Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1208

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч О.Багшбаяр /томилолтоор/,

          Хохирогч, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /ҮД:2677/,

          Хохирогч, шүүгдэгч Ж.Э, шүүгдэгч П.Д, тэдгээрийн өмгөөлөгч Б.Зулбаяр /ҮД:1979/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Аг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Д, Ж.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 04279 1086 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол улсын иргэн, С аймгийн Б суманд 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, э,  настай, бүрэн дунд боловсролтой, үсчин, тогооч мэргэжилтэй, Б захад лангуу түрээслэн ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Б дүүргийн  дүгээр хороо, байрны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, С.А /РД:

          2. Монгол улсын иргэн, Х аймгиин Ш суманд 19 оны  дугаар сарын -ны өдөр, төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх захад лангуу түрээслэн ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Б дүүргийн 4 дүгээр хороо,  дугаар хорооллын  дүгээр байрны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, П.Д /РД:

          3. Монгол улсын иргэн, Э хотод 1 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Б захад лангуу түрээслэн ажилладаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Б дүүргиин  дүгээр хороо,  дугаар хорооллын  дүгээр байрны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Ж.Э /РД:

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          С.А нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын гутлын тасгийн хэсэгт иргэн Ж.Этай маргалдан улмаар үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          П.Д нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын гутлын тасгийн хэсэгт өөрийн эхнэр Ж.Этай бүлэглэж иргэн С.Атай маргалдан улмаар толгой хэсэг рүү нь тохойлдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          Ж.Э нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын гутлын тасгийн хэсэгт өөрийн нөхөр П.Дтай бүлэглэж иргэн С.Атай маргалдан улмаар үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Агийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө би 10 цаг өнгөрөөд ирж  лангуугаа онгойлгосон. Даш,  Эрдэнэтуяа хоёрын лангуу миний лангууны зүүн үзүүрт нэг лангууны зайтай байдаг. Тэгээд лангуугаа онгойлгож байхад Даш нь миний лангууг өшиглөөд хэрүүл эхэлсэн, би адилхан хэрэлдээд хоорондоо маргасан. Даш намайг чи наад лангуугаа цааш нь тавь гэхээр нь би тавьдаг газар нь тавьж байна гэхэд Даш тэгвэл би адилхан тавьж чадна гээд миний лангууны урд талд өөрийнхөө лангууг авч ирж тавьсан. Дашын эхнэр тэр өдөр бараандаа яваад ирсэн байсан, Даш нь лангуун дээрээ архи уусан байсан. Энэ хоёр хоорондоо муудалцаад байсан, тэр уураа надад гаргасан юм уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Тэгээд Даш нь эхнэрийнхээ авч ирсэн хайрцагтай гутлыг асгаж тавиад тэгвэл ингээд тавьчихъя гээд бид нарын дунд маргаан үүссэн” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Дийн өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Эрдэнэтуяа замын үүдээс ирээд би тосож аваад лангуун дээрээ ирээд бараагаа янзлаад байж байхад  Алдармаа орж ирсэн. Алдармаа лангуугаа нээхдээ лангуугаа дандаа нааш нь түлхээд байдаг. Тэгэхээр нь би лангуугаа жаахан цааш нь түлхчихэж болохгүй юм уу гэж хэлсэн. Гэтэл Алдармаа би лангуугаа хаана тавих нь миний дур гээд хэрүүл маргаан эхэлсэн. Өмнө нь ч гэсэн хэрэлдэж маргалддаг л байсан. Тухайн өдөр маргалдаж байхад Алдармаа намайг шүүрээр, бараа өлгөдөг нарийн урт модоор 2-3 удаа цохьсон. Тэр үед манай эхнэр Эрдэнэтуяа гарч ирээд чи одоо болиочээ эрэгтэй хүнийг шүүрээр цохиод байхдаа яадаг юм бэ гэхэд манай эхнэрийг үснээс нь зулгаагаад доороо дараад унасан. Тэгээд би салгах гээд татахад миний гарнаас хазсан одоо сорив нь үлдсэн байгаа. Тэр үед хоёр хамгаалагч, зэрэгцээ лангууны хүмүүс ирж салгасан. Тэр өдрийн камерын бичлэг байхгүй, нотлох баримт байхгүй болохоор Алдармаа нь намайг цохьсон тохойлдсон гэдэг мэдүүлэг өгөөд байгаа. Би Алдармаад гараа хазуулсан болохоор түлхээд гараа авах оролдлого хийсэн байх, түүнээс биш Алдармааг тохойлдож зодсон үйлдэл байхгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Эгийн өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 11-ны өглөө урдаас ирээд манай нөхөр тосож аваад бид хоёр лангуун дээрээ ирээд бараагаа янзлаад байж байхад Алдармаа ирээд лангуугаа онгойлгоод хажуу талын лангуу руу өөрийнхөө лангууг илүү гаргаад тавьсан. Манай нөхөр Алдармаад чи наад лангуугаа жаахан цааш нь тавьчих гэхэд манай нөхрийг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр би нөхөрөө битгий хэрүүл хий гэхэд манай нөхөр нөгөө лангууруу явсан. Тэр хооронд Алдармаа ганцаараа үглээд байсан. 10 орчим минутын дараа манай нөхөр буцаад ирэхэд Алдармаа хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр Алдармаад чи лангуугаа ингээд тавиад байвал би ч гэсэн тавьж чадна гээд лунгуугаа тавихад Алдармаа уурлаад манай нөхрийг шүүрээр цохьсон, тэр шүүр нь хугарсан, мөн хувцас өлгөдөг урт модоор цохиход би одоо та хоёр боль гээд нөхрийгөө чи нөгөө лангуу руу яв гэхэд Алдармаа үгний зөрүүгүй намайг үсдээд дарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдсэн боловч удаан үсдэж чадаагүй, намайг үсдээд доош нь дарахад би Алдармаагийн үсийг тавихдаа нүүрийг нь маажсан юм шиг байсан.  Хүмүүс ирээд салгах гэхэд миний үсийг ороож доош нь дарчихаад тавихгүй байсан. Миний дотор бачимдаад унах гээд “хүмүүсээ салгаачээ” гэж орилоход хүмүүс ирж салгасан” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Агийн өгсөн: “...Удаа дараа ийм асуудал үүсэж байгаа, дахин ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй учир би энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоо гомдол санал байхгүй. Эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Эгийн өгсөн: “...Бие биенийгээ хүндлээд аливаа асуудалд хүлээцтэй хандвал ийм асуудал гарахгүй байсан. Одоо гомдол санал байхгүй, эмчилгээний зардлыг гаргуулж авна” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Агийн өгсөн: “... Тэгээд Туяа бид 2 маргаж барьцалдан авч зууралдаад байж байхад Даш салгах нэрийдлээр шилэн хүзүү, толгой руу тохойлдож цохисон. Тэгэхээр нь би гарын булчингаас нь хазсан. Харин нүүр маажиж үс зулгаахыг бол Туяа зулгаасан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Эгийн өгсөн: “... намайг үсдээд дарчихсан тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан, тэгээд намайг энд тэнд зөндөө цохисон, ер нь бол би элэг муутай учраас элэг рүүгээ цохиулчихаж магадгүй гэж бодон айгаад гараа тавиад дээш гараараа сарваганах үед нүүрийг нь маажиж таарсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Дийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.11-12/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Эгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.13-14/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уламбаярын өгсөн: “... сүүлдээ Эрдэнэтуяа, Алдармаа хоёр барьцалдаж аваад бие биенийхээ үснээс зулгаагаад нэгнийгээ маажсан. Тэгсэн Даш салгах оролдлого хийсэн мөртлөө Алдармааг үснээс нь зулгаагаад нуруу руу нь 2-3 удаа тохойгоороо хүчтэй тохойлдсон. Тэгсэн чинь Алдармаа эгч гарнаас нь хазсан. Ингээд салгах явцдаа толгой руу нь өшиглөчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Чинбатын өгсөн: “…2018 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутын үед  Баянзүрх зах дээр ирээд нөгөө ээлжээс ажлаа хүлээж аваад байраа шалгаж явтал 2 давхрын шатны харалдаа байх лангуунуудын тэнд хоёр эмэгтэй хүн нэг нэгийгээ үснээс зулгаасан зууралдсан газарт унасан байдалтай байсан. Тэгээд тэр үед ээлжийн дарга Шинэбаяр бид хоёр хамт явж байсан учраас очиж хоёр эмэгтэйг салгасан. Тэгээд салгаад нэг нэгнээс нь холдуулаад явсан. Яг юунаас болоод яагаад нэгнийгээ үсдэж зулгаасан байсныг мэдэхгүй байна. Тэр хоёр эмэгтэй бол лангуу түрээслэгчид юм байна лээ. Би түрээслэгч нарын нэр усыг нь бол мэдэхгүй. Тэгээд ч би ажилд ороод нэг сар гаран болж байна...” гэх мэдүүлэг /хх.17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн: “Зулгаралт бол үүсгэж буй ирмэг бүхий зүйлээр хүч үйлчилсэн тохиолдолд үүснэ. Тархи доргилт бол толгой хүзүүнд тохойлдох, үснээс зулгаах тохиолдолд үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх.19/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6155 дугаартай дүгнэлтэд: “С.Агийн биед тархи доргилт, дух, хамар, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.21/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6197 дугаартай дүгнэлтэд: “Ж.Эгийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун гарын эрхий хуруу, ядам хуруу, зүүн тохой, баруун зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б Цэцэгмаагийн өгсөн “... нэг мэдсэн чинь Ж.Э намайг салгаачээ гээд хашгирсан ба манай жигүүрт байсан Сувдаа нэгэнтэй нь салгах гэж очсон. Тэнд яг хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохисныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.132-133/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сувдаагийн өгсөн: “... Тэр 2 нь 2 уулаа нэг нэгнийхээ үснээс зулгаасан мөртлөө Ж.Э эгчийн толгой арай доор байсан...” гэх мэдүүлэг /хх.134-135/,

          Ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас /хх.50,59,63/,

          Хохирлын баримтууд /хх.54,56,73-74,104/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          С.А нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын гутлын тасгийн хэсэгт иргэн Ж.Этай маргалдан улмаар үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          П.Д нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын гутлын тасгийн хэсэгт өөрийн эхнэр Ж.Этай бүлэглэж иргэн С.Атай маргалдан улмаар толгой хэсэг рүү нь тохойлдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          Ж.Э нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын гутлын тасгийн хэсэгт өөрийн нөхөр П.Дтай бүлэглэж иргэн С.Атай маргалдан улмаар үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч хохирогч С.Агийн өгсөн: “... Тэгээд Туяа бид 2 маргаж барьцалдан авч зууралдаад байж байхад Даш салгах нэрийдлээр шилэн хүзүү, толгой руу тохойлдож цохисон. Тэгэхээр нь би гарын булчингаас нь хазсан. Харин нүүр маажиж үс зулгаахыг бол Туяа зулгаасан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Эгийн өгсөн: “... намайг үсдээд дарчихсан тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан, тэгээд намайг энд тэнд зөндөө цохисон, ер нь бол би элэг муутай учраас элэг рүүгээ цохиулчихаж магадгүй гэж бодон айгаад гараа тавиад дээш гараараа сарваганах үед нүүрийг нь маажиж таарсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Уламбаярын өгсөн: “... сүүлдээ Эрдэнэтуяа, Алдармаа хоёр барьцалдаж аваад бие биенийхээ үснээс зулгаагаад нэгнийгээ маажсан. Тэгсэн Даш салгах оролдлого хийсэн мөртлөө Алдармааг үснээс нь зулгаагаад нуруу руу нь 2-3 удаа тохойгоороо хүчтэй тохойлдсон. Тэгсэн чинь Алдармаа эгч гарнаас нь хазсан. Ингээд салгах явцдаа толгой руу нь өшиглөчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Чинбатын өгсөн: “... лангуунуудын тэнд хоёр эмэгтэй хүн нэг нэгийгээ үснээс зулгаасан зууралдсан газарт унасан байдалтай байсан. Тэгээд тэр үед ээлжийн дарга Шинэбаяр бид хоёр хамт явж баисан учраас очиж хоёр эмэгтэйг салгасан...” гэх мэдүүлэг /хх.17/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн: “Зулгаралт бол үүсгэж буй ирмэг бүхий зүйлээр хүч үйлчилсэн тохиолдолд үүснэ. Тархи доргилт бол толгой хүзүүнд тохойлдох, үснээс зулгаах тохиолдолд үүсэж болно...” гэх мэдүүлэг /хх.19/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6155 дугаартай дүгнэлт /хх.21/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6197 дугаартай дүгнэлт /хх.25/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б Цэцэгмаагийн өгсөн “... нэг мэдсэн чинь Ж.Э намайг салгаачээ гээд хашгирсан ба манай жигүүрт байсан Сувдаа нэгэнтэй нь салгах гэж очсон. Тэнд яг хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохисоныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.132-133/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Сувдаагийн өгсөн: “... Тэр 2 нь 2 уулаа нэг нэгнийхээ үснээс зулгаасан мөртлөө Ж.Э эгчийн толгой арай доор байсан...” гэх мэдүүлэг /хх.134-135/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.А, Ж.Э нарын тус тус өгсөн мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А, П.Д, Ж.Э нарын тус тус өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          С.А, П.Д, Ж.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт С.Аг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Д, Ж.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

          П.Д өөрийн гэм буруугийн талаар, мөн Ж.Эгийн гэм буруугийн талаар түүний өмгөөлөгч маргаж байх боловч П.Д, Ж.Э нар нь бүлэглэн С.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Иймд С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, П.Д, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд С.Агаас 120,000 төгрөг гаргуулж Ж.Эд, П.Д, Ж.Э нараас 251,250 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж С.Ад тус тус олгох нь зүйтэй.

          С.А нь өмнөх шүүх хуралдаанд өмгөөллийн хөлс 250,000 төгрөгийг нэхэмжилж байсан хэдий ч энэ удаа нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.А, Ж.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй юм.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          С.А нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, П.Д, Ж.Э нар нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Дид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Ж.Эд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          С.А, П.Д, Ж.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулахыг хүссэн тэдгээрийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

          Шүүгдэгч С.А, П.Д, Ж.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, П.Д, Ж.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

          С.А, П.Д, Ж.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж байна.

          Шүүгдэгч С.А, П.Д, Ж.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. С.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, П.Д, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Дид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Ж.Эд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, С.А, П.Д, Ж.Э нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

          4. С.А, П.Д, Ж.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Агаас 120.000 төгрөг гаргуулж Ж.Эд, П.Д, Ж.Э нараас 251.250 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж С.Ад тус тус олгосугай.

          6. Хохирогч С.А, Ж.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршигийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.А, П.Д, Ж.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР