| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/10017/И |
| Дугаар | 197/ШШ2026/02506 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2026/02506
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ,,,,, ББСБ ХХК /регистрийн дугаар /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *******, *******, ******* тоотод оршин суух Болдын -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,115,491.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ичинхорлоо, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь 2021 оны 10-р сарын 06-ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээгээр ББСБ ХХК-иас 2,949,800 /хоёр сая есөн зуун дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 35,3%-ийн хүүтэй бэлэн бусаар хэрэглээний зориулалтаар буюу зурагт, А32 маркийн гар утас худалдан авах нөхцөлтэй зээлсэн. ...Зээлдэгч Б. нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,*******4,475.00 төгрөг, хүүний төлбөр 2,955,582.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415,034.18 төгрөг, нийт 5,975,091.83 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ББСБ" ХХК-д төлөх шаардлагатай байна гэжээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага 6,115,491.83 төгрөгийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 3 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 4 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 5 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 6 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 7 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.
Иймд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зохигч эвлэрсэн...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ... зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана гэсний дагуу зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,115,491.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, 2026 оны 2 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 3 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 4 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 5 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 6 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөг, 2026 оны 7 сарын 20-ны өдөр 1,019,248.64 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 56,399 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА