| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00340/И |
| Дугаар | 146/ШШ2025/00312 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 146/ШШ2025/00312
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* холбогдох
“706,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ******* Хариуцагч **** үл тоон үлдэгдэл мөнгө болон бусад зардлыг хохирлыг барагдуулахгүй 4 сар гаран боллоо. Элдвээр шалтаглан өгч чадахгүй өгөхгүй гэх зэргээр эсэргүүцэн хохирлын нэгээхэн хэсгийг төлж барагдуулахгүй байгааг харгалзан үзэж 706,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие ***** 706,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 106,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч **** 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** холбогдуулан “600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,494 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА