Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 146/ШШ2025/00295

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

            Нэхэмжлэгч: ***** ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******,

            Хариуцагч: ****** нарт холбогдох

            “8,530,773 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 ,талуудын хооронд байгуулсан **** тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд :

Үндсэн зээл 7,650,000 /долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөг

Хүү 880,773 /найман зуун наян мянга долоон зуун далан гурав/ төгрөг

Нийт 8,530773 /найман сая таван зуун гучин мянга долоон зуундалан гурав/ төгрөг болно. Иймд хариуцагч ***** тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 8,530,773 /найман сая таван зуун гучин мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг ******* хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ***** нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч ***** бид нар ****** нийт 8,530,773 төгрөгийг төлж барагдуулах болно...” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** нарт холбогдуулан “8,530,773 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нар нь нэхэмжлэлийн шаардлага 8,530,773 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ***** нараас 75,721 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын ***** тоот данснаас 75,721 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХК /РД: *****/олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,442 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***** нарт холбогдох “8,530,773 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ****** нараас 75,721 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын ***** тоот данснаас 75,721 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,442 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

        ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА