Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/01115

 

                                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

   Нэхэмжлэгч: М банк ХК-ийн,

   Хариуцагч: Д Яд холбогдох,

  Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11,549,657.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000268448 τоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 8,658,506.99 төгрөг, 6000303271 τоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 583,275.23 төгрөг, 6000236309 τоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 2,284,875.19 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 11,549,657.41 төгрөгийг хариуцагч Д.Ягаас гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Д.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М банк ХК-ийн нэхэмжилсэн 11,549,657.41 төгрөгийг 15 сарын дотор хувааж төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Д.Яд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11,549,657.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11,549,657.41 төгрөгийг хариуцагч Д.Я төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “Миний бие М банк ХК-ийн нэхэмжилсэн 11,549,657.41 төгрөгийг 15 сарын дотор хувааж төлж барагдуулна” гэх тайлбараар тогтоогдож байна.

  Иймд хариуцагч Д.Я нь нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

  Хариуцагч Д.Я нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,745 төгрөгийн тал хувь болох 99,872.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 99,872.5 төгрөг, хариуцагч Д.Ягаас 99,872.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна.

  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11,549,657.41 төгрөгийг 15 сарын дотор хуваан төлж барагдуулахыг хариуцагч Д.Я хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 99,872.5 төгрөг, хариуцагч Д.Ягаас 99,872.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгож, 99,872.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

                                                           ШҮҮГЧ                             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ