Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00851

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00851

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: У хот, Чщ дүүрэг, 00 дүгээр хороо,  хаягт үйл ажиллагаа явуулах, Х.ХХК (гүйцэтгэх захирал Д.З)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Х овогт Г. Н холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,499,900 төгрөг, үндсэн хүү 1,418,910.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,505.03 төгрөг, нийт 5,961,315.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.ХХК нь хариуцагч Г.Н д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 4,499,900 төгрөг, үндсэн хүү 1,418,910.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,505.03 төгрөг, нийт 5,961,315.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Х.ХХК-ийн нэхэмжилсэн Үндсэн зээлийн үлдэгдэл 4,499,900 төгрөг, үндсэн хүү 1,418,910.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,505.03 төгрөг, нийт 5,961,315.94 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.Нэхэмжлэгч Х.ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,331 төгрөгийн тал 55,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ... дугаартай данснаас 55,165 төгрөг, мөн хариуцагч Г.Нгээс 55,165 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Г.Н нь үндсэн зээлийн үлдэгдэл 4,499,900 төгрөг, үндсэн хүү 1,418,910.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,505.03 төгрөг, нийт 5,961,315.94 (таван сая есөн зуун жаран нэгэн мянган гурван зуун арван таван төгрөг ерэн дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.ХХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,331 (нэг зуун арван мянган гурван зуун гучин нэгэн) төгрөгийн тал 55,165 (тавин таван мянган нэг зуун жаран таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ... дугаартай данснаас 55,165 (тавин таван мянган нэг зуун жаран таван) төгрөг, мөн хариуцагч Г.Н гээс 55,165 (тавин таван мянган нэг зуун жаран таван) төгрөг тус тус гаргуулан Хэрэглээний лизинг ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК