Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2026/00541

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

 

Хүсэлт гаргагч: *********-ын

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1987-1990 оны хооронд **** хөдөө аж ахуйн технокумд малын бага эмчээр мэргэжил эзэмшээд 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс *****суманд малын бага эмчээр томилогдсон байдаг. 1995 он хүртэл 4 жил 8 сараар миний ажилласан жилийг хаасан байдаг. 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын дэвтэрт шилжээд 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сар хүртэл ажиллаж татвар төлсөн баримт байгаа. Тэгээд 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 4 сар хүртэл төлсөн баримт нь нотолгоотой байгаа. Энэ бүгдийг хэрэгт өгсөн байгаа. 4 жил 8 сар дээр 1995, 1996 оны 4,4 сар ороод 8 сар болж байгаа. 5 жил 4 сарыг ажилласан жилд оруулах гэж бичиг баримтаа бүрдүүлсэн. Тухайн үед Зүйл сумын Хөгжил нэгдэл гэж байсан. Одоо ***** сум болсон. Хөгжил нэгдэл нь хувьд шилжсэн гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 375288 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай захирамж, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай захирамж, архивын магадлагаа, малын бага эмчийн диплом, улсын мал эмнэлгийн байцаагчийн эрх, гэрч ******* нарын гэрчийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ********эмнэлгийн үржлийн албанд малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч *******эмнэлгийн үржлийн албанд 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд малын бага эмчээр ажиллаж байсан байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

****** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаартай захирамж, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай захирамж, архивын магадлагаа, малын бага эмчийн диплом, улсын мал эмнэлгийн байцаагчийн эрх, гэрч ******* нарын гэрчийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар *******ыг ********эмнэлгийн үржлийн албанд 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд малын бага эмчээр ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар***** овогт *********-ыг ***********сумын Мал эмнэлгийн үржлийн албанд 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.БАТТУЛГА