| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2405000001090 |
| Дугаар | 2025/ДШМ/931 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.1., 10.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/931
2025 08 06 2025/ДШМ/931
О.Т-, Б.У- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,
шүүгдэгч О.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /цахимаар/,
шүүгдэгч Б.У- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Т-, Б.У- нарт холбогдох 2405000001090 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ц- туг овгийн О-ы Т-, ............., /РД:............./, урьд:
- Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 3 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 29 хоногийн хорих ялаас 2 жил 3 сарын хорих ялыг өршөөн хасч, үлдэх 4 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсэн.
- Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 03 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан.
- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил, 6 сарын хорих ял шийтгүүлж, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.
2. Т- овгийн Б-ын У-, ............., /РД:................/, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар нийт 5 жил 23 хоногийн хорих ял шийтгүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан.
- Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ДШМ/11 дүгээр магадлалаар 784 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож суллагдсан.
1. О.Т- нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “Хойд ногоо тасаг” гэх газар байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Г-ын нүүрэн тус газар гараараа 2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Д.Л-ын толгой, нүүр хэсэгт гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Б.У-тай бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай хашаанд хардалтын улмаас Б.С-гийн нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм, баруун, 8,9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон онц харгис хэрцгийгээр алсан,
2. Б.У- нь О.Т-тэй бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай “найз О.Т-г хуурлаа” гэх шалтгаанаар Б.С-гийн нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм, баруун, 8,9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгон онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч О.Т-г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн, шүүгдэгч Б.У-ыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 16 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 14 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 2 cap 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 16 жил 2 cap 20 хоногоор тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.У- нарын тус бүрийн цагдан хоригдсон 294 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.У- нараас тус бүр 7.536.650 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөллийн хөлс 8.000.000 төгрөг”-ийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О- сэтгэцэд учирсан хор уршиг, гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч О.Т- нь хохирогч А.Г-, Д.Л- нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т-, Б.У- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр О.Т-, амь хохирогч С- нар нь Барс захын урд байрлах задгай хашаанд ирсэн ба тэр өдөр тэнд хоноглож маргааш нь амь хохирогч С-, О.Т- нар хардалтын улмаас хэрэлдэж тэр хэрүүлдээ намайг оролцуулж хэлэх хэлэхгүй муу үгээр харааж, зүхсэн учраас би амь хохирогчтой маргалдаж цохисон. Уг үйлдлийн улмаас хүний амь хөнөөсөн гэж үзсэн бөгөөд миний цохилтоос болж талийгаачийн амь хохирсон гэж үзэхгүй байна. Учир нь талийгаач урьд нь хүнд зодуулж байсан. Мөн нөхөр О.Т- нь удаа дараа зодож байсан. ...Амь хохирогчтой анх танилцахад бие нь тааруу зовуурьтай харагдаж байсан. Амь хохирогч бид 2 маргалдаж намайг цохихоор ирэхэд нь түлхэж унагаагаад, өмднөөс татаж босох гэхээр нь гар хэсэгт нь өшиглөж гарыг нь тавиулсан үйлдэл хийсэн. Би амь хохирогчийг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ шүүхийн шийдвэрээр хүнийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж алсан гэж яллаж 14 жилийн хорих ял оногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амь хохирогч нь архаг хууч өвчнөөс гадна урьд нь зодуулсан гэмтэл болон нөхөр О.Т-гийн цохисон үйлдлүүдээс болж гэмтэл авсан. Намайг талийгаачийг зодож байсныг хэн ч хараагүй, ганц О.Т-ий мэдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна. Талийгаачийг би өшиглөснөөс болоод нас барсан гэж би үзэхгүй байна. Уг гэмтлийг эмнэлэгт дуудаж үзүүлэх гэсэн боловч түргэн тусламжийн машин хаягийг нь олж ирээгүй. Хэрэв түргэн тусламж олж ирсэн бол амь хохирогч нь эмнэлгийн тусламж авч амьд байх боломжтой байсан. Үүнийг шинжээчийн дүгнэлт дээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Амартүвшин нь яаралтай эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой байсан гэж хэлсэн. Би 2024 оны 07 дугаар сарын 19-ний орой амь хохирогчийн байсан газраас Б-тэй явсан. Амь хохирогч 2024 оны 07 дугаар сарын 22-ны өглөө буюу нас барсан байдалтай эмнэлэг, цагдаагийн ажилтнууд ирж үзлэг хийж байхад нь би очсон. О.Т- нь амь хохирогчийг өвдөж зовиурлаж байгааг мэдсэн. Мөн түргэн дуудсан гэх боловч байгаа газраа тодорхой зааж өгөөгүйгээс энэхүү хэрэг үүссэн гэж үзэж байна. Иймд хэргийн нөхцөл байдал, бага насыг 3 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх эмнэлгийн шинжээчийн 2552 дугаартай дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгүүдээр "тухайн гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байсан, 2 буюу 2-оос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой, учирсан гэмтэлд нь хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо, хохирогчид учирсан гэмтлүүдийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж нэг бүрчлэн ялган тогтоосон, мөн амь хохирогч нь аалзан хальсны үрэвсэл, элэгний өөхлөлт өвчтэй ба үхэлд хүргэхэд нөлөөлсөн, эмнэлгийн тусламж авсан бол амь насыг аврах боломжтой гэсэн” байгаа. Шинжээчийн дүгнэлтээр болон мэдүүлгээр амь хохирогч нэг бол өвчний улмаас нас барсан, эсвэл хүнд гэмтэл авсны улмаас эмнэлгийн тусламж аваагүй нас барсан, эсвэл хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан мэтээр хэд хэдэн үндэслэлээр амь хохирогч нас барсан талаар дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.У- нь үйл явдал болсны дараа тухайн газраас Б-тай яваад 2 хоногийн дараа ирсэн бөгөөд амь хохирогчийн биед гэмтэл учирсан талаар мэдээгүй бөгөөд нас барсны дараа ирсэн гэдгийг хавтас хэрэгт яллагдагч нарын болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ “07 дугаар сарын 20-нд зодуулж гэмтэл авсан, 07 дугаар сарын 21-нд биеийн байдал хүндэрсэн, 07 дугаар сарын 22-ны үүрээр нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, ...шүүгдэгч нар хохирогчийг зодсоныхоо дараа шууд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хохирогчийн биеийн байдал хүндрэхэд шүүгдэгч О.Т-, гэрч С.Б- нар дуудлага өгсөн” гэжээ. Гэрчүүдийн мэдүүлгээр болон шүүгдэгчийн мэдүүлгээр тухайн маргааны дараа дахин архи уугаад, О.Т- өндөр хочтой Б-г зодох гээд дайраад байхаар Б.У- болон Б- нар явсан бөгөөд О.У-ыг явахад амь хохирогчийн биеийн байдал муудсан байдал байгаагүй. Амь хохирогч болон тэнд байсан шүүгдэгч нар болон гэрчүүд бүгд байнга буюу өдөр болгон архи уудаг, архины хамааралтай, сэтгэцэд нь нөлөөлсөн байх боломжтой, өөрсдийн гаргаж байгаа үйлдлээ ухамсарлаж ойлгох чадваргүй, чадамжгүй, нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж чадахгүй, хор уршгийг урьдчилан мэдэх сөхөөгүй мансуурсан байдалтай байсныг буюу өглөөнөөс авахуулаад архи ууснаа мэдүүлдэг. Шүүх хуралд гэрчээр С.Б-ыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх гэрчийг олох боломжгүй гэр оронгүй, архины хамааралтай, хаана байгаа тодорхойгүй гэдэг үндэслэлээр гэрчээр оролцуулалгүй шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Амь хохирогч нас барсан өдөр яллагдагч нараас гадна гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Ө-тэй яллагдагч нартай таарахад согтуу байхад мэдүүлэг авсан бөгөөд С.Б- маргааш нь буюу 7 дугаар сарын 23-нд мэдүүлэг өгөхдөө У- амь хохирогчийг цохисон, өшиглөхийг хараагүй гэж мэдүүлдэг, гэтэл дахин мэдүүлэг өгөхдөө би ер юм санахаа больсон гэж мэдүүлдэг мөртлөө энэ хэргийг санаж байна гээд Б.Ө-тэй адилхан “У- өшиглөөд, цохиод талийгаач ТХ гэж эвгүй дуугарсан гэж мэдүүлдэг. Гэрч Б.Ө-, С.Б- нарын мэдүүлэг “ТХ” эвгүй дуугарсан гэж ижилхэн мэдүүлэг байгаа нь архины хамааралтай гэрчүүдийн мэдүүлгийг зааж өгсөн гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Архины хамааралтай болон мансуурсан, донтой хүнээс мэдүүлэг авахдаа камерын бичлэг хийж байж архи уусан байна уу, мэдүүлэг өгөх боломжтой байсан уу гэдгийг харж, хуулийн дагуу мэдүүлэг авсан гэж үзэж болохгүй, гэрч С.Б-ын мэдүүлгийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. Миний үйлчлүүлэгч Б.У- 46 кг жинтэй, туранхай жижиг биетэй эмэгтэй хүн амь хохирогчид гэмтэл учруулах хэмжээний цохилт, доргилт өгнө гэхэд итгэхгүй байна, харин О.Т- өндөр 180 см, жин нь ойролцоогоор 80-90 кг, мөн тэнд байдаг гэрчүүдийг болон амь хохирогчийг урьд зодож байсан талаар болон амь хохирогч О.Т-гээс айдагаа гэрчид мэдүүлсэн байсан. Яг хэний цохилтын улмаас талийгаач нас барсныг тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1295 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.У-ад холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Б.У-ын ээж нь надтай холбогдож шүүгдэгчийн 2 хүүхэд нь 108-д байгаа, бага хүүхэд нь сэтгэцийн болон зүрхний өвчтэй учраас Б.У-ын ээж эмнэлэгт байнга асарч байгаа, аргаа бараад хоёр хүүхдээ “асрамжийн газар өгөх тухай ярьж” байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр болох 2.540.000 төгрөг төлсөн, цаашид хохирол болох 5.000.000 төгрөгийг барагдуулахаа илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү, хэрвээ зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй нөхцөлд хорих ялаас хасаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие амь хохирогчтой урьд нь 1 удаа муудалцаж толгой руу нь цохиж байсан нь үнэн боловч амь хохирогчийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б.У-тай бүлэглэж цохиж зодсон зүйл байхгүй. Гэрч Д.Ө-, С.Б- нар нь бодит үнэнд нийцээгүй худал мэдүүлэг өгсөн байгаа. Тэдгээрийг надтай нүүрэлдүүлж мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байсан тул би энэ талаарх хүсэлтээ мөрдөгч, прокурорт удаа дараа мөн анхан шатны шүүх хуралдаанд дээрх 2 гэрчийг оролцуулах зайлшгүй шаардлагатай талаар хэлсэн ч хүсэлтийг хүлээж аваагүй. Миний хувьд амь хохирогчийг шүүгдэгч Б.У-тай бүлэглэж зодох бус харин түүнийг салгаж болиулж байсан байхад анхан шатны шүүх намайг Б.У-тай бүлэглэж амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ яг ямар баримт, нөхцөл байдалд үндэслэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзснийг болон надад оногдуулснаас доогуур буюу 14 жилийн хорих ял оногдуулсныг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх Б.У-ад 14 жилийн хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Б.У-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудлаар маргаж байгаа явдал нь намайг түүнтэй бусдыг бүлэглэж онц харгис хэрцгийгээр алсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч буй явдал биш. Миний бие 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ө-т сумын зам ангид ажиллаж байгаад ирсэн. Ажиллаж байх хугацаанд талийгаач надад “би жирэмсэн болсон” гэж ярьдаг байсан. Миний бие ирэнгүүтээ талийгаачийг эмнэлэгт үзүүлэх, цаашлаад үр хүүхдээ гаргах зорилготой байсан. 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүнд зодуулсан, согтуу байсан тул миний уур хүрч толгой руу нь 1-2 удаа цохисон нь үнэн. 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.У- миний найз бүсгүй болох талийгаач Б.С-г зодсон, уг зодооныг би салгасан болохоос зодсон зүйл байхгүй. Талийгаачийг би цохиж зодох ямар ч сэдэл байгаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Т-гийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ маргадаггүй, харин Б.С-гийн амь насыг хохироогоогүй гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай няцаах боломжгүй боловч амь хохирогч нь хүнд гэмтлийн улмаас нас барсан тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүх эмнэлэгийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2554 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад “Амь хохирогчид учирсан гэмтэл нь хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэсэн байх ба шинжээч эмч Т.Амартүвшингийн “ ...Амь хохирогч Б.С- нь тархины аалзан хальсны идээт үрэвсэлтэй, элэгний өөхлөлт өвчтэй болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон. Тухайн үрэвсэл болон өвчин нь гадны механик хүчний үйлчлэлд өртөмхий, гэмтлийн хүндрэлийг үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлсд ордог. Амь хохирогчийн тархины аалзан хальсны идээт үрэвсэл, элэгний өөхлөлт өвчин нь түүнийг гэмтэл авахад амархан болгосон байна. Элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1хх 228-229, 231-232/, гэрч Д.М-ын мэдүүлэг, гэрч А.Б-ий мэдүүлэг, гэрч С.Б-ын мэдүүлэг зэргээс үзэхэд О.Т- нь амь хохирогчийн биеийн байдлыг муу байгааг мэдмэгцээ эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүсч гэрч Д.М-аас түргэн тусламж дуудаж өгөхийг гуйсан, өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн зэрэг нь түүнийг амь хохирогч Б.С-г санаатай, онц хэрцгийгээр алсан үзэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн тухайн хэрэг гарах үед яг хажууд нь байсан О- гэх хүнээс огт мэдүүлэг аваагүй, гэрч Д.Ө-, С.Б- нарын өгсөн Т-, У- нар нь амь хохирогчийг хэн нь яаж зодсон талаарх мэдүүлэг нь зөрүүтэй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгдсэн боловч О.Т-г бусдыг санаатайгаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан гэх хөдөлбөргүй нотолгоо байхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн О.Т-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар гэм буруутайд тооцсныг өөрчлөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон хөнгөрүүлэн зүйлчилж анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1295 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-ийн өмгөөлөгч Д.Содномдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна. Амь хохирогч, шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан. Гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Үр хүүхдээ алдсаны улмаас сэтгэл зүйн байдал тогтворгүй байна. Өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-т шүүгдэгч Б.У-ын ар гэрээс 2.540.000 төгрөг шилжүүлсэн. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж танилцуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.”гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үр хүүхдээ алдсан хүний хувьд гомдолтой байна. Шүүгдэгч нар талийгаачийн амь насанд хүрчихээд надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Би Улаанбаатар хотод удаа дараа очиж шүүх хуралд орсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн шинжгүй дээгүүр харсан 2 хүн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч О.Т-, Б.У- нар нь амь хохирогчийн биед халдсан үйл баримт хэрэгт авагдсан гэрч С.Б-, гэрч Д.Ө- нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Гэрч нараас тус бүр 2 удаа мэдүүлэг авсан. Хэргийн үйл явдлын талаар тодорхой хэн, хаана, яаж цохисон, зодоон гаргах болсон шалтгаан нөхцлийн талаар мэдүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр уг гэмтэл авахаас өмнө эрүүл мэнд нь зүгээр явж байсан талаар гэрч мэдүүлдэг. 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрч М- очиход маш их зовуурилсан босож чадахгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан талаар мэдүүлдэг. Гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч нар талийгаачийг зодсон үйлдэл нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй. Уг шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн биед олон тооны гэмтэл учирсан уг гэмтэл хохирлын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач суурь өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн гэж дурдсан болохоос уг өвчний улмаас нас барсан талаар шинжээч тайлбарлаагүй. Гэмтлийн улмаас хэвлий хэсгийн битүү гэмтэл авч дотуур цус алдаж нас барсан талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэй холбоотой мэдүүлэг авахад яагаад хуучин гэмтэл гэж үзсэн бэ гэхэд шинжээч уг гэмтэл үүсээд 24 цагаас дээш болсон тохиолдолд хуучин гэмтэл гэж үзнэ. 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр уг гэмтэл үүссэн байх боломжтой гэж үзсэн. Талийгаачийн суурь өвчин гадны механик зүйлд өртсөн талаар маш ойлгомжтой тайлбарласан. Иймд уг шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй. Талийгаачийг үхэлд хүргэсэн олон тооны гэмтэл тогтоогдсон. Шүүгдэгч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байгаа учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос эрүүгийн хариуцлагын санал өгөхдөө шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад тус тус зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн оролцоо болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулсан талаар тайлбарласан. Уг гэмт хэрэг нь 12 жилээс 20 жил хүртэлх хугацаанд хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт яагаад хорих ялын хамгийн бага ялаар тооцож оногдуулсан талаар тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч О.Т-, Б.У- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
1. Шүүгдэгч О.Т- нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “Хойд ногоо тасаг” гэх газар байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Г-ын нүүрэн тус газар гараараа 2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Д.Л-ын толгой, нүүр хэсэгт гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаартай: “... А.Г-ын биед баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун шанааны шарханд мэс заслын анхдагч цэгцлэлт хийж оёдол тавигдсан тул ямар хүчний үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /2хх 48-49/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 164 дугаартай: “... Д.Л-ын биед дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Борнуур сумын эрүүл мэндийн төвийн 2024.03.22-ны өдрийн яаралтай тусламжийн эмчийн үзлэгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугаоаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид еоөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /2хх 38-39/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
хохирогч А.Г-ын: “...2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын иргэн Н- гэх хүнтэй архи уугаад гэртээ ороод хэвтэж байтал 22 цагийн үед Н-н эхнэр А- хашааны үүднээс дуудаад “О.Т- гэртээ агсам тавиад байна, чи ороод салгаач” гэхээр нь би Т-гийн гэрт орсон. Т-гийн ээж О-, эмээ Ц-, Т-гийн эхнэр гэх Л- нар байсан. Намайг ороход Т- эхнэр Л-ыг унагаагаад зодож байсан. Би салгах гэсэн чинь Т- намайг эхнэртэйгээ хардаад богино төмрөөр миний толгой руу цохиж газарт унагаад гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Би гэрээс гараад зугтсан. Удалгүй сумын цагдаа нар ирсэн. ...” /2хх 27/,
хохирогч Д.Л-ын: “...Би О.Т-гийн гэрт 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. 3 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагаас эхэлж О.Т-, А- гэх эмэгтэй, Г- бид нар 6 шил архи уугаад 22 цагийн үед О.Т- намайг Г-тай хардаж миний нүүр хэсэгт нэлээн олон удаа цохисон. Би нүүрээ гараараа дарсан чинь толгой руу өшиглөж 5 оёдол тавиулсан. Г- намайг Т-гээс салгах гэсэн чинь Г-ыг унагааж байгаад нүүр, нүдгүй өшиглөж цохисон. Гэрт байсан танихгүй эмэгтэйг бас А-г цохисон. Би гэрээс нь гарч зугтаасан чинь Т- миний араас гүйж гарч ирээд “муу ал, янхан гичий чамайг ална” гээд хашааныхаа гадна газарт унагааж байгаад хүзүү, мөр, гэдэс хэвлий рүү өшиглөөд байсан. ...” /2хх 22, 24/,
гэрч Я.Ц-хүүгийн: “...2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт зээ хүү О.Т-, түүний найз эмэгтэй Л-, миний охин А-, хөрш айлын Г- нар архи уусан. Орой зээ хүү Т-гийн найз эмэгтэйн гарыг Г- бариад байсан чинь Т- уурлаад Г-тай муудалцсан. Би айгаад гэрээс гарсан...” /2хх 29/,
гэрч Б.О-ы: “...Манай хүү О.Т- 7 хоногийн өмнө “эхнэр авч байна” гээд Д.Л- гэх шар үстэй эмэгтэй гэртээ дагуулж ирсэн. 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр манайд хүү О.Т-, дүү А-, шинэ бэр Л-, хажуу айлын залуу Г- нар архи уусан. 22 цагийн үед хүү О.Т- гэнэт агсам тавиад гэрт байсан хүмүүс рүү дайрч орилж чарлаж байгаад Л-ыг зодсон. Би 70 настай ээжийгээ дагуулаад гараад зугтаасан. Эргээд орсон чинь Т- Г-, Л- нарыг зодчихсон байсан. Удалгүй цагдаа ирээд Т-г аваад явсан. ...” /2хх 33/ гэх мэдүүлгүүд,
2. Шүүгдэгч Б.У-, О.Т- нар бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай хашаанд хардалтын улмаас Б.С-гийн нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм, баруун, 8, 9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас хохирогч нас барсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 29-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 40-42/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 34-38/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 145-149/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2554 дугаартай: “1.Цогцсын шинжилгээгээр элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 гр, баруун 8,9-р хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байна. 4. Амь хохирогчид учирсан гэмтэл нь хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Амь хохирогч нь аалзан хальсны үрэвсэл, элэгний өөхлөлт өвчтэй ба үхэлд хүргэхэд нөлөөлсөн болно. 6. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 7. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. 8. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. 9. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх баримт байхгүй байна” /1хх 214-218/ гэх дүгнэлт,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-ийн: “...Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Хамтран амьдрагч Г-аас сонсоход бусдад зодуулж нас барсан гэсэн. Хуулийн дагуу миний охин Б.С- бусдад алагдсан хэргийг үнэн зөв шалгаж өгч шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад зүв зүгээр байсан охиныг минь алаад хаячихсан юм бэ, би маш их гомдолтой байгаа. ...” /1хх 49-50, 139-140/,
шинжээч эмч Т.Амартүвшингийн: “...Тухайн учирсан гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байсан. Тус элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, 100 гр хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун 8, 9-р хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь цогцост шинжилгээ хийхээс 2 буюу 2-оос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл тус гэмтлүүд нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой. Цохих, өшиглөх, дэвсэх үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Тус амь хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь 2024.07.20-ны өдөр учирсан байх боломжтой. Хэвлийн битүү гэмтэл гэж биед буюу хэвлий хэсэгт мохоо зүйлийн хүч үйлчилсний улмаас хүний биеийн дотор эрхтнүүдэд үүссэн язлалт, няцралт, задралт, цус алдалт зэргийг хэлдэг. Амь хохирогч Б.С- нь тархины аалзан хальсны идээт үрэвсэлтэй, элэгний өөхлөлт өвчтэй болох нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон. Тухайн үрэвсэл болон өвчин нь гадны механик хүчний үйлчлэлд өртөмтгий, гэмтлийн хүндрэлийг үүсгэхэд нөлөөлөх хүчин зүйлсд ордог. Амь хохирогчийн тархины аалзан хальсны идээт үрэвсэл, элэгний өөхлөлт өвчин нь түүнийг гэмтэл авахад амархан болгосон байна. Элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, дэвсэх, өшиглөх үйлдлийн улмаас үүсэх боломжтой. Харин баруун 8,9-р хавирганы хугарал нь хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт, зулгаралт нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл гэдэг нь 1 хоног буюу 24 цагаас дээш хугацааны өмнө үүссэн гэмтлийг нэрлэж байгаа юм. Тухайн гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой. Тус гэмтэл нь эдгэрч байсан тул хэд хоногийн өмнө үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Тухайн гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Баруун 8,9-р хавирганы хугарал гэмтэл авсан хүний хэвлий хэсгээр өвдөнө. Тус өвдөлт нь удах тусам хүндэрдэг” /1хх 228-229, 231-232/,
гэрч Д.Ө-н: “...Т-, шорон Б-, С- нартай танилцаад 1 cap болж байна. Т-, Б- хоёр нь хөдөө ажил хийж байгаад 1 сарын өмнө ирсэн гэж надад хэлсэн. У-, Ө-, С-, Т-, Б- бид нар Хархорин болон Барс захын тэнд тааралдахаараа архи уудаг байсан. Сүүлийн 10 хоног С-, Т-, Б- нар нь миний амьдардаг амбаарт ирж хамт амьдардаг болсон. Зүүн талын амбаарт С-, Т- хоёр, баруун талын амбаарт би Б-тай унтдаг, У-, Ө- хоёр гадаа унтчихдаг байсан. Би өдрийг нь санахгүй байна, Т- нь С-г сахал А-тай хардаж нүүр, гар хэсэгт нь цохиж байсан. Сүүлд 2024 оны 07 дугаар сарын 20-ны орой буюу хагас сайн өдөр Т- нь С-г архи уугаад сууж байхад гэнэт нүүрэнд нь цохиод авсан, юунаас болж цохисон талаар мэдэхгүй. С- нүүрээ дараад сууж байхад хажуунаас нь У- “чи миний найзыг байхгүйд хүнтэй явалддаг биз дээ” гээд үснээс нь татаж газар унагаагаад толгой руу нь дэвсээд нүүр, бие рүү нь өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй. Тэгтэл Т- нь С-г газар хэвтэж байхад бие рүү нь өшиглөсөн. Нуруу хэсэг рүү нь өшиглөхөд С- нэг хачин дуугарсан. Т- нь гараараа С-гийн нүүр, толгой руу нь цохисон, хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Б-, Ө- бид гурав салгасан. Маргааш өглөө нь С-г харахад нүд нь хөхөрсөн, гар хөх няц болсон байсан. С- амбаарын сүүдэрт хэвтээд өгсөн. Тэрнээс хойш ёолоод хэвтээд байсан, босож архи уугаагүй. 2024 оны 7 дугаар саын 21-ний өдөр намайг унтаж байхад Барс захын урд бараа зардаг Т- эгч ирсэн С-г үзээд юу болсон талаар асуугаад хоорондоо юм яриад байх шиг байсан. Т-, Б- хоёр түргэн дуудахаар явсан. 2024 оны 7 дугаар сарын 22-ны үүрээр 4 цагийн орчим намайг Б-тай хамт унтаж байхад гаднаас Т- орж ирээд “С- өнгөрсөн юм шиг байна, бие хаа нь хүйтэн болсон байна үзээдхээч” гэхээр нь бид хоёр очиж үзэхэд дээшээ харсан бие нь хөшсөн байхаар нь “түргэн юм уу цагдаа дуудъя” гээд явцгаасан. ...” /1хх 70-71/,
гэрч С.Б-ын: “...Би Т-тэй Архангай аймгийн Ө-т суманд ажиллаж байгаад 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хотод ирсэн. Хотод ирснээс хойш 3-4 хоногийн дараа С-тай Хархорины тэнд бид хоёр тааралдаад хамт архи ууцгаасан. С-г нас барахаас 7-8 хоногийн өмнө Т-, С- бид гурав Барс захын урд талд призер гараад байдаг амбаарт очиход У-, Ө-, Ө- нар байсан. Бид нар тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хонодог байсан. Би өдрийг нь санахгүй байна, өмнө Т- нь С-г сахал А-тай хардаж баруун талын хацар руу нь 1 удаа цохиж байсан. С- нас барахаас өмнө 2 хоногийн турш ёолоод юм идэж уухгүй хэвтээд байсан. 2 хоногийн өмнө С- нь хөнжлөө авчихсан нэг өвгөнтэй байсныг Т-, У- хоёр харчихаад С-г дагуулж амбаарт авчраад өөр хүнтэй байлаа гэж Т- хардаж уурлаад С-гийн толгой руу цохиж зодсон. Хажуунаас У- “чи миний найзыг хуурлаа” гээд С-гийн толгой руу цохиж байгаад газар унагаагаад өшиглөсөн. Би хаашаа өшиглөснийг хараагүй. Ө- бид хоёр С-, У- хоёрыг салгахад Т- ирээд С-гийн нуруу руу өшиглөсөн. Тэрнээс хойш С- ер нь ёолоод хэвтээд маргааш орой нь С-гийн бие өвдөөд байна гээд байхаар нь Ө- түргэн дуудна гээд явсан. Ө- бид хоёрыг унтаж байхад үүрээр 4 цагийн орчим Т- орж ирээд “С-г нас барчихлаа” гэж хэлээд түргэн цагдаа дуудахаар болж GS25 дэлгүүрийн ажилтны утсаар Ө- эмнэлэг, цагдаа дуудсан. ...” /1хх 73-74, 77-80/,
гэрч Д.М-ын: “...Би С-тай танилын харилцаатай. Хамгийн сүүлд түүнтэй нас барахаас өмнөх өдөр уулзсан. Барс захын гадна бараа зараад байж байхад Т-, Од, Ө- (хоч) над руу чиглэж ирж байгаа харагдсан. Тэгээд Од, Ө- хоёр үлдээд Т- надтай уулзаж “Түргэн дуудаад өгөөч С-гийн бие муу байна, Барс захын ертөнцийн зүгээр баруун талд байх голын эрэг дагуу байдаг эзэнгүй хашаанд байгаа шүү” гэж хэлсэн. Би өөрийн дугаараас 103 тусгай дугаарт дуудлага өгсөн. Намайг түргэн дуудсны дараа тэр гурав алга болчихсон. Удалгүй түргэний эмч надтай холбогдож ирсэн тул С-гийн байгаа газар руу таамгаараа дагуулаад яваад олоогүй. Эмч “Худал дуудлага өгсөн байна, өвчтөн байхгүй байна, дараагийн дуудлага руу явлаа” гээд явсан. Би эмчийг явсны дараа ахин С-г хайж Барс захын зүүн талын голын төмөр замын призерийн шугамаар давж гарахад эзэнгүй хашаа байсан. Амбаар дотор С- газар ор засчихсан хэвтэж байсан. С- намайг танихгүй байсан. “Тэрээр тамхи өгөөч” гэж гуйгаад надаас авсан. Би толгойд гараараа хүрэн халууныг шалгахад халуунтай байсан, хэвлийд бас тэмтэрч хүрэхэд маш их зовиурлаж ёолсон. С-гийн нүд хөхөвтөр цус хуралттай хавдчихсан, нүүр нь бэлцийчихсэн, цээж хэсэгтээ эмзэглэлтэй, хэвтээ байдА-, босох чадваргүй болсон байсан. Тухайн үед С-г яаж байгаад гэмтсэн талаар асуугаагүй, учир нь тэрээр ухаан санаа нь тогтворгүй, элийрч, солиорсон мэт болчихсон байсан. Намайг С-гийн биөийг шалгаж байхад араас шорон Б- буюу Б-, Т- нар ирсэн. С-д шөлтэй хоол өгөх гэхэд тэрээр идэхгүй гулгиж гаргаад байхаар нь би яваад өгсөн. Т-, Б- нарыг байхад миний дугаар руу цагдаагаас залгаж ярихад Т- “Пизда, утсаа тасла, юун цагдаа вэ, яах гээд цагдаа дуудаад байгаа юм” гэж хэлсэн тул би айгаад утсаа тасалчихсан. Түргэний эмч цагдаад дуудлага өгсөн гэж бодоод тэр тухайгаа Т-д хэлсэн. Т-, Б- хоёр өөрөөр ямар нэгэн зүйл яриагүй. Т- нь С-г зодсон гэж С- өөрөө надад хэлж байсан. Ер нь С- Т-гээс айдаг. С-д өөрт нь бас учир байдаг, Т- бас тийм муу залуу биш, С- хүн болгонтой уулзаж явдаг. С- болон Т- хоёр эр эмийн дотно харилцаатай. ...” /1хх 59-62, 64-65/,
гэрч Д.Б-гийн: “...Би С-г нас барах үед хажууд нь байгаагүй, хороолол орчим гудамжаар хоноглож байсан. 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хархорин, Барс зах дээр очиж тэр хавьд бараа зардаг Т- гэж хочилж дууддаг эгчтэй уулзаж У-ыг асуухад “У-ыг цагдаа бариад явсан, С-г Т-, У- нар зодож алсан асуудлаар авч явсан тухай энэ хавийн архичид ярьж байна” гэсэн. ... С-тай хамгийн сүүлд наадмын дараагаар хороолол руу явахаас өмнө намайг Ө-, У- нартай Барс захын зүүн урд талын эзэнгүй хашаанд байсан амбаарт хамт байхад уулзсан. Тухайн үед С-г Т-, Б- хоёр дагуулж ирсэн. Ө-, У-, Б-, Т-, С- нартай хамт тус өдөр үдийн үед архи ууж байхад Т- С-тай хардалтын улмаас хэрэлдэж түүний толгой руу алгадаж тасхийх чимээ гарсан. Тэр хоёр руу харахад С- доошоо харчихсан сууж байсан тул би Т-г “боль, боль” гээд болиулсан. Тэгээд ганц хоёр хоногийн дараагаар С-тай би Барс захын хойд талын явган хүний зам дээр тааралдсан. Тэгэхэд түүний нүүр зүгээр, ил харагдах гэмтэл шархгүй байсан. ...” /1хх 83-86/,
гэрч С.Б-ын: “... 2024 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Москва хороолол дотор байрлах “ЖиЭс25” дэлгүүрт Ш- гэх охины хамт ажиллаж байхад үүрийн 05 цагийн үед гаднаас 2 залуу архи үнэртүүлсэн орж ирсэн. Үлдсэн хүн нь “ахдаа гар утсаа өгч бай, цагдаад дуудлага өгье” гээд гуйгаад байхаар нь би өөрийн утсыг өгсөн. 102 дугаарт би өөрөө залгаж өгөхөд тэр хүн “нэг эмэгтэй нас барчихлаа, 30 орчим насны, унтаагаараа өнгөрчихлөө, Барс захын нэг амбаарт” гэж ярьсан. ...” /1хх 67-68/,
гэрч Д.Б-ын: “...2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажиллаж байхад ******** дугаараас эмэгтэй хүн “дүүгээ үзүүлмээр байна, дүү минь босохгүй хэвтээд байна” гэх дуудлага үдээс хойш өгсөн санагдаж байна. Дуудлага өгсөн хүнтэй утсаар холбогдоход тэрээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба хаана байгааг нь лавлаж асуухад “Би вокзалын энд байна, наашаа яв” гэх зүйл ярьсан. Тухайн дуудлага өгсөн газар нь Барс 2 зах, Хархорин зах орчим байсан. Манай жолооч дуудлага өгсөн хүнтэй уулзахаар хайж явган явсан боловч уулзаж чадаагүй. Тухайн дуудлага өгсөн хүн өөрийн байсан газраа тодорхой зааж өгөөгүй. Тухайн дуудлага өгсөн хүнийг манай жолооч 30 минут орчим хайхад олдоогүй. Утас руу нь залгаад байхад утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа согтуу эрэгтэй хүн миний утас руу дуудлага өгсөн дугаараас залгаж “хэн бэ” гэж асуусан. Би тухайн үед тус эрэгтэйгээс “Дуудлага өгсөн хүн хаана байна, та одоо хаана байна, нөгөө бие муу байгаа, үзүүлэх хүн нь боссон юм уу” гэж асуухад “юу хуцаад байгаа юм бэ” гээд утсаа тасалсан...” /1хх 100-101/,
гэрч А.Б-ий: “...Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын үүдэнд ирээд залга, татаад, халуураад, архины хордлогод орсон С- гэх хүн байна гэх дуудлага мэдээллийг 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 06 минутад ... дугаараас өгснийг жижүүрээс надад хуваарилсан. 10 минут орчим хугацааны дараа би жолоочтойгоо Барс-2 захын үүдэнд очиж дуудлага өгсөн дугаар руу залгахад утсыг эмэгтэй хүн авч надтай холбогдож миний байгаа газар ирсэн. Тухайн эмэгтэй согтолтын байдА- надтай ирж уулзаад “Дүүгээ үзүүлмээр байна, намайг дагаад яваарай, би байгаа газрыг нь заагаад өгье” гээд явсан. Барс2 захын урд талын төмөр замын призер рүү дагуулж явсан боловч үзүүлнэ гэсэн дүү гэх хүнээ олоогүй. Ойролцоогоор 20-30 минут үзүүлэх хүнийг нь хайж явсан боловч олж чадаагүй. Тухайн үед би жижүүрт ...дугаараас өгсөн “Баянгол дүүргийн 29 дүгээр хороо Барс-2 захын үүдэнд ирээд залга, татаад, халуураад архины хордлогод орсон С- гэх хүн байна” гэх дуудлагын үзүүлэх хүн нь олдохгүй байгаа танилцуулахад “Цагдаагийн байгууллагад эхлээд хандаж дуудлага мэдээлэл өгөөд олдсон үед нь эргэж чамайг явуулна” гэсэн. Намайг явсны дараа цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирээгүй учраас ахиж очоогүй. Харин манай дуудлагын их эмч Б- тус дуудлага дээр очсон боловч мөн үзүүлэх хүнийг олоогүй байсан...” /1хх 103-105/,
гэрч О.Түшигийн: “...2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Барс-2 захын урдуур явж байхдаа С-г олон архичидтай уугаад сууж байхад нь харсан. Тус өдрийн 18 цагийн үед би Барс-2 захын орчим явж байгаад өөрийн танил О- гэх ахтай тааралдсан. Бид хоёр пиво аваад Москва хорооллын “Хөрс” гэх нэртэй дэлгүүрийн ар талын эвдэрхий портерт очсон. Тус портерт О- А- гэх хүнтэй амьдардаг. Очиход А-, С- хоёр байсан. Миний ажигласнаар тэр хоёр бэлгийн харилцаанд орсон байж магадгүй, С- өмдөө татсан байдА- сууж байсан. Би А-г дуудаж гаргаж ирээд О-, А- бид гурав гадаа пиво уусан. Тэр үед А- С-д ганц аяга пиво өгчихье гэсэн боловч би зөвшөөрөөгүй. С- тухайн үед надтай мэнд мэдчихээд явсан. Тухайн үед С-гийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, С-гийн хамрын доор хатаж харласан, шороо мэт зүйл харагдсан. Тус өдрийн үдээс хойш би О-, А- нараас салж яваад хүн амины хэрэгт ороод шөнө нь баригдаад хоригдсон. Сая Т-тэй хорих ангийн эмнэлэгт уулзсан. Т- надад хэргийнхээ талаар хальт ярьсан. “Би С-гийн толгой руу хэрэг болохоос өмнө хэд хэдэн удаа цохисон, өөрөөр зодоогүй. Дараа нь У- С- хоёр хардалт сэрдэлтийн улмаас зодолдсон. Удахгүй С- нас барсан, би эмнэлэг дуудахаар энэ тэрүүгээр явсан, С- У-ад зодуулаад хэвтрийн байдА- болчихсон” гэх зүйл хэлсэн. Үнэн худал эсэхийг нь мэдэхгүй...” /1хх 109-111/,
яллагдагчаар Б.У-ын: “... Баруун талын хаалгатай амбаарт талийгаач С-, түүнтэй хамтран амьдардаг Т- нар унтаж байсан. Б- бид хоёр архитай очиж бөөндөө ууцгаасан. ...С- хөнжил гудсаа тэвэрсэн нэг настай ахтай сууж байсан. Тэр өвгөнийг Т- зодож явуулаад С-г аваад амбаар руу явсан. Очоод С-д “чи нэг боовондоо ханадаггүй юм уу, хаа хамаагүй хүнтэй унтаж явах юм” гээд гараа далайхад С- босоод ирэхээр нь би түлхэж унагаагаад нүүр хавьцаа нь гутА- хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Т- хойноос “ахиад зодооч” гэж хэлсэн. Тухайн үед С-гийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Т- нь С-г дагуулаад амбаар руу орсон. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өглөө мөнгө байхгүй учир Б- бид хоёр Барс-2 урд байх амбаарт очиход Ө-, Од, Б-, С-, Т- нар унтаж байсан, бас нэг танихгүй хүүхэн байсан. ...С- нь “халуураад байна” гэхээр нь би 2 ширхэг эм өгсөн. С-гийн нэг нүд хавдсан, уруул нь цус болсон байсан. ... ” /1хх 151-152/,
яллагдагчаар О.Т-гийн: “...Би Улаанбаатар хотод ирээд 2024 оны 7 дугаар сарын 09-16-ны өдрийн хугацаанд Б-тай хамт У-ын хамаарА- хүмүүс болох Од, Ө-, Ө- гэх хочтой эрэгтэйчүүдтэй архи ууж хэрэг болсон газар болох эзэнгүй хашаанд байх хоёр амбаарт хоноглосон. 16-ны өдөр С-тай Барс захын үүд орчим тааралдсан. Тухайн үед С- зодуулсан байдА- байсан. Нүд, чих нь бага зэрэг хөхөрсөн, цамц нь урагдсан харагдсан. С- бид хоёр амрахаасаа өмнө 0.5 литрийн архи уусан. С- намайг “У-тай олон хоног хамт хонож явсан байна” гэх шалтгаанаар хардаж муудалцсан. Би маргалдаад түүний толгойд 2-3 удаа биедээ авч явсан түлхүүрийн оосорт холбосон шагайгаар цохисон. С- “Толгой хагалчихлаа, тэр У- янханг өмөөрөөд үхлээ” гээд орилсон, толгойноос нь цус гарч эхэлсэн. Би толгойг нь усаар угааж цэвэрлэж өгсөн. ... Маргааш нь бид хоёр У-, Б-, Ө-, Ө-, Од нар дээр очсон. Би У-аас илүү малгай аваад С-д өгөөд, бас нэгнээс нь хар шил авч өгсөн. С- толгой өвдөж байна гэж У-аас толгойны эм авч уусан. Бид нар Барс зах руу архи уухаар явцгаасан. Зах дээр салцгаасан. Тус өдрийн орой С- бид хоёр өмнө нь амарч байсан газартаа очоод унтаж амарсан. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өглөө эзэнгүй хашаанд амбаарт очиход Б-, О-, Ө- нар байсан. Бид нар Барс зах руу явж архи уусан. 13-14 цагийн үед нөгөө эзэнгүй хашаанд байх амбаарт очсон. Архиа ууж, хоол хийцгээсэн. Архи дуусахаар нь Барс зах хаахаас өмнө архинд явж 0,5 литрийн архи 2 ширхгийг, тамхитай аваад буцсан. Буцаж байхдаа У-тай тааралдсан. У- тухайн үед ганцаараа архи уусан байдА- байсан тул түүнийг би дагуулаад нөгөө эзэнгүй хашаа явсан. Бид хоёр буцаад төмөр замын призер орчим явж байхад зам дагуу байх төмөр зам дээр үл таних хүнтэй С- дээгүүрээ нимгэн даавуун хөнжил нөмөрч тамхи татчихсан сууж байсан. У- С-г танихгүй хүнтэй хамт байхыг хараад түүн дээр очин “чи Т-г ингэж доромжлоод байхдаа яадаг юм, муу хар гичий минь” гээд зодож эхэлсэн. У- С-г төмөр зам дээр сууж байхад нь өшиглөж, түлхэж газар унагаасан. Би хаана өшиглөсөн талаар мэдэхгүй. У-ыг би салгаж зодохыг нь болиулсан. Тэгээд тэр хоёрыг дагуулаад амбаар руу явсан. Бид архи ууж байхад У- С- руу “чи Т-г хуурч, доромжилсон, одоо би Т-тэй унтана” гэх зүйл хэлж 2-3 удаа дайрсан. Тэнд байсан хүмүүс С-г хамгаалж У-ыг салгаж болиулсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. У- С-г түлхэж унагаж, газар сууж байхад нь өшиглөж, цохиж зодсон. С-г суугаа байрлА- байхад нь У- цохиж, өшиглөж зодсон. С- зодуулсныхаа дараа амбаарт байх матрасс дээр хэвтэж байх үедээ гэдэс орчмоор өвдөөд байна гэх зүйл ярьсан тул түүний гэдсийг би илж өгсөн. С- илүүлээд “гайгүй болчих шиг боллоо” гэсэн. Бид хоёрыг байхад О- ирсэн ба бид гурав нэг амбаарт унтаж амарцгаасан. Дараа өглөө нь О- надаас 1,000 төгрөг аваад тамхинд яваад ирсэн. Тамхи татаж байхад С- “гэдэс өвдөөд байна” гэх шалтгаанаар ахин зовиурласан. Тус орой харанхуй болсон байхад С- намайг “ус дөхүүлээд өгөөч” гэж сэрээсэн. Би босоод ...5 литрийн савтай ус байсныг авч С-д өгч уулгасан. Дараа нь үүрээр унтаж байхад С- намайг маажих шиг болсон тул би гайхаад сэрэхэд С- таталт өгсөн мэт байдА- бүх бие нь чангарчихсан байсан тул хажуу талын амбаарт унтаж байсан Б-, Ө- нарыг сэрээгээд “С-г харж байгаарай” гэж хэлээд би цааш түргэн дуудахаар явсан. ...” /1хх 175-179/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас О.Т-гийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн “Хойд ногоо тасаг” гэх газар байрлах гэртээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Г-ын нүүрэн тус газар гараараа 2 удаа, төмрөөр 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун шанаанд шарх, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зүүн болон баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаа, орон зайд хохирогч Д.Л-ын толгой, нүүр хэсэгт гар болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин, шүүгдэгч Б.У-, О.Т- нарыг бүлэглэн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 захын урд байх задгай хашаанд хардалтын улмаас Б.С-гийн нүүр, толгой, бие хэсэгт гар болон хөлөөрөө удаа дараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, холбоосны язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 100 грамм, баруун, 8,9 дүгээр хавирганы хугарал, нүүр, бие, мөчдийн шарх, цус хуралт зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, уг гэмтлүүдийн улмаас хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу болон гэмт үйлдлийнх нь үр дагаврын бодит хамаарлыг зөв тогтоох нь гэмт хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм хорын хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой тул шүүх нотлох баримтад тулгуурлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамаарА- нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй болно.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Тухайлбал, хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Б.У-, О.Т- нарын үйлдэлд дээр дурдсан нөхцөл байдлууд тогтоогдоогүйн гадна эр, эмийн хардалтын улмаас Б.С-г гар болон хөлөөрөө олон удаа цохьсны улмаас хохирогч хүнд гэмтэл авч, хэвлийн битүү гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас барсан боловч хохирогчийг зориуд зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх зөвхөн хохирогчид учруулсан гэмтлийн тоог үндэслэн тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Анхан шатны шүүх, шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 16 жилийн хорих ял, шүүгдэгч Б.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 14 жилийн хорих ял тус тус оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх боловч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 15 жилийн хорих ял, шүүгдэгч Б.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 13 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Т- “...би хохирогчийн зодож цохиогүй, бүлэглэж онц харгис хэрцгийгээр алсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Б.У- “....зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.
Шүүгдэгч нарын дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгч О.Т- нь “өвгөнтэй явлаа” гэх шалтгаанаар, шүүгдэгч Б.У- нь “найз О.Т-г хуурлаа” гэх шалтгаанаар үйлдпээрээ санаатай нэгдэж хохирогчийг цохиж, зодсон үйлдлүүд нь амь хохирогчид учирсан гэмтлүүдтэй шууд шалтгаант холбоотой хохирогчийг үхэлд хүргэсэн энэхүү нөхцөл байдал нь хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн шүүгдэгч О.Т- нь “би зодож цохиогүй” гэх боловч гэрч Д.Ө- “...У- үснээс нь татаж унагаад толгой руу нь дэвсээд нүүр болон бие рүү нь өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй. ...С-г газар хэвтэж байхад Т- бие рүү нь өшиглөхөд хачин дуугарсан, нүүр болон толгой хэсэг рүү нь цохисон...” гэж, гэрч С.Б- “...хажуунаас У- “миний найзыг хуурлаа” гээд С-гийн толгой руу цохиж байгаад газар унагаад өшиглөсөн, ...толгой руу гараа сарвалзуулаад урагш татаж унагахад толгой хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн, С- “хннн” гэх эвгүй дуу гаргасан, У-ыг татаж авахад Т- С-гийн араас өшиглөх шиг болсон...” гэсэн нь гэрч нар хэн алиныхаа мэдүүлгийг нотолж, тухайн мэдүүлгүүд шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр давхар нотлогдсон байна. Харин шүүгдэгч нарын амь хохирогчид халдаж байгаа тухайн үйлдлүүдийн улмаас амь хохирогчид шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл, шархууд үүсэж, амь хохирогч хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэж, шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1295 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.У- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-т 2.540.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т-, Б.У- нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 86 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1295 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “...Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр бүлэглэн үйлдсэн, ..., шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр ... үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, ..., шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
- 2 дахь заалтын “...шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 16 жилийн хорих ял, ..., шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар 14 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 15 жилийн хорих ял, ... , шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтын “... шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар оногдуулсан 16 жилийн хорих ял дээр ... , биечлэн эдлэх ялын хэмжээг 16 жил 2 cap 20 хоногоор тогтоосугай.” гэснийг “...шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ял дээр ... , биечлэн эдлэх ялын хэмжээг 15 жил 2 cap 20 хоногоор тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-т 2.540.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-, Б.У- нар нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 86 /наян зургаа/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ