Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ 

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 12 сарын 21 өдөр                Дугаар 01                                       Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд би Сүхбаатар аймгийн Онгон сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд, "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны дэг"-ийн 2 дугаар бүлгийн 3 дахь хэсгийн 4, 5 дахь заалтуудыг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгөх”-ийг  хүссэн шаардлагатай хэргийг хүлээн авч хянаад, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сүхбаатар аймгийн Онгон сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан “ Хуралдааны дэг батлах тухай”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт хариуцагч Б.Батбаяр би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан “Хурлын дэг батлах тухай” 02 тоот, “ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 03 тоот, “ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04 тоот, “Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож эдгээр 4 асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцүүлэхээр зөвшөөрч байна. 

 

Эдгээр асуудлуудыг хэлэлцэх хуралдааныг хуучин Хурлын Тэргүүлэгчид МУЗЗНДНТУТХуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөлд хүрсэн болно гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Сүхбаатар аймгийн Онгон сумын Монгол ардын намын хорооноос тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолууд, "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны дэг"-ийн 2 дугаар бүлгийн 3 дахь хэсгийн 4, 5 дахь заалтуудыг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийн оролцогчдыг байлцуулан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах үед хариуцагч Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, маргаан бүхий актуудыг хүчингүй болгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцүүлэхээ илэрхийлсэн мөн хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа Б.Батбаатар нь “Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, энэ асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцэхэд өөрийн зүгээс татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байсан тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Онгон сумын Монгол ардын намын хорооноос шүүхэд гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай”, “Сумын Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолууд, "Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны дэг"-ийн 2 дугаар бүлгийн 3 дахь хэсгийн 4, 5 дахь заалтуудыг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Онгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Б.ЦЭРЭНХАНД