| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 318/2025/010957/И |
| Дугаар | 318/ШШ2025/01105 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 318/ШШ2025/01105
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: У дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн,
Хариуцагч: Х.Дд холбогдох,
Дулааны төлбөр 661,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У дулааны хоёрдугаар станц ТӨХК нь Х.Дтай 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийг сар бүрийн 25-30-ны дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой байдаг. Х.Даад төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "У дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 441,280 төгрөг, гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 220,064 төгрөг, нийт 661,920 төгрөгийн хохирлыг Х.Дгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Х.Д, нар шүүхэд гаргасан тайлбартаа: У дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн нэхэмжилсэн үндсэн дулааны төлбөр 441,800 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор хүү, алданги төлөхгүйгээр төлж барагдуулахаар эвлэрэхээр болсон тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У дулааны хоёрдугаар станц ТӨХК нь хариуцагч Х.Дд холбогдуулан дулааны төлбөр 661,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Д дулааны дулааны төлбөр 441,280 төгрөг, алданги 220,064 төгрөг, нийт 661,920 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 220,064 төгрөгийг хасаж үлдэх 441,280 төгрөгийг төлж барагдуулах боломжтой талаар тайлбар гаргасан байх ба тухайн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Х.Д нар дулааны төлбөр 441,280 төгрөг, алданги 220,064 төгрөг, нийт 661,920 төгрөг гаргуулах тухай шардлагаас алданги 220,064 төгрөгийг хасаж үлдэх 441,280 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн байх ба эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Х.Д үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч У дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,436 төгрөгөөс 10,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,281 төгрөг, хариуцагч Х.Дгаас 10,281 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Х.Д нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож дулааны төлбөр 441,280 төгрөг, алданги 220,064 төгрөг, нийт 661,920 төгрөг гаргуулах тухай шардлагаас алданги 220,064 төгрөгийг хасаж үлдэх 441,280 төгрөгийг хариуцагч Х.Д нь У дулааны хоёрдугаар станц ТӨХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,436 төгрөгөөс 10,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 10,281 төгрөг, хариуцагч Х.Дгаас 10,281 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч У дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ