Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00904

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00904

Б аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт З.К.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Хүн эмнэлгийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч З.К нь Б аймгийн А сумын Хүн эмнэлгийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие Б аймгийн А сумын Хүн эмнэлгийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна.

1.2.Учир нь тус аймгийн Архивын хэлтсээс ажил олгогчийн З.Кыг сувилагчийн ажилд томилсон тушаал гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

1.3.Иймд миний Б аймгийн А сумын Хүн эмнэлгийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч З.Кын шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Уг нь хүсэлт гаргагч З.К нь шүүхэд хандахгүйгээр аймгийн Нийгмийн даатгалын газарт хандаж дээрх хугацаанд ажилласан байдлыг тогтоолгох боломжтой байна гэж үзэж байгаа гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Амаржих газрын ерөнхий эмчийн 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай тушаал, 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай Ажилд томилох тухай тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 451 дугаартай дээд боловсролын дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчаас Я.Сьездэд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1083, 1084 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12/1075 дугаар албан бичгээр ирүүлсэн З.Кын ХААТР маягтууд, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 716 дугаар албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 378 дугаартай албан бичиг зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч З.К нь Б аймгийн А сумын Хүн эмнэлгийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Учир нь тус аймгийн Архивын хэлтсээс ажил олгогчийн З.Кыг сувилагчийн ажилд томилсон тушаал гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

6.Хүсэлт гаргагч З.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1.Б аймгийн Амаржих газрын ерөнхий эмчийн 1992 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай тушаалын 2 дахь заалтаар Кийг 03-р сарын 31-ний өдрөөс ... сувилагчаар ... томилон ажиллуулсан байна.

7.2.Мөн эмчийн 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ... 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Кыг сувилагчаар авч ажиллуулсан байна.

7.3.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1991 оны 07 дугаар сард нээлгэсэн хөх өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог: З, нэр: К, төрсөн он :1970, боловсрол: тусгай дунд, мэргэжил: сувилагч гэж бичиж, хүсэлт гаргагчийн тухай үеийн цээж зургийг нааж баталгаажуулсан байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн 2-3-р хуудсанд 01.эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар А сумын Хүн эмнэлгийн ээлжийн сувилагчаар авч ажиллуулав, 02.эрхлэгчийн 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот тушаалаар амаржих болсон учир ажлаас чөлөөлөв, 4-5 дугаар хуудсанд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн д/08 тоот тушаалаар төрөх тасагт түр сувилагчаар ажиллаж байсан үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй, 6-7 дугаар хуудсанд 1992 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн д/37 тоот тушаалаар төрөх тасгийн эмчилгээний сувилагчаар түр авч ажиллуулав, 1992 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн д/51 тоот тушаалаар Төрөх тасгийн эмчилгээний сувилагчаар 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бүр авч ажиллуулав ... гэж тус тус ажлын тухай мэдээ бичигдсэн байна.

7.4.Хүсэлт гаргагч З.Кт Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулиас 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1989 онд сувилагчийн ангид элсэн орж 1991 онд төгссөн тул Улсын шалгалтын комиссын 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14-р шийдвэрээр сувилагч мэргэжлийн Диплом олгогдсон байна.

7.5.Б аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 378 дугаартай албан бичигт А сумын Хүн эмнэлгийн салбарын даргын 1992 оны тушаалыг шүүн үзэхэд иргэн З.Кт холбогдох баримт гараагүй, 1991 оны тушаал болон 1991, 1992 онуудын цалингийн баримтуудыг архивд шилжүүлээгүй болно гэжээ.

8.Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, З.К нь Б аймгийн А сумын Хүн эмнэлгийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жантекей тасбике овогт Загапарын К нь Б аймгийн А сумын Хүн эмнэлгийн салбарт 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч З.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК