Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 698

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Энхжаргал,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Ц.Амар  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

С овогт  Т.Ө, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1959 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр  төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2,  эхнэрийн  хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 1-443 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн замд 32-49 УБП улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”..гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч П.А, Т.Б, А.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.П-н амь нас хохироосон хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө мэдүүлэхдээ:

          Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөх зүйл алга байна, Үнэлгээ 2.900.000 төгрөгийг А-д шилжүүлж өгсөн. оршуулгын зардалд 2.000.000 сая төгрөгийг мөн А-д дансаар шилжүүлсэн. 49 хоногоор нь ар гэрт нь 500.000 төгрөг өгсөн. Би гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “...Аваарын улмаас миний төрсөн ах Г.П нас барсан би хохирогчоор оролцож байна. Талийгаач П нь миний төрсөн ах бөгөөд эхээс 6 уулаа миний дээд талын ах байгаа юм. Манайх Баянхонгорын айл бөгөөд манай ээж байгаа. Манай ээж эгч дүү нар Баянхонгорт байгаа. Талийгаач ах бид хоёр Улаанбаатар хотод байдаг. Талийгаач эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд таксинд явдаг байсан. Эхнэр нь А 86585758 цэцэрлэгт багш ажилтай. Талийгаач ах маань 2018 оны 03 сарын 28-ны өдөр шиг санаж байна. 3 дах өдөр надаас запаас дугуй асуугаад Баянхонгор явах гэж байгаа гэж байсан миний дугуй таарахгүй юм байна гээд өгөөгүй юм. Тэрнээс хойш яриагүй байж байгаад Баянхонгор явсан гэж байсан 5 дах өдөр машин газгүй болоод машинаа Нарийнтээл суманд орхиод Баянхонгор орсон байна гэж байсан. Тэрнээс хойш яриагүй байж байгаад 04 сарын 01-ний өдөр Рашаанд сумын нутагт аваарт орсон талаар талийгаачийн баз болох залуу мэдэгдсэн. Тэгээд би шууд хотоос талийгаачийн хадам талын хүмүүстэй хотоос гараад шууд ирсэн. Рашаанд суманд ирэхэд хэргийн газрыг хамгаалсан гээд ойртуулахгүй байсан өглөө нь очиход замын хажууруу машин нь ороод ах маань нас барсан байдалтай байсан. Бид нар орой 22 цагийн үед ирэхэд талийгаачтай хамт явсан хүмүүс сумын эмнэлэг дээр байсан биеийн байдлууд нь сайнгүй байсан юу болсон талаар асууж чадаагүй. Талийгаач өөрийнхөө 3249УБП дугаартай саарал өнгийн  сонота6 маркийн машинтай явсан бөгөөд, хадах ах Өлз, хадам эгч Б, хадам ахын эхнэр нь бас хамт явсан байсан, мөн талийгаачийн охин 6 настай А хамт явсан. Аваар болох үед Ө гэдэг ах нь машин жолоодож явсан гэж байсан. Манай ах урд талын суудал дээр суугаад явж байсан юм шиг байсан.Баянхонгор луу хадам талынхаа хүмүүстэй хамт золголт хийх гэж явсан юм шиг байсан. Осол яагаад болсон талаар мэдэх зүйл алга байна. Замын хажууруу хүчтэй онхолдсон байсан. Баянхонгор аймгаас 09 цагийн үед гарсан гэж байсан. Аваар болох үед Ө ах машин барьж явсан гэж байсан.Тээврийн хэрэгслийн хувьд манай ахын машин бөгөөд 2017 онд орж ирсэн машин авч байсан машины хувьд сайн машин ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй машин байсан. Бид нарыг ирэхэд охины гар хугарсан гэж байсан, Ө ахын уушги нь гэмтээд дотор цус алдаад байна гэж байсан. Хоёр эмэгтэйгийн гар нь гэмтсэн , Ө ах 59 настай хоёр эмэгтэй бас настай хүмүүс байсан. Бид нарыг ирэхэд цаг агаар хүйтэн салхитай байсан. Аваарын талаар хүмүүсээс уулзаж асууж ярилцаж чадаагүй шууд аваад Улаанбаатар хотруу эмч нар ирээд аваад явсан. Одоо гэмтлийн эмнэлэг дээр байна гэж байсан. Замын нөхцөл байдал хэвийн сайн байсан халтиргаа гулгаагүй байсан. Миний бодлоор хурд хэтрүүлсэн болов уу  гэж бодож байна. Баянхонгороос гарсан хүмүүс бүгд эрүүл байсан байх. Мний ярьсан зүйл бүгд үнэн зөв нэмж хэлэх зүйл алга байна. Гомдол санал алга байна..”гэх мэдүүлэг /хх-19-20/,

         Хохирогч  Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрөө Баянхонгор аймгийн суманд амьдардаг бөгөөд миний эгч А Алтангадас авсан гээд Улаанбаатараас манай хамаатнууд ирсэн юм 2018 оны 3 дугаар сарын 30нд цайллага болоод 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө Баянхонгороос 08 цагийн үед гарсан. П гэдэг залуугийн машинтай Ө манай төрсөн ах жолоодоод талийгаач урд суугаад би М-тэй хамт арын суудал дээр суугаад бид хоёрын голд А суугаад хөдөлсөн.Бид элсэн тасархай дээр хоол идэцгээсэн тэгээд хөдлөөд их хол яваагүй. Булган аймгийн Рашаант сумын төв орох гэж явахад гэнт машин дайвалзаад замын хажууруу онхолдсон. Би ухаан алдаад машинаас намайг гаргасан байсан, уугаарай гээд эмч нар юм уулгаад байсан, нэг харахад машин доошоо харсан байсан сумын төвийн эмнэлэг орсон, эмчилгээ хийгээд байх шиг байсан, өвчин намдаах эм уулгаад  өвчин намдаах тариа хийсэн. Сумын эмчээс Улаанбаатар авч явах шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэг рүү манай хүргэн Г-н машинаар ирсэн. Зүв зүгээр шулуун явж байгаад жигд хурдтай яваад байх шиг байсан гэнэт машин дайвалзаад замын хажууруу унасан. Ө архи дарс уусан асуудалгүй эрүүл байсан. Талийгаач  дэлгүүрээс пиво аваад ундааны саванд хийгээд уугаад яваад байсан. Ө2 өдөр сайхан амарч нойр сайтай явсан яагаад онхолдох болсон талаар мэдэхгүй байна. Замын нөхцөл байдал сайн байсан, машин тэрэг зөрөөгүй зүгээр явж байгаад дайвалзаад унасан. Хамгаалах бүсийг Ө зүүсэн талийгаач зүүгээгүй байсан. Аваарын дараа хүмүүсийн биеийн байдал тааруухан явж чадахгүй байсан. Одоо миний бие гайгүй аарцаг яс цуурсан байгаа тархинд гэмтэл авсан гэж байсан. Миний бие зүгээр болсон байгаа гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Ө олон жил машин барьж байгаа сайн жолооч байгаа юм. Миний ярьсан зүйл бүгд үнэн нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Би өөрөө Баянхонгор аймагт очоод 1 хоносон байсан бөгөөд миний араас Баянхонгорт манай хадам талын хүмүүс болох Ө П хоёр ирсэн. Манай хадам эгчийн А одонгийн цайллага болсон бөгөөд бид 3-4 хоносон бөгөөд 04сарын01-ний өглөө Баянхонгор аймгаас 8цагийн үед хөдөлцгөөсөн. Пн соната 6 машиныг Өжолоодож гарсан бөгөөд П урд суудал дээр суугаад арын суудалд Б эгч бид хоёрын голд талийгаачийн охин А  суугаад явсан.Бид нар Элсэн тасархай дээр хоол идээд хөдөлсөн. Булган аймгийн Рашаант сумруу орох гэж яваад шулуун явж байгаад гэнэт машин дайвалзаад замын хажууруу орсонтэгээд би ухаан алдсан нэг сэрэхэд машины гадна байсан түргэн тусламжийн эмч нар ирээд шууд сумын эмнэлэг явсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг ажиглаж чадаагүй юу болоод байгааг мэдэхгүй байсан. Бусад хүмүүсийн биеийн байдлыг анзаараагүй миний хоёр нүд хавдаад юу ч харагдахгүй байсан тэгээд бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг явсан хотруу хэнтэй явсанаа санахгүй байна. Осол яагаад гарах болсоныг мэдэхгүй байна, зүгээр шулуун явж байсанаа гэнэт дайвалзаад унасан Ө ах эрүүл байсан. Талийгаач өглөө гарахдаа амнаас нь исгэлэн үнэр үнэртээд архи уусан юм шиг байсан тэгээд Ө ахаар машинаа бариулсан Бүгд суудлын бүс зүүгээгүй явж байсан санагдаж байна. Миний биеийн байдал зүүн гарын бугалга хэсгээрээ хугарсан  духаара юм мөргөөд хавдсан одоо гайгүй болж байна. Өлзийжаргал ах уушгины хагалгаанд орсон биеийн байдал хүнд, А-н гар шуугаараа хугарсан, Б- эгчийн аарцаг яс цуурсан байдалтай байгаа. Зам халтиргаа гулгаа байхгүй тэгш шулуун замтай байсан. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Ө нь манай аавын төрсөн дүү байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 29-ны орой Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу авга эгчийн одонгийн цайллаганд очсон. Бид нар Баянхонгорт 2 бүтэн хоноод 04сарын01-ний өглөө Баянхонгороос гарсан. Би өөрийн машинтайгаа мөн Ө ах нөгөө машинийг нь барьсан талийгаач эрхээ хасуулсан гээд байх шиг байсан, тэгээд Ө ах барьсан байх гэж бодож байна. Элсэн тасархай орж хоол идээд хөдөлсөн. Булган аймгийн Рашаант сумруу орох гээд явж байхад миний урд соната 6 машинтай явж байгаад гэнэт машин хоёр талруугаа мурилдаад замын хажуу руу онхолдчихсон. Би ард нь 200 м зайтай явсан.Тухайн үед 15 цаг өнгөрч байсан байхад өдөр гэгээтэй байсан.  Араас нь очиход бүгд машин дотроо ухаан алдсан байсан. А эхэлж орилоод А-г түрүүлж гаргасан. П ах нас барсан юу ч дугарахгүй байсан. Удалгүй рашаант сумаас эмч нар ирээд эмнэлэг авч явсан. Машины 4 дугуй дээш харсан байсан. Арааснь хараад явж байхад 80-90 км цагийн хурдтай явж байсан байх гэнэт машин нь мурилзаад замын хажууруу орсон. Ө ахаас асуухад мэдэхгүй гэнэт руль булаах шиг болоод орчихсон гэсэн Ө ах эрүүл талийгаач архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Намайг очиход талийгаач бүс зүүгээгүй байсан Ө ах зүүсэн байсан санагдаж байна. Хотоос явахад Ө ах барьж явсан, Ө ах машин сайн барьдаг байх асуудалгүй яваад очсон. Замын нөхцөл байдал сайн шулуун тэгш замтай ямар нэг замын эвдрэл гэмтэл хонхор нүх байхгүй байсан ямар нэг машин зөрөөгүй. Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлынхаа газрын хүмүүстэй Итгэлт хийд рүү явчихсан байсан, тийм учраас осол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. хот руу ирж явах замдаа осол болсон талаар мэдсэн. Өө надад мэдэх зүйл байна. Зүүн гарын тохойн дээд хэсэг нь хугарсан, зүүн шанаа хэсэг нь зул байсан. Чимээ шуугианд ер нь дургүй болоод толгой нь хааяа өвддөг болчихсон шиг байна лээ. Гар нь жоохон зөрөөтэй эдгээд далий байрлалтай байгаа, жил хадаасыг нь аваад гайгүй болох байх. Эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилсэн зүйл байхгүй, садан харилцаатай болохоор нэхэмжлээгүй өөрсдөөсөө төлбөр тооцоог гаргасан. Нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-30-31, 121-122/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр  сарын 10-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №23 дугаар акт:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1.Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Цээжний битүү гэмтэл, цээжний 8-р нугаламы,-. их биеийн хугарал, нугас тасрал, баруун 2,3-р хавирга, зүүн 2,3,4-р хавирга, өвчүү ясний хугарал.

2.    үндсэн гэмтэл, эмгэг өвчний хүндрэл: Дотор эрхтэнүүдийн цус эргэлтийн хямрал, тэжээл хувирал, тархи, уушигны хаван.

3.    Зүүн бөөрний уйланхай, зүүн хөмсөг, цээжинд шарх, мөчдийн цус хурагп зулгаралт.

Дүгнэлт:

1.    Г.П-н цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээ, цээжний 8-р нугаламын их биеийн хугарал, нугас тасрал, өвчүү ясний хугарал, зүүн хөмсөг, цээжинд шарх, мөчдийн цус хуралт, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2.    Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ

4.    Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.    3. 6. Талийгаач Г.П нь цээжний 8-р нугаламын их биеийн хугарал, нугас тасрал гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дупагдс. ... орж нас баржээ.гэх /хх-41-42/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр  сарын 10-ны өдрийн цогцосод хийсэн биологийн  шинжээчийн дүгнэлт №42 дугаар акт:

Дүгнэлт:

1.2.Шинжилгээнд ирүүлсэн “Г.П 41”-гэж хаяглан ирүүлсэн цусанд 3.1хувь спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.гэх /хх-49/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр  сарын 10-ны өдрийн цогцосод хийсэн биологийн  шинжээчийн дүгнэлт №43 дугаар акт:

Дүгнэлт:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Өлзийжаргал 59 эр 4/2  01:30” гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй.гэх/хх-52/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр  сарын 18-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №4821 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт: Цээжний хоёр талаар тэмтрэхэд эмзэглэлтэй. Цээжний зүүн талд 5-6-р хавирганы түвшинд хөндлөн 20см урттай мэс заслын оёдол бүхий шархтай. Зүүн эгэм, цээжний зүүн талд урсгуур гуурс авагдсан шархтай. Хэвлийн зүүн хажуу хэсэгт 25x3,Осм талбайд, зүүн ташаанд 4,0х2,0см, зүүн шилбэнд 4,0х2,0см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралтуудтай.

ГССҮТ-ийн №03523 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2018.04.02 Хэвтэх үеийн зовиур: Цээжээр зүүн дал руу хатгаж өвдөнө, хөдөлж чадахгүй. Ерөнхий үзлэгт: Биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал хэвтрийн...Хэсэг газрын үзлэг: Цээжний тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй. 2018.04.02-ны Цээж гэрэлд харахад: баруун талд 3,4-р хавира LAM шугамаар хугаралтай. Баруун уушгины зураглал ихээр олширсон. Зүүн уушиг тархмалаар няцарсан, подкожны эмфиземтэй... Эход: ...Хэвлийн хөндийд сул шингэнгүй. 2018.04.06-ны Цээжний КТГ-д: Баруун уушгины бүх дэлбэнг хамарсан тархмал жигд бус GGO болон septal thivckining шинж тэмдэг илэрсэн. Дээд болон доод дэлбэнгийн ар хэсгийн паренхимид шугаман ателектазуудтай. Баруун талын плеврийн хөндийд сул хий, шингэн тодорхойлогдохгүй. Плеврийн хана зузаарсан. Зүүн уушги бүхэлдээ ателектаци болж жижгэрсэн. Зүүн талын плеврийн хөндийд дээд хэсэгт бага зэрэг хийтэй ба ар хэсгээр шингэнтэй... Зүүн талын дал ясны дээд болон дотор ирмэг дайрсан зөрүүтэй хугаралтай. Баруун талын хавирганууд: 1-р хавирга их бие хэсгээр бага зэрэг зөрүүтэй. 2,3,4,5-р хавирганууд суганы арын шугамаар бага зэрэг зөрүүтэй хугарлуудтай. Зүүн талын хавирганууд: 1,2,3,4,5-р хавирганууд нугалмын хажуугийн шугамаар зөрүү ихтэй, 6-р хавирга бага зэрэг зөрүүтэй, суганы урд шугамаар зөрүүтэй хугарлуудтай. Цээжний баруун дээд болон зүүн талд урд болон латераль хэсгээр зөөлөн эд завсар хий „ тодорхойлогдоно.

2018.04.09-ны Мэс заслын тэмдэглэлээс: Ерөнхий унтуулгын дор хагалгааны талбайг ариутган... цээжний баруун талаар 5-6- р хавирганы завсар 10см орчим зүслэг хийж... плеврийн хөндийг нээж автомат шарх тэлэгчээр тэлэн зүүн уушгийг шалгаж үзэхэд зүүн уушг бүрэн ателектазитай, дээд, доод дэлбэн плеврийн хана, өрч, голт руу наалдац ихтэй байв. Доод дэлбэнд 1ш цоорхой байсныг 0 викрил утсаар Z хэлбэрийн оёдол тавьж битүүлээд уушгийг тэлүүлэн шалгаж үзээд бүрэн тэлэгдэж байсан тул плеврийн хөндийд 2-З-р хавирганы түвшинд Fr 28 хэмжээтэй гуурсыг байрлуулан бэхлээд суганы арын шугамаар 6-7-р хавирганы түвшинд Fr 28 хэмжээтэй гуурсыг плеврийн хөндийд байрлуулан бэхлээд iVAC-т холбов.

Дүгнэлт:

1.Т.Ө-н биед цээжний баруун талд 1,2,3,4,5-р хавирга, зүүн талд 1,2,3,4,5,6-р хавирганы хугарал, зүүн дал ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, авчилт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, хэвлийн, зүүн ташаа, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5.    Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.гэх /хх-175/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр  сарын 18-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №4822 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт; Зүүн хөмсөгний дээд хэсэгт 4,0см урттай мэс заслын оедол бүхий шархтай. Хоёр нүдний дотор буланд хүрэн ягаан өнгийн цус хуралттай Зүүн бугалганы дунд 1/3-ээс сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой.

ГССҮТ-ийн №03535 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2018.04.02 Хэвтзх үеийн зовиур: Гар их өвдөнө, цээжээр өвдөнө, эмзэглэлтэй. Ерөнхий үзлэгт: Биеийн байдал дунд, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал албадмал...Хэсэг газрын үзлэг: Зүүн гарын бугалганы хэлбэр дүрс алдагдсан, өвчин ЭМЗЭРЛЭЛТЭЙ, хаван хавдартай, ясны хавиралдах чимээтэй. Зүүн нудний зовхинд жижиг зүсэгдсэн шархтай, шарханд анхдагч цэгчлэлт хийв. Хүүхэн хараа 2 талд жигд нарийссан, гзрлийн урвалд оролцоно. Мөчдөд саа саажил үгүй. Шээс өөрөөр гарна, Рентгенд: Зүүн атгаал дунд 1/3 эөрөөтэй хугаралтай. 2018.04,03-ны Эход:,. Хэвлийн хөндийд сул шингэнгүй. Цээж гэрэлд харахад: . ..Баруун уушгины доод дэлбэнгийн агааржилт буурсан... хавирга өрцний синус баруун талд чөлөөтэй. Зүүн синус бүрэн нзэгдэхгүй. 2018.04.02-ны Меб 1гаита змнэлгийн Цээжний КТГ-д: 2 уушгины ар доод хэсгээр ателектазитай. Зүүн ллеврийн хөндийд шингэнтэй. Баруун талын плеврийн хөндийд сул хий, шингэн тодорхойлогдохгүй. Зүүн талд 1-р хавирга эгэмний дунд шугамаар зөрөөгүй, 4-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй, далны дотор шугамаар бага зэрэг зөрөөтэй ташуу, 9,10,11-р хавирга далны дотор шугамаар зөрөөтэй, 12-р хавирга зөрөөгүй хугарлуудтай. Өвчуү, баруун талын хавирга, эгэм, дал яс бодон сээрний нугалмуудад гэмтлийн өөрчлөлтгүй.

Дүгнэлт:

1. А.М-н биед зүүн гарын атгаал ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, цээжний зүүн талд 1,4,9,10,11-р хавирганы хугарал, дух, зүүн нүдний зовхинд шарх, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гамтэл мохоо зүйлийн үйлчлзлээр үүсгзгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эруүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.гэх/хх-177/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр  сарын 19-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №4823 дугаар акт:

Ерөнхий үзлэгт: Биеийн байдал дунд, ухаан саруул, орчиндоо жарьцаатай, байрлал хэвтрийн... Хэсэг газрын үзлэгт: 2 Нүдний хүүхэн хараа 2 талд ижил гэрлийн урвалтай. Баруун суга цээжний хэсэгг өвчин эмзэглэлтэй, аарцаг түнхний үеэр өвдөнө. Хөл дээрээ явж чадахгүй. 2018.04.06-ны Эход... Хэвлийн жөндийд сул шингэнгүй. Зөөлөн эдийн Эход: Зүүн гуяны дээд гадна 1/Зт 2,6х0,7см хүртэл хэмжээтэй эхо ойлт жигд бс буурсан хэсэг газрын өөрчлөлтүүдтэй /цус хуралт/. Мөн 7,5х2,2см хүртэл хэмжээтэй эхо ойлт ихэссэн зөөлөн эдийн /өөхөн ЭДйн няцрал үүссэн-зөөлөн эдийн гэмтэл. 2018.04.02-ны Мед травма эмнэлгийн „толгойн КТГ-д: Тархины эдэд голомтот эзэлхүүнт өөрчлөлтгүй. Тархины бор цагаан *ийн ялгарал хэвийн.. Тал бөмбөлгүүдийн таславч хооронд цус харвалттай... зүүн талын зулай хэсгээр зөөлөн эдэд бага зэрэг хаван хавдартай. 2018.04.02-ны Цээжний КТГ-д:2 уушгины паренхимд голомтот болон эзэлхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй 2 талын плеврийн хөндийн ар доод хэсгээр бага хэмжээний шингэнтэй Баруун талд 2,3-р хавирга төгсгөл хэсэгтээ буюу өвчүүний мөгөөрстэй нийлэх хэсгээр зөрөөтэй хугаралтай... Аарцаг ясны 2 талын түнхний үений КТГ-д: Аарцгийн цагирагийн хэлбэр зөв. 2 талын ацетабулын урд багана дайрсан зөрөөгүй, зүүн талын суудал ясны нум дайрсан бага зэрэг зөрөөтэй, ууцны 81-р нугалмын зүүн талын латериаль масс дайрсан тус тус хугаралтай.

Дүгнэлт:

1.Т.Б-н биед баруун, зүун талын сүүжний тогооны урд багана, зүүн талын суудал ясны нум, ууцны 1-р нугалмын хажуугийн хэсгийн далд хугарал, цээжний баруун талд 2,3-р хавирганы хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан хальсан доорх цус харвалт, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна

4. Цаашид нэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.гэх /хх-176/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр  сарын 23-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №5059 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн мөрний үе, тохойн үе, бугуйн үеийг хамарсан гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ГССҮТ-ийн №03536 тоот өвчний түүхээс/ өвчний түүх нээсэн: 2018.04.02 11:20. Эмчид үзүүлсэн 2018:04:02 10:10. Хэвтэх үеийн зовиур: зүүн гарын тохой, бугалга орчим янгинаж өвдөнө...

Ерөнхий үзлэгт: биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхгүй, арьс салст хэвийн.үе мөчний хэлбэр өөрчлөгдсөн /зүүн бугалга/, үений хөдөлгөөн хязгаарлагдмал /зүүн тохой/. Хэсэг газар: хүүхдийн зүүн гарын бугалга тохой орчим хаван хавдар ихтэй. Тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй, ясны хавиралдах чимэээтэй. Зуүн гарт гөлтгөнөн аравч бэхэлгээ тавив.

2018.04.02-ны ГССҮТ-ийн эход: ...одоогоор хэвлийнхөндийд сул шингэнгүй.

2018.04.02-ны цээжний эгц байрлалын рентген: цээжний хэлбэр зөв. Уушгины агааржилт хэвийн. 2 талын уушгины талбайд голомтот буэлон нэвчдэст сүүдэргүй. Ууүшины зураглал угийн зоноор бага зэрэг олширсон. Уушгины угууд хэвийн. Өрцний сүүдэр хэвийн. Хавирга өрцний синус 2 талд чөлөөтэй. Зүрх болон голтын сүүдэр хазайлтгүй. Хавирганы ясанд гэмтлийн өөрчлөлт тодорхойлогдохгүй.

Клиникийн оношийн үндэслэл:...рентген: зүүн атгаал яс доод 1/3 хэгсээр ташуу хугарч зөрсөн.     

Үндсэн онош: зүүн атгаал ясны далд хугарал.

2018.04.03-ны мэс заслын тэмдэглэл:...зүүн тохойн ард гадна хажууд 0,5см дагуу зуслэг хийн хагас мохоо аргаар ясанд хурч яс цоологчоор цоолоод рентген харалтын тусламжтайгаар атгаалын доод хэсгийн хугарлыг далд засаад чөмөгний голоор 2 ширхэг уян  хадаасаар хадаж хөдөлгөөнгүй бэхлэв.

Дүгнэлт:

1.П.А-н биед зуүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлзэр тухайлвал авто ослын үед

үүсгэгдэх боломжлой. Дээрх гэмтэл хзрзг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т

зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Дээрх гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт /хх-178/,

Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт №13

1.Т овогтой Ө // нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын 1010325 дугаарын үнэмлэхтэй хүчинтэй байна.

2.Т овогтой Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

3.Жолооч Т овогтой Ө нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

      4.Саарал өнгийн 32-49УБП улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй.

5. Уг осол гарах болсон шалтгаан нь тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж улмаар тээврийн хэрэгслийн тэнцвэржилт алдагдан зорчих хэсгээс гарч онхолдсон зам тээврийн осол гарсан байна..гэх/хх-76/,

Шүүгдэгч Т.Ө яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос бэр эгч Д, дүү О, Д, талийгаач П, А, А нарын хамт П-н 32-49УБП, О-н приус 20 маркийн тээврийн хэрэгслүүдтэй Баянхонгор аймаг руу том эгч А-н алтан гадас одон авсны цайллаганд оролцохоор явсан. Хотоос гарахад буцахад ч тэр би талийгаач дүү П-н машиныг барьж явсан, яагаад гэхээр талийгаач дүү П нь архи уучихсан, бас эрхээ хасуулчихсан байсан. Тэгээд Баянхонгор аймагт байж байгаад 2018 оны 04-р сарын 01-ний өглөө 08 цагт Улаанбаатар хот руу буцахаар бэр эгч Д, дүү О, Д, талийгаач П, А, А, М, Б нарын хамт гарсан. 32-49УБП улсын дугаартай сонота-6 маркийн тээврийн, хэрэгслийг би жолоодоод хажуугийн суудал дээр талийгаач дүү суусан, хойд суудал дээр дүү Б, М, А 3 суучихсан байсан, бидний машины араас явж байсан приус 20 маркийн машинд жолооч нь дүү О, эгч Д, дүү Д, А нар суучихсан явж байсан. Баянхонгор аймгаас гараад Булган аймгийн Рашаант сум хүртэл ойролцоогоор 400 гаруй км яваад Рашаант сум орохоос наана 4 км орчимд явж байхад миний барьж явсан тээврийн хэрэгслийн жолооны хүрд баруун гар тийшээ булаасан, би 2-3 дарсан чинь жолооны хүрд булаасаар байгаад замын урагшаа хөмрөөд уначихсан. Тоормос гишгээд машин зогсоох гэсэн боловч машин зогсохгүй байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна ухаан алдсан байсан, нэг сэрсэн чинь шөнө Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт сэрсэн. Хотоос 2018 оны 04-р сарын 02-ны өглөө түргэн тусламжийн машин ирээд намайг авч Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт авчрсан. Манай дүү нар миний биеийн байдал тааруу байсан учраас талийгч дүүг нас барсан талаар хэлээгүй байж байгаад 2018.04-р сарын 04-нд хэлсэн. Тухайн осол болох үед гадаа гэгээтэй, үзэгдэх орчин чөлөөтэй, халтиргаа гулгаа байхгүй байсан. Бүрэн бүтэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Хэзээ хамгийн сүүлд оншилгоонд орсон эсэх талаар мэдэхгүй байна. 2014 оны жолооч, эрхийн үнэмлэх хүчинтэй, өөрийн эзэмшлийн Мазда Бемо маркийн 77-84УНЛ дугаартай тээврийн хэрэгсэл байдаг тэрийгээ байнга барьдаг. Урьд өмнө нь огт барьж байгаагүй ээ. Би архи уугаагүй, талийгаач ганцаараа 0.75л соёрхолт архи ганцаараа машинд уугаад явж байсан, бусад нь огт уугаагүй явж байсан. Би ганцаараа бүсээ зүүсэн, бусад нь зүүгээгүй байсан. 14 хавирга хугарсан, зүүн дал хугарсан, зүүн уушиг няцарсан бэртэл гэмтэл авсан. Одоо биеийн байдал тааруу байгаа гэмтлийн эмчийн хяналтанд байгаа, уушиг 20 хувь нь л ажиллаж байна гэсэн...гэх мэдүүлэг/хх-107,108/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ө холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн замд 32-49 УБП улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”..гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч П.А, Т.Б, А.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.П амь нас хохироосон  болох нь:

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянхонгор аймгаас 9 цагийн үед гарсан гэж байсан.. хэн машин барьж гарсан талаар мэдэхгүй байна. Аваар болох үед Ө ах машин барьж явсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-18-20/,

-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Бид нар 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө Баянхонгороос 08 цагийн үед гарсан. П  гэдэг залуугийн машинтай Ө манай төрсөн ах жолоодоод талийгаач урд нь суугаад би М-тэй хамт арын суудал дээр суугаад хөдөлсөн. Зүв зүгээр шулуун явж байгаад жигд хурдтай л яваад  байх шиг байсан гэнэт машин  дайвалзаад замын хажууруу унасан...”гэх мэдүүлэг /хх-23-24/,

-Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...Булган аймгийн Рашаант сумруу орох гээд яваад шулуун явж байгаад машин гэнэт зам дээрээ гуйваад гэнэт замын хажууруу орсон. Би ухаан алдсан...”гэх мэдүүлэг, /хх-27-28/,

-Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлынхаа газрын хүмүүстэй Итгэлт хамбын хийдрүү явчихсан байсан. тийм учраас осол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-121-122/,

Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт /хх-3-12/, Эд хөрөнгө битүүмжилсэн  мөрдөгчийн тогтоол /хх13/, Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн  №23 дугаар дүгнэлт,  2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн  №4822 дугаар дүгнэлт, 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн шүүх эмнэлгийн  №4823 дугаар дүгнэлт, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн  №5059 дугаар дүгнэлт, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт №13,  2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн  №42 дугаар дүгнэлт, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн  №43 дугаар дүгнэлт, ял шалгах хуудас /хх-112/,   шүүгдэгч Т.Ө-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч  Т.Ө нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуу-ль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”..гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.П, Т.Б, А.М нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.П-н амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Өлзийжаргалыг гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг “талийгаач Г.П”-ийн эзэмшилийн Hyundai sonata-6” маркийн 32-49 УБП улсын дугаартай тээврийн  хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас хохирогч бусдын Г.П-н амь хохироосон,  зорчигч П.А, Б.Б, А.М нарын бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын амь насыг хохироосон, мөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болон эд хөрөнгөнд эд ангийн эвдрэл учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхтэй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  М.А-д шүүгдэгч Т.Ө-с 5.400.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Ө- нь тээврийн  хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчиж бусдыг амь насыг хохироосон,  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж  чанар шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Ө тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх  үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Т.Ө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй байх ба  шүүгдэгч Т.Ө-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул түүний №1010325 дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй мөн энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн  талийгаач Г.П-н эзэмшлийн 32-49 УБП улсын дугаартай  “Sonata -6” маркийн авто машиныг  битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэх зүйтэй байна.