| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/13693/И |
| Дугаар | 191/ШШ2026/01579 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/01579
2026 01 27 191/ШШ2026/01579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 11-р хороо, зайсан гудамж, *******-19 тоотод оршин суух, ******* овогт Доохүү-н /*******/-н нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* дүүрэг, 6-р хороо, *******-р байрны 20 тоотод оршин суух, ууд овогт ын *******/-д холбогдох,
гэрээний үүрэгт 35,491,*******0 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч *******д холбогдуулан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөрт 35,491,*******0 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
1а. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...2022 оны 12-р сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худладан авах гэрээ байгуулж, үүрэг биелэгдээгүй тул гэрээний талууд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тооцо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар сар бүр 3 хувийн хүү төлөхөөр тохирч, үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулснаар хариуцагч төлбөр төлөөгүй бөгөөд 2025 оны 9-р сарын 9-ний өдөр 60,000,000 төгрөгийг төлснөөс 59,000,000 төгрөгийг үндсэн автомашины үнээс хасаж тооцоод үлдэгдэл 1,000,000 төгрөгийг алдангийн төлбөрөөс хасаж тооцсон. Одоо зээлийн хүүгийн төлбөрт 4,661,000 төгрөг, алдангийн төлбөрт 30,830,*******0 төгрөгийг шаардаж байгаа гэж тодорхойлсон.
2. Хариуцагч ******* нэхэмжлэгч Д.тай найз нөхдийн холбоотой, манайх энэ машиныг унаж ашиглахгүй байна чи авах уу гэж асуухад нь би хүүхдээ эмнэлэгт эмчилгээнд зөөдөг байсан тул унаа машин хэрэгтэй байсан тул худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэхдээ би машины төлбөрийг газраа зарахаар өгнө гэдгээ д хэлж тохиролцсон байсан. миний амьдралыг сайн мэдэж байгаа.
Мөн Д. нь надаар хуучин хувцас болон гэрийн тавилга зэргийг өгч заруулдаг байсан. надаас хүү, алданги авахгүй, зүгээр нөхөр хүүхэддээ үзүүлэх зорилготой гэж хэлж гуйсан учраас би олон жил үерхсэн нөхөрлөлдөө итгээд гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ би машины үнэ 40 сая төгрөг, хувцас барааны үнэ 19 сая төгрөг гэж задалж гэрээнд тусгах талаар хэлэхэд хүлээж аваагүй. Ингээд миний газар 2025 оны 9-р сард зарагдсан тул би 60,000,000 төгрөгийг 2025 оны 9-р сарын 9-ний өдөр д охиныхоо данснаас шилжүүлсэн. Энэ мөнгийг би 2022 оны 12-р сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт шилжүүлсэн.
Гэтэл нь хэлсэн ярьсан зүйлээсээ буцаж ийм байдал гаргаж байгаад би үнэхээр харамсаж байна. Хуучин хувцас, тавилга бусдад зарахдаа хүү тооцоод гарын үсэг зурдаг тэнэг хүн байхгүй, би -с өөртөө авч өмсөхөөр хувцас авч байгаагүй, бид хоёрын размер шал өөр. Би 60,000,000 төгрөгийг шилжүүллээ гээд утсаар ярихад надтай тооцоо нийлээгүй. Би тэр хүнд хуучин хувцасыг нь зарж өгөөд яагаад хүү төлөх ёстой юм? Нарантуя Отта гэдэг дэлгүүрийг ажилуулж байсан хуучин хувцас ч гэсэн чанартай гэдэг байдлаар хүмүүст ярьж хэлж хувцасыг нь зардаг байсан, 10 сая төгрөгөөр зараад өг гэсэн тавилга нь зарагдаагүй байж л байгаа аваач гээд авахгүй байгаа. Миний хүүхэд 5-р сарын 26-ны өдөр нас барсан тул эвлэрүүлэн зуучлалаас дуудахад нь би очих боломжгүй байгаагаа хэлж байсан. Би энэ хүнд 800 сая төгрөгийн үнэтэй бараа зарж өгсөн байхад ажлын хөлс гэж нэг ч төгрөг өгч үзээгүй, миний газрыг зарахаар өөрөө хөөцөлдөөд явж байсан, би энэ хүнийг буруу таньсан байж, туслах ёсгүй, найзаа гэж буруу таньсан байна, маш их гомдсон, хүүхэд өвдсөн байна тайван байлгаад өгөөч гэж -с зөндөө гуйсан. Одоо энэ хүнд төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, Д.-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5-6/, 2023-10-13-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хх-7/, 2022-12-26-ны өдрийн зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-8-9/, 2025-9-9-ний өдрийн Д. гарын үсэг зурсан мөнгө хүлээн авсан баримт /хх-10/, ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн *******-н хаяг олж тогтоосон тухай 2025-9-9-ний өдрийн албан бичиг /хх-11/, Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай 2025-6-18-ны өдрийн баримт /хх-12/, төлөөлөгчөөр *******г томилсон 2025-6-25-ны өдрийн итгэмжлэл /хх-13/ зэрэг баримтуудыг гаргасан.
3б. Хариуцагч *******-с хариу тайлбар /хх-25-26/, ийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /хх-31/, төлөөлөгчөөр ийг томилсон 2026-01-12-ны өдрийн итгэмжлэл /хх-39/ зэргийг шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.-н нэхэмжлэлээс 3,602,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 31,889,*******0 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ 2022 оны 12-р сарын 26-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг үндэслэн хүүгийн төлбөрт 4,661,000 төгрөг, алдангийн төлбөрт 30,830,*******0 төгрөг, нийт 35,491,*******0 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан тодорхойлсон.
3. Хариуцагч нь Д.тай найз нөхдийн харилцаа холбоотой байсан, Д. манайх энэ машиныг унаж ашиглахгүй байна чи авах уу гэж асуухад нь би хүүхдээ эмнэлэгт эмчилгээнд зөөдөг байсан, унаа машин хэрэгтэй байсан тул худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэхдээ би машины төлбөрийг газраа зарахаар өгнө гэдгээ д хэлж тохиролцсон байсан.
Мөн Д. нь надаар хуучин хувцас болон гэрийн тавилга зэргийг өгч заруулдаг байсан. надаас хүү, алданги авахгүй, зүгээр нөхөр хүүхэддээ үзүүлэх зорилготой гэж хэлж гуйсан учраас би олон жил үерхсэн нөхөрлөлдөө итгээд гэрээнд гарын үсэг зурсан. Миний газар зарагдсан тул би 60,000,000 төгрөгийг 2025 оны 9-р сарын 9-ний өдөр д охиныхоо данснаас шилжүүлсэн. Энэ мөнгийг би 2022 оны 12-р сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт шилжүүлсэн.
Хуучин хувцас, тавилга бусдад зарахдаа хүү тооцоод гарын үсэг зурдаг тэнэг хүн байхгүй, би -с өөртөө авч өмсөхөөр хувцас авч байгаагүй, бид хоёрын размер өөр. Би 60,000,000 төгрөгийг шилжүүллээ гээд утсаар ярихад надтай тооцоо нийлээгүй. Би энэ хүнд 800 сая төгрөгийн үнэтэй бараа зарж өгсөн байхад ажлын хөлс гэж нэг ч төгрөг өгч үзээгүй, миний газрыг зарахаар өөрөө хөөцөлдөөд явж байсан, би энэ хүнийг буруу таньсан байж, туслах ёсгүй, найзаа гэж буруу таньсан байна, маш их гомдсон. Одоо энэ хүнд төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д., хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь арлын дугаартай, улсын дугаартай, Toyota vanguard маркийн, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 59,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2023-6-26-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохирсон байна /хх-8/.
Түүнчлэн, нэхэмжлэгч Д., хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 10-р сарын 13-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч ******* нь 2022-12-26-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөр 59,000,000 төгрөгийг 2023-12-31-ний өдрийн төлөх, 2023-10-13-ны өдрөөс эхлэн сар бүр 3 хувийн хүү тооцох, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн төлбөр төлөгч нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөх үүргийг хүлээсэн байна /хх-7/.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл нь тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгаар тодорхойлогдох бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан шаардлагад нийцсэн, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Зохигчид 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдөр байгуулсан бүртгэлийн 2377 дугаартай зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг 59,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2023 оны 6-р сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний зорилго, агуулгад нийцэж байх тул тэдгээрийн хооронд тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд талууд дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Хариуцагч нь зээлээр шилжүүлэн авсан автомашины төлбөрийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож, хариуцагч тухайн гэрээний үүргийг 2025 оны 9-р сарын 9-ний өдөр гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаагүй.
Харин, хариуцагчаас 2023 оны 10-р сарын 13-ны өдрийн хүү, алданги тохирсон гэрээг нэхэмжлэгч нь нөхөр болон хүүдээ үзүүлэх зорилготой гэж тайлбарласан, Д.-тай олон жил найз нөхдийн харилцаатай байсан нөхөрлөлдөө итгэн гэрээнд гарын үсэг зурсан тул хүү, алдангийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд байх ба тэд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эсэх, гэрээнд гарын үсэг зураг эсэх нь тэдгээрийн хүсэл зоригийн асуудал.
Хэрэгт авагдсан, хариуцагчаас гаргасан нэртэй Хаан банкны *******06648176 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар 2025 оны 9-р сарын 9-ний өдөр 60,000,000 төгрөгийг тоот данс руу соёлмаа зээл төлж дуусгав гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал 60,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримтад маргаагүй /хх-31/.
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 263.2-т зааснаар гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэрэг нөхцөлийг заавал тусгахаар байна.
Нэхэмжлэгч Д. нь 2022 оны 12-р сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан худалдагчийн үүргээ биелүүлж гэрээний зүйл болох улсын дугаартай автомшиныг худалдан авагч болох хариуцагч *******-н эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн болохыг зохигчид тайлбарлаж маргаагүй, хариуцагч нь төлбөр төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүйн улмаас талууд 2023 оны 10-р сарын 13-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулснаар хариу төлбөр болох хүү, хариуцлагын хэлбэр болох алдангийн талаар тохирсон байна.
Гэрээний талууд өмнө байгуулсан гэрээний тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь гэрээний талуудын эрх юм.
Тиймээс талууд 2022-12-26-ны өдрийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаар хугацаа тохирч 2023-10-13-ны өдөр гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 2023-12-31-ний өдөр гэж, хариу төлбөрт хүү төлөхөөр, хариуцлагын хэлбэр алданги тооцохоор тохирсон байна.
Иймд хариу төлбөр болох хүүгийн төлбөр нь 2023-10-13-ны өдрөөс 2023-12-31-ний өдөр хүртэлх 2 сар 18 хоногийн 4,602,000 төгрөг /59,000,000х3%=1,770,000:30=59,000х2с18х/ байх тул нэхэмжлэгч энэхүү хариу төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******* үндсэн үүрэг болох 59,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхдөө 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул илүү төлсөн 1,000,000 төгрөгийг төлөгдөөгүй хариу төлбөр болох хүүгийн 4,602,000 төгрөгөөс хасаж тооцож, хүүний төлбөрт 3,602,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч алданги нэхэмжилснийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Зохигч талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 2.1-д гэрээний зүйлийн талаарх мэдээлэл хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн төлбөр төлөгч тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцно гэж, гэрээний гол нөхцлийн талаар гэрээний гуравт тохиролцсон байх бөгөөд төлбөр төлөгч нь хүү болон төлбөрийг дээрх хугацааны дотор хэсэгчлэн болон бөөнд нь төлөхөөр тохиролцсон байна /хх-7/.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.
Худалдан авсан зүйлийн үнэ төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас гэрээний нөгөө талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд хариуцагч ******* үндсэн үүргээ биелүүлснээр нэхэмжлэгч Д. нь 60,000,000 төгрөгийн үүрэг авсан тухай мөнгө хүлээн авсан баримт-ыг дангаар үйлдснийг 2025-9-9-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн /хх-10/ нь хариуцлагын үүргийг авахгүй гэх эс үйлдэхүй илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Хэрвээ хариуцагчийг үндсэн үүрэг төлөх үед хариуцлагын үүргийн талаар нэхэмжлэгч маргаантай байсан бол хариуцагч үндсэн үүрэгт хэдийг төлөх, хариуцлагын үүрэгт хэдийг төлөх эсэхийг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд хариуцагчийн үндсэн үүрэг бүрэн төлөгдсөн байх тул хариуцлагын үүрэг буюу алданги шаардах үндэслэлгүй тул дурдсан үндэслэлээр алдангид 30,830,*******0 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Дурдсан үндэслэлээр хариуцагч *******гаас хариу төлбөр болох хүүний төлбөрт 3,602,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцлагын үүрэг буюу алданги 30,830,*******0 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.
7. Иймд, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 72,582 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ууд овогт ын *******/-с 3,602,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт Доохүү-н /*******/-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,830,*******0 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335,408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамжид 72,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ