Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2026/00045

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: **** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ***** холбогдох,

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч ****, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.   

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...**** би **** 2022 оноос 2023 он хүртэл үерхэж, дотно харилцаатай байж байгаад бидний дундаас **** төрсөн. Намайг охиноо төрүүлснээс хойш *** нь охин бид хоёр дээр ирэхгүй, уулзахгүй байсаар хөндийрсөн. Охин *** маань төрснөөсөө хойш “***** Иймд охин **** хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү...” гэжээ.

            1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч **** би нэхэмжлэгч **** итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. **** нь шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. **** 2022 оноос 2023 он хүртэл танилцаж дотно харилцаатай байж байсан ба тэдний дундаас **** төрсөн. Хүүхдийг төрснөөс хойш **** нь эхнэр, охинтойгоо уулзахгүй байгаа гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. ***** эмчилгээнд яваад ирсэн байгаа. Энэ нэхэмжлэлийг дэмжиж байна…” гэв.

            2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

            3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, **** зэргийг гаргаж өгсөн байна.

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...охин ***** хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү...” гэж тодорхойлсон.
  1. Хариуцагч “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэж тайлбарласан.
  1. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нарын дундаас ***** төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ***** дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.

4.2. Түүнчлэн охин **** төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид ***** дугаартай тодорхойлолт, охин **** байнгын асаргаанд эмнэлгийн хяналтанд байдаг талаарх тодорхойлолт, Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр зэргээр тогтоогдож байна.

5. **** төрсөн эцэг нь мөн гэдэгтэй хариуцагч маргаагүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх ашиг сонирхлыг нь хохироохыг хориглосон, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

7.  Иймд ***** эцгээр нь **** тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул **** нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх **** хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй.

9. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар **** 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ***** тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

           10. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтрэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан **** эцэг **** мөн болохыг тогтоосугай.
  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар **** 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ***** тэжээн тэтгүүлсүгэй.
  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг ****, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх **** нарт тус тус даалгасугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
    зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
    танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА