| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/00619/И |
| Дугаар | 302/ШШ2025/00896 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00896
| 2025 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 302/ШШ2025/00896 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Т.Т,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Х.Ж,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг М овогт А.Н,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг Т овогт Х.А,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суудаг Ш овогт М.М,
Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, М овогт Б.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Р ӨЭМТ БГБХН /дарга С.Н/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Ж, А.Н, Х.А,
Нэхэмжлэгч Т.Ты итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Х.Ж,А.Н нарын өмгөөлөгч Х.Б,
Нэхэмжлэгч М.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Э /цахим сүлжээгээр/,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н /цахим сүлжээгээр/,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч А.К /цахим сүлжээгээр/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М, Б.А нар нь хариуцагч Р өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Т.Ты нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч Т.Т 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/29 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилуулах шаардлага гаргасан байгаа. Дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, тодруулсан байгаа. Энэ шаардлага нь ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах гэсэн 2 шаардлага байгаа. Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны А/29 дүгээр тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр байгаа учраас эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Дундаж цалин хөлстэй холбоотой тайлбарлахад, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын 2.5 дахь хэсэгт ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах байгаа. Т.Т нь ажилгүй болохоос өмнө 2023 оны 03, 04, 05 дугаар сард 1,297,682 төгрөг авч байсан. 1 сарын дундаж цалин хөлс 1,297,680 төгрөг байна. Үүнийг ажлын 21 хоногт хувааж, 1 өдөр 61,794 төгрөг болж байгаа. Т.Т өнөөдрийн байдлаар 28 сар, 12 хоног ажилгүй байсан. 28 сарыг 1,297,682 төгрөгөөр үржүүлэхээр 36,335,096 төгрөг гарч байгаа. 12 хоногийг 61,794 төгрөгт үржүүлэхээр 741,558 төгрөг. Нийтдээ 37,076,623 төгрөг гарч байна. Үүнийг ажил олгогчоос гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
1.2.Нэхэмжлэгч Х.Жын нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие уламжлалтын эмчээр ажиллаж байсан. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг өмнөх даргын тушаал хүчингүй болсон гэж ажлаасаа халсан. Намайг ажлаас чөлөөлсөн А/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Миний бие нэхэмжлэгч Т.Ттай адилхан байгаа. Тэр үед 2023 оны 03, 04, 05 дугаар сард 1,297,682 төгрөг авч байсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт 6 сар ажилласан. Тэр талаарх баримтыг E Momgolia-аас гаргаж өгсөн байгаа гэжээ.
1.3.Нэхэмжлэгч А.Нийн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Р ӨЭМТ-д өдрийн сувилагчаар ажиллаж байсан. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 жил ажилгүй байсан. 04 дүгээр сараас эхлэн Нэгдсэн эмнэлэгт түр ажиллаж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, мөн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна. 2023 оны 06 дугаар сард намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Миний бие Эрүүл мэндийн газарт ажиллаж байх үед дунд мэргэжилтэн ажиллуулахгүй гээд Р ӨЭМТ-д шилжүүлж ажилд томилсон. Би 2023 оны 03, 04, 05 дугаар сард 806,619 төгрөг цалин авч байсан. Тэгэхээр 28 сарыг 806,619 төгрөгөөр үржүүлэхэд 22,585,332 төгрөг гарч байгаа. 12 хоногийг 38,410 төгрөгөөр тооцоход 460,920 төгрөг, нийтдээ 23,046,252 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.
1.4.Нэхэмжлэгч Х.Агийн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Р ӨЭМТ-д ажлын байр зарлагдсантай холбоотой шалгалт өгч, шалгалтаас тэнцэж ажилд орсон. Тухайн газарт 2 сар ажиллаж 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хийж байх үед С.Н дарга орж ирээд өмнөх дарга н.С гэдэг хүн 6 сар ажил таслаад Казахстан улс руу явчихсан байсан. Тэрнээс болж ажлаасаа халагдсан. Тухайн үед н.С гэдэг хүнийг дагуулж ирээд өнөөдрөөс эхлээд ажлаа хийнэ, чи ажлаасаа гарна, ажлаа хүлээлгэж өг гэж хэлээд нэхэмжлэгч нарын хамт ажлаас халагдах тушаалыг гаргаж өгсөн. 2023 оны 07 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрнээс хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болон ажилд эгүүлэн томилуулж өгөх томилуулах тухай хүсэлтээ гаргасан байгаа. Би 2025 оны 06 дугаар сараас эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх нярайн тасагт түр сувилагчаар ажилд орсон байгаа. Тус газарт түр ажиллаж байгаа учраас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна. Хавтаст хэрэгт 3 сарын дундаж цалин хөлсийг гаргаж өгсөн байгаа. Тодорхойлолтоос тодорхой харагдаж байгаа тул миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
1.5.Нэхэмжлэгч М.Мы нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч М.М нь 2021 оны 08 дугаар сард түр эмчээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сараас эхлэн бүр ажлын байранд томилогдож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон тооны цомттол нэрийдлээр ажлаас чөлөөлсөн гэдэгт гомдол гаргаж байгаа. Ажлаас чөлөөлөгдөх үед бага насны хүүхэдтэй байсан ба өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглосон заалт байсаар байтал ажлаас чөлөөлөгдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Одоогоор Ногооннуур сумын Ховд багт жирэмсний амралт авсан эмчийн орон тоонд түр ажиллаж байгаа. Тийм учраас ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Урьд нь нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн баримт болон бусад дундаж цалин хөлс, цалин хөлсний цэсийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Өмнө нь шүүхэд цалин хөлс нэхэмжилсэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэг удаа ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж байсан. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас одоо шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсний дунджийг тооцож гаргах боломжтой гэжээ.
1.6.Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Б.А нь Р ӨЭМТ БГБХН-ийн даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргасан.
Би хэрэг шүүхэд хянагдаж байх явцад аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэргэжлийн дагуу ажилд орсон тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Нийн хариу тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл:
2.1.Нэхэмжлэгч Х.А нь Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчаар томилогдсон. Гэхдээ тэр нь өөрөө хууль бус байсан. Учир нь, өмнө нь олон жил ажилласан Сийн орон тоонд хууль бусаар томилогдож, С нь шүүхээр эргүүлэн томилогдсон учраас Х.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Үүнээс гадна Р ӨЭМТ-ийг төлөөлж А болон Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн эмнэлгийн сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.
2.2.Үүнээс гадна нэхэмжлэгч Т.Тыг ч гэсэн адилхан хууль бусаар томилсон 2 үндэслэл байгаа. Нэг нь А ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш Т.Тд бүр тушаал гаргасан. Үүнээс гадна тухайн орон тоонд өмнө нь А ажиллаж байсан. А нь Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байхад давхар Т.Т гэдэг хүн дээр тушаал гаргасан байна. А шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээс татгалзсан. Тийм учраас Т.Ты нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. А болон Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнаар томилуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр хэлэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа.
2.3.Нэхэмжлэгч Х.Жын хувьд мөн адилхан. А 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөнөөс хойш ажилд томилж, хууль бус тушаал гаргасан. Мөн тухайн орон тоо манай өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах боломжгүй, санхүүгийн хүрэлцээгүй, үүнээс гадна илүү орон тоо байсан учраас Х.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Мөн адилхан Р ӨЭМТ-ийг төлөөлж А болон Х.Ж нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн уламжлалтын эмчээр томилуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.
2.4.А.Нийн хувьд бас адилхан байгаа. Өмнө нь албан ёсоор олон жил эрүүл мэндийн газарт ажиллаж байсан боловч тухайн эрүүл мэндийн газар албан тушаалаа урвуулан ашиглаж Р ӨЭМТ рүү шилжүүлж хууль бус томилгоо хийсэн. Тухайн үед өдрийн эмчилгээний орон тоо ажиллуулах боломжгүй байсан учраас мөн адилхан А ажлаас чөлөөлөгдсөн үед томилсон учраас А.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнээс гадна А.Н сувилагч Нэгдсэн эмнэлэгт бүр тушаалаар ажиллаж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн А болон А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Р ӨЭМТ-д сувилагчаар томилуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг давхар гаргаж байгаа.
2.5.Нэхэмжлэгч М.Мд мөн адилхан хууль бус тушаал гаргасан. Учир нь М.Мыг Ковидын цар тахлын үед ачаалалтай байхад түр ажиллуулж байсан. Гэтэл илүү орон тоогоор томилж хууль бус тушаал гаргасан. Стандартад зааснаар 2,000 хүн амд нэг өрхийн эмч ноогдох ёстой боловч Аыг 5 дахь эмч болгож манай эмнэлэгт томилсон нь хууль зүйн үндэслэл болон стандартад нийцэхгүй учраас М.Мы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Рашан ӨЭМТ-ийн төлөөлөгч А болон М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өрхийн эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Тийм учраас Т.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөх хүсэлтийг гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нар хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбартаа:
3.1.Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгуулах, хууль бус болгохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийг ажилд томилсон тухайн өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх үндэслэлээр гэрээ хүчингүйд тооцуулах нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, ажил гүйцэтгээд явсан байгаа.
3.2.Хоёрдугаарт нь, Р ӨЭМТ-ийн даргыг ажлаас чөлөөлсөн асуудал 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон. Гэхдээ үүнийг албан ёсоор Улсын бүртгэлд бүртгэгдээгүй явсаар байгаад 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.Нийг Р ӨЭМТ-ийн даргаар бүртгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн өдрөөс С.Нийг тухайн албан тушаалд томилсон шийдвэр, Аыг ажлаас чөлөөлсөн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ хооронд А гэдэг хүн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байсан. Р ӨЭМТ-тэй холбоотой бүх ажил үүрэгт А гарын үсгээ зураад явсан байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.3.Нэхэмжлэгч нартай ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэж, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үр дагаварт ажилд томилсон тушаал шийдвэр гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжлүүлэн явж байхад ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгасан. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч талаас иргэний эрх иргэний эрх зүйн харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдаж байсан мэтээр тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусаар байгуулсан.
3.3.Өөрөөр хэлбэл ажилтнуудтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах тухай шаардлагыг гаргасан байдаг. Гэтэл сөрөг нэхэмжлэл нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан талаар нэхэмжлэгч нарын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой удаа дараа тайлбарыг дэлгэрэнгүй гаргасан байдаг. Хуулийн зохих заалтуудыг буруу хэрэглэснээс гадна эрх зүйн харилцааг буруу хэрэглэсэн байна.
3.4.Ямар нэгэн байдлаар иргэний эрх зүйн харилцаа биш, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа зохигчдын хооронд үүссэн учраас өнөөдөр энэ асуудлыг иргэний эрх зүйн харилцаа гэж ойлгож, ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч нараас иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Раушиан БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Ты бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Ты мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч Ж.Энхжаргалтай байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймгийн Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Жын бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Жын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө.Нуралигийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Нийн бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Нийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Агийн боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Агийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Агийн бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Жасмины төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р ӨЭМТ-ийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Мы бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Мы мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Айсеригийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Зулхаштай байгуулсан өмгөөллийн гэрээ, Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нар цалингийн тооцоолол, Р БГБХ нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Р БГБХН ӨЭМ төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай тушаал, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай хуралдааны тэмдэглэл, Х.Бакен өмгөөлөгчтэй хийсэн өмгөөллийн гэрээ, М.Мы У.Уларханд олгосон итгэмжлэл, Б.Аын Х.Б-д олгосон итгэмжлэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, 2021 он протоколын дэвтэр гэх хаягтай А4 хэмжээний дэвтэр 1 ширхэг, Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/000 дугаартай шийтгэх тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/000 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 522 дугаартай тогтоол, нэхэмжлэгч Т.Таас Х.Б-д олгосон итгэмжлэл, Т.Ты иргэний үнэмлэхийн лавлагаа, А.Нийн Х.Б-тэй байгуулсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Х.Жтай байгуулсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Х.Ж, Х.А, Т.Т, А.Н нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлол зэрэг баримтуудыг
Хариуцагчаас Р ӨЭМТ-ийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаал, Б аймгийн Р БГБХН дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/34 дугаартай тушаал, Б аймаг дахьсум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2023/00000 дугаартай шүүгчийн захирамж, тус төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай тушаал, тус төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай тушаал, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110/ШЗ2023/000000 дугаартай шүүгчийн захирамж, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэх хуудас, өмгөөлөгч С.Н, өмгөөлөгч А.К нарыг оролцуулах хүсэлт, Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай хуралдааны протокол, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоол, тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаартай тушаал, Т.С, Ж.Б н нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101 дугаартай албан бичиг, Зар мэдээний хуулбар, Р БГБХН-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаартай тушаал, шуудангийн баримт, Р БГБХН-ийн гишүүд болон ӨЭМТ-ийн ажилчдын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, 2023 оны 09 дүгээр сард олгогдсон цалингийн цэс, ээлжийн амралт олгосон баримт, 2023 оны 09 дүгээр сарын цагийн нэгдсэн бүртгэл, СД бичлэг 1 ширхэг болон Дербез телевизт өгсөн ярилцлага, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаартай тушаал, Р ӨЭМТ-ийн 2023 оны хөдөлмөрийн дотоод журам, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/000000 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
5. Шүүхийн журмаар нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүх Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 665 дугаартай албан бичиг, Б аймгийн Р БГБХН ӨЭМТ-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаал, 2022 оны 1,2,3,4,5,6, 7, 8, 9, 10, 11, 12 дүгээр сар, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2023 оны 1-6 дугаар саруудын цалингийн баримт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1146 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Р БГБХ нөхөрлөлийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг,
Хариуцагч талын хүсэлтээр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШЗ2023/0000, 110/ШЗ2023/0000 дугаартай захирамжууд болон Р БГБХ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт авагдсан гэрч Т.Т, Х0.Ж, А.Н, М.М нарын гэрчийн мэдүүлэг, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 211 дугаартай яллах дүгнэлт зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нарын хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.А нь өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
7.Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Т.Тыг нийгэм эрүүл мэндийн ажилтнаар, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Х.Жыг уламжлалтын эмчээр, мөн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай тушаалаар А.Нийг өдрийн эмчилгээний сувилагчаар, мөн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Х.Аг өрхийн сувилагчаар тус тус томилж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. М.Мыг Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15/А дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд гэрийн хяналт хийх их эмчээр түр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Дараа нь Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн А/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар өрхийн эмчээр бүр томилогдож ажиллаж ирсэн.
Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нарын хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй байхад Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын бид нарыг ажилд томилсон тушаалуудыг хууль бус тушаал гэж үзэж ажлаас чөлөөлсөн байх тул Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Тыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Жыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч А.Нийг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.Акеркег Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч М.Мыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.
8.Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаал гаргаж Т.Тыг ажилд томилсон, өдрийн эмчилгээний сувилагч гэсэн шинэ орон тоо бий болгож А.Нийг хууль бусаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаалаар томилсон, Уламжлалтын ангаахын их эмч гэсэн шинэ орон тоо бий болгож Хуланы Жайнарыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар томилсон, сувилагч ажилтай Х.Сандыгашийг захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, түүний оронд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Харасханы Ахеркег ажилд тус тус томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч М.А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.Атэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. М.А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.Мтай Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр Ковид-19 өвчлөлийн үед өрхийн эмнэлгийн ачаалалтай холбоотой, Ковидын эмчээр 6 сарын хугацаатай түр томилон ажиллаж байхад, түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр, нөхөрлөлийн бүтэц орон тоонд байхгүй Өрхийн эрүүл мэндийн товийн их эмч гэх бүтэц орон тоог шинээр бий болгон томилж, нөхөрлөлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, өөрт нь хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн, Р БГБХН-н өмнөөс М.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8-д ....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар М.А нь Р БГБХН-г төлөөлөх эрхгүй үед М.Мтай байгуулсан хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9.Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Р БГБХН нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаар Р Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, М.Аыг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнээд, түүнийг нөхөрлөлийг төлөөлөх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин мөн өдрийн хурлаар гишүүд нөхөрлөлийн тухай хуульд эрх хэмжээний хүрээнд Р БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Нийг томилох шийдвэр гаргасан. Гэтэл М.А нь Р БГБХН-н хурлаас гарсан, өөрийг нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас чөлөөлсөн, шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсан бөгөөд улмаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл М.А нь энэхүү өөрийг нь Р БГБХН-н төвийн даргаас чөлөөлснөөс хойших хугацаанд нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, нөхөрлөлийн хурлаар батлагдаагүй бүтэц орон тоог шинээр бий болгож, мөн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны орон тоонд бүр тушаал гаргаж хүн томилох зэргээр холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн юм.М.А нь өөрийгөө Р БГБХН-г төлөөлөх эрхгүй үедээ Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж тодорхойлсон.
10.Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай тушаалд ... өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу А.Нийг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /Ковид-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр М.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.Мыг өрхийн эмчээр томилсон. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн 1. Б.Аыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Тыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Ттэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Х.А нь Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу Х.Аг өрхийн сувилагчаар томилсон. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/02 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Жыг уламжлалтын эмчээр томилсон. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Б аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хариуцагч С.Н нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00859 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 дугаартай тогтоол хэрэгт авагдсанаас харахад С.Н нь Б аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар тухайн жилүүдэд ажиллаж байгаагүй нь нотлогдож байна. Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 220001004 дугаар 2143585 регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтад С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. Дээрх Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 220001004 дугаар, 2143585 регистрийн дугаартай гэрчилгээгээр М.А нь 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлж Б аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан нь хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан улсын бүртгэлд бүртгүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
11.1. Б аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Т.Тыг нийгэм эрүүл мэндийн ажилтнаар, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Х.Жыг уламжлалтын эмчээр, мөн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай тушаалаар А.Нийг өдрийн эмчилгээний сувилагчаар, мөн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Х.Аг өрхийн сувилагчаар тус тус томилж, ажилд томилсон шийдвэр гаргасан өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь тогтоогдсон байна. М.Мыг Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15/А дугаартай Ажилд түр томилох тухай тушаалаар гэрийн хяналт хийх их эмчээр түр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Дараа нь Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн А/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар өрхийн эмчээр бүр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
11.2. Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ-ийн дарга С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай Хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтан байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудаар Р БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.А нь Нөхөрлөлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, норм стандартыг илт зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь хууль тогтоомжуудыг зөрчсөн байх тул Т.Тыг нийгмийн эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, түүнийг ажилд томилсон 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг, Х.Жыг уламжлалт эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, түүнийг ажилд томилсон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг, А.Нийг өдрийн эмчилгээний сувилагчийн ажлаас чөлөөлж, түүнийг ажилд томилсон 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай тушаалыг, Х.Аг өрхийн сувилагчийн ажлаас нь чөлөөлж, түүнийг ажилд томилсон 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалыг, М.Мыг өрхийн эмчийн ажлаас нь чөлөөлж, түүнийг ажилд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай тушаалыг тус тус хүчингүйд тооцож, Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогджээ.
11.3. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай Байгууллагын бүтэц, орон тоо батлах тухай тушаалаар байгууллагын бүтэц орон тоо баталсан байх ба уг тушаалын нэгдүгээр хавсралтаас үзэхэд Р өрхийн эрүүл мэндийн төв нийт 12 орон тоотой байхаар тусгагдсан байна. Мөн Б аймгийн Р БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Төвийн бүтэц орон тоо батлах тухай тогтоолоор Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тогтоолыг үндэслэн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаартай Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар байгууллагын бүтэц орон тоог нийт 14 байхаар баталсан болох нь тогтоогджээ.
11.4. Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оноос 2023 оны 6 сарыг дуустал хугацааны ажилчдын цалин хөлсний баримтаар дээрх нэхэмжлэгч нарыг ажиллуулж цалин хөлс олгож байсан болон энэ хугацаанд 12-17 хүнд цалин бодогдож олгогдож байсан нь нотлогдож байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон даатгуулагч Т.Т, Х.Ж нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон даатгуулагч Х.А, А.Н нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор даатгуулагч Т.Т, Х.Ж, Х.А, А.Н нарын 2023 онд даатгуулагчийн цалин, даатгуулагчийн төлөх шимтгэлийг тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь тогтоогджээ.
11.5. Гэрч М.Ааас ... Миний бие Б аймгийн "Р" бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх "Р" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Даргаар ажилласан хугацаанд М.Мыг өрхийн эмчээр, ... Х.Аг өрхийн сувилагчаар, ...Х.Жыг уламжлалт эмчилгээний эмчээр ажилд томилж байсан. ... А.Нийн хувьд Эрүүл мэндийн газрын даргын албан бичгээр энэ хүнийг ажилд авах талаар бичиг ирж байсан. Ө сумын 1, 8 дугаар багт нийт 6965 хүн амын тоотой байсан. Р ӨЭМТ нь 2023 онд 14 хүний бүтэц орон тоотой байсан ба 2022 онд 12 байсан шиг санагдаж байна. Харин дээрх стандартын дагуу манай өрх нь бүтэц тооны дагуу 23 хүн ажиллах ёстой байсан. Гэхдээ бид 14 хүний бүтэц орон тоотой ажиллаж байсан. Тус стандартын дагуу нийгмийн ажилтан нь их эмч мэргэжилтэй хүн байх ёстой. Т.Ты хувьд Маржан эмчийн декретын оронд түр 3-4 сар ажиллаж байсан. Эрүүл мэндийн газраас нийгмийн албан тушаалтан их эмч мэргэжилтэй байх ёстой гэсэн албан бичиг ирүүлсэн байсан. Статистикийн орон тоог ахлах сувилагч хавсарч ажиллаж байсан учраас тусад нь болгож өмнөх нийгмийн ажилтан хийж байсан Б.Аыг статистикийн орон тоонд томилж А.Нийг өдрийг эмчилгээний сувилагчаар түр томилсон. Намайг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх "Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон тул би өөрт олгогдсон эрхийн хүрээнд энэ хүмүүсийг ажилд томилох тушаал гаргасан. Энэ хүмүүсийг Хөдөлмөрийн хуулийн дагуу түр хугацаагаар ажиллуулж байгаад үүний дагуу хамт олны хурлаар хөдөлмөрийн гэрээ байгуулж стандартад заасан бүр орон тоонд авч ажиллуулсан. ... 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болсон хурал өөрөө маргаантай байсан. Энэ маргаан 2023 оны сүүл хүртэл шүүхээр явж эцэслэн шийдвэрлэгдсэн. Хамт олны хурал хийж 2023 оны 1 дүгээр сард тус төвийн орон тоог баталсан. Бүтэц орон тоог батлахдаа би санаанаасаа ямар нэгэн зүйл гаргаад батлаагүй би MNS5292:2017 Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг удирдлага болгож тус сумын 1,8 дугаар багийн хүн амын тоог үндэслэж байгаад бүтэц орон тоог баталсан. ... Тус нөхөрлөлийн 2018 онд байгуулагдсан гэрээнд нөхөрлөлийн хурлаар ямар асуудал хэлэлцэх талаар авагдсан байдаг. Бүх гишүүний оролцоогүйгээр шийдвэрлэж болохгүй 2 асуудал байгаа. Тэр нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, өрхийн төвийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөх талаар л тусгагдсан. Тийм болохоор би хууль зөрчсөн, өөрийн албан тушаалаа хэтрүүлэн ашигласан зүйл байхгүй. Тус өрхийн төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар батлагдсан бүтэц орон тоог харуулж энэхүү тушаалыг бүтэц орон тоог би баталж байсан. Үүнээс хойш Р ЭМТ-ийн бүтэц орон тоог 2022, 2023 онд баталж байсан гэж мэдүүлжээ.
11.6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Р БГБХН-ийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/76 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмаар Нийтлэг үндэслэл, Эрүүл мэндийн төвийн бүтэц зохион байгуулалт, ажилтныг албан тушаалд томилох, ажлаас чөлөөлөх, халах, ажилтан, ажил олгогч нарын эрх үүрэг, хөдөлмөрийн зохион байгуулалт зэрэг нийт арван зүйлийг зохицуулжээ.
12.Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нарын хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. Мөн хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч нар зөвшөөрөөгүй байна.
13.Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
14.Б аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай Хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5, 43 дугаар зүйлийн 43.1, 83 дугаар зүйлийн 83.4, 122 дугаар зүйлийн 122.1, Р бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тогтоол, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2, 369.3 дах хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 62 дугаар зүйлийн 62.3, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00859 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 тоот тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.
15.Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө гэж, Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг баримталсан байх ба Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1-т ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 3.5-д нөхөрлөл, хоршоо нь гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцааны талаар дүрэмдээ тусгайлан заагаагүй, эсхүл тусгайлан журам тогтоогоогүй бол энэ хуулийг мөрдөнө гэж, мөн хуулийн 43.1-д ажил олгогч дараах үндсэн эрхтэй гэж, мөн хуулийн 83.4-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж, мөн хуулийн 122.1-т ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ ... гэж тус тус зааж, тусгасан байх ба тухайн заалт, зохицуулалтууд нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг ямар байдлаар бий болгож байгаа нь тодорхой бус, ажилтан нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад тохирох хуулийн зохицуулалт гэж үзэх үндэслэлгүй байна.
16.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагчаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зохицуулжээ.
17.Хариуцагчийн тайлбар болон ажил олгогчийн нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээс үзэхэд Р БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.А нь Нөхөрлөлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, норм стандартыг илт зөрчиж, дур мэдэн иргэн ... хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх ба тухайн үндэслэл нь ажил олгогчийн санаачлагчаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлүүдийн алинд нь хамаарч байгаа нь тодорхой бус байна.
Ажил олгогч нь илүү орон тоонд ажиллуулсан гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ... ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлд хамаарах бөгөөд энэхүү үндэслэлээр ажил олгогчийн санаачлагчаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх журам үйлчлэх болно.
18.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Р БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох М.А нь эрх хэмжээгээр хэтрүүлэн орон тоо байхгүй байхад орон тоо бий болгож ажилтан авч ажиллуулсан нь хууль зөрчсөн учир ажилтнуудыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Б аймгийн Ө аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор М.Аыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон байх ба Р БГБХ нөхөрлөлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн 220001004 дугаартай, 2143585 дугаартай гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийн хэсэг болон улсын бүртгэлийн лавлагааны гүйцэтгэх удирдлагын мэдээллийн хэсгээс үзэхэд М.А нь Р БГБХ нөхөрлөлийг төлөөлж байсан гэж үзэхээр байна.
19.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй гэж, 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.10-т төвийн дарга нь эмч, ажиллагсадтай Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана гэж заасан байх тул ажил олгогч Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.А нь ажилтан нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгч үүргээ биелүүлж, гэрээндээ гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулсан байна.
20.Хуулийн этгээдийн удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд Б аймгийн Р ӨЭМТ-ийн дарга С.Н нь урьдах удирдлагын шийдвэрийг хууль бус гэж өөрөө дүгнэж тушаалыг хүчингүй болгох, ажилтан Т.Т, Х.Ж, А.Н, Х.А, М.М нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
21.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч Х.Ж, Х.Акерке, М.М нарын гаргаж өгсөн төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Х.Ж нь 2021 оны 04 сарын 03-ны өдөр Ө.Нуралиг, нэхэмжлэгч Х.Акерке нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х.Жасминийг, нэхэмжлэгч М.М нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ж.Айсериг нар тус тус төрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний төрсний гэрчилгээгээр нотлогдож байх ба Х.Ж, Х.Акерке, М.М нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үед ажил олгогч нь хуулиар хориглосон заалтыг зөрчсөн байна.
22. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27, А/28, А/29, А/30 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Тыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Жыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч А.Нийг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.Акеркег Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч М.Мыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр тус тус эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
23.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагын талаар хуульчилсан ба мөн хуулийн 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Х.Ж, Х.Акерке, М.М, Т.Т, А.Н нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй байна.
24.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Х.Ж, Х.Акерке, М.М, Т.Т, А.Н нарын цалин хөлсний баримт болон нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин тооцсон баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
25.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоогдсон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож болно гэж тус тус журамласан байна.
26.Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын цалин хөлсний баримт болон Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон даатгуулагч Т.Т, Х.Ж нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон даатгуулагч Х.А, А.Н нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч нарын дундаж цалинг тооцоход Т.Т, Х.Ж, М.М нарын өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ 1,297,682 төгрөг, А.Нийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ 806,619 төгрөг, Х.Агийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ 598,853 төгрөг болох нь тогтоогдож байна.
27.Нэхэмжлэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 28 сар 10 хоног ажилгүй байсан байх тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дараах байдлаар тооцож гаргуулах нь зүйтэй байна. Үүнд: Т.Т, Х.Ж, М.М нарын өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ 1,297,682 төгрөг байх тул нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, М.М нарын тус бүрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хэмхжээ 36,953,036 төгрөг /1,297,682 х 28 сар = 36,335,096 төгрөг + ажлын 10 хоногийн цалин 617,940 төгрөг /нэг өдрийн цалин 61,797 х 10 хоног = 617,940 төгрөг/ = 36,953,036 төгрөг/ байна. Нэхэмжлэгч А.Нийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ 806,619 байх тул нэхэмжлэгч А.Нийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээ 22,969,432 төгрөг /806,619 х 28 сар = 22,585,332 төгрөг + ажлын 10 хоногийн цалин 384,100 төгрөг /нэг өдрийн цалин 38,410 х 10 хоног = 384,100 төгрөг/ = 22,969432 төгрөг/ байна. Нэхэмжлэгч Х.Агийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ 598,853 байх тул нэхэмжлэгч Х.Агийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын хэмжээ 17,053,044 төгрөг /598,853 х 28 сар = 16,767,884 төгрөг + ажлын 10 хоногийн цалин 285,160 төгрөг /нэг өдрийн цалин 28,516 төгрөг х 10 хоног = 285,160 төгрөг/ = 17,053,044 төгрөг/ байна.
28.Иймд хариуцагч Б аймгийн Р Өрхийн эрүүл мэндийн төвөөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 22,969,432 төгрөгийг гаргуулан А.Нд, 17,053,044 төгрөгийг гаргуулан Х.Акеркед, 36,953,036 төгрөгийг гаргуулан Т.Тд, 36,953,036 төгрөгийг гаргуулан А.Жайнарт, 36,953,036 төгрөгийг гаргуулан М.Мд тус тус олгож олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
29. Мөн Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч Х.Ж, Х.Акерке, М.М, Т.Т, А.Н нарын 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэлийг журмын дагуу ажил олгогчийн төлөх Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд даалгах нь зүйтэй байна.
30. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
30.1. Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү үндэслэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
30.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд бичгийн баримт болон талуудын өөрсдийн нь гаргасан тайлбар хамаарна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнүүд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмаар хийгдсэн, тухайн үеийн ажил олгогчийн тэд нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нь дээрх хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
30.3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б аймгийн Р бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор М.А нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ажиллаж байсан. Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 220001004 дугаар 2143585 регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтаар хариуцагч С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн үйл баримт нотлогдож байгаа ба энэхүү үйл баримт болон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч С.Н нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байгаа.
Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5292:2017 стандартын 6.2-д Төвийн даргын хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн талаар тусдаа заасан байгаа боловч 6.3-д Төв нь багаар ажиллах зарчимтай ба багийн хамт олны саналыг нэн тэргүүнд сонсож гишүүдийн хурлаар өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 1.1-д Өрхийн эрүүл мэндийн төв (цаашид төв гэх) нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж,үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн , 2.3.3-д Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ гэж тус тус заасан тул стандартын дагуу ажиллаагүй гэж буруутгах боломжгүй болно.
30.4 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
31.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвөөс 70,200 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27, А/28, А/29, А/30 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Тыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Жыг Р" өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч А.Нийг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.Акеркег Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч М.Мыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвөөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 22,969,432 (хорин хоёр сая есөн зуун жаран есөн мянган дөрвөн зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулан А.Нд, 17,053,044 (арван долоон сая тавин гурван мянган дөчин дөрвөн) төгрөгийг гаргуулан Х.А-д, 36,953,036 (гучин зургаан сая есөн зуун тавин гурван мянган гучин зургаан) төгрөгийг гаргуулан Т.Тд, 36,953,036 (гучин зургаан сая есөн зуун тавин гурван мянган гучин зургаан) төгрөгийг гаргуулан А.Жайнарт, 36,953,036(гучин зургаан сая есөн зуун тавин гурван мянган гучин зургаан) төгрөгийг гаргуулан М.Мд тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвөөр төлүүлсүгэй.
2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өрхийн сувилагчаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Р БГБХН-г төлөөлж, М.А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Нэхэмжлэгч Б.А нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК