Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2026/03218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,************** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гансүхийн Амарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* ******* *********************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг 4,093,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* *******д холбогдуулан үндэслэлгүйгээр гэрээ цуцалсан тул сургалтын төлбөр 4,093,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сургалтын гэрээнд зааснаар сургалтын төлбөрийг буцаан олгох үндэслэлгүй гэж маргаж оролцсон.

3. 3охигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч ******* нь ******* ******* *******д элсэн, 2025 оны 9 сарын 1-ний өдөр суралцах гэрээг байгуулан суралцаж байх хугацаанд нь түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн 2025 оны 10 сарын 31-ний өдрийн А/68 дугаартай захирлын тушаалаар сургуулиас хасчээ.

4. Дээрх харилцаа нь талууд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулж, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж зааснаар оюутан, ******* сургуулийн хооронд үүрэг үүссэн байна.

5. Гэвч нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед оюутан элсүүлэх журам болоод Боловсролын тухай хуульд нийцэхгүйгээр нэхэмжлэгч ******* ийг тус *******д элсүүлж, улмаар хууль бусаар сургуулиас хассан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа нь тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм.

6. Харин сургалтын төлбөрийг гэрээний үүргийн дагуу шаардаж буй шаардлагын тухайд тус гэрээний 3.4-т суралцагч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас суралцах гэрээ нь цуцлагдвал төлбөр буцаан олгогдохгүй гэж заасан нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна.

7. 2025 оны 10 сарын 31-ний өдрийн А/68 дугаартай, ******* ******* сургуулийн захирлын тушаалаар буюу оюутныг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гэрээ цулагдсан тул нэхэмжлэгч ******* нь сургалтын төлбөрийг дээрх заалтын хүрээнд буцаан шаардах эрхгүй байна.

8. Иймд ******* ******* сургуулиас сургалтын төлбөрийг буцаан шаардсан ******* Виниамеийн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчийн, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 35,748 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ******* сургуулиас гэрээний үүрэг 4,093,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,748 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.УРАНГУА