| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1109/Э |
| Дугаар | 1147 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 1147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч О.Багшбаяр,
өсвөр насны шүүгдэгч А.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ундаръяа, өсвөр насны шүүгдэгч А.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Нансалмаа, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт А-ийн Тэлмэн, Ц овогт А-ийн Т нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0105 31200 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г овогт А-ийн Т, 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 48 дугаар сургуулийн 9в ангийн сурагч, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхоны 71-51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УК03242597/,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц овогт А-ийн Т, 2003 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увм аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 48 дугаар сургуулийн 9в ангийн сурагч, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 8-314 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ОС03262816/,
Өсвөр насны шүүгдэгч А.Т, А.Т нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лан цахим тоглоомын газар эрхлэн ажиллуулдаг иргэн Э.Идэрбаатарын эзэмшлийн CPU, RAM 8GB, RAM 4GB, дисплэе карт, хөргөгч сэнс зэрэг эд зүйлсийг хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Өсвөр насны шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Ундаръяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манай хүүхэд хийсэн хэрэгтээ гэмшиж, өөртөө маш сайн ухамсарлаж байгаа. Цаашид ар гэрийн зүгээс хүмүүжилд нь анхаарна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Нансалмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хүүхэд маш муу зүйл хийсэн. Би анхаарал халамж муу тавьсан байх. Цаашид ар гэрийн зүгээс анхаарна. Утас писи зэргийг хорихгүй байсан нь миний буруу болсон байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэлмэн халааснаасаа отьверк гаргаж ирэх шиг болсон, би тоглоомоо тоглож байсан болохоор аль халааснаас гаргасан ямар отьверк байсныг нь анзаараагүй. Тэлмэн доошоо ширээн доогуур тонгойгоод байсан. Энэ үед Эрхэмбаяр бид хоёр тоглож байсан...Тэлмэн сандлын араар нэг юм нуугаад байх шиг байсан. Тэлмэн бид хоёрыг гарья гээд байхаар нь Эрхэмээ бид хоёр үгэнд нь ороод гадаа гарахад нь ДДР-3 16GB RAM2-аас хоёрыг хулгайлж авсан байсан...зар тавьсанаас 2 хоногийн дараа үл таних хүнд би ганцаараа очиж 80.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг. /хх73-74/,
Өсвөр насны яллагдагч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өөртөө байсан отьверкоороо тайлаад дотроос хоёр ширхэг рам, нэг ширхэг cpu-г тайлж аваад өөрийн өмсөж явсан куртикныхээ зүүн талын халаасанд хийгээд шууд гараад бид гурав явсан. Би Pc тоглоомын газраас гарч ирээд халаасандаа байсан хоёр рамыг Тэмүүлэнд өгөөд Cpu-г нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо руу өгсөж явах замдаа хаясан...” гэх мэдүүлэг. /хх11-12/,
Төрсний гэрчилгээний хуулбар, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Өсвөр насны шүүгдэгч А.Т, А.Т нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лан цахим тоглоомын газар эрхлэн ажиллуулдаг иргэн Э.Идэрбаатарын эзэмшлийн CPU, RAM 8GB, RAM 4GB, дисплэе карт, хөргөгч сэнс зэрэг эд зүйлсийг хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч А.Т, А.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Т, А.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Э.Идэрбаатар нь гэм буруутай этгээдүүдээс 1.290.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарын ар гэрийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд 750.000 төгрөгийг байршуулсан тул хохирлыг хохирогчид нөхөн төлсөн гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч А.Т, А.Т нар нь хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР