| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00376/И |
| Дугаар | 146/ШШ2025/00305 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 146/ШШ2025/00305
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох
“541,669.94 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч ****-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-11-01-ний өдөр ***** үйлчилгээний гэрээг байгуулж 370.000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *** *** дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
***** 541,669.94 төгрөгийг хариуцагч **** гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ****** зээлийн үлдэгдэл 541,669.94 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** холбогдуулан “541,669.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага 541,669.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *****-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,900.1 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА