Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2026/00537

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

 

Нэхэмжлэгч: *********-ийн нэхэмжлэлтэй,

 

************ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн нөхөр болох********ийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. БИд 2007 онд сурагч байхдаа танилцаж 2010 онд гэр бүл болж нэг гэрт хамтран амьдарч байгаад 2015 оны 09 дүгээр сарын 08-нд бидний дундаас охин Үйлстөгөлдөр мэндэлсэн билээ. Ингээд 2016.12.21-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Гэтэл 2018 онд нөхөр ******* нь түрээсийн байрныхаа эзэн болох ээжтэйгээ нас ойролцоо эгчтэйгээ явалдаж бид салахаар болсон юм. Би охин *********өө авч өөрийн гэртээ очсон. Үүнээс хойш нөхөр маанвбидний харж хандаж байгаагүй. Одоо хаана байгаа нь тодорхойгүйалбан ёсны хаяг болох *******аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт бүртгэлтэй боловч уг багт оршин суудаггүй юм байна. Би ********ийн эцэг *******ээр тэжээн тэтгүүлэх мөн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй боловч олдохгүй олон жил боллоо. Иймд ********ийг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ********сумын Засаг даргын тодорхойлолт, ****ийн фото зураг, иргэний хэрэг үүсгэсэн захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********ийн нэхэмжлэлтэй ********ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******хийн хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ****-г эрэн сурвалжилсугай.

 

2. ******йг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож хүсэлт гаргагч *******-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА