Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/02134

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******, *******,************** СӨХ*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* *******,****************************/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөгдөөгүй зардал 2,936,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СӨХ-ийн ашиглалт, засвар, үйчилгээний зардал 2024 оны 4 сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх нийт ******* сарын төлбөр 2,936,100 төгрөгийг хариуцагч Ш.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* СӨХ-н гаргасан 2,936,100 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 3 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл...-г баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэгч ******* СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,936,100 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,927 төгрөгөөс улсын төсвийн данснаас 30,963.5 төгрөг, хариуцагч Ш.*******оос 30,963.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Ш.*******од холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлөгдөөгүй зардал 2,936,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,927 төгрөгөөс улсын төсвийн данснаас 30,963.5 төгрөг, хариуцагч Ш.*******оос 30,963.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА