Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2026/00538

 

 

 

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

 

Нэхэмжлэгч: **********-ийн нэхэмжлэлтэй,

 

* эрэн сурвалжлуу********лах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******** нь 2024 онд өөрийн хүсэлтээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн албан хаагчид төрөөс олгосон дүрэмт хувцасны төлбөрийг барагдуулах ёстой байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй 2 жил болж байна. Тэр хүний дүрэмт хувцасны төлбөр 2,400,000 төгрөгөө гаргуулах гэхэд олдохгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Утсаа ч авдагүй, огт холбоо барьж чадахгүй байгаа гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 8152 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 5/780 дугаартай албан бичиг, 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн захирагчийн тушаал, нэхэмжлэх, хувцасны баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *********йн нэхэмжлэлтэй *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******ийг хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа ********т даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. ****** эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *-д мэдэгдэхийг ***** айм******аг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА