| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00155/И |
| Дугаар | 320/ШШ2026/00215 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2026/00215
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2026/00215 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Т-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,153,859.66 (хоёр сая нэг зуун тавин гурван мянга найман зуун тавин есөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 320/2025/00155/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Х.Т нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ЗГ2025052163503 тоот гэрээний дагуу Нuawei Pura 70 ultra маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,779,000 төгрөгийн зээлээр 15 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ2025052163503 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,779,000 төгрөг, үндсэн хүүнд 352,797.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,062.03 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 2,153,859.66 төгрөгийг хариуцагч Х.Т өөс гаргуулах гэжээ.
Хариуцагч Х.Төгөлдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.Т нь Т ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус газраас нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл төлбөр болох 2,153,859.66 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү алданги дээр маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Х.Төгөлдөрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,153,859.66 (хоёр сая нэг зуун тавин гурван мянга найман зуун тавин есөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Төгөлдөр нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,153,859.66 (хоёр сая нэг зуун тавин гурван мянга найман зуун тавин есөн төгрөг жаран зургаан мөнгө) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,411.76 (дөчин нэгэн мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т-өөс 24,705.88 (хорин дөрвөн мянга долоон зуун таван төгрөг наян найман мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 24,705.88 (хорин дөрвөн мянга долоон зуун таван төгрөг наян найман мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,153,859.66 (хоёр сая нэг зуун тавин гурван мянга найман зуун тавин есөн төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн төлбөр 2,153,859.66 (хоёр сая нэг зуун тавин гурван мянга найман зуун тавин есөн төгрөг жаран зургаан мөнгө) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,411.76 (дөчин нэгэн мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Т-өөс 24,705.88 (хорин дөрвөн мянга долоон зуун таван төгрөг наян найман мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 24,705.88 (хорин дөрвөн мянга долоон зуун таван төгрөг наян найман мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН