Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/857

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

     2025            07           22                                         2025/ДШМ/857

 

П.Ад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ихбаяр

хохирогч Э.Нын өмгөөлөгч Б.Төгөлдөр,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Нармандах,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.О даргалж, шүүгч З.Болдбаатар, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Нармандах  нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  П.Ад холбогдох 2409032440217 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч П.А нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо .... задгай тоотод хохирогч Э.Ныг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

2024 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо .... задгай тоотод согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хохирогч Б.Э “чи хувцсаа тайл, тэгэхгүй бол чамайг 7 хоног зоориндоо хадгална шүү. Манай гэрээс гарахгүй шүү, миний урд бүжиглэ, хувцсаа тайл” гэж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас П.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж, П.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хоёр хүнийг хүчиндэж” хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Аийг найман /8/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аийн цагдан хоригдсон хорин дөрөв хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аээс нийт 9.240.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Над 4.620.000 төгрөгийг, хохирогч Б.Эд 4.620.000 төгрөгийг тус тус олгуулж, хохирогч Э.Н, Б.Э нар энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хийлгэсэн эмчилгээний баримт, цаашид хийлгэх эмчилгээний талаарх баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.Аээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримт болох 1 ширхэг “бамбарууш чихмэл тоглоом”-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Э.Нтай 2024 оны 10 дугаар сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тохиролцож түрээсийн байрны төлбөр 200.000 төгрөг өгөхөөр тохиролцож 50.000 төгрөгийг урьдчилан Э.Нын “Хаан банкны данс руу 2024 оны 10 дугаар сарын 24-ний орой 00 цаг өгөрч байхад шилжүүлсэн ба бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Би хохирогч Э.Нын мэдүүлсэн шиг айлган сүрдүүлсэн зүйл болоогүй бэлгийн харилцаанд орж дууссаны дараа ахаа би Эрдэнэтээс ирсэн нэг ахтайгаа уулзахгүй бол болохгүй маргааш тантай холбоо барина гээд би хашааны хаалга хүргэж өгсөн. Н бид хоёр сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон байхад прокурор үндэслэлгүйгээр яллаж шүүхээс 8 жилийн хорих ялыг хаалттай оноосонд гомдолтой байна. Хохирогч Б.Эийн хувьд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би найз Отай хамт яармаг орчихоод буцаж 4 цагийн үед лагерь явж байхад зам дээр нэг хүүхэн урдуур амь авраач туслаарай гээд гүйж орж ирсэн. Би машинаасаа буугаад яасан бэ гэхэд хадам эгч зодоод байна. Гэр лүү нь ороход Э шууд 2-3 удаа цохиод тэр хүүхэн Э хоёр зодолдсон би за боль боль гэж салгасан юм. Бид хэд тайвшраад пиво уугаад сууж байхад нөгөө хүүхэн дүү хоёр нь гараад явсан хохирогч Б.Э уйлаад, “4 хүүхэдтэй, нөхөр зодсон гомдож байна” гэхээр нь би “гэртээ харь” гэж хэлсэн. Даараад байна гэхээр нь би өмсөж явсан цамцаа тайлж өгөөд байж байтал “дахиад пиво ууя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “энд хүйтэн байна манайд очих юм уу” гэхэд “за” гээд Оын машинд суугаад манайд очсон. Б.Э бид хоёр манайх руу ороод пиво уугаад сууж байтал найз О машинаа хашаандаа оруулж тавьчхаад манайд орж ирээд бид гурав хамт уусан би хамт ууж байгаад унтсан байсан сэрэхэд гэрч О, Э хоёр байхгүй байсан харин дараа нь ЦагдАн асуудал болоход гэрч О, Э бид хоёр чамайг унтсан хойно хамт танай гэрээс гарсан та 2 бэлгийн харилцаанд орох боломжгүй байсан сонин юм даа гэж хэлсэн... Би үнэхээр хохирогч Б.Этай бэлгийн харилцаанд ороогүй байхад гэрч Оаас дахин мэдүүлэг аваад өгөөч гэж байцаагчид зөндөө хэлсэн байцаагч би авна гэсэн боловч аваагүй прокурорт шилжүүлсэн байсан гэтэл прокуророос үндэслэлгүйгээр яллаж шүүхээс 8 жилийн хаалттай хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч П.Аийн 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19-р хороо .... задгай тоотод хохирогч Э.Ныг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэрэг нь мөрдөн шалгаж ажиллагаа болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Н өөрөө оролцсон, хохирогч өөрөө П.Атэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн шөнө 01 цаг 30 минутын үед Хаан банкны дансаа П.Ад өгсөн байдаг. Үүний дараа бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харилцаанд орж байхдаа Э.Н нь өөрийн арга залиа хэрэглэж больё гэхэд П.А бэлгийн харилцаагаа зогсоосон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс дүгнэхэд харилцан тохиролцож дансаа өгөлцөж, авалцсаны дараа бэлгийн харилцаанд оролцож, Э.Ныг боль гэхээр бэлгийн харилцаагаа зогсоосон зэрэг нь хүчиндэх гэмт хэргийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үйлдэл байна гэж дүгнэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Иймд Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй тул П.Аийн Э.Ныг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шүүгчийн захирамж гарсан боловч холбогдоогүй гэдэг үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон эсэх, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн талаар анхаарч үзнэ үү ...” гэв.

 

Шүүгдэгч П.Аийн өмгөөлөгч Ц.Нармандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч П.Аийг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хоёр хүнийг хүчиндэж гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж” заасантай нийцээгүй байна. Учир нь, миний үйлчлүүлэгч П.А нь хохирогч Э.Нтай харилцан тохиролцож 50.000 төгрөгийг шилжүүлж, бэлгийн харьцаанд орсон талаар хэрэгт нотлох баримт байгаа, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байхад шүүх дүгнэлт хийгээгүй, албан ёсоор оршин суух хаягтай, өрх толгойлсон эцэг өндөр настай асаргаанд байдаг ээжтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6 дугаар зүйлд нийцээгүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч П.Аийг хохирогч Б.Этай бэлгийн харьцаанд орсон нь шүүх эмнэлгийн дүгнэлт, болон бусад нотлох баримтаар тогтоогоогүй зөвхөн хохирогч Б.Эийн мэдүүлсэн гэрч нөхөр Т.С, төрсөн дүү Б.Х, хадам ах Т.Т, нөхрийн найз Ц.Д гэх хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлгээр яллаж гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Дээрх гэрчүүд нь яллагдагч П.А, хохирогч Б.Э нартай хамт байгаагүй бэлгийн харилцаанд орсон үгүйг хараагүй зөвхөн хохирогч Б.Эийн хэлснээр мэдүүлсэн байхад П.Аийг хохирогч "Б.Эийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орсон нь нотлогдож байна гэж үзэн ял оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Тухайн үед дуудаж оруулсан гэрч н.Гэрэлтуяагаас мэдүүлэг аваагүй, гэрч Ш.О нь яллагдагч П.А хохирогч Б.Э нарыг гэрийнхэн нь гадаа буулгаад машинаа хашаандаа тавьчхаад буцаж ороод хамт пиво уусан бөгөөд яллагдагч П.Аийг унтсаны дараа хамт гараад хохирогч Б.Э автобусны буудал руу, гэрч Ш.О гэртээ орсон. Яллагдагч П.А нь гэрч Ш.Оаас дахин мэдүүлэг аваад өгөөч гэж миний үйлчлүүлэгч байцаагчид удаа дараа хэлсэн боловч мэдүүлэг аваагүй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй, зайлшгүй шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг аваагүй нь нотолбол зохих байдал тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулсанд гомдолтой байна.

Прокурор хохирогч Б.Э өөрийн биеэр шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж оролцуулахаар захирамж гарсан боловч гэм буруугийн хурал дээр хохирогч Б.Э ирээгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгчийн захирамжийн биелэлтээ хангуулж, хохирогч Б.Э шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авалгүй хуульд заасан эрхийг минь зөрчиж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1279 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Нын өмгөөлөгч Б.Төгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдал, шүүгдэгчийн гэм буруу, нийгмийн аюул хэр хэмжээ зэрэгт тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дансыг 01 цаг 30 минутад өгсөн мөн талууд харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж тайлбарлаж байна. Гэвч үүрийн 4 цаг 44 минутад 50.000 төгрөг хохирогч Э.Нын дансанд орсон болон цагдАн байгууллагад өгсөн дуудлага мэдээллийн дагуу 2 цаг 5 минутад шүүгдэгч П.Аийг саатуулсан зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Дансыг хэзээ өгсөн талаар ямар нэгэн баримт байдаггүй. Шүүгдэгчийн зүгээс Э.Н надад өгсөн гэж тайлбарладаг. Хохирогч Э.Н “дансаа хэзээ өгснөө санахгүй байна. Тухайн үед би явах гэсэн боловч явуулахгүй, би такси дуудаад өгнө, чи надад дансаа өгчих, таксины мөнгийг чинь өгье гээд данс авсан” гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Э.Ныг үсдэж унагаагаад хэвлийн тус газар, эмзэг эрхтэн рүү нь 2-3 удаа өшиглөсөн, хутга барьж би чамайг алчихъя л даа гэж заналхийлсэн нөхцөл байдал нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Түүнчлэн Э.Ныг хүчиндэх явцдаа “би чамайг өмнө нь хэлснээрээ алчихна шүү” гэж заналхийлсэн байдаг. Тэгэхээр хохирогчийн биед халдаж хутга барьж заналхийлчхээд 50.000 төгрөгөөр биеэ үнэлсэн гэж тайлбарлаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Н.Ихбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Аийг хохирогч нарын биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн буюу хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт үйлдсэн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч П.А нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо .... задгай тоотод хохирогч Э.Ныг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Э.Нын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн багын найз Н 19 цаг өнгөрч байхад Т кинотеатрын орчим уулзсан юм. Тэр найз залуу Т, түүний найз Б гэх хоёр хүнтэй хамт явж байсан юм. Тэр хар өнгийн 2519 УЕК дугаартай Лексус автомашинтай явж байсан бөгөөд тэд намайг хамт зуслан явж автомашинаа сольчхоод эргээд хот руу ирнэ гэхээр нь би тэдэнтэй хамт зуслан руу явсан юм. Зусланд очиход Т хуурай ах нь гээд А  гэдэг хүн байсан юм. Тэднийд очоод Н бид хоёр тэр айлд үлдээд Т, Б хоёр дэлгүүр лүү явж нэг шил архи, том бор савтай шар айраг 2 ширхгийг авч ирсэн. Тэд архиа задлаад хуваагаад ууцгаасан бөгөөд надад өгөхөөр нь би уугаагүй юм. Гэтэл А гэх ах нь намайг ядаж аягыг уучих гээд шахаад байхаар нь би архинаас нь нэг аягыг уучхаад утсаа оролдоод сууж байтал Т нь намайг утсаа өгч бай гээд миний утсыг авсан юм. Удалгүй Тгаас гар утсаа авъя гэхэд мэдэхгүй гээд өгөхгүй байсан. Би гарч бие засчхаад эргэж орж ирээд гар утсаа авъя гээд уурлахад А гэх хүн нь миний шилэн хүзүүнээс бариад газар түлхэж унагаагаад миний бэлэг эрхтэн рүү 1 удаа, хэвлий давсаг орчим 1 удаа өшиглөсөн. Би түүнээс айгаад "би архинаас чинь ууя, намайг битгий зодоорой" гэхэд тэр нэг шилтэй Яагер гэдэг архи гаргаж ирээд тэрнээсээ уу гээд байхаар нь би 2 удаа уусан. Гэтэл Н гарч бие заслаа гээд гараад түүний араас Т, Б хоёр ч мөн гарсан. Би тэдний араас гарах гэсэн боловч А гэдэг хүн намайг татаад орны хажууд байсан том бамбарууш руу унагаагаад "Би чамайг алчихна шүү, хутга ойрхон байгаа шүү” гэх мэтээр намайг айлгаад байсан. Тэгээд миний хоёр гарыг нийлүүлж толгой дээр барьж байгаад миний хувцсыг тайлаад намайг хүчирхийлсэн. Тэгээд би тэр А гэдэг хүнд эрт ажилтай гэж хэлж байгаад тэдний гэрээс гараад дуудлагын такси дуудаад шороон замаар алхаж байгаад засмал дээр гарахад такси ирсэн байсан. Таксигаар явж байгаад ах руугаа холбоо барьж болсон асуудлыг хэлж цагдаад хандсан. /хх-23/

            "... Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны оройны 18:00 цагийн орчим Н залгаад "хаана байгаа юм найзаа найз нь хотод ирчихсэн уулзах юм уу" гэхээр нь би завтай байсан учир уулзахаар тохирон Нтай Т дээр уулзсан. Уулзахад Н машин дотор найз залуу болон өөр танихгүй найз нь гэх Б нэртэй нэг хөлгүй залуутай гурвуулаа сууж байсан. Бид нар уулзаад байж байхад Б гэнэт машинаа хөдөлгөхөөр нь би гайхаад хаачих гэж байгаа юм бэ гэхэд Т лагерь руу явж машинаа сольчхоод буцаад ирнэ гэж хэлсэн. Яаraaд машинаа солих болсон талаар би ойлгоогүй. Тэгээд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслан гэдэг газар нэг айлд очсон. Хашаанд байшин гэр хашаанд хонь мал байсан. Эхлээд Н бид хоёр машинаас буухгүй байж байхад Т, Б хоёр байшинд 5-10 болчиход гарч ирээд бид хоёрыг "ороод ир хоол идчихээд яваа" гэж хэлсэн. Н бид хоёр ороход Б, Т хоёр зөрж гараад бид хоёр дэлгүүр орчиход ирье гээд явахад Н бид хоёр тэр айлын эзэн А гэдэг ахтай нь хамт үлдсэн. Т, Б хоёр буцаад ирэхдээ нэг шил архи, 2 том пиво авч ирсэн. Бөөндөө архи уугаад намайг уу гээд байхаар нь би уухгүй гээд сууж байсан. Удалгүй мах чанаад гаргаад идэж байгаад бөөндөө том өрөөнд орж суухаар болж сууцгаасан. Б надад нэг аяганд пиво хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд "наадхаа л авчих дахиж өгөхгүй" гээд А, Б, Т, Н дөрөв нийлээд шахаад байхаар нь би хоёр аяга пиво уусан. Би бие засчхаад орж ирэхэд Т найзаа утсаа өгч байгаач утсаар чинь дуу тавьчихъя гэж хэлээд утсыг маань авсан. Дуу тавьж байгаад би Нтай хамт гарч бие зассан бас миний дотор муухайрч бөөлжих гээд байсан. Би гадаа бөөлжиж байгаад орж ирээд Тс утсаа авах гэтэл Т "утас чинь байхгүй чи өөрөө аваа биз дээ" гээд өгөхгүй байхаар нь би "үгүй, би чамд өгсөн, би хүнтэй уулзах хэрэгтэй байгаа, утсаа авчхаад явлаа" гэхэд огт өгөхгүй байсан. Би утсаа асууж байхад А дэлгүүр яваад Яагер гэдэг нэртэй ликор авчирсан байсан. Гэтэл Т тухайн ликорыг харж байснаа надад "чи энэнээс хоёрыг авчих тэгвэл чиний утсыг өгнө" гэж хэлсэн. Би "үгүй би утсаа аваад явмаар байна" гэж уурлан уйлаад хажууд байсан канистртай усыг цохиод асгахад А уурлаж босож газар унагахад би паар мөргөөд унасан. Намайг газар унахад А миний бэлэг ирээд "чи айл гэрт орж ирчхээд агсам тавилаа гичий минь" гэж хэлээд намайг үсдээд Эрдэнэ. Т. Н гурав юу ч дуугарахгүй байсан. Гэтэл А дахин уурлаж эрхтэн руу хромын гутлаараа өшиглөөд давсаг руу дахин өшиглөсөн. Тэр үед Бат-Т хоёр болиулж салгасан. Би гарах гэсэн боловч тэд нар бөөндөө хаалганы хажууд гал тогооны шүүгээнээс хутга бариад "нэг мөсөн алчихъя" гэж дайрахад Б хутга булаацалдаад зодолдоод байсан мөн би утасгүй гадаа харанхуй байсан болохоор яахаа мэдэхгүй байсан. Тэгээд тэд нар зодолдож зодолдож байгаад бөөндөө гарсан би ганцаараа байшинд байж байхад хоорондоо эвлэрээ миний утсыг аваад А өгөхдөө "за чи энэ гэхээр нь би хоёр хундага архи уусан. Тэгсэн чинь утсыг маань өгөхөөр нь би хуурай ах Т руу нууцаар чат бичээд "ирээд аваач би зодуулаад байна" гэж хэлээд локэйшин явуулсан. Би утсаараа ах руугаа локэйшин явуулаад байж байхад А "хөөе наад утсаа боль болихгүй бол буцаагаад авчихна шүү" гэж хэлэхээр нь би "за за болилоо" гээд байж байхад Б "би чамайг хүргээд өгье" гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Гадаа машин дотор Б жолооч дуудчихсан бид хүлээгээд байж байхад Н гарч ирээд цонх тогшоод "буцаад ороод ир гээд байхаар нь би буухад "үгүй би хүргүүлэх гээд байна орохгүй гэхэд Н цааш яваад өгсөн. Удалгүй дахин цонх Н ирээд хаалганы бариулаас татаад байхаар нь би Б хаалгаа түгжчих битгий онгойлго гээд байсан. Би цонх онгойлгоход Н "буугаад ир ярих юм байна" гэхээр нь би итгээд буухад Н "Б чамайг хүргэж өгөхгүй би сайн мэдэж байна, буцаад оръё гэхээр нь би дагаад орсон. Дотор ороод 5-10 минут суусан Т, А, Н гурав хоорондоо юм ярьж инээлдэж байснаа Н "би бие засчхаад ирье" гээд гарсан хойноос нь 2-3 минутын дараа Т би тамхилчхаад ирье гээд гарсан. Тэгэхээр нь би айгаад Ад "за за ахаа би ч гэсэн гаръя даа, тэр гурав явах гэж байх шиг байна" гэхэд А миний гараас барьчхаад "энэ гурав аль хэдийнээ явчихсан, би чамд такси дуудаад өгнө, дансаа өг гэхээр нь би дансаа хэлсэн. Гэтэл А би чамд такси дуудчихлаа шүү" гэхээр нь би том өрөөнд такси ирэх байх гэж бодоод хүлээгээд сууж байхад А ганцаараа архи уугаад сууж байсан. Би тэгээд "ахаа таны такси ирэхгүй юм байна, би өөрөө явчихъя" гэхэд А "чи явах гэж байна уу, чамайг явуулна гэж бодож байна уу" гэж хэлээд миний гараас угз татаад гараас чирч унагаад матраас цонх хоёрын завсар байх том бамбарууш дээр намайг унагаад өмднөөс татаад байхаар нь би "үгүй ээ ахаа" гэхэд хоёр гарыг маань толгой дээр холбон бариад нэг гараараа өмдийг маань шувтлаад миний хүзүүг шимсэн. Би "ахаа би ийм зүйл хиймээргүй байна" гэж орилж уйлахад А "би чамайг түрүүнийхээрээ ална гэдгээрээ алчихна шүү" гэж надад хэлэхээр нь би дотроо гуйгаад нэмэргүй юм байна арга сэдэж гарахгүй бол алуулах юм байна гэж бодоод Ад "ахаа би өөрөө тантай маргааш яръя одоо ингээд явчихъя та одоо больчих" гэхэд А “яг юм уу яг бол би больё гэж хэлээд больсон. Тэгэхээр нь би өмдөө өмсөөд гараад зугтахад гадаа хэн ч байхгүй байсан. Би Ад чирэгдэж хүчиндүүлэхээсээ өмнө ЮүБи Каб дуудчихсан байсан жолооч /Энхбаяр-.../ нь төв зам дээрээс намайг ирж авсан би ах Төмөрхадаг руу залгаад болсон зүйлийн талаар хэлсэн. Т ахтай 17-гий клонк дээр уулзсан ах цагдаа дуудсан байсан...” /хх-24-28/,

            “А нь намайг гэрийнхээ матрасны хажуугийн бор өнгийн том бамбаруушин дээр миний өмдний товчийг нь тасдаад нэг талын өмдний хөлийг бүрэн дотоожийн хамт шувталсан тэгээд миний хоёр гарыг А нийлүүлээд нэг гараараа бариад намайг хөдөлгөөнгүй болгоод өөрийн өмдийг хагас шувталж, бэлэг эрхтнээ гаргаж, миний бэлэг эрхтэн рүү 20-30 минут орчим хийж намайг хүсээгүй байхад хүчирхийлсэн. Намайг хүчиндээд зогсохгүй байхаар нь эсэргүүцэхэд А “би чамайг алчихна шүү, хутга ойрхон байгаа шүү” гэж намайг айлгасан учир би эсэргүүцээд нэмэргүй юм байна гэж бодоод “ахаа би өөрөө тантай маргааш яръя одоо ингээд явчихъя та одоо больчих” гэж хэлсэн. Тэгэхэд А миний үгэнд итгээд үйлдлээ зогсоосон. Тэгээд би гүйгээд гарсан. Миний хойноос хашааны хаалга хүртэл хөөгөөд зогссон тэгээд би зугтаад гүйж байхад А ардаас “би чамайг олно шүү дээ, чи хаачих юм бэ” гэж хашгарч байсан. Би айж гүйж байхдаа уруу газар хөл алдаад өнхөрсөн. /хх-30/,

            гэрч Н.Нын ".... Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр найз залуу автомашинтай гадуур уулзсан юм. Тэгээд Т зуслан дээр очиж дээр очиж аавтайгаа машинаа солино байгаад 20 цагийн орчим Нтай Т кинотеатрын автобусны буудал дээр гэхээр нь бид нар хамтдаа зуслан руу явсан юм. Тэгээд Т зуслан дээр очиж, аавтайгаа машинаа солино гэхээр нь бид нар хамтдаа зуслан руу явсан юм. Зуслан дээр очиход Тгийн аав нь ирж машин солихоо больсон бөгөөд бид нар Тгийн хуурай ах нь гээд А гэдэг хүний гэрт очсон юм. А нь биднийг очиход шар айраг ууж байсан бөгөөд Т, Б хоёрыг дэлгүүр лүү 1 шил архи, том савтай шар айраг захиж авчруулсан юм. Тэр архийг бид нар хувааж уугаад дуусаад байж байтал А, Н хоёр биднийг гараад байж бай гэхээр нь Т бид хоёр байшингийн арын гэрт нь ороод харин Б машиндаа ороод суусан юм. Бид нар байшингаас гараад 1 цаг орчим болсны дараа Т байшин руу орж үзчихээд Н, А хоёр байшинд байхгүй байна гэж надад хэлсэн бөгөөд Б, Т бид гурав тэднийг хайгаад олохгүй байсан бөгөөд машинаа асаагаад гарч хайх гэж байтал А нь гадаа байдаг амбаарт ганцаараа хөнжил нөмрөөд, өмд нь шувтарсан унтаж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Архи ууж байх үед би Ттай маргалдахад Н намайг өмөөрсөн бөгөөд тэр үед А Н руу дайрч түүний үснээс зулгааж газарт унагааж түүний бүсэлхий орчим 1 удаа өшиглөөд, дахин өшиглөх гэхэд нь Б түүнийг татаж салгасан юм. Түүнээс нь болж Б Атэй маргалдсан.." /хх-38/

гэрч А.Тын "... Н бол манай найз охин Нын багын найз юм. Тэгээд Н, би, Б бид нар Т дээрээс Ныг очиж авсан. А ах бол манай аавын найз манайх морийг нь уядаг айл нь юм. Бид нар аавын машиныг гуйж унах гэж А ахын очсон. Аав тэднийд хааяа ирдэг учир би дагуулаад очсон. Би утасгүй учир аавтай холбоо барьж чадахгүй байсан учир шууд л очъё гэж бодсон. А ахынд А ах ганцаараа нэг лааз пиво уугаад сууж байсан. Миний төрсөн өдөр болж байсан учир А ах бид нарт 75 Эл Икс нэртэй архи, 2 улаан касс нэртэй архи авч өгсөн. Бид нар архийг А ахын хамт хуваан уусан. Архи ууж байхад Н бас хамт ууж байсан. Тэгээд нэг харахад Нын утсаар дуу тавиад бүгдээрээ сонсож байсан. Гэтэл би утсыг газар унагаачихаар нь А ахад "хүний утас алга болчихно" гэж хэлээд өгсөн тэр үед Н согтох гээд байсан. Утсыг нь А ахад өгөөд 10 орчим минутын дараа Н надаас утсаа нэхэж эхэлсэн. Би утсыг нь надад байхгүй гэхэд Н над руу орилоод "чи аваа биз дээ" гээд ус авч шидсэн. Би А ахад өгсөн гэхэд А ах "надад байхгүй" гээд гүрийгээд байсан. Тэгэхээр нь би бүр уурлаад бараг зодолдох шахуу юм болж байж утсыг нь А ахаас нэхэхэд авдрын хажуугаас утсыг нь гаргаж өгсөн. Н надаас утас нэхээд ус цацахад А ах түлхэж унагасан. Дараа нь Н А намайг өшиглөчихлөө л гээд байсан ч би тухайн үед өшиглөхийг нь хараагүй. Гэтэл манай найз Б А ах руу "чи эмэгтэй хүн өшиглөлөө, ингэж болохгүй" гэж уурлаад барьцалдаж авахад нь би салгасан. Тэгээд бид нар буцаад учир зүйгээ олоод эвлэрч юм ярьж суусан. Энэ үед Н буцаад зүгээр болоод сууж байсан. Н утсаа нэхээд уйлаад бүр ээрчихсэн байсан ч гайгүй болсон. Тэгээд үлдсэн архиа бид нар хуваан ууж сууж байхад А ах Б. Н, бид гурвыг "гар" гэж хоёроос гурван удаа хэлсэн сүүлдээ уурлаад хөөгөөд байхаар нь бид гурав гараад явсан. Энэ үед Н бага зэрэг согтсон байдалтай А ахтай юм яриад суугаад байсан. Тэгээд бид гурав гараад цонхоор нь хэсэг харахад тэр хоёр юм яриад л суугаад байсан. Тэгэхээр нь Б машиндаа суугаад Н бид хоёр хойд гэр рүү орж 10 орчим минут хэвтээд байж байхад Б орж ирээд "Ныг орж авчихаад явъя" гэж хэлсэн. Тэгээд бид гурав ороход гэрэл унтарсан хэн ч байхгүй байхаар нь бид нар тэр хоёрыг хайсан. Гэтэл А ах амбаар дотор хөнжил нөмөрсөн өмд нь бага зэрэг шувтарсан байдалтай тасарчихсан хэвтэж байсан. Тэгээд бид нар Ныг хайх гээд байж байтал цагдаа нар ирчихсэн...” /хх-40/

гэрч Б.Т "...Тухайн өдөр орой 18:00 цагийн орчим байхаа би Н руу чат бичихэд "найзуудтайгаа уулзах гээд Т явж байна" гэсэн. Тэгээд Нын /.../ хаягаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ны 00:53 минутад над руу ирээд ав би зодуулаад байна гэсэн чат бичсэн байсан тэгээд над руу локэйшин явуулсан байсан. Би тухайн үед найзуудтайгаа байсан учир юу яриад байгааг нь ойлгохгүй байсан учир тодорхой бич гээд хариу бичихэд хэсэг алга болчихсон. Тэгээд дахиад над руу чат бичиж байгаа нь "ирээрэй аваарай" гэсэн үг л бичсэн. Тэгээд над руу 01:30 минутын үед залгаад таксинд суучихсан явж байна хүчиндүүлчихлээ хаана байгаа газар чинь яваад очъё гээд уйлаад ярьсан би хаана байгаа талаар асуухад 7 буудал дээр байна гэсэн би тэгээд яваад очсон. Цагдаад би тухайн өдөр дуудлага Өөрийн 86669922 дугаараас дуудлага өгсөн. Би Нтай уулзахад уйлчихсан энэ тэнд нь шалбарчихсан бага зэрэг архи үнэртсэн байдалтай байсан. Нтай дөнгөж уулзаад тайвшруулаад юу болсон талаар асуух гээд байж байтал дуудлагын хоёр цагдаа ирсэн. Н надад хэлэхдээ "цуг явсан найз нь машинаа солиодохъё гэж хэлээд лагерь руу дагуулж явсан гэсэн тэгээд тэр найзынх нь ах нь хүчиндсэн гэж хэлсэн. Н арван жилийн эмэгтэй найзынх нь найз залуугийнх нь ах хүчиндсэн гэж хэлсэн. Нойлоос гараад ирэхэд утсыг нь өгөхгүй байхаар нь утсаа нэхэхэд тэр ах нь өшиглөж зодсон гэж хэлсэн гэсэн зодуулж байхад нь тэр хүмүүс хажууд нь харж байсан ч өмөөрөхгүй байсан гэсэн.." /хх-44/

гэрч Ч.Э "..Би 2024 оны 09 дүгээр сарын 24-ны үүрийн 01:30 минутад Юү Би кабаас "Гоодойн ам зуслангийн сууцын 171 Сүхбаатар дүүрэг" гэдэг дуудлага аваад дуудлага өгөгч гэх эмэгтэй 01:31 минутад над руу ... дугаараас миний ... дугаар руу залгаад "ахаа намайг хурдан ирж авраарай" гэж уйлаад залгаад байсан. Би дуудлагын дагуу яараад очтол Гоодойн амны хамгийн эхний хурд сааруулагч орчим тухайн эмэгтэй зогсож байсан. Тэр охин машинд дөнгөж суугаад "ахаа гялс хөдлөөрэй, намайг хүчиндчихлээ, бас намайг цохиж зодсон" гээд уйлаад яриад байсан. Би тэр охиныг суулгаад Хайлаастын уулзвар дээр охины ах гэх хүнийг хүлээгээд 15 орчим минут болоход ах нь машинтай цагдаа нар алаг тэрэгтэй араас нь ирсэн..." /хх-46/

гэрч Э.Б ".. Би яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна, одоогоос 2 сарын өмнө нь байх аа, тэр өдөр намайг найз Т болон түүний найз охин Н нарын хамт явж байхад Т ах нь гэсэн утсаар залгасан, тэгээд бид нар тэр өдрийн орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шаргаморьтын ойролцоо байдаг зуслангийн газар очсон, очих замдаа Нын найз нь гэсэн Ныг авч очсон. Бид нарыг ахынх нь гэрт нь ороход Тгийн ах гэсэн 40 орчим настай хүн байсан, тэр ах пиво уучихсан сууж байсан. Тэгээд бид нар тэр ахынх нь гэрт байсан пиво болон архинаас уусан, тэгээд намайг тэр өдрийн 23 цагийн үед явах гэж байсан чинь тэр ах Ныг газар унагаад өшиглөөд байсан, тэгээд би тэр хоёрыг салгасан чинь над руу дайрч эхлэхэд Т дундуур орж ирээд салгасан, бид нар уг нь явах гэж байсан боловч Нын утас нь алга болчихсон байсан, тэгээд бид нар явж чадахгүй байсан. Нын гар утсыг Тгийн ах нь авсан юм шиг байсан, би тэр ахын гэрт нь байж байгаад гараад машиндаа суусан, тэгээд тэр машинд унтсан байсан ба намайг нэг сэрэхэд Т, Н хоёр байшингийнх нь хойд талынх нь гэрт байсан ба Ныг асуусан чинь" Урд талын байшинд л байгаа..." гэж хэлсэн, тэгээд Т бид хоёр ахынх нь байшин руу ороход гэрт нь хун байхгүй байсан. Тэгээд бид хоёр ахыг нь болон Ныг хашаанд нь хайхад тэр ах урд талын амбааранд унтчихсан байсан ба өмд нь доошоо шувтарсан байсан, тэр ахыг дуудаад сэрээх гээд дуудахад тэр ах сэрэхгүй байсан, хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн.." /хх-48-49/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12650 дугаар шинжээчийн  "...1.3 Нын хүзүүний баруун урд хэсэг, баруун сарвууны ард цус хуралт, баруун шилбэний урд дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлээс хүзүүний баруун урд хэсэг, баруун сарвууны ар хэсгийн цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, баруун шилбэний урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь хэрэг болсон гэх цаг, хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удАн үйлдлээр үүснэ. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.73-т заасан хохирлын ээрэг тогтоохгүй. 4 Нын үтрээний наалдац, арчдаст эр бэлгийн эс илэрсэн байна. 5. Э. Н нь ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй. 6. Хоёрдугаар бүлгийн цустай байна.." /хх-90-91/

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5772 дугаар шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн объектоос дотоожноос үргийн шингэн илэрсэн. 2.Шинжилгээний үр дүнгээр нэг эрэгтэй хүний Ү хромосомын ДНХ-ийн тогтоц тогтоогдсон...”/хх-107-109/

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/1255 дугаар шинжээчийн  “...1.Шинжилгээний үр дүнгээр П.Аийн ДНХ-ийн тогтоц нь 2024 оны 5772 дугаартай дүгнэлтэд тусгагдсан дотоожноос илэрсэн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /хх-98-100/ гэсэн дүгнэлтүүд,

            2024 оны 12 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо .... задгай тоотод согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хохирогч Б.Э “чи хувцсаа тайл, тэгэхгүй бол чамайг 7 хоног зоориндоо хадгална шүү. Манай гэрээс гарахгүй шүү, миний урд бүжиглэ, хувцсаа тайл” гэж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Эийн "... Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нөхөр Стэй маргалдаад дүү Х гэр болох Шадивланд очсон. Би дүүгийн эхнэр /нэр мэдэхгүй гэх/ бид гурав нийлээд 1 шил Икс 75 архи хуваан уусан. Би дүүгийн эхнэртэй маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь манай дүүгээс хөгшин хүүхэн байсан учир би "чи миний дүүтэй юу хийж байгаа юм, чи эндээс яв" гэж би хөөсөн. Манай дүүгийн эхнэр надад хөөгдөөд гарч яваад буцаж орж ирэхдээ гаднаас үл таних эрэгтэй хүн дагуулан орж ирсэн. Тэр залууд манай дүүгийн эхнэр машиных нь урдуур ороод "нөхөр зодоод байна. авраач туслаач" гэж дагуулан орж ирсэн байсан. Тэр залууд бид хоёр учир байдлаа хэлээд эвлэр дүүгийн эхнэр, би, дүү тэр залуу бид дөрөв нийлээд 8 лааз Сэнгүр нэртэй пиво уусан. Тэр залуу түрүүлээд явлаа гээд явсан. Би дүүгийнхээ гэрт байх хоймрын орон дээр унтаж байсан. Нэг сэрэхэд дүүгийн эхнэрийн дагуулж орж ирсэн залуу Приус 41 цагаан өнгийн машинд намайг жолоочийн арын суудал дээр суулгаад өөрөө миний хажууд сууж байсан. Машиныг үл таних 45-50 орчим насны бор эрэгтэй хүн бариад явж байсан. Би машинд сэрэхэд тэр залуу "манай гэр рүү явж байна" гэсэн би "танай гэр гэж юу юм бэ гэхэд тэр залуу "манай гэр гоодойн аманд байдаг" гэж тэр залуу хэлсэн. Би "чи юу яриад байгаа юм бэ" гэхэд тэр залуу "манай гэрийн гадаа ирчихсэн байна, буу гэж миний уруул руу өшиглөөд үсдээд гэр рүүгээ чирээд орсон. Тэр залуугийн байшин дээр үеийн гэмээр цагаан өнгийн урт коридортой байшин байсан. Байшинд хэн ч байгаагүй. Байшингийн хойно байх матрасан дээр намайг авчраад "хувцсаа тайл, бүжиглэ" гэж хэлсэн. Би айгаад хувцсаа өөрөө тайлсан. Хувцсаа тайлахад тэр залуу миний дээр гараад хөдөлж эхэлсэн. Намайг 20 орчим минут хүчирхийлсэн. Би айгаад ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Тэр залуу намайг хүчирхийлээд унтаад өгөхөөр нь би хувцсаа өмсөөд гараад гүйсэн. Гарч яваад дүү Хын гэр болох Шадивланд автобусанд суугаад ирсэн. Тэгээд би дүү дээр очоод уйлаад болсон зүйлийг хэлээд нөхрөө дуудаад болсон зүйлийг хэлээд хамт тухайн айлыг хайгаад олоогүй. Нөхөр бид хоёр тэр айлыг олохгүй байсан учир Шадивлангийн Сиюу дотор кофе уугаад сууж байтал тухайн айлд намайг хүргэсэн жолооч орж ирэхээр барьж аваад цагдаад хандсан. Байшингийн хойморт шигтгээн наамал бурхны зураг байсан. Тухайн залуу 180 см орчим өндөр, шар царайтай, үүдэн хоёр шүдний хоорондын зай маш их завсартай харагдсан. Шар өнгийн куртиктай, цэнхэр өнгийн даавуун өмдтэй байсан. Би тухайн залууг хараад онгойсон шүд, онийсон нүдээр нь танина...” /хх-151/,

“...Би очихдоо машинаар явсан, халамцуу байсан. Харин хүчиндүүлээд гарахдаа айж сандарсан байсан, ухаан санаа орж гарч байсан гэхдээ тухайн айл нь тоосгон улаан өнгийн, саарал өнгийн гүйдэг хаалгатай, улаан дрожтой, хоймортоо нил ягаан өнгийн шигтгээн наамал бурхан харагдсан. Мөн хоймор хэсэгтээ матрастай байсан. Би тухайн залуу унтсаны дараа гарт тааралдсан цамцыг өмсөөд гарсан. Дүүгийн гэрт ирээд харахад тухайн цамц минийх биш байсан. Би бор шаргал өнгийн малгайтай цамц өмсөөд ирсэн харин өөрийн хар өнгийн урд талдаа цагаан бичигтэй цамцаа тухайн алд орхиод ирсэн байсан. Тэр хүн надад "чи хувцсаа тайл, тэгэхгүй бол чамайг 7 хоног зоориндоо хадгална шүү. манай гэрээс гарахгүй шүү, миний урд бүжиглэ, хувцсаа тайл" гэж намайг сүрдүүлж айлгаж байсан. Би ийм уг сонсоод маш их шокт орж айж хэлсэн бүгдийг нь биелүүлсэн. Надтай бэлгийн харилцаанд орохдоо дээр гараад шимээд бэлгийн харилцаанд орсон тавьсан эсэхийг мэдэхгүй байна. Би нэгэнт хувцсаа тайлаад хүний эрхэнд орсон тул юу ч хийж чадаагүй дуугүй л байсан...” /хх-153/,

“...Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нөхөртэй маргалдаад тухайн өдрийн 15:00 цагийн орчим дүү Х гэр болох Шадивланд ирсэн. Тэндээ дүүгийн эхнэр Г, Х нартай хамт 2024 оны 12 дугаар сарын 10-ны 22:00 цагийн орчим Дэмчиг хайрхан нэртэй дэлгүүр орж архи, бууз гэх мэт зүйл аваад хуваан ууж байгаад дүүгийн эхнэртэй маргалдсан. Тэгээд дүүгийн эхнэр Г 2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнө гаднаас нэг танихгүй залуу дагуулж орж ирсэн. Тэгээд тэр залуутай бид нар хамт ганц пиво уугаад тэр залуу буцаад гарсан. Дүүгийн эхнэр Г бас гараад явсан байсан. Тэр хойгуур би архи уусан учир унтах гээд дүүгийн гэрийн хойд талын орон дээр хэвтээд унтсан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 11-ний өглөөгүүр би үл таних хүний машины ард явж байгаагаа машины донсолгоогоор мэдсэн. Сэрээд харахад намайг Г дагуулж орж ирсэн үл таних онигор залуу “манайх руу явж байна, манайх Гоодойд байдаг” гэж хэлсэн. Би юу болоод байгаа юм бэ гэж хэлэхэд гэрийнхээ гадаа авчраад буу гэж хэлээд чирээд үсдээд, уруул руу хөлөөрөө цохиод буулгахад тухайн машин яваад өгсөн. Тухайн хүнд хүчиндүүлээд унтсан хойгуур нь гэрээс нь зугтаад алхсаар байгаад дүүгийн гэрт 2024 оны 12 дугаар сарын 11-ний 15 цаг орчим ирсэн. Би яаж сууснаа огт санахгүй байна. Манай дүү Х хашаа төв замтай залгаа, хашааны хаалга байхгүй, гэрийн үүдэнд машин яг зогсох боломжтой байдаг. Намайг өргөөд суулгасан ч байж магадгүй. Би яаж сууснаа огт санахгүй байна...” /хх-155/,

гэрч Ш.Оын "... Миний бие 2024 оны 12 сарын 09-ны өдөр өөрийн найз Гтэй /утас: .../ хамт Яармаг ороод гэр рүүгээ буцаад явж байсан. Ггийн гэр мөн Сүхбаатар дүүргийн 19-р хороо Гоодойд байдаг. /нарийн тодорхой мэдэхгүй/ Бид хоёрыг Шадивлангын ойролцоо явж байхад нэг үл таних эмэгтэй "...Би хүнд зодуулчихлаа. гэж хэлээд явж байсан. Найз тухайн эмэгтэйг дагуулаад гэр рүү нь авч орсон. Мөн Шадивлангийн Си Юу дэлгүүрээс 3-4 пиво авч өгч байх шиг байсан. Би тухайн айлын гадна машиндаа сууж байсан ба найз Гд "...Явъя...” гэж хэлэх гээд гэр рүү нь ортол тухайн айлд Ггээс гадна хоёр хүүхэн, нэг залуу, нэг өвгөн нар байсан. Би тухайн айлаас гараад түрүүлж машин руу очиж суусан. Гэтэл Г миний араас айлд байсан нэг эмэгтэйтэй хамт машин руу орж, ирж суусан. Би Гг гэрт нь хүргэж өгсөн. Ггийн авч гарч ирсэн эмэгтэй их согтсон байсан ба Г түшиж аваад буусан. Би гэр рүүгээ явсан. Би тухайн айлд өмнө очиж байгаагүй. Одоо харвал танина. Г надад тухайн хүмүүсийг таньдаг талаараа хэлж байгаагүй. Г айлд байсан эмэгтэйг гарч ирж миний .... УНЗ улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн автомашинд суусан. Би Г болон тухайн эмэгтэй нарийг Гоодойн аманд байх Ггийн гэрийн гадна хүргэж өгсөн. Тэр эмэгтэй нь их согтуу байсан ба Г тэр хоёр машинаас буугаад яваад өгсөн. Тухайн эмэгтэй нь Гтэй “...Бид 3 учраа ололцсон...” гэх утга бүхий зүйл яриад байх шиг байсан. Г тэр хүүхэн хоёр их зүйл яриагүй...” /хх-157/,

гэрч Т.С ".... Манай эхнэр Э нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр надаас архи, согтууруулах ундааны зүйл нэхээд байсан учир би архи уухаа болихыг сануулсан. Гэтэл эхнэр уурлаад гэрээс гарч явсан. Би гэр утас руу нь залгахаар утсаа авахгүй, зурвас бичихээр хариу өгөхгүй байсан. Би гэртээ хүүхдүүдээ харж байсан ба эхнэр гэртээ ирж хоноогүй учир цагдАн байгууллагад “алга болсон” гэж дуудлага өгсөн. Би өөрийн эхнэрийн эгчийн нөхөр Д рүү залгаж асуусан. Орой 17 цагийн орчимд баз ах Д надад “Эхнэр чинь дүүгийнхээ гэрт Шадивланд байгаа юм байна. Би очиж аваад гэрт нь хүргэж өгье” гэж хэлсэн. Би гэр рүүгээ явж байтал ах Д надад “...Э дүү Хын гэрт ууж байхад нь Хын эхнэр нь авраарай туслаарай гээд гэрээс гарахад нь нэг эрэгтэй би цагдаа гэж хэлээд гэрт нь ороод хамт ууж байгаад манай эхнэрийг өргөж машиндаа суулгаж аваад яваад Гоодойд зуслангийн байшин руу оруулж хүчиндсэн...” гэж хэлсэн байсан. Тухайн хаягийг нь Д ах бид хоёр залгуулаад хамт очсон. Э зуслангийн байшин заагаад “...Энэ мөн байна...” гэж хэлсэн. Бид нар цагдАн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нартай тухайн зуслангийн газарт байх байшингийн манаачийн жижиг байшин руу орж асуухад настай хүн “...Би энэ байшинг хардаг. Ойрд хүн ирээгүй...” гэж хэлсэн. Тэгээд цагдАн хэлтэс дээр хүрч ирсэн...” /хх-159/,

Манай эхнэр Э 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр гэрээсээ гараад утсаа дуудаад авахгүй байсан. Тэгээд гэртээ ирж хоноогүй учир би 2024 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг 30 минутын үед цагдАн байгууллагад “эхнэр алга болсон” гэж дуудлага өгсөн. Удалгүй баз хүргэн Д 17 цагийн орчим над руу залгаад “эхнэр чинь дүү Хын гэр болох Шадивланд байна, би очоод авчихъя, чи ажлаа тараад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Д 18 цаг өнгөрч байхад Хын гэрийн гадаа байх автобусны буудал дээрээс эхнэр Э авчихлаа гэж утсаар надад хэлсэн. Би шууд ирээд эхнэртэй 19 цагийн орчим уулзахад хүн машиндаа авч яваад Гоодойд байх гэртээ хүчиндсэн гэж хэлсэн. Тэр даруй би цагдАн байгууллагад “эхнэр хүчиндүүлсэн байна” гэх дуудлага өгөөд авто эргүүлийн 2 цагдаа ирээд эхнэр хүчиндүүлсэн гэх айлаа тодорхой зааж чадахгүй байсан тэгээд нэг саарал хаалгатай айл заагаад ороход нэг настай хүн байсан. Хүчиндүүлсэн газраа олохгүй байсан тул манай эхнэрийг өөрийн биеэр хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөрэй гэж цагдаа хэлээд явсан. Бид хоёр хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөх гэтэл эхнэрийг согтуу байгаа учир мэдүүлэг авахгүй гэсэн тул бид хоёр буцаж гараад хүчиндүүлсэн айлаа хайгаад олохгүй байсан тэгээд бид хоёр Шадивлангийн Сиюу ороод халуун уух зүйл авах гээд байж байтал манай эхнэрийг авч явсан машины жолооч орж ирээд ширээн дээр сууж байсан эхнэр рүү харснаа "хүүе ээ энэ энд юу хийж яваа юм бэ" гэж хэлэхээр нь би очоод "чи юу билээ" гэхэд эхнэр Э тухайн хүнийг харж таниад "энэ хүн намайг машиндаа суулгаад авч явсан хүн мөн байна" гэж хэлсэн учир би тухайн хүнийг тэнд байлгаж байгаад дахин 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05:00 цагийн орчим цагдаа дуудаад хүлээлгэн өгч мэдүүлэг авахуулсан..." /хх-161/,

гэрч Б.Хын “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ цаг хугацаагаа андуураад мэдүүлсэн байсан. Сүүлд сайн бодоход 2024.12.10-нд эгч ирээд Г, эгч бид гурав 2024.12.10-ны 22:00 цагийн орчим Дэмчиг хайрхан дэлгүүрээс архи аваад түүнийгээ уугаад эгч, Г хоёр маргалдаад Г 2024.12.11-ний шөнө гаднаас танихгүй хүн дагуулж орж ирсэн. Тэр хүн удалгүй манайд байж байгаад гараад явсан. 2024.12.11-ний өглөөгүүр би тамхи авахаар ТуваанС гэх ахын гэрт орсон тэр хойгуур эгч байхгүй байсан. Тэгээд эгч Э 2024.12.11-ний 16:00 цагийн орчим манайд хүчиндүүлчихлээ гээд буцаад ирсэн...” /хх-165/,

гэрч Ц.Дийн “...Тухайн өдөр /цаг хугацааг тодорхой санахгүй гэх/ Эийн нөхөр С над руу залгаад "Э гэртээ ирсэнгүй миний утсыг авдаггүй, чи нэг залгаач" гэж хэлсэн. Би Э руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тухайн өдрийн 17:00 цагийн орчим байх над руу Э өөрийн 96052064 дугаараас залгаад "Шадивланд байна" гэхээр нь би "чи харих юм уу харина гэвэл очоод авъя" гэж хэлсэн. Тэгээд би Хын гэр болох Шадивлангийн гэрийн гаднаас Э авсан. Э машинд орж ирэхэд архи үнэртсэн байдалтай надаас хоёр пиво аваад өгөөч гэж хэлэхээр нь би пиво авч өгөхөөр дэлгүүр ороод буцаад машинд суухад Э "нэг аймар хэрэг болсон" гэхээр нь би юу болсон талаар асуухад Э "би хүчиндүүлчихлээ, эр хүн чинь ямар аймар байдаг юм бэ" гэсэн. Тэгэхээр нь лавшруулаад "яагаад хүчиндүүлсэн бэ" гэхэд Э "би дүү Хын гэрт унтаж байхад намайг аваад гараад явчихсан байна лээ, тэгээд уруул руу өшиглөөд, хувцсаа тайл миний өмнө нүцгэн бүжиглэ гэж хэлээд намайг хүчирхийлсэн" гэж хэлсэн. Тэгээд Э машины гэрэл асаагаад миний хүзүү, ам аймар болчихсон гээд хүзүүгээ харуулахад хүзүү нь шимүүлсэн байсан. Уруул нь дотор талдаа язарсан байсан. Би Эд "чи энэ талаар нөхөртөө хэлсэн үү" гэхэд үгүй гэж хэлсэн. Нөхөртөө хэлсэн нь дээр юм биш үү гэхэд Э "хэлье, чи манай нөхөрт хэлээд өгчих" гэж хэлээд би Стэй утсаар Э хүчиндүүлчихлээ гэж байна гэж хэлсэн. Удалгүй С ирээд цагдаа дуудаад цагдаа ирэхээс өмнө би явсан..." /хх-167/,

гэрч Т.ТуваанСгийн ".. Э бол миний төрсөн дүү Сгийн эхнэр юм. Миний бэр дуу юм. Манай гэр Эийн дүү Хтай хөрш айл. 2024 оны 12 сарын дундуур /цаг хугацааг одоо тодорхой санахгүй гэх/ үүр цайх үед гэр сэрүү ороод би гал түлэх гээд боссон. Тэгээд үнсээ гаргах гээд гадаа байж байхад Хын гэрт хүмүүс юм яриад хашаанд нь өмнө хараагүй приус зогсож байсан. Тэгээд би гэртээ гал түлчихээд гал дээр цай тавьчихаад тамхи татахаар Хын гэрт хэн ирсэн юм бол гэж бодоод ороход Хын гэрт Х, Э, танихгүй махлагдуу залуу гурав пиво уугаад сууж байсан. Г байж байгаад ажилдаа явлаа гээд гарсан. Би 2-3 стакан пиво уугаад бие муу байсан учир болиод Хын гэрээс гараад гэртээ орсон. Гэртээ сууж байхад удалгүй Х ардаас орж ирээд тамхи асуугаад орж ирсэн. Х надаас тамхи авчхаад ажил ярьж байгаад гарсан. Тэгээд маргааш нь С над руу залгаад "Э хүчиндүүлчихлээ” гэсэн би Э Хын гэрт л байгаа гэж бодсон. Тэгээд  Хаас юу болсон талаар асуухад Х "Би танайхаас тамхи аваад буцаад гэртээ ороход Э байхгүй байхаар нь харьсан юм байна гэж бодсон гэтэл хүнд хүчиндүүлсэн байна" гэж ярьсан. Тэр залуу өөрийгөө "Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаад ажилдаг хүн байна, би чинь эрүүгийн хүн байхгүй юу, манай гэр Гоодойд байдаг гэж хэлж байсан. Би тэр үед тэр залууд "чам шиг хүн юу гэж Эрүүгийн цагдаад ажилдаг юм. битгий дэмий юм ярь" гэж хэлээд гарсан...” /хх-169/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 804 дүгээр шинжээчийн “ 1. Б.Эийн биед хүзүү, баруун бугалга, шуу, хоёр өвдөгт цус үйлчлэлээр, олон удАн үйлдлээр үүсэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удАн үйлдлээр үүсэх боломжтой, 3.5. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй, 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, 6 Шүүх биологийн шинжилгээгээр Б.Эийн үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна” /хх-200-201/ гэсэн дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан, гар утаст үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн прокурорын газраас П.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж, П.Аийг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хоёр хүнийг хүчиндэж” хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар П.Аийг найман /8/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны байх шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч П.А болон түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Нармандах нараас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа явцад өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч П.А болон түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Нармандах нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1279 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Нармандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч П.Аийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 68 хоног цагдан хоригдсоныг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1279 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Ц.Нармандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аийн цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

 

                      ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

 

       ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ