Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2026/03217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 7,870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Найдандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Чимэдбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч ******* ХХК-д тавилга хийлгэнэ гэж нийт 32,000,000 төгрөгт тооцон авто машиныг шилжүүлж, 24,130,000 төгрөгийн тавилга хийлгэж, 7,870,000 төгрөгийн тавилгыг хийлгүй орхигдуулсан тул тухайн төлбөрийг нэхэмжилж байгаа гэж шаардлагаа тодорхойлж, хариуцагч ******* ХХК нь зөвшөөрөхгүй, учир нь шилжүүлсэн тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсан тул засварласан төлбөрийг тооцуулна гэж маргаж оролцсон.

3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Г.тай 2025 оны 1 сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ажлын нийт хөлс 32,000,000 төгрөгийнг төлөх хэлбэрийг ******* улсын дугаартай BMW.1 SERIES-F20 маркийн тээврийн хэрэгслийн нэрийг мөн өдөр шилжүүлэн өгч, 4 тавилганы хөлс нь 24,130,000 төгрөг байх бөгөөд зөрүүнд 7,870,000 төгрөгт өөр тавилга хийлгэх нөхцөлтэй харилцан тохиролцон гарын үсэг зурсан болох нь гэрээний хувь, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4. Энэхүү талуудын хооронд хийсэн тохиролцоо болох хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээнийг шинжийг хангаж байна.

5. Мөн түүнчлэн тухайн гэрээний төлбөрийн нөхцлийг эд хөрөнгө шилжүүлэхээр заасан нь уг гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн хувьд 32,000,000 төгрөгөөр худалдагдаж байна гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа байна.

6. Зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй бөгөөд харин дээрх тээврийн хэрэгслийн доголдолтой холбоотойгоор 7,870,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэж хариуцагч шаардлагыг татгалзаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.

7. Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

8. Тодруулбал тухайн үед доголдолтой холбоотой шаардсан болон тухайн доголдол үүссэн эсэх талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэсний дагуу нотлоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний үүргийг нэхэмжлэгч зөрчсөн буюу төлбөрийн талаарх үүрэг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

9. Харин 7,870,000 төгрөгийг ажлыг гүйцэтгээгүй талаар талууд маргаагүй бөгөөд дээрх татгалзлаар ажлыг гүйцэтгээгүй нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ хариуцагч зөрчсөн гэж үзэх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар захиалагч тал болох нэхэмжлэгч Г. гэрээг цааш үргэлжлүүлээгүй, буюу татгалзсан нь үндэслэлтэй.

10. Иймд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөр 7,870,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж үзлээ.

11. Иймд хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 7,870,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.д олгохоор шийдвэрлэв.

12. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ******* ХХКгээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 7,870,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 143,160 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.УРАНГУА