Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00216

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00216

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 557,345.79 (таван зуун тавин долоон мянга гурван зуун дөчин таван төгрөг далан есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 320/2025/00151/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Н нь Т ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2317066 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 420,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2317066 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 409,936,30 төгрөг, үндсэн хүүнд 122,480,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,728.83 төгрөг, шимтгэлд 2,200 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 557,345.79 төгрөгийг хариуцагч Э.Н аас гаргуулах гэжээ.

Хариуцагч Э.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Н нь Т ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Тус газраас нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл төлбөр болох 557,345.79 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү алданги дээр маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.Н т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 557,345.79 (таван зуун тавин долоон мянга гурван зуун дөчин таван төгрөг далан есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн зээлийн төлбөр 557,345.79 (таван зуун тавин долоон мянга гурван зуун дөчин таван төгрөг далан есөн мөнгө) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,403.4 (хорин мянга дөрвөн зуун гурван төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н аас 10,201.7 (арван мянга хоёр зуун нэг төгрөг долоон мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 10,201.7 (арван мянга хоёр зуун нэг төгрөг долоон мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1,  123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 557,345.79 (таван зуун тавин долоон мянга гурван зуун дөчин таван төгрөг далан есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн төлбөр 557,345.79 (таван зуун тавин долоон мянга гурван зуун дөчин таван төгрөг далан есөн мөнгө) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,403.4 (хорин мянга дөрвөн зуун гурван төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-аас 10,201.7 (арван мянга хоёр зуун нэг төгрөг долоон мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 10,201.7 (арван мянга хоёр зуун нэг төгрөг долоон мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН