Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1112

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Ж.Э/өөрөө өөрийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Д.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х овогт Ж-ийн Э, Б овогт Д-ийн Г нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0356 21372 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Х овогт Ж-ийн Э, 1971 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26-305 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ФД71101312/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Д-ийн Г, 1971 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 13-150 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/ФД71045511/,

Шүүгдэгч Д.Г, Ж.Э нар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 26-305 тоот байшинд зодолдсоноос Д.Г нь Ж.Э, Ж.Э нь Д.Г-ын эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт явж байгаад Эрдэнэтэй тааралдаад хашаааны хаалга нь онгорхой байхаар нь ороод уулзаад юм яриад байж байсан, тэгээд юу болсоныг сайн санахгүй байна намайг зодоод хашаанаасаа гаргаад явуулсан байсан…миний нүд, хөл, гөр, цээж нуруу хэсэг рүү цохиж гэмтэл уруулсан…” гэх мэдүүлэг. /хх22-23/,

Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хороо Өлгийн 26-305 тоот гэртээ унтаж байхад хаалга тогшоод…Ганболд аавтай чинь уулзана хаалга онгойлгож өг гэж хэлээд хаалга гаднаас эвдэж орж ирээд шууд миний толгой тус газар цохьсон…2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр оройн 20 цагийн үед манай гэрт согтуу ирээд би шоронгийн атмаан байсан гээд согтуурхаад байхаар нь чиний атмаан гэж юу байдаг юм гэж хэлээд маргалдаж байгаад хашаанаасаа хүчээр гаргаад явуулсан чинь буцаж над дээр ирээд хашааны гадаа орилоод байхаар нь тоогоогүй хаалга онгойлгож өгөөгүй...” гэх мэдүүлэг. /хх7-8/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5130 тоот дүгнэлтэд: 

  1. Ж.Э-н биед дух, зүүн шана, хацар, цээж, хэвлийн цус хуралт, хүзүү, баруун мөр, баруун эгэмд зулгаралт, дух, чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт. /хх-17/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5476 тоот дүгнэлтэд: 

  1. Д.Г-ын биед  тархи доргилт, баруун зүүн доод зовхинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт. /хх-18/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г, Ж.Э нар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 26-305 тоот башинд зодолдсоноос Д.Г нь Ж.Э-д, Ж.Э нь Д.Г-ын эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

- Ж.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г, Ж.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Ж-ийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Б овогт Д-ийн Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Г, Ж.Э нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Г, Ж.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Э, Д.Г нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Ж.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Д.Г/өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х овогт Ж.Э, Б овогт Д.Г нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0356 21372 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Х овогт Ж.Э, 1971 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 26-305 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/ФД71101312/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Д.Г, 1971 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 13-150 тоотод оршин суух хаягтай, урьд 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/ФД71045511/,

Шүүгдэгч Д.Г, Ж.Э нар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 26-305 тоот байшинд зодолдсоноос Д.Г-д нь Ж.Э, Ж.Э нь Д.Г-ын эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт явж байгаад Эрдэнэтэй тааралдаад хашаааны хаалга нь онгорхой байхаар нь ороод уулзаад юм яриад байж байсан, тэгээд юу болсоныг сайн санахгүй байна намайг зодоод хашаанаасаа гаргаад явуулсан байсан…миний нүд, хөл, гөр, цээж нуруу хэсэг рүү цохиж гэмтэл уруулсан…” гэх мэдүүлэг. /хх22-23/,

Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өглөө 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хороо Өлгийн 26-305 тоот гэртээ унтаж байхад хаалга тогшоод…Г аавтай чинь уулзана хаалга онгойлгож өг гэж хэлээд хаалга гаднаас эвдэж орж ирээд шууд миний толгой тус газар цохьсон…2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр оройн 20 цагийн үед манай гэрт согтуу ирээд би шоронгийн атмаан байсан гээд согтуурхаад байхаар нь чиний атмаан гэж юу байдаг юм гэж хэлээд маргалдаж байгаад хашаанаасаа хүчээр гаргаад явуулсан чинь буцаж над дээр ирээд хашааны гадаа орилоод байхаар нь тоогоогүй хаалга онгойлгож өгөөгүй...” гэх мэдүүлэг. /хх7-8/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5130 тоот дүгнэлтэд: 

  1. Ж.-гийн биед дух, зүүн шана, хацар, цээж, хэвлийн цус хуралт, хүзүү, баруун мөр, баруун эгэмд зулгаралт, дух, чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт. /хх-17/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5476 тоот дүгнэлтэд: 

  1. Д.Г-ын биед  тархи доргилт, баруун зүүн доод зовхинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт. /хх-18/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г, Ж.Э нар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 26-305 тоот башинд зодолдсоноос Д.Г-д нь Ж.Э-д, Ж.Э нь Д.Г-ын эрүүл мэндэд харилцан хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

- Ж.Э-нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г, Ж.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Ж.Э-нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

-Б овогт Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.