Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 687

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичиг Б.Энхжаргал,

улсын яллагч А.Ганзориг ,

шүүгдэгч  Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808028800765 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э.Д, Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгайд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-3,  аав, ээжийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум 7 дугаар баг, Оюутын 5 дугаар гудамжны 02 тоотод оршин суудаг,

- урьд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 85 дугйартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн, түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүнд багтааж, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, регистрийн дугарр ,

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 6 дугаар сарын 11-ни йөдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар  гудамжны 194 тоотод оршин суух иргэн  Г.Т-н эзэмшлийн эд хөрөнгийг буюу Samsung маркийн 32 инчийн зурагтыг түүний гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...Би 2018 оны 06 сарын 10-ны орой 20 цагийн орчимд манай нөхрийн найз Д манай гэрт ирсэн юм. Удалгүй надтай цуг ажилладаг Э 2 том пиво авч ирсэн юм. Тэгээд Э-н авч ирсэн пивоний нэгийг нь уугаад Э гэрлүүгээ харилаа гэхэд Д хүргэж өгөхөөр явсан юм Д 30 гаран минутын дараа ирээд газар ор засаад унтсан юм. Маргааш өглөе 11 цагийн орчимд ажилдаа явах гэхэд Д унтаад гэрт үлдсэн юм. Би өдөр Д-лүү 12 цагт залгахад гэрт одоо гарлаа гэж байсан. Би тэгээд дараа нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Орой 20 цагийн орчимд ажилаа тараад гэртэз очиход гэр цоожтой онгойлгоод гэртээ ороход гэрт байсан Самсунг маркын 32 инчийн зурагт маань алга болсон байхаар нь цагдаад дуудпага өгсөн юм...”гэх мэдүүлэг/хх-36-39/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны нутаг дэвсгэрт байрлах Тэргэл караокений байранд байрлах 999 нэртэй ломбарданд ажиллаж байхад 2 залуу орж ирээд зурагт авах уу гэж хэлсэн тэгэхээр нь манай зурагт авна наад зурагтыг чинь 150.000 төгрөгөөр авна гэж хэлсэн чинь энэ зурагтыг 180.000 төгрөгөнд тавьчихмаар байна. Маргааш нөгөөдөргүй цалин орчихно тэгээд авчихна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би 180.000 төгрөгөнд өөрийнх нь бичиг баримтаар тавиулж барьцаанд авсан. Тухайн зурагт 32 инчийн Хятад самсунг гэсэн нэртэй зурагт байсан. Тэгээд би тэр зурагтыг 180,000 төгрөгөөр авсан....” гэх мэдүүлэг /хх-44-46/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 сарын 11 -ны өдөр 11 цагийн орчимд намайг Улиастайд эгчийнхээ гэрт байхад Д залгаад Зүүнсалааны хуучин эцэс дээр хүрээд ир цуг ажил дээр очиж цалингаа авий гэж хэлсэн. Тэгэхээр нь би 12 цагийн орчимд зүүн салааны хуучин эцэс дээр очиход Д намайг дотож аваад эгчийнхэн гэх гэрлүү  нь очсон. Тэгээд гэрт нь ороход нэг том задалсан пиво ууж байхаар нэг аягийг уугаад дараа нь ажил дээр очиж цалингаа авий гэхэд Д үгүй эгчийн зурагтыг ломбарданд тавиад архи ууя гэхээр нь чи зурагт тавиад болж байгаа юм уу? Дараа нь ямар нэгэн асуудал болох юм бол яах юм бэ гэхэд би гэрийнхээ юмыг өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Намайг такси олоод ир гэхээр нь би зүүн салааны хуучин эцэс дээр очоод цагаан өнгийн солонгос машиныг хөлслөөд Д-н байгаа газар очиход гэрээсээ зурагтаа авч гарч ирсэн. Тэгэхээр нь машинд хийгээд Баянхошууны хуучин эцэс дээр байх “999" барьцаат ззэлийн газар очоод 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэр мөнгөөрөө буудалд өрөө аваад архи пиво авч хувааж ууцгаасан. Би Д-тэй Булган аймагт барилгын ажилаар ажиллаж байгаад танилцсан. Тэгээд Д-тэй цуг ажил дээр очиж цалингаа авах гэж уулзсан юм. Д байсан гэр сайн танихгүй айлыхан хүнийх байсаныг дараа нь мэдсэн. Харин надад өөрийнхөн гэр гэж байсан. Би тухайн үед Д-г хулгай хийж байна гэж мэдээгүй. Дараа мэдсэн. Надад тухайн үед өөрийнхөө юмыг би мэдэж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-51/,

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 09 -ны өдөр Булган аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд би ажиллаж байсан захирал Ш дээр очиж цалингаа авах гэхэд санхүүжилт ороогүй байна гээд унааны мөнгө гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би Булган аймагт хамт ажиллаж байгаад цуг ирсэн залуучуудтай хамт хэдэн пиво ууж байгаад шөнийн 00 цагийн салцгаагаад Т эгчийн гэрт очоод унтсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ахиад Гандан руу цалингаа авахаар яваад очиход цалин бас буух болоогүй санхүүжилт нь ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд Т эгчийн гэрт орой 20 цагийн үед очоод байж байхад Т-н эгчийн ажлын хүн болох Э 2 ширхэг пиво бариад орж ирсэн тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад 1 пиво уучихаад байж байтал Э харьлаа гэхээр нь би Э-г гэр рүү нь хүргэж өгөөд эргэж Т эгчийн гэрт ирээд унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ны өглөө Т эгч ажилдаа гараад явсан ба би гэрт нь унтаад үлдсэн. Унтаж байгаад босоод ажил руугаа яриад цалин хэзээ орох вэ гэсэн чинь үдээс хойш оройдоо орно гэж хэлэхээр нь би Э руу залгаад үдээс хойш орой цалин орно гэж байна хамт Гандан руу явж цалингаа авъя чи Зүүн салааны хуучин эцэс дээр хүрээд ир гэж дуудаад хэсэг хугацааны дараа би Э-г гарч тосч авсан. Тэгээд бид хоёр Т эгчийн гэрт байсан нэг том пивийг хувааж уучихаад гарах гэсэн чинь мөнгө цаас байхгүй болохоор нь би Э-т эгчийнхээ зурагтыг ломбарданд тавьчихъя гэж хэлээд Э-р такси бариулж ирүүлээд зурагтыг нь авч гараад тойрог дээр байх 999 нэртэй ломбарданд өөрийн гадаад папортоор 180.000 төгрөгөнд тавьсан юм. Би гэрээс нь гарахдаа гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь гишгүүр доор хийгээд явчихсан. Би тэдний гэрийн түлхүүр гишгүүр доор байдаг гэдгийг мэддэг байсан. Би тухайн үед мөнгөгүй байсан болохоор мөнгөтэй болъё гэж бодоод авсан. 2018 оны 06 дугаар сарын 11 -ны өдөр миний цалин буух байсан тэгээд цалингаа авчихаад тухайн зурагтыг ломбарднаас авчихна гэж бодож байсан. Тэгээд тэр өдөр Т эгч 22 цагаас бууж ирдэг болохоор тэрнээс өмнө зурагтыг авна гэж бодож байсан. Намайг зурагт хулгайлж байна гэдгийг Э мэдээгүй. Би Э-т өөрийн эгчийн маань зурагт гэж хэлсэн. Тэгсэн Э надад итгээд хамт явсан. Би шинжээчийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй.  Би зурагтыг нь буцааж өгч хохиролыг барагдуулсан. Харин ломбардны хохирол болох 180.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 6 дугаар сарын 11-ни йөдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар  гудамжны 194 тоотод оршин суух иргэн  Г.Т-н эзэмшлийн эд хөрөнгийг буюу Samsung маркийн 32 инчийн зурагтыг түүний гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...Орой 20 цагийн орчимд ажилаа тараад гэртэз очиход гэр цоожтой онгойлгоод гэртээ ороход гэрт байсан Самсунг маркын 32 инчийн зурагт маань алга болсон байхаар нь цагдаад дуудпага өгсөн юм...”гэх мэдүүлэг/хх-36-39/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Тухайн зурагт 32 инчийн Хятад самсунг гэсэн нэртэй зурагт байсан. Тэгээд би тэр зурагтыг 180,000 төгрөгөөр авсан....” гэх мэдүүлэг /хх-44-46/,

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг такси олоод ир гэхээр нь би зүүн салааны хуучин эцэс дээр очоод цагаан өнгийн солонгос машиныг хөлслөөд Д-н байгаа газар очиход гэрээсээ зурагтаа авч гарч ирсэн. Тэгэхээр нь машинд хийгээд Баянхошууны хуучин эцэс дээр байх “999" барьцаат ззэлийн газар очоод 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд тэр мөнгөөрөө буудалд өрөө аваад архи пиво авч хувааж ууцгаасан. Би Д-тэй Булган аймагт барилгын ажилаар ажиллаж байгаад танилцсан. Тэгээд Д-тэй цуг ажил дээр очиж цалингаа авах гэж уулзсан юм. Д байсан гэр сайн танихгүй айлыхан хүнийх байсаныг дараа нь мэдсэн. Харин надад өөрийнхөн гэр гэж байсан. Би тухайн үед Д-г хулгай хийж байна гэж мэдээгүй. Дараа мэдсэн. Надад тухайн үед өөрийнхөө юмыг би мэдэж байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-51/,

Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 09 -ны өдөр Булган аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд би ажиллаж байсан захирал Ш дээр очиж цалингаа авах гэхэд санхүүжилт ороогүй байна гээд унааны мөнгө гээд 10.000 төгрөг өгсөн. Тэгээд би Булган аймагт хамт ажиллаж байгаад цуг ирсэн залуучуудтай хамт хэдэн пиво ууж байгаад шөнийн 00 цагийн салцгаагаад Т эгчийн гэрт очоод унтсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ахиад Гандан руу цалингаа авахаар яваад очиход цалин бас буух болоогүй санхүүжилт нь ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд Т эгчийн гэрт орой 20 цагийн үед очоод байж байхад Т-н эгчийн ажлын хүн болох Э 2 ширхэг пиво бариад орж ирсэн тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад 1 пиво уучихаад байж байтал Э харьлаа гэхээр нь би Э-г гэр рүү нь хүргэж өгөөд эргэж Т эгчийн гэрт ирээд унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ны өглөө Т эгч ажилдаа гараад явсан ба би гэрт нь унтаад үлдсэн. Унтаж байгаад босоод ажил руугаа яриад цалин хэзээ орох вэ гэсэн чинь үдээс хойш оройдоо орно гэж хэлэхээр нь би Э руу залгаад үдээс хойш орой цалин орно гэж байна хамт Гандан руу явж цалингаа авъя чи Зүүн салааны хуучин эцэс дээр хүрээд ир гэж дуудаад хэсэг хугацааны дараа би Э-г гарч тосч авсан. Тэгээд бид хоёр Т эгчийн гэрт байсан нэг том пивийг хувааж уучихаад гарах гэсэн чинь мөнгө цаас байхгүй болохоор нь би Э-т эгчийнхээ зурагтыг ломбарданд тавьчихъя гэж хэлээд Э-р такси бариулж ирүүлээд зурагтыг нь авч гараад тойрог дээр байх 999 нэртэй ломбарданд өөрийн гадаад папортоор 180.000 төгрөгөнд тавьсан юм. Би гэрээс нь гарахдаа гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь гишгүүр доор хийгээд явчихсан. Би тэдний гэрийн түлхүүр гишгүүр доор байдаг гэдгийг мэддэг байсан. Би тухайн үед мөнгөгүй байсан болохоор мөнгөтэй болъё гэж бодоод авсан. 2018 оны 06 дугаар сарын 11 -ны өдөр миний цалин буух байсан тэгээд цалингаа авчихаад тухайн зурагтыг ломбарднаас авчихна гэж бодож байсан. Тэгээд тэр өдөр Т эгч 22 цагаас бууж ирдэг болохоор тэрнээс өмнө зурагтыг авна гэж бодож байсан. Намайг зурагт хулгайлж байна гэдгийг Э мэдээгүй. Би Э-т өөрийн эгчийн маань зурагт гэж хэлсэн. Тэгсэн Эрхэмбаяр надад итгээд хамт явсан. Би шинжээчийн үнэлгээтэй танилцсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй.  Би зурагтыг нь буцааж өгч хохиролыг барагдуулсан. Харин ломбардны хохирол болох 180.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 6 дугаар сарын 11-ни йөдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар  гудамжны 194 тоотод оршин суух иргэн  Г.Т-н эзэмшлийн эд хөрөнгийг буюу Samsung маркийн 32 инчийн зурагтыг түүний гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...Орой 20 цагийн орчимд ажилаа тараад гэртэз очиход гэр цоожтой онгойлгоод гэртээ ороход гэрт байсан Самсунг маркын 32 инчийн зурагт маань алга болсон байхаар нь цагдаад дуудпага өгсөн юм...”гэх мэдүүлэг/хх-36-39/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Тухайн зурагт 32 инчийн Хятад самсунг гэсэн нэртэй зурагт байсан. Тэгээд би тэр зурагтыг 180,000 төгрөгөөр авсан....” гэх мэдүүлэг /хх-44-46/,

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг такси олоод ир гэхээр нь би зүүн салааны хуучин эцэс дээр очоод цагаан өнгийн солонгос машиныг хөлслөөд Д-н байгаа газар очиход гэрээсээ зурагтаа авч гарч ирсэн. Тэгэхээр нь машинд хийгээд Баянхошууны хуучин эцэс дээр байх “999" барьцаат ззэлийн газар очоод 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг/хх-51/,

Шүүгдэгч Э.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-82/, эд зүйлийн үнэлгээ /хх-,54/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-29-32/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-53/, шүүгдэгч Э.Д-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул Э.Д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан  бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Т өгсөн “...ажилаа тараад гэртээ очиход гэр цоожтой онгойлгоод гэртээ ороход гэрт байсан Самсунг маркын 32 инчийн зурагт маань алга болсон байхаар нь цагдаад дуудпага өгсөн юм...” -иргэний нэхэмжлэгч Б.Б-н өгсөн:“... Тухайн зурагт 32 инчийн Хятад самсунг гэсэн нэртэй зурагт байсан. Тэгээд би тэр зурагтыг 180,000 төгрөгөөр авсан....”,  -гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д-н байгаа газар очиход гэрээсээ зурагтаа авч гарч ирсэн. Тэгэхээр нь машинд хийгээд Баянхошууны хуучин эцэс дээр байх “999" барьцаат ззэлийн газар очоод 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

-

Иймд шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч  Г.Т нь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд  480 нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Э.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.