, манай байгууллагын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар ажилласан боловч хариуцагч нь бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй, холбоо барих утас нь холбогдохгүй байгаа. Хариуцагчийн бүртгэлтэй хаяг болох Орхон ********тоот хаяг дээр бүртгэлтэй боловч амьдардаггүй талаар тодорхойлолтыг 2025 оны 08 сарын 29-нд авсан. Иймд **********ыг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Хур төрийн мэдээлэл солилцооны системээс гаргасан мэдээлэл, зээл хүсэгчийн өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***********ийн нэхэмжлэлтэй ********ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******** хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа ******* дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ********ын *****-г эрэн сурвалжилсугай.
2. ********ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож хүсэлт гаргагч *********-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д мэдэгдэхийг ******* дахь Цагдаагийн газарт даалгасугай.
4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА