| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/04023/И |
| Дугаар | 312/шш2026/00542 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2026/00542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1983 онд хивсний үйлдвэрт ажилд орсон юм. Хивсний үйлдвэрийн боловсон хүчин маань миний овгийг Хажидсүрэн гэхийг ****** гэж тушаал гаргасан байсныг зөвтгүүлэх гэж байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр *******гэж явж байгаа. Иймд Х********н намайг 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл *****хотын хивсний үйлдвэрт хивс зөөгчөөр, 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *******-д ачигч жолоочоор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ****** аймгийн архивын тасгийн тодорхойлолт, архивын лавлагаа,******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, ******аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баталгаажилтын хуудас, 1983 оны тушаалын хавсралт, 1987 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ажилд авах тухай тушаал, хүнсний комбинатын даргын 207 дугаартай тушаал, Тасун ХК-ийн 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дугаартай тушаал, 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай тушаал, фото зургууд, гэрч *******р, нарын мэдүүлэг, жолооны үнэмлэхийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч*********1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ****** 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч жолоочоор ажиллаж байсан байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Орхон аймгийн архивын тасгийн тодорхойлолт, архивын лавлагаа, ****** аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, ********* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баталгаажилтын хуудас, 1983 оны тушаалын хавсралт, 1987 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ажилд авах тухай тушаал, хүнсний комбинатын даргын 207 дугаартай тушаал, *****-ийн 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 189 дугаартай тушаал, 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 190 дугаартай тушаал, фото зургууд, гэрч ********, нарын мэдүүлэг, жолооны үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар ****** 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч жолоочоор ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******/-ыг ******** 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, 1987 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ачигч жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА