| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 201701000088 |
| Дугаар | 2025/ДШМ/965 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/965
2025 08 14 2025/ДШМ/965
Д.ЭО-, Э.Э-, Т.Б-,
Б.Э-, Б.О-, Г.А- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн /томилолтоор/,
шүүгдэгч Д.ЭО- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа,
шүүгдэгч Э.Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
шүүгдэгч Т.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Б.Э- /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.О- /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1371 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.ЭО-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа нарын хамтран, шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Т.Б-, Б.Э-, Б.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.ЭО-, Э.Э-, Т.Б-, Б.Э-, Б.О-, Г.А- нарт холбогдох 201701000088Т дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Д-ийн ЭО-, ................, /РД:................./;
2. Б- овгийн Э-ын Э-, ................, /РД:................../, урьд,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэх;
3. Б- овгийн Т-ийн Б-, .............., /РД:.............../, урьд,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаар магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 258 дугаар захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;
4. Б- овгийн Б-ын Э-, .................., /РД:................./, урьд,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 543 дугаар магадлалаар 01 жилийн хорих ял болгон өөрчилж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 29 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
5. Б- овгийн Б-гийн О-, ..................., /РД:................./, урьд,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 271 дүгээр шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн ялыг 03 жил 04 сар 23 хоногоор тогтоож, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
6. Б- овгийн Г-ын А-, ..................., /РД:................../, урьд,
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн;
1. Шүүгдэгч Д.ЭО- нь 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Г.Т-аас худалдан авч, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.6068, 0.4343 грамм цэвэр жин бүхий хоёр тусдаа гялгар ууттай, нийт 1.0411 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер” 200 загварын **** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн шүүгдэгч Т.Б-д “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр худалдахаар үнэ тохирч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “********” хотхоны 103 дугаар байрны 103 тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0.7557 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр худалдсан,
мөн шүүгдэгч Г.А-гаас “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар тохирч, улмаар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ********* дугаартай данснаас Б.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны ********* дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, төлбөрт нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын орчимд **** УНЗ улсын дугаартай “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэлд Г.А-, Б.Б- нараас худалдан авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
дээрх хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын орчимд өөрийн эзэмшлийн **** УНЗ улсын дугаартай “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Э.Э- нь “шүүгдэгч Л.Т- нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэмт хэрэгт яллагдагч Т.Б-тэй бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Ш.Э-, Т.Э- нар нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олоод өгөөч” гэж асуухад Л.Т-аас “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, цааш нь дамжуулан Ш.Э-, Т.Э- нарт 200.000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч Ш.Э-, Т.Э- нарт 150.000 төгрөг байсныг авч, Т.Б- нь 50.000 төгрөг нэмж, улмаар Э.Э- нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд очиж Л.Т-аас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм орчим жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг худалдаж авсан “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Brа house” рестораны орчимд Ш.Э-, Т.Э- нарт хууль бусаар худалдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Т.Б- нь “шүүгдэгч Л.Т- нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан гэмт хэрэгт яллагдагч Э.Э-тэй бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Ш.Э-, Т.Э- нар нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олоод өгөөч” гэж асуухад Л.Т-аас “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, цааш нь дамжуулан Ш.Э-, Т.Э- нарт 200.000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч Ш.Э-, Т.Э- нарт 150.000 төгрөг байсныг авч, Т.Б- нь 50.000 төгрөг нэмж, Э.Э- нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд очиж Л.Т-аас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм орчим жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг худалдаж авсан “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bra house” рестораны орчимд Ш.Э-, Т.Э- нарт хууль бусаар худалдсан гэмт хэрэгт “мөс” гэх нэршилтэй бодисыг бусдаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******** дугаараас Б.Э-тай ******** дугаартай гар утас руу холбогдож, түүнийг “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олж өгөх, олдвол худалдан авахаар асуухад тухайн “мөс” гэх бодисыг олж өгөхөөр тохиролцож,
шүүгдэгч Б.Э-т “мөс” гэх бодисыг олж өгөхөөр Д.ЭО-той холбогдож 500.000 төгрөгөөр худалдан авахаар үнэ тохирч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Т.Б-, Б.Э- нар нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тэрэг плаза”-ийн хажууд уулзаж, Б.Э-аас 500.000 төгрөгийг авч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “********” хотхоны 103-103 тоотод оршин суух Д.ЭО-ын гэрт ганцаар орж Б.Э-аас авсан 500.000 төгрөгөөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0.7557 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан,
уг худалдан авсан “мөс” гэх нэршилтэй бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоол орчимд Б.Э-т хууль бусаар худалдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэмт хэрэгт,
4. Шүүгдэгч Б.Э- нь “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ******** дугаарын утсаар Т.Б-ий эзэмшлийн ******** дугаартай утас руу холбогдож, “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олж өгөх, олдвол худалдан авахаар тохиролцож, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ******** дугаартай данснаас 500.000 төгрөгийн бэлэн зарлага гарган авч Т.Б-д өгсний төлбөрт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоол орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0.7557 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Б-ээс хууль бусаар олж авсан,
дээрх хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан 0.7557 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт 1.4474 грамм цэвэр жинтэй бодисуудыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” нэртэй байрны 01 тоот оффисын байрандаа худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,
2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” зочид буудлын орчимд Б.Б-д Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагиканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 50.000 төгрөгөөр худалдсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,
5. Шүүгдэгч Б.О- нь “Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*********” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотод 2020 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.5956 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг яллагдагч Г.А-, Б.Б- нарт 5.000.000 төгрөгөөр худалдсан,
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*********” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.1817 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан,
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*********” хотхоны 9 дүгээр байрны тээврийн хэрэгслийн зогсоолд **** УНЕ улсын дугаартай “Ланд Круйзер” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.43034 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,
6. Шүүгдэгч Г.А- нь “мөс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авах, бусдад худалдан борлуулах гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*********” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.5956 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг яллагдагч Б.О-гээс 5.000.000 төгрөгөөр худалдан авсан буюу худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
мөн бусадтай бүлэглэн хууль бусаар олж авсан “мөс” гэх нэршилтэй, 1.5956 грамм цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*********” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотоос Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ****** хорооллын 101 дүгээр байрны 186 тоот хүртэл худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн,
мөн бусадтай бүлэглэн Д.ЭО-т “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалахаар тохирч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.ЭО-ын эзэмшлийн ********* дугаартай данснаас Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Хаан” банкны ********* дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, төлбөрт нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын орчимд **** УНЗ улсын дугаартай “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар худалдсан,
мөн бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-наас 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ****** хорооллын 101 дүгээр байрны 186 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0.6906 грамм, 0.7348 грамм цэвэр жин бүхий хоёр тусдаа савлагаатай нийт 1.4254 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.ЭО-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,
Э.Э-, Т.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар,
Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б- овогт Д-ийн ЭО-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд, Б- овогт Э-ын Э-ийг бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэм буруутайд, Б- овогт Т-ийн Б-ийг бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэм буруутайд, Б- овогт Б-ын Э-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс, шавар” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан гэм буруутайд, Б- овогт Б-гийн О-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэм буруутайд, Б- овогт Г-ын А-г бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Д.ЭО-ыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-г 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 584 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн Э.Э-ийн биечлэн эдлэх ялыг 03 жил 07 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ЭО-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 3 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.ЭО-, Т.Б-, Б.Э-, Б.О-, Э.Э- нарын эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.ЭО-ын цагдан хоригдсон 248 хоногийг, шүүгдэгч Т.Б-ий цагдан хоригдсон 209 хоногийг, шүүгдэгч Э.Э-ийн цагдан хоригдсон 46 хоногийг, шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 326 хоногийг, шүүгдэгч Б.О-гийн цагдан хоригдсон 185 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.А-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 жилийн хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүх хуралдааны танхимаас суллаж, энэ хэрэгт шүүгдэгч Д.ЭО-ын эзэмшлийн “Toyota Land Cruiser 200” маркийн **** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota Lexus 570” маркийн **** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ий асрамжид байгаа насанд хүрээгүй хүүхэд болох 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Б-ий О-, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б-ий О- нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.ЭО-, Э.Э-, Т.Б-, Б.Э-, Б.О- нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бусдад мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдээгүй, бусдад худалдаж ашиг олсон зүйл байхгүй. Өөрийн бусдад туслах гэсэн зангаасаа болж тухайн мөс гэх бодисыг 200.000 төгрөгөөр Т-аас худалдан авч Э-, Э-, Б- нартай цуг хэрэглэсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогддог. Би Т-тай болон Б-тэй бүлэглэн бусдад сэтгэцэд нөлөөлөх бодис худалдсан зүйл байхгүй. Т- нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр надад мөс гэх нэршилтэй 0.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдсан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1035 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, миний Т-аас авсан 0.2 грамм жинтэй мөс гэх нэршилтэй бодисыг худалдсан гэх дээрх үйлдэлд Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл дээрх хэрэгт дахин надад ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Би бусадтай бүлэглэж бусдад сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдсан, худалдахад дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд “Т.Б- нь Т-, Э- нартай бүлэглэн мөс гэх нэршилтэй бодисыг бусдад худлалдсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэж дүгнэсэн. Гэтэл үнэндээ би Т- гэх хүнийг танихгүй, өөрөөсөө 50.000 төгрөг гаргаж, Э-, Э- нартай нийлэн 200.000 төгрөгийг гаргаж, Э-т өгч явуулж, Т- гэх хүнээс авсан бодисыг нь эргэж авчраад бид дөрвүүлээ хамт хэрэглээд салсан явдал болсон. Түүнийг би авчрангуут нь зарсан зүйлгүй. Надад өөрт байхгүй. Мөн Э- гэх хүн над руу утасдаад надад 500.000 төгрөг байна, хамт юм болж хэрэглэе гэхэд нь би Д.ЭО-оос асуусан. Миний бие ээж болон бага насны 2 хүүхэдтэй хамт амьдардаг ба ээж минь тэтгэвэрт бас өөхөн хавдар гэх өвчтэй тул ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хэргийн зүйлчлэлтэй маргаагүй үнэн зөвөөр мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд саад учруулаагүй ба энэ гэмт хэрэгт холбогдсон өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд хорт бодисыг дахин огт хэрэглээгүй жигшиж чадсанаас гадна дахин гэмт хэрэгт холбогдоогүй өөрийн алдааг маш сайн ойлгож, дээрх гэмт хэрэг нь нийгэмд болон ирээдүй хойч үед ямар их муу сөрөг нөлөө учруулж байгааг ойлгож, өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөртөө маш их дүгнэлт хийж хар тамхи гэх байж болшгүй зүйлийн улмаас олон хүнийг зовоож, ямар их цаг хугацааг алдан шаналж дахин хэзээ ч давтаж болохгүй алдаа хийснээ би ухамсарлан гэмшиж байна. Би 2025 оны 3 дугаар сард тархины зүүн дээд зулайн урд хэсэгт хүнд гэмтэл авч тархины зулайн арьс ярагдаж язарсан, мэдрэлийн судас гэмтсэн, тархины яс цуурч бэртсэн байсан хэдий ч шүүх болон прокурорын ажлыг хүндэтгэн оролцож шүүх хурал явагдаж байх явцад ухаан алдаж шүүхийн цагдаагийн хяналтад гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжаар хүргэгдэн мэс ажилбараар оёдол тавиулж, гэмтлийн мэргэжлийн эмчийн тодорхойлолттой томографын үндсэн дээр эмчлүүлж байсан хэдий ч бүрэн эмчилгээ дуусаагүй байх үед 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болсон шүүхийн тогтоолоор ял шийтгэл эдлэн хоригдож байна. Одоогоор гэмтэл авсан тархины заадас болон орой хэсгээр хатган янгинан өвдөж, шөнөдөө нойр муу зовуурь шаналгаатай байгаа юм. Мөн миний бие “******” хамтлагийн ахлагч, эстрадын дуучин мэргэжилтэй, 2008 онд Соёл урлагийн их сургуулийг дүүргэж тус хамтлагийг байгуулан өнөөдрийг хүртэл 16 жилийн хугацаанд Монгол орноо 5 удаа тойрч аялан тоглосон, Улаанбаатарт 8 удаа бие даасан бүрэн хэмжээний тоглолтоо удирдан зохион байгуулж хийсэн, 5 уран бүтээлийн сиди цомог гаргасан, Америк, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад байгаа Монголчууддаа тоглолт уран бүтээлээ хүргэсэн. Мөн 200 гаруй шүлэг зохиосноос “********” хүүгийнхээ нэрээр нэрлэсэн шүлэг өгүүллэгийн номыг гарган хэвлүүлсэн гэх зэргийг төр засаг маань үнэлж “Нийслэлийн тэргүүний залуу” цол тэмдэг болон “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан билээ. Иймд шүүгч та бүхэн миний биеийн эрүүл мэндийн байдал болон өөрийн холбогдсон гэмт хэргийн аюултай хор уршгийг мэдэж ойлгосон, урлагийн хүний хувьд энэ гэмт хэргийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж үг хэлээрээ, үйлдлээрээ олон нийтэд уриалж явах ёстой гэдгээ ухамсарласан гэдгийг минь, мөн Монгол Улсаас авсан гавьяа шагналыг маань харгалзан үзэж, анхан шатны шүүхэд гаргасан өмгөөлөгчийн маань саналыг хүлээн авч хил хязгаар тогтоох, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалснаа хүлээн зөвшөөрч байгаа. Уг бодисыг бусдад худалдан борлуулсан зүйл байхгүй. Шүүгдэгч Г.А-д 5.000.000 төгрөгөөр зарсан гэх нэг ч үйл баримт нотолгоо тогтоогдоогүй байхад яллаад байгааг ойлгохгүй байна. Учир нь тус мөс гэх нэршилтэй бодисыг би Г.А-д худалдаагүй, хамт хэрэглэсэн. Тухайн үед биедээ хадгалж байсан гэдгээ маргадаггүй. Бас миний бие сахарын өвчний учир олон жил шаналж, хүнд хэлбэрт орсон бөгөөд эмчийн хяналтад байх шаардлагатай, хөлөө тайруулах мэс засал хийх оношоор оношлогдсон байхдаа цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдон өнөө маргаашаа түр өвчин намдаах байдлаар эмнэлэгт эмчлүүлж байна. Тийм ч учраас шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх заалтад нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн нөхцөл байдлуудыг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.ЭО-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Энэ гэмт хэргийг үйлдсэн хүний үйлдэлд худалдаалах зорилго тогтоогдохгүй бол ердийн бүрэлдэхүүнтэй, худалдаалах зорилго тогтоогдвол хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байхаар буюу гэмт хэргийн субьектив талын гэмт хэрэг үйлдсэн зорилгоор нь тус тус ялгагдан зүйлчлэхээр хуульчилсан байна. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх шинжтэй үйлдлийг “байнга тогтвортой” үйлдсэн бол онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байхаар мөн зүйлийн 3 дахь хэсэгт хуульчлан зааж оногдуулах ялын төрөл хэмжээг ихэсгэн хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “байнга тогтвортой” үйлдсэн гэдэгт “Энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, үйлдлийн шинж чанарын хувьд тасралтгүй амьдралын хэв маяг болгож үргэлжлүүлэн үйлдсэн байхыг ойлгох ба худалдаалах зорилготой эсхүл зорилгогүй байсан нь зүйлчлэлд нөлөөлөхгүй. Эрүүгийн хуулийг нэг мөр зөв ойлгож, хэрэглэх хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор энэ гэмт хэргийг “байнга тогтвортой” үйлдсэн үйлдлийн шинжийг зөв хэрэглэж амьдралд гарсан гэмт үйлдлийг зөв зүйлчлэх нь эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй хүлээлгэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан түүнчлэн Эрүүгийн хуулийг хэрэглэх тайлбарлахад үндэслэл бүхий эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтлах талаар Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбарт тайлбарласан байна. Дээрх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ, Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар зэргийг үндэслэл болгож үзвэл үйлчлүүлэгч Д.ЭО-т холбогдох үйлдлийг “байнга тогтвортой” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв. Дээрх өмгөөллийн дүгнэлт, хуулийн хэрэглээний үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18/, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 88-95/, хойшлуулшгүй ажиллагаа явуулсан тэмдэглэл, зөвтгөсөн тогтоол /4хх 175-176/, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 188/, Д.ЭО-ын мэдүүлэг /4хх/, хөрөнгийн үнэлгээ /4хх 238/, шинжээчийн 3559, 3667, 3670 дугаартай дүгнэлтүүд, Д.ЭО-ын банкан дахь дансыг шалгасан баримтууд, Л.Т-, Г.Т-, н.А-, Э.Э-, Т.Б- нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд авагдсан байна. Д.ЭО- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан үйлдлийн болон гэм буруугийн талаар маргахгүй байр суурьтай байна. Д.ЭО-ын дээрх үйлдэл нь цаг хугацааны хувьд завсарлагатай 2018 оноос 2020 оны хооронд дээрх үйлдлүүдийг хэрэгжүүлсэн байх ба эдгээр үйлдлүүд нь урт хугацаанд, тасралтгүй, амьдралын хэв маяг болгоогүй, тодорхой үр дүнд чиглээгүй, нэгдмэл шинжтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Байнга тогтвортой үйлдсэн гэх ойлголтын үндсэн шинжийн нэг болох дээрх хоёр жил гаруй хугацаанд хэрэгжүүлсэн үйлдэл нь нэгдмэл шинжийг агуулаагүйгээс гадна амьдралын хэв маяг болгоогүй нь энэ зүйлээр зүйлчлэх хууль хэрэглээний үндэслэл болохгүй нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Д.ЭО-ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож, хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.ЭО-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.ЭО-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Энэ нь уг гэмт хэргийг байнга үйлддэг хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн. Гэмт хэргийн байнга, тогтвортой үйлдлийн шинжийг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх агуулгаар нь буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан. Гурван болон түүнээс дээш удаагийн үйлдлийг үндэслэн байнга үйлдсэн гэж үзэхийн тулд тогтвортой, үргэлжилсэн зан үйл байх, үйлдэл тасралтгүй үргэлжилж, үр дүнтэй оршин тогтсон байх явдал юм. Энэ гэмт хэргийг “байнга тогтвортой үйлдэх” гэдэг ойлголтыг Улсын Дээд шүүх албан ёсоор тайлбарласан байдаг. Үүний дагуу анхаарах гол асуудлууд нь нэгд тоон шинжийн асуудал. Энэ үйлдлүүд нь гурваас дээш удаа гарсан байхыг шаарддаг. Шүүх үүнийг үнэлэхдээ тухайн хэрэгт авагдсан нотлох баримттай, үйл баримттай нь тохирч байгаа эсэхийг дүгнэх ёстой. Гэвч эдгээр үйлдлүүд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан байдалтай байсан ч “байнга үйлдсэн” шинж чанартай нь нийцэхгүй. Байнга үйлдсэн гэж үзэхийн тулд тогтвортой, зан үйлийн хэвшил болон тогтсон байх ёстой. Гэтэл Д.ЭО- тухайн хугацаанд тодорхой ажил эрхэлж орлоготой байсан, амьдралын эх үүсвэрийг нь бүрдүүлж байсан, бодисыг худалдах нь тогтмол бус байдалтай байсан. Хэрэг хянан шийдвэрлэх практикт, урт хугацаанд өөрчлөгдөхгүй, үргэлжилсэн үйлдлийг арав ба түүнээс дээш удаа гарсан тохиолдлыг үргэлжилсэн үйлдэл гэж үздэг. Энэ “байнга үйлдсэн” гэдэг шалгах үндсэн зүйл нь тасралтгүй, үр дүнтэйгээр оршин тогтнох шинжийг агуулдаг. Тиймээс, байнга үйлдсэн гэж үнэлэх гол асуудал нь цаг хугацааны хувьд 2018 оноос 2020 оны хооронд завсарлагаатай гарсан үйлдлүүдийн үргэлжилсэн байдал, мөн үр дүнтэйгээр оршин тогтсон эсэхийг тогтоох явдал юм. Анхан шатны шүүх эдгээр үйлдлүүдийг гурваас дээш удаа гарсан гэж дүгнэсэн боловч “байнга үйлдсэн” гэдэг нөхцөлийг хангаж чадаагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга, тогтвортой үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлийг хавтаст хэрэгт нотлох боломжгүй байна. Мөн олж авсан, хадгалсан үйлдлийг үл маргах нь зүйтэй бөгөөд шүүхээс дүгнэлт гаргахдаа хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжийг харгалзан үзэх шаардлагатай.” гэв.
Шүүгдэгч Д.ЭО-ын өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтран гаргасан гомдлын үндэслэлийг дэмжиж оролцож байгаа бөгөөд Б.Бат-Ерөөлт өмгөөлөгчийн хувьд ижил байр суурьтай байна. “Байнга тогтвортой үйлдэх” гэдэг ойлголтыг эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх шинж болгож болдог. Энэхүү төрлийн гэмт хэргийг практикт хэрэглэхдээ үйлдлүүдийн давтамж, шинж чанар, өндөр байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан ойлгож хэрэглэдэг. Мөн гэмт хэргийг үйлдэх нь тухайн хүний амьдралын хэвшил, хэв маяг болсон байхыг харгалзан үздэг. Шийтгэх тогтоолын 52 дугаар талд шүүх дүгнэлт гаргахдаа 2018 оноос 2020 он хүртэл давтамжтай, үргэлжилсэн байдлаар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад худалдсан үйлдлийн арга нь зан үйлийн хэвшил болж тогтсон, түүнээс дээш шалгуурыг хангасан учраас байнга тогтвортой гэдэг шинжийг хангаж байна гэж үзсэн. Гэвч өмгөөлөгчдийн зүгээс үзэхэд энэ шинжийг хангах нөхцөл нь хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Учир нь шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд нөлөөт идэвхт бодисоос хамааралтай шинж тэмдэг, баримт алга байна. Мөн үйлдлүүд завсарлагатайгаар явагдсан нь Улсын дээд шүүхийн тогтоолуудтай нийцэж байна. Үйлдлийн хоорондох завсарлага нь нэг жил найман сар буюу 600 хоног, сүүлийн үйлдэлд хоёр жил гурван сар буюу 820 хоног байна. Ийм нөхцөлд үйлдлийг байнга, тогтвортой гэж үзэх нь зохимжгүй гэж үзэж байна. Харин гэмт хэргийн улмаас олсон орлого нь тухайн хүний амьдралын хэвшилд нөлөөлсөн байх ёстой. Энэхүү хэрэгт холбогдсон хүчин зүйлсийг цогц байдлаар үнэлж байж “байнга тогтвортой үйлдсэн” гэж дүгнэлт хийх ёстой. Хууль зүйн талаас авч үзвэл, хэдийгээр тоон үзүүлэлтээр “байнга тогтвортой” гэдэг шаардлага хангагдсан мэт харагдаж байгаа боловч завсарлагатайгаар үйлдсэн нөхцөл байдалд энэ дүгнэлт буруу болно. Мөн энэхүү хэрэгт шалгагдаж 2020 он эхэлснээс хойш Д.ЭО- нь бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй нь хавтаст хэрэгт нотлогдсон. Иймд хувийн байдал, үйлдлийн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Э-ийг бусадтай бүлэглэн “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, нотлогдон тогтоогдоогүй юм. Учир нь, миний үйлчлүүлэгч Э.Э- нь Т.Б-тэй бүлэглэж бусдад сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж, ашиг олсон, хариу төлбөргүйгээр шилжүүлсэн зүйл байхгүй бөгөөд Э.Э- нь Т.Б-тэй бүлэглэн бусдад сэтгэцэд нөлөөт бодис худалдаагүй болох нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд, гэрч н.Э-ын өгсөн мэдүүдэг /20хх 115-116/, гэрч н.Э-ын өгсөн мэдүүлэг /11хх 133-134/, н.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /11хх 181-182/, гэрчээр н.Гийн өгсөн мэдүүлэг /11хх 139-140/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4859 дугаартай Э-ийн шээсэнд шинжилгээ хийсэн дүгнэлтэд “...Э- гэж хаягласан шээснээс метамфетамин илэрч байна” гэсэн дүгнэлт /11хх 158-159/, Т.Б-ий сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /11хх 196-197/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж судлахад миний үйлчлүүлэгч Э.Э- нь бусдад сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж өөрт ашиг олсон, хариу төлбөргүйгээр шилжүүлсэн /худалдах, бэлэглэх, солилцох, зээлэх, үүргийн гүйцэтгэлд хангуулах/ үйл баримт тогтоогдоогүй бөгөөд тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг Т-аас 200.000 төгрөгөөр худалдаж авч цуг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Түүнчлэн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Э.Э-ийг бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн боловч хэнд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан талаар дүгнэлт огт хийгээгүй байна. Анхан шатны шүүх дээрх яллах дүгнэлтэд дурдсан үйл баримтаас өөрөөр дүгнэсэн байдаг. Прокуророос миний үйлчлүүлэгч Э.Э-ийг мөс гэх нэршилтэй бодисыг бусдаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, цааш нь бусдад худалдсан гэж үздэг. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Э.Э- нь дээрх мөс гэх нэршилтэй бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж аваагүй, тээвэрлээгүй байдаг. Анхан шатны шүүхээс дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн эсэх дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан зөвхөн Э.Э-ийг бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй, хэзээ гэмт хэрэг үйлдэгдээд байгаа цаг хугацаа байхгүй, хэнтэй бүлэглээд байгаа гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг. Тухайлбал, миний үйлчлүүлэгч Э.Э-ийг Т-тай бүлэглэн үйлдсэн гэж үзээд байгаа юм уу, эсвэл Б-тэй бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Т-аас мөс гэх нэршилтэй бодисыг 200.000 төгрөгөөр худалдаж авч Э-, Э- нарт хууль бусаар худалдаалсан гэмт хэрэгт мөс гэх нэршилтэй бодисыг бусдаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, цааш дамжуулан бусдад худалдсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, яллах дүгнэлтэд тухайн гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн талаар дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна. Л.Т- нь Э-т 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “мөс” гэх нэршилтэй 0,2 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн байдаг. Уг хэрэгт анх 21 хүнд холбогдуулж Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэгт Л.Т- нь Э-т 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “мөс” гэх нэршилтэй 0,2 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1035 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Т- нарт холбогдох зарим шүүгдэгч нарын хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн бөгөөд дээрх шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Дээрх шийтгэх тогтоолоор “...Л.Т-ыг ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 0,2 орчим грамм жинтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг Э.Э-т 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Л.Т-ыг Э-тэй бүлэглэж бусдад мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэж гэм буруутайд тооцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Т-ыг Э-т мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байхад Э-ийг Т-аас авсан мөс гэх нэршилтэй бодисыг бусдад худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Э.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Б-, Г.А- нарын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1371 дүгээр шийтгэх тогтоолд бие даасан гомдол гаргаагүй. Шийтгэх тогтоолд Т.Б-ий хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргад харьяалагдан, асрамжийн асуудлыг шийдүүлэхээр заагдсан. Тэр хоёр хүүхэд одоогийн байдлаар эмээгийн хамт амьдарч байгаа тул заавал Засаг даргын захирамж шаардлагагүй гэж үзэж байна. Хэргийн үйл баримттай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль хэрэглээний хувьд эргэлзээ бүхий дүгнэсэн. Тухайлбал, Т-тай холбоотой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамласан байсан. Үүнийг тайлбарлавал Т-д дэмжлэг үзүүлж, Э-, Э- нарт 200.000 төгрөгөөр зарсан гэдэг. Тэгэхээр энэ үйлдлийг худалдан борлуулах үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхэд маргаж оролцсон. Учир нь, олж авч хэрэглэх гээд байгаа хүмүүст нь дэмжлэг үзүүлэх эсхүл Т-ын сэтгэцэд нөлөөт бодис зарах гэсэнд дэмжлэг үзүүлэхийг ялгаж, зааглах хэрэгтэй. Т-ын шийтгэх тогтоолд “бусдад худалдан борлуулсан, Т.Б-тэй хамтарч, дэмжлэг үзүүлсэн, зарсан” гэх нэг ч хууль зүйн дүгнэлтгүй. Тиймээс олж авах гэж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлж, өөрөө хамт хэрэглэсэн үйл баримт байгаа бөгөөд үүнийг тус тусад нь ойлгох хэрэгтэй. Мөн Д.ЭО-оос авсан гэх дүгнэлт бий. Шийтгэх тогтоолд Д.ЭО-ыг 500.000 төгрөгөөр 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө Т.Б-д зарж, Э-т өгсөн гэдэг. Гэтэл үнэндээ Э- нь 500.000 төгрөгийг Т.Б-д өгч “бодис олоод өгөөч, хамт хэрэглэе” гэж хэлсэн байдаг. Түүнээс биш Д.ЭО-т мөс байгаагүй, асуугаад хүрээд ир гэж хэлсэн гэдэг. Энэ үйл баримтад Д.ЭО-т зарах гэсэн үйл баримт нь тогтоогдоогүй, ямар дэмжлэг үзүүлсэн эсэх нь ойлгомжгүй. Нэгэнт давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, хууль зүйн дүгнэлт хийх учраас онцгой анхаарч үзнэ үү. Т.Б-ий хувьд урьд энэ төрлийн хэрэгт холбогдож байсан ч гэсэн тухайн хэрэгт холбогдсоноос хойш нэг ч зөрчил, хэрэгт холбогдоогүй гэж өөрөө тайлбарласныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хэрэв шүүхээс магадлал гарахдаа энэ үйл баримтад холбоотой асуудалд Т.Б- бусдад дэмжлэг үзүүлж, худалдан борлуулж, худалдан борлуулах үйл ажиллагаанд хамтран оролцсон гэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзвэл олж авсан гэдэг үйлдэл нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хууль хэрэглээнд бий болсон заалт тул 2019 онд болсон байх тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олж авсан гэх үйлдэл нь тухайн үед байхгүй байсан гэж үзнэ. Буруу зүйл заалтад оруулж, буруутгах үндэслэл болохгүй. Үүнд хууль зүйн дүгнэлтийг зөв хийж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянахаар заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр хэд хэдэн алдаа гарсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Гэвч гэм буруутайд тооцсон үндэслэлүүд нь гэрч Б-ы мэдүүлэг, мөн гүйцэтгэх ажиллагааны буюу нууц ажиллагааны магадалгааг үндэслэсэн байна. Гэвч анхан шатны шүүхэд өмгөөлөгч надад нууц ажиллагааны магадлалыг танилцуулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8, 26 дугаар зүйлийн 9-д заасан хууль ёсны дагуу явагдаагүй болохыг харуулж байна. Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явдаг байх ёстой боловч энэ үйл ажиллагаанд прокурорын зөвшөөрөл байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд зөвхөн баталгаажуулсан байдалтай байна. Уг мөрдөн шалгах ажиллагаа үндэслэлгүй хийгдсэн. Дараагийн асуудал, анхан шатны шүүх дээр гэрч Б-ыг шавар өгсөн гэж дурдсан боловч тухайн 500.000 төгрөгийн баримт, мөн эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн гэж дурдсан бол 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний үйлчлүүлэгчээс 500.000 төгрөг авсан үйлдэлтэй холбосон байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт гүйцэтгэх ажиллагааны магадалгааг хууль ёсны дагуу биш гэж үзэж, хүчингүйд тооцох шаардлагатай. Давж заалдах шатны шүүх эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа.” гэв.
Шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэмт хэрэгтээ маргадаггүй, хадгалсан нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин Г.А-тай хамт хэрэглэсэн асуудалд маргахгүй байсан ч, 5.000.000 төгрөгөөр худалдсан гэдэгт холбогдох үйл баримт нотлогдоогүй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 47-48 дугаар хуудаст нотлох баримтууд дурдагдсан ч, биеэс нь гарсан эд зүйл, үзлэг тэмдэглэл, дансны хуулга зэрэгт ямар нэгэн мөнгө орсон эсэх баталгаажсан баримт байхгүй. Гэрчийн мэдүүлгүүдэд ч мөн ийм нотолгоо байхгүй. Иймд “зарсан” гэдэг үйлдэлд үндэслэсэн баримт байхгүй гэдгийг онцлох ёстой. Энэ үндэслэлээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн шинж, төрөл, хэмжээнд тохируулан зөвхөн тухайн үйлдлийн хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Иймд Б.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.А-гийн хувьд гэм буруудаа маргадаггүй. Тэрээр бага насны 5 хүүхэдтэй, ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг анхан шатны шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ашиглан 1 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Г.А-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолтой танилцлаа. Шүүгдэгч Д.ЭО-ын үйлдэлтэй холбоотой асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан байнга үйлдсэн гэх шинжийг хангасан. Анхан шатны шүүх Д.ЭО-ыг “худалдаалах зорилгоор, байнга үйлдсэн” гэж дүгнэсэн. Шийтгэх тогтоолын 52 дугаар талд анхан шатны шүүхээс байнга гэдэг үйлдлийг тайлбарлаж, Д.ЭО- нь 2018 оноос 2020 онуудын хооронд үргэлжилсэн үйлдлээр байнга давтамжтай, үйлдлээр бусдаас сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан үйлдэл нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны үеэр шинжлэн судалсан баримтуудаар Д.ЭО- нь 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Т-аас сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан. 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 500.000 төгрөгөөр бусдад худалдсан. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Г.А-, Б- нараас 1.500.000 төгрөгөөр худалдан авсан гэх үйлдлүүд нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Эдгээр үйлдлүүд нь 2018-2022 онуудад эхний үйлдлээс сүүлийн үйлдэл хүртэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор, нууц далд аргаар үйлдэгддэг учраас дээрх гэмт хэргийн тоон үйлдлүүдийг шалгаж тогтоосон. 2018-2020 онуудад энэ үйлдлүүд нь тооны болон чанараар тогтвортой үйлдэгдэж явж байгаа. Энэ нь тооны шинж буюу байнга гэх шинжийг хангаж байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Э- болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар “хамжигчаар оролцсон” гэж дүгнэсэн үйлдэл нь үндэслэлгүй гэж гомдол гаргажээ. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Т-, Э-, Э- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Э.Э- Т.Б- нар нь Т-д дэмжлэг үзүүлж, бусдад сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад худалдаасан нь тогтоогдсон. Тодруулбал, Э-, Э- нар нь 150.000 төгрөгийг гаргаж, Т.Б- 50.000 төгрөг нэмж Т-аас дээрх бодисыг авдаг. Харин Т-аас сэтгэцэд нөлөөт бодисыг авсан нь Э.Э- юм. Тэрбээр өөрөөсөө мөнгө гаргаагүй, худалдаж аваагүй, бусдын мөнгөөр Т-аас худалдаж авч, Т-ын үйлдэлд нь дэмжлэг үзүүлсэн үйлдэл нь хангалттай тогтоогдсон. Тиймээс шүүгдэгч Э.Э- болон түүний түүний өмгөөлөгч О.Баярбаясгалангаас гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Мөн Б.Э-т холбогдох Б-д холбогдсон үйлдэл нь нотлогдоогүй гэдэг. Энэ нууц ажиллагааны магадлагаа нь Тээврийн прокурорын газар, Тусгай хяналтын прокурор газруудаас хянагдаж, баталгаажуулсны үндсэн дээр нууц ажиллагааны магадлагааг хавтас хэрэгт хавсаргасан. Нууц ажиллагааны магадлагаа, орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл зэргээр 11 дүгээр сард Б-д шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан. Тухайн худалдаалсан гэх бодис нь өөрөө тухайн орон байрнаас нь илэрч байгаа нөхцөл байдал байгаа нь Б-д худалдсан нь нотлогдож байна гэж үзэж байна. Бусад шүүгдэгч Т.Б-, Б.Э-, Б.О-, Г.А- нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан үйлдэл нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэхийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэсэн. Тус хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дүгнэсэн. Харин шүүгдэгч Г.А-гийн хувьд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж хөнгөрүүлсэн. Бусад шүүгдэгч нарын тухайд хөнгөрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал байхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
1. Шүүгдэгч Д.ЭО- нь 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө мансууруулах сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Г.Т-аас худалдан авч, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.6068, 0.4343 грамм цэвэр жин бүхий хоёр тусдаа гялгар ууттай, нийт 1.0411 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Тоёота Ланд круйзер” 200 загварын **** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн шүүгдэгч Т.Б-д “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр худалдахаар үнэ тохирч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “********” хотхоны 103 дугаар байрны 103 тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0.7557 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 500.000 төгрөгөөр худалдсан,
мөн шүүгдэгч Г.А-гаас “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар тохирч, улмаар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ********* дугаартай данснаас Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн “Хаан” банкны ********* дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, төлбөрт нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын орчимд **** УНЗ улсын дугаартай “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэлд Г.А-, Б.Б- нараас худалдан авсан буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
дээрх хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын орчимд өөрийн эзэмшлийн **** УНЗ улсын дугаартай “Лексус-570” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Тоёота Ланд круйзер” 200 маркийн **** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 88-95/,
2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.ЭО-ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 175-180/,
2018 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдөр Д.ЭО-ын эзэмшлийн ******** дугаартай “Ай фоне 6” маркийн гар утсанд үзлэг тэмдэглэл /4хх 188/,
эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4хх 242-243/,
Д.ЭО-ын эзэмшлийн банкны лавлагаа, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх 178-179, 185-186, 7хх 9-30/,
Т.Б-ий эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 4-8/,
Шүүгдэгч Д.ЭО-ын эзэмшлийн “Iphone X” болон “Samsung” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 34-41, 42-44/,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Хаан” банкны “504545хххх, 504545хххх дугаартай данснуудыг Д.ЭО- эзэмшдэг, 50571хххх, 570068хххх дугаартай данснуудыг Б.Б- эзэмшдэг, 503961хххх дугаарын дансыг Б.О- эзэмшдэг” тухай 20/6983 дугаартай албан бичиг /22хх 180/,
2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.ЭО-ын эзэмшлийн “Хаан” банкны 504545хххх дугаартай данснаас Б.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 505713хххх дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг “Б- зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /22хх 192/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.ЭО-ын эзэмшлийн Тоёота Лексус-570 маркийн **** УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /20хх 227-232/,
Д.ЭО-ын оршин суух Баянзүрх дүүргийн 1-р хороо 103-103 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /20хх 233- 235/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Д.ЭО-ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /20хх 236-241/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3410 дугаартай шинжээчийн дүгнэлт /21хх 90-93/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3659 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “**** УНА тээврийн хэрэгсэл 0,6 мөс мет №1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,6068 грамм, “Д.ЭО- биеэс 0,6” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,4343 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “**** УНА тээврийн хэрэгсэл 0,6 мөс мэт №1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “Д.ЭО- биеэс 0,6 мэт” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.” гэх /5хх 20-21/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3670 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар гуурс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шатаж харласан төмөрлөг мэт зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар гуурс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлд метамфетамин илэрсэн. 32 С% 153 Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 50 төгрөгийн дэвсгэртэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэх /5хх 26-28/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 3667 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Д-ийн ЭО- 2018.03.27” гэж хаягласан...шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Д-ийн ЭО- 2018.03.27” гэж хаягласан шээс тус бүрд метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин, тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно.” /5хх 81-82/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай бүрэлдэхүүнтэй хийсэн: “...Шинжилгээнд ирүүлсэн “**** УНЗ автомашинд үзлэг хийж хураан авсан” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх /30хх 140-142/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3411 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Д- ЭО-ын НН85061592” гэж хаягласан шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлоход тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Д- ЭО-ын НН85061592” гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг.” /21хх 96-98/ гэх дүгнэлтүүд,
гэрч Х.О-ын: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цагийн орчим Э- над руу утсаар залгаад өнөөдөр машинаа хэрэглүүлээч гээд ганцаараа ирээд миний **** УНЧ улсын дугаартай хар өнгийн “Ниссан Фуга” маркийн машиныг авч явсан. ... Тэгээд Э- “Б-тэй очиж уулзана” гээд Э- бид хоёр нарны зам дагуу “Шинэ тэрэг Плаза”-ийн тэнд Б-тэй уулзсан. Б-, Э- хоёр уулзаад хоорондоо мөнгө, төгрөг яриад байсан. Надаас нуугаад машинаас гарч яриад байсан. Тэгээд Б-ийг тэндээс авч машинд суулгаад 11 дүгээр хорооллын “Хаан” банкны АТМ ороод Э-, Б- хоёр машинаас буусан. Тэгээд тэндээс Баянзүрх дүүрэгт байрлах “********а” хотхон орсон. ...Тэгээд Б- машинаас буугаад “********а” хотхон руу ганцаараа орсон. Б- “********а" хотхон руу орчихоод 30 орчим минутын дараа гарч ирсэн. Б- гарч ирээд машинд суугаад явъя гээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талд зам дээр буугаад үлдсэн. Харин Э- бид хоёр нарны замаар явж байгаад Э-ын оффис болох “********”-д 01:00-02:00 цагийн үед очсон. Тэгээд Э- бид хоёр оффист нь ороод удаагүй байж байтал Э- түрүүвчнээсээ зиплок түгжээтэй гялгар ууттай багахан хэмжээний “мөс” гэх мансууруулах бодис гаргаж ирсэн. Тэгээд Э- бид хоёр уг “мөс” гэх бодисоос хамт хэрэглэчихээд би гэр рүүгээ явсан...” /15хх 28-29/,
яллагдагчаар Д.ЭО-ын: “...би өөрийн Тоёота Ланд 200 маркийн **** УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очиход миний машины арын суудал руу Т- болон түүний найз гэх нэг эмэгтэйн хамт орж ирээд суусан. Ингээд машин дотор суусныхаа дараа “май чи энийг аваад хэрэглэж бай” гээд зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн мөс гэх мансууруулах бодисыг надад өгөхөөр нь би урьд нь нэг удаа хэрэглэж үзэж байсан болохоор өөрөө хэрэглэхээр авсан. Надад өгсөн мөснөөсөө надтай хамт машин дотор миний машинд байсан шилэн гаансанд бага зэргийг хийж доороос нь асаагуураар халааж байгаад утааг нь хуванцар соруулаар сорж 3-уулаа хэрэглэсэн. ...Би мөс гэх мансууруулах бодисыг одоогоос сарын өмнө Б- гэх зүс таних нэрийг нь сайн мэдэхгүй залуутай хэрэглэж үзсэн. Түүнээс хойш хэрэглээгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны орой машин дотроо Т- болон түүний найз нартай хэрэглэсэн. ...Би машиныхаа сиди хийх хэсэгт нуулаа гэж бодсон нэгийг нь хийгээд нэгийг нь үлдээчихсэн байсан. Тэрнээс машиндаа хадгалсан зүйл байхгүй, цагдаад баригдах үедээ сандраад л хийчихсэн юм. Түүнээс машиндаа хадгалсан зүйл байхгүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хурдан шийдүүлмээр байна. ...Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 14:00 цагийн орчимд гэртээ байхад мэнгэ А- над руу фейсбүүкээр залгаад “мөс байна, авах уу” гэж асуусан. А- над руу байн, байн залгаад “мөс авах уу” гээд байхаар нь би авчихсан юм. Тэгээд А-тай холбогдож байгаад Тэнгис кино театрын хойд талд байрлах байрнууд дунд уулзсан. Тэр үед А- надад “мөс” гэх бодис өгсөн. Би ямар хэмжээтэй бодис өгснийг нь мэдэхгүй байна. Би уг “мөс” гэх бодисыг 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Б- гэх хүний “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд А-гаас авсан “мөс” гэх бодисоо хэрэглэж байгаад цагдаад баригдсан.” /5хх 183-184, 185-186, 10хх 98-99, 21хх 172/ гэх мэдүүлгүүд,
2. Шүүгдэгч Э.Э- нь Т.Б-тэй бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Ш.Э-, Т.Э- нар нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олоод өгөөч” гэж асуухад Л.Т-аас “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, цааш нь дамжуулан Ш.Э-, Т.Э- нарт 200.000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч Ш.Э-, Т.Э- нарт 150.000 төгрөг байсныг авч, Т.Б- нь 50.000 төгрөг нэмж, улмаар Э.Э- нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд очиж Л.Т-аас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм орчим жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг худалдаж авсан “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bra house” рестораны орчимд Ш.Э-, Т.Э- нарт хууль бусаар худалдсан болох нь:
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 75-76/,
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Э.Э-ийн жолоодож явсан **** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 77-81/,
хураан авсан эд зүйлсэд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /11хх 127-130, 16хх 137-140/,
2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ш.Э-ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 92-95/,
2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Э.Э-ийн биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах төст ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 96-100, 16хх 109-110/,
Э.Э-ийн 8846хххх дугаартай “Iphone 7 plus” маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, утасны ярианы биллийн хуулга /11хх 117-119, 12хх 64-67, 16хх 127-129/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4859 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Э- 2019.08.30” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Э- 2019.08.30” гэж хаягласан шээснээс метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно.” /11хх 158-159, 16хх 168-169/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Э- 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай 80 мл орчим шээсийг битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э- 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.”/15хх 57-58/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
гэрчээр Г.Т-ийн: “...2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Монгол хуушуур” нэртэй цайны газар руу орж хоол идэхээр болж дөрвүүлээ хамт хоол захиалаад идээд сууж байтал Г 00 орно гээд гараад явсан. Тухайн үед Т-ын утас руу Э- залгаад Т-ын байгаа газар ирчихсэн бололтой, Т- “би гарч Э-тэй уулзчихаад ирье” гээд гараад явсан. Харин би охинтойгоо хоолоо идээд сууж байх үед нэг энгийн хувцастай залуу орж ирээд “Чи Т-тай хамт явж байгаа юм уу” гэхээр нь “тийм” гэж хэлтэл “гараад ир” гэхээр нь охиноо дагуулаад гартал Т- гадаа баригдчихсан гавлуулчихсан байсан. Намайг бас гавлаад зогсоосон. Ингээд Т-ын баригдсан газар үзлэг хийж газраас 2 ширхэг тусдаа ууттай мөс гэх бодисыг хураан авсан. Т-ыг “Э-тэй уулзчихаад ирье” гэж хэлэх үед нь түүнд мөс гэх бодис байгаа юм байна даа гэж бодсон, түүнээс бол Т- өөртэй мөс гэх бодис байгаа гэж хэлээгүй. Т-ын баригдсан “Монгол хуушуур” нэртэй цайны газрын гадаа өөр хүн байгаагүй...” /11хх 131-132, 16хх 141-142/,
гэрч Ш.Э-ын: “...Бөөндөг “Bra house” гэх газрын ард байрны дунд очиж зогссон ба ойролцоогоор 20 гаран минут хүлээгээд сууж байх үед Э- тухайн газар ганцаараа алхаж ирээд машины хойно орж ирж суугаад өөрөөсөө хайлуулж наасан гялгар ууттай ёроол хэсэгт нь бага хэмжээний мөс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хийсэн зүйлийг өгсөн. Машинаас Б-, Э- хоёр буугаад тэр чигтээ явсан ба Б- бид хоёр машинтайгаа хөдөлж хол явалгүйгээр зогсоод Б- өөрөөсөө тарианы усны шил гаргаж авсан мөс гэх бодисыг хоёр хувааж шилэндээ хийж асаагуураар доороос нь шатааж гарсан утааг нь мөнгө хуйлж байгаад сорж хэрэглэсэн. Мөс нь бага байсан учраас Б- 2-3 удаа сорсон ба би 2 удаа сорсон. Татаж хэрэглэж дуусгаад ашигласан тарианы шилээ хаяж, мөнгийг нь эвхээд Б- авч байсан.” /11хх 133-134, 15хх 143-144/,
гэрч Т.Э-ын: “...Ш.Э-тай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр уулзаад юм ярьж байгаад “мөс” гэх мансууруулах бодисыг хэрэглэхээр болж өөр, өөртөө байсан мөнгөө хэлэхэд надад 120.000 төгрөг, харин Э-д 30.000 төгрөг байсан. Бид хоёр миний унаж байсан Марк-X машинд сууж Э- нэг хүнтэй яриад “мөс” гэх бодис байгаа эсэх талаар асуугаад “Хүүхдийн-100 оръё” гээд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын хэсэгт очиж зогсоход машинд Б- орж ирээд “мөнгөө өгчих” гэхэд бид хоёр байсан 150.000 төгрөгөө өгөөд Б- буугаад явсан. Харин удалгүй буцаж ирээд “Э- хүнтэй уулзаж “мөс” авахаар явсан. Гурвуулаа хүлээж байя” гээд машинд хүлээж байх үед Э- ирээд машинд суугаад “200.000 төгрөгт юм авсан 50.000 төгрөгийг нь Б- өгсөн” гэж хэлээд авч ирсэн “мөс” гэх бодисоо Э-д өгсөн. Ингээд Б-, Э- хоёр машинаас буугаад Э- бид хоёр машинтай хөдлөөд байрны гражийн хажууд авсан “мөс”-өө хэрэглээд дуусгасан. ...Б- нэмж 50.000 төгрөг өгсөн бол тухайн авах гэж байсан “мөс” нь 0.2 грамм жинтэй л ирэх байсан байх гэж бодож байна...” /20хх 115-116/,
яллагдагчаар Э.Э-ийн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Т- эгчээс нэг л удаа 200.000 төгрөг бэлнээр өгч хайлуулж наасан гялгар уутанд хийсэн бага хэмжээтэй мөс гэх бодисыг авсан. Тухайн бодисыг авах болсон шалтгаан нь Б- бид хоёр уулзаад миний машинд хамт сууж байх үед Б-ий гар утас нь дуугарч нэг хүнтэй ярьсан, түүнийхээ дараа Б- Э- 150.000 төгрөгтэй байна гэнээ жаахан юм олдох уу гэж байна гэж хэлэхээр нь би Т-ын эгчийн 9076хххх дугаар руу өөрийнхөө дугаарын утаснаас холбогдож 200.000 төгрөгөнд мөс гэх бодис авч болох уу гэж асуутал Т- эгч “Болно, Улаанбаатар их дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын байшингийн голд хүрээд ир” гэж хэлсэн. Энэ талаар Б-д хэлэхэд Б- Э-ыг Улаанбаатар их дэлгүүрийн хажууд хүрээд ир гэж дуудсан. ...Э-д мөсөө өгчихөөд Б- бид хоёр машинаас нь буугаад өөрийнхөө машин руу алхаж байх үед араас хөөе зогс гэж хэлэхээр нь би сандарсандаа зугтаасан. Харин Б- баригдчихсан. Би удалгүй цагдаад баригдсан. ...” /11хх 193-195, 16хх 204-205/ гэх мэдүүлгүүд,
3. Шүүгдэгч Т.Б- нь Э.Э-тэй бүлэглэн үйлдлээрээ санаатай нэгдэж, Ш.Э-, Т.Э- нар нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг олоод өгөөч” гэж асуухад Л.Т-аас “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, цааш нь дамжуулан Ш.Э-, Т.Э- нарт 200.000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч Ш.Э-, Т.Э- нарт 150.000 төгрөг байсныг авч, өөрөө 50.000 төгрөг нэмж, Э.Э- нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд очиж Л.Т-аас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 грамм орчим жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, уг худалдаж авсан “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Bra house” рестораны орчимд Ш.Э-, Т.Э- нарт хууль бусаар худалдсан гэмт хэрэгт “мөс” гэх нэршилтэй бодисыг бусдаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,
- 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******** дугаараас Б.Э-тай ******** дугаартай гар утас руу холбогдож, түүнийг “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олж өгөх, олдвол худалдан авахаар асуухад тухайн “мөс” гэх бодисыг олж өгөхөөр тохиролцож Д.ЭО-той холбогдож 500.000 төгрөгөөр худалдан авахаар үнэ тохирч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Т.Б-, Б.Э- нар нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ тэрэг плаза”-ийн хажууд уулзаж, Б.Э-аас 500.000 төгрөгийг авч, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “********” хотхоны 103-103 тоотод оршин суух Д.ЭО-ын гэрт ганцаар орж Б.Э-аас авсан 500.000 төгрөгөөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0.7557 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авсан,
уг худалдан авсан “мөс” гэх нэршилтэй бодисыг мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоол орчимд Б.Э-т хууль бусаар худалдсан болох нь:
2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Т.Б-ий биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Т.Б- нь ...КЕТ, ТНС, МОМА, МЕТ, АМР төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /11хх 101-106, 16хх 111-116/,
Т.Б-ий биед үзлэг хийж хураагдсан эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /11хх 120, 15хх 130/,
Т.Б-ий эзэмшлийн “Samsung note-3” маркийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 121-126, 15хх 4-8, 16хх 131-136/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4861 дугаартай: “... “Т.Б-” гэж хаягласан шээснээс метамфетамин /МАРМ/, тетрагидроканабинол /TНС/ илэрсэн. Метамфетамин /МАРМ/, тетрагидроканабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /11хх 144-145, 16хх 154-155/,
Т.Б-ий эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 4-8/,
Б.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 502996хххх дугаарын “Хаан” банкны данснаас 500.000, 550.000 төгрөгөөр тус тус бэлэн мөнгө авсан болохыг нотолсон дансны дэлгэрэнгүй хуулга /15хх 187/,
“Хаан” банкны данснаас 500.000 төгрөгийн бэлэн төгрөгийн зарлага гарсан талаарх баримтууд /14хх 238-247/,
2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Т.Б-ий мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /14хх 250, 15хх 1-3/,
гэрч Ш.Э-ын: “...2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед Б- гэж дууддаг 7-8 жилийн өмнө танилцсан найз Э- /*********/ миний ********* дугаарын утас руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь гадуур машиныхаа лизингийг төлчихөөд явж байгаа талаар хэлэхэд уулзъя хүүхдийн 100-ийн Наран дэлгүүрийн урд хүрээд ирээч гэж хэлсний дагуу би такси бариад тухайн газар нь очиж Б-ийн Марк-Х маркийн машинд суугаад юм ярьж байх үед Б- “надад 120.000 төгрөг байна, чамд нэмэх мөнгө байна уу” гэхээр нь би өөрт 40.000 төгрөг байсан ч “30.000 төгрөг байна” гэж хэлтэл “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зарж байгаа хүн байгаа эсэхийг мэдэх хүн байна уу гэж хэлэхээр нь би өөрийнхөө утаснаас өмнө нь хар тамхины хэрэгт холбогдоод суллагдсан Б- гэх найз руугаа /*********/ дугаарын утас руу залгаж “мөс” гэх мансууруулах бодис байгаа эсэхийг асуутал “надад бол байхгүй, харин өөр хүнд байгаа, мөнгө нь яг бэлэн байгаа юм уу” гэж хэлэхээр нь “бэлэн 200.000 төгрөг байна” гэж хэлсэн. Ярьж байх үед Б- 200.000 төгрөг байгаа гээд хэлчих гээд байсан тул тэгж хэлсэн. Харин тэгтэл Б- “болно та хоёр хаана байгаа юм бэ?” гэхээр нь “хүүхдийн 100-ын энд байна” гэж хэлтэл Б- “Улаанбаатар дэлгүүрийн хажууд хүрээд ир уулзъя” гэж хэлсэн. Б- бид хоёр машинтайгаа Улаанбаатар их дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд очиж машинтайгаа зам дагуу зогсож хүлээж байх үед саарал өнгийн кровн машинтай залуутай хамт Б- ирээд Б-ийн машины урд жолоочийн хажуугийн суудал дээр суусан тухайн үед би арын суудал дээр суусан байсан ба машинд орж ирээд “мөнгө өгчих” гэж хэлээд Б- 150.000 төгрөгөө өгтөл тоолж үзээд “150.000 төгрөг байна шүү дээ 200.000 төгрөг яасан бэ” гэхээр нь байгаа нь энэ байна гэж хэлтэл за за би өөрөөсөө 50.000 төгрөг нэмээд өгөхөөс дөө гэж хэлээд мөнгө аваад бууж кровн машинтай урьд нь зүс харж байсан Э-ийн машин руу суугаад мөнгө өгсөн бололтой буцаад Б-ийн машинд сууж “явчихаад ирье 20 минут болно гэнээ” гэж хэлсэн. Э- буцаж ирээд машинд суугаад надад жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг өгсөн. Б-, Э- хоёр машинаас буугаад явсан. Б- бид хоёр машинтайгаа хөдлөөд ойролцоо гражийн хажууд очоод авсан мөсөө хэрэглэж дуусгаад хэрэглүүрийг нь хаясан. Ямар хэмжээтэй мөс ирсэн талаар нь мэдэхгүй, анх уулзахдаа хэдэн грамм мөс авна гэж ярьж тохироогүй. Тэр үед 1 грамм мөс 1 сая орчим төгрөгөөр зарагдаж байсан болохоор 0.2 граммаас хэтрэхгүй л мөс ирэх байх гэж бодож байсан. ...Б- Э-тэй машинаас буух үедээ буцаж ирэхээр болоод машинаас буусан ч ирэхгүй байсан тул Б- бид хоёр авсан мөсөө хэрэглээд дуусгачихсан. Б- өгсөн 50.000 төгрөгтөө авсан мөснөөс хамт хэрэглэх байсан гэж бодож байна. Гэхдээ Б- бид хоёроос салаад л удаагүй цагдаад баригдсан байсан...” /20хх 144/,
гэрч Т.Э-ын: “...Ш.Э-тай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр уулзаад юм ярьж байгаад “мөс” гэх мансууруулах бодисыг хэрэглэхээр болж өөр, өөртөө байсан мөнгөө хэлэхэд надад 120.000 төгрөг, харин Э-д 30.000 төгрөг байсан. Бид хоёр миний унаж байсан Марк-X машинд сууж Э- нэг хүнтэй яриад “мөс” гэх бодис байгаа эсэх талаар асуугаад “Хүүхдийн-100 оръё” гээд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын хэсэгт очиж зогсоход машинд Б- орж ирээд “мөнгөө өгчих” гэхэд бид хоёр байсан 150.000 төгрөгөө өгөөд Б- буугаад явсан. Харин удалгүй буцаж ирээд “Э- хүнтэй уулзаж “мөс” авахаар явсан. Гурвуулаа хүлээж байя” гээд машинд хүлээж байх үед Э- ирээд машинд суугаад “200.000 төгрөгт юм авсан 50.000 төгрөгийг нь Б- өгсөн” гэж хэлээд авч ирсэн “мөс” гэх бодисоо Э-д өгсөн. Ингээд Б-, Э- хоёр машинаас буугаад Э- бид хоёр машинтай хөдлөөд байрны гражийн хажууд авсан “мөс”-өө хэрэглээд дуусгасан. ...Б- нэмж 50.000 төгрөг өгсөн бол тухайн авах гэж байсан “мөс” нь 0.2 грамм жинтэй л ирэх байсан байх гэж бодож байна...” /20хх 115-116/,
яллагдагчаар Т.Б-ий: “...Тухайн үед Э- над руу өөрийнхөө 9080хххх дугаараас залгаад “200 мянган төгрөгт мөс гэх нэршилтэй мансууруулах бодис олдох уу, чамд асуучих хүн амьтан байна уу” гэхээр нь “надад байхгүй, надаас битгий сонин юм асуугаад бай” гэж хэлтэл хажуу талд машин бариад явж байсан Э- “хэн яриад байгаа юм” гэхээр нь “Э- ярьж байна” гэж хэлтэл “юу гээд байгаа юм” гэхээр нь “200-д мөс байна уу гэж байна” гэж хэлтэл Э- “надад мөстэй хүн байгаа, олдоно наадхаа хүүхдийн 100-д хүрээд ир гээд дуудчих” гэж хэлсэн. Би Э- руу яриад “Хүүхдийн 100-д хүрээд ир” гэж хэлтэл удалгүй ирсэн ба уулзахад Э- нь Б- гэх урьд өмнө нь зүс харж байсан залуутай хамт явж байсан. Тэр хоёр дундаа 150 мянган төгрөгтэй байна гэж хэлсэн. Тэр үед Э- “би 300-д юм авна гэж цаад хүндээ хэлсэн ядаж 200 мянган төгрөгтэй очмоор байна” гэж хэлээд Э- надад хандаж “чи 50.000 төгрөг өгчих, би буцаагаад өгье” гэж хэлэхээр нь өөрт байсан 100.000 төгрөгөөс 50.000 төгрөгийг Э-т өгсөн. Э- мөнгө аваад ганцаараа машинтайгаа хөдлөөд явсан. Бид гурвыг “баруун эргээд хүлээж байгаарай, би буцаад ирье” гэж хэлсэн ба ойролцоогоор 20 гаран минут болсны дараа машины баруун талын хойд хаалгаар сууж Э-д “май” гээд юм өгөх шиг болсон. Тэр хоёр “явлаа” гэхээр нь би Э-тэй машинаас буугаад Э-ийн машин руу алхаж байх үед цагдаа нар ирээд барьж авсан. Тухайн үед Э- зугтсан ч удалгүй баригдсан. Миний бие уг мөс гэх мансууруулах бодисыг худалдан авах үйл явцад оролцсон. Би бусдад мэдээлэл өгч худалдан авах үйл явцад оролцсондоо харамсаж гэмшиж байна. Гэм буруугаа ухамсарлаж байна.” /11хх 200-206, 16хх 215-216, 23хх 190-191/ гэх мэдүүлгүүд,
4. Шүүгдэгч Б.Э- нь “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн ******** дугаарын утсаар Т.Б-ий эзэмшлийн ******** дугаартай утас руу холбогдож, “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис олж өгөх, олдвол худалдан авахаар тохиролцож, улмаар 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эзэмшлийн “Хаан” банкны ******** дугаартай данснаас 500.000 төгрөгийн бэлэн зарлага гарган авч Т.Б-д өгсний төлбөрт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талын авто зогсоол орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан, 0.7557 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Б-ээс хууль бусаар олж авсан,
- дээрх хууль бусаар олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, гялгар уутанд савласан 0.7557 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт 1.4474 грамм цэвэр жинтэй бодисуудыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” нэртэй байрны 01 тоот оффисын байрандаа худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”,
- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” зочид буудлын орчимд Б.Б-д НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагиканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 50.000 төгрөгөөр худалдсан болох нь:
Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 502996хххх дугаарын “Хаан” банкны данснаас 500.000, 550.000 төгрөгөөр тус тус бэлэн мөнгө авсан болохыг нотолсон дансны дэлгэрэнгүй хуулга /15хх 187/,
Б.Э-ын эзэмшлийн банкны дансны лавлагаа, утасны биллд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх 178-179/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” гэсэн хаягтай 01 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх 187-190/,
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Э-ын биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /14хх 191-192/,
Юнител ХХК-ийн 8824хххх, 9191хххх дугаарын утасны орсон, гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй лавлагаа /15хх 221-250, 16хх 1-66/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай: “.... “********”-ны 01 тоотоос хураан авсан эд зүйлд” хийсэн шинжилгээгээр “...Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарласан хуйлсан АӨ7138293 серийн Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 5 гэж дугаарласан хуйлсан АО6405588 серийн дугёартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 1 гэж дугаарласан гялгар ууттай талстлаг цагаан өнгийн нунтаг бодис нь 0,7557 грамм, 2 гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйл нь 1,4474 грамм, 3 гэж дугаарласан 2 ширхэг тарианы шилний ёроол хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гялгар ууттай талстлаг цагаан өнгийн 36 157 нунтаг бодис, 3 гэж дугаарласан 2 ширхэг тарианы шилний ёроол хэсэг, 4 гэж дугаарласан хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт ... метамфетамин илэрсэн. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно.” гэх /15хх 38-43/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Э- 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай 60 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э- 2019.12.17” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно.” гэх /15хх 34-35/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 416 дугаартай: “О-ын шээсэнд” хийсэн шинжилгээгээр “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “О- 2020.01.02” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.” /15хх 72-74/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,
гэрч Б.Б-ы: “...Би 8824хххх гэсэн дугаарыг барьж байсан. Би 8824хххх гэсэн дугаарыг 2019 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын эхэн үе хүртэл 1 сарын хугацаанд барьсан. Би ********* гэсэн дугаарыг Э- ахаас зүгээр авч байсан. Би өөрөө барих дугааргүй болчихоод Э- ахаас түр авсан байсан. Би Э- ахаас нэг удаа “шавар” гэх бодис 50.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би 2019 оны 11 дүгээр сард Э- ахын СУИС дээр байдаг студид дуу бичүүлье гэж гуйсан. Тэгтэл Э- ах болно гэж хэлээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надтай холбоо бариад 100.000 төгрөг өгчих, хүнээс юм авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэж хэлсэн. Тэгээд мөнгөнийхөө оронд надад “шавар” өгөхөөр тохиролцсон. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э- ах гэрийнхээ тэр хавьд байна гээд над руу залгасан. Би тухайн үед хороололд байсан ба төмөр замын вагон депогийн хажууд байдаг Наранбулаг зочид буудлын хажууд Э- ахтай уулзсан. Тухайн үед Э- ах нэг найзтайгаа хамт хоёулаа Лексус маркийн цагаан өнгийн бага оврын жийп машинтай ирсэн. Машиных нь дугаарыг санахгүй байна. Би харин ганцаараа очсон юм. Би машиных нь ард суугаад Э- ахад надад 100,000 төгрөг алга, 50.000 төгрөг л байна гээд байгаа мөнгөө өгсөн чинь оронд нь надад хумсны толионы тал шиг хэмжээтэй “шавар” гэх бодис өгсөн. Тэгээд би уг шавар гэх бодисоо аваад салсан..” /15хх 31-32/,
яллагдагчаар Т.Б-ий: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 22:00-23:00 цагийн үед гэрийнхээ ард талын “Шинэ Тэрэг Плаза”-ийн хойно би Б.Э-тай уулзсан. Б.Э- нь О-ын ********* улсын дугаартай хар өнгийн машинтай ирсэн. О- машинд үлдээд Б.Э- бид хоёр машинаас буугаад ярилцахад Б.Э- “би О-т мөнгө төгрөгтэй гэдгээ мэдэгдмээргүй байна” гэж хэлсэн. Тэгээд Б.Э- мөнгө нийлүүлээд “мөс” гэх бодис авъя гэж санал болгохоор нь би зөвшөөрөөд Д.ЭО-той яриад авахаар болсон. Б.Э- “асуух хүн байвал асуугаач “******************а” хотхонд байдаг танай найз байдаг биз дээ” гэхээр нь би Д.ЭО-оос асуусан юм. Би Д.ЭО-т “жаахан мөнгө байна, юм олоод өгөөч” гэж гуйсан. Тэгтэл Д.ЭО- “гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Б.Э-, О- бид гурав “Шинэ Тэрэг Плаза"-аас хөдлөөд “******************а” хотхоны гадна очиж зогссон. Би ганцаараа “******************а" хотхоны 103 дугаар байрны 2 дугаар орцоор ороод тоотыг нь санахгүй байна, 1 дүгээр давхарт байрлах ЭО-ын гэрт ороод бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Уг 500.000 төгрөгийг Б.Э- надад бэлнээр өгсөн байсан. Тэгээд уг 500.000 төгрөгийн хариуд Д.ЭО- зиплок түгжээ бүхий гялгар ууттай багахан хэмжээний “мөс” гэх бодис өгсөн. Тэгээд би буцаж гараад машинд суугаад уг мөсийг Э-т өгсөн. Тэндээсээ гараад урагшаа эргээд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дотуур байрны урд талын зогсоол дээр буусан. Харин О-, Э- хоёр машинтайгаа явцгаасан. ...2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 03:11 цагт Б.Э-ын ********* дугаарын утсанд ********* дугаараас “Үгүй ээ про 07 байсан шүү” гэж мессеж бичсэн учир нь миний Д.ЭО-оос авч өгсөн “мөс” гэх бодисоос намайг дундаас нь авсан гэж Б.Э- хардаад мессеж бичсэн юм. Тэгэхээр би “үгүй, тийм зүйл байхгүй” гэдгийг нь бичсэн. ...” /15хх 105-107, 17хх 235/,
яллагдагчаар Б.Э-ын: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11:00-12:00 цагийн үед манай найз Т.Б- миний 9191хххх гэсэн дугаар руу өөрийнхөө 9910хххх гэсэн дугаараасаа залгасан. Б- өмнө нь надаас мөнгө зээлсэн байсан. Тухайн үед Б- “мөнгийг чинь оройхон тийшээ өгье” гэж хэлээд орой уулзахаар болсон. О- гээд манай хуурай ах 9011хххх гэсэн дугаараасаа мөн миний дугаар руу залгаад мэнд мэдэлцсэн. О- ахаас би машиныг нь гуйсан. Би тэр өдөртөө О-ын “Ниссан Фуга” маркийн машинтай өдөржин ажил амжуулаад , О- машинаа авъя гээд залгаад байхаар нь машиныг нь өгөх зорилгоор 23:00 цагийн үед Хан-Уул дүүргийн ард зам дээр О-тай уулзсан. ... Тэгээд Б- О-т юм өгнө гээд Америк Элчингийн зүүн талд байдаг ****************** хотхоны хашааны гадна очсон. Тэр үед О- бид хоёр машинд үлдээд Б- тэр хотхон руу орсон. ...Б- ууттай “мөс” гэх бодис гаргаж ирээд бүгдийг нь О-т өгөөд “чи эндээс өрөндөө авах юмаа авчих” гэж хэлсэн. Тэгээд үлдсэнийг нь “чи авчих” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гээд уурлаад Б-д буцааж өгсөн. Тэгтэл Б- нөгөө “мөс” гэх бодисыг 2 хувааж уутлаад О-т өгчих шиг болсон. ...Араас хүн дагаад байна гэхээр нь би айсандаа хурдтай гишгээд ажил руугаа орсон. Би хашаан дотор ороод машины гэрлийг унтраагаад зогссон. Тэгсэн чинь О- халааснаасаа “мөс” гэх бодисыг гаргаж ирэхээр нь “би болио, та чинь ямар аймар юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа орох гэтэл О- “цуг ажил руу оръё” гэхээр нь би юм бодоогүй хамт орсон. Би О-т наад юмаа машин дотор үлдээгээрэй гэж хэлсэн. Тэгээд манай ажлын өрөөнд ороод сууж байтал О- нэг зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” гаргаж ирээд эхлээд өөрөө хэрэглэсэн. Дараа нь намайг үлээчих гэхээр нь би ядарсан байсан болохоор ганц хоёр удаа сорж хэрэглэсэн. Би “мөс” хэрэглэсний дараа тайвширсан. О- явахдаа 2 ширхэг хуйлсан мөнгөн дэвсгэрт, соруул, 1 ширхэг шилэн цорго үлдээсэн. О- гэнэт явахаар болоод доошоо буусан. О- гарахдаа номын чинь завсар Б-ий өгсөн бэлэг байгаа шүү гэж хэлсэн. Би О-ыг гаргаж өгчихөөд байж байтал хаалган дээр 2-3 залуу байсан ба би тэдний цагдаагийнхан гэж мэдээгүй ээ. Тэгээд дээшээ гараад нойл орчхоод байж байтал гэнэт гэрэл унтарсан. Нойлоос гартал гар чийдэнтэй хүмүүс орж ирээд намайг баривчилсан. Тэгээд манай өрөөнд нэгжлэг хийхэд номын завсраас “мөс” гэх бодис гарч ирсэн. Харин миний түрүүвчинд байсан “шавар” гэх бодисыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах зочид буудлын гадна Э.Э- гээд манай найз бэлэг гэж өгсөн. Би тэрийг нь авснаасаа хойш 1 удаа л хэрэглэсэн байсан. Уг “мөс” гэх бодисыг би олж аваагүй. Б- надад 800.000 орчим төгрөгийн өртэй байсан. ...” /15хх 95-96, 23хх 121-122/ гэх мэдүүлгүүд,
5. Шүүгдэгч Б.О- нь “Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*******************” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотод 2020 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.5956 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг яллагдагч Г.А-, Б.Б- нарт 5.000.000 төгрөгөөр худалдсан,
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*******************” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.1817 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан,
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*******************” хотхоны 9 дүгээр байрны тээврийн хэрэгслийн зогсоолд ********* УНЕ улсын дугаартай “Ланд Круйзер” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.43034 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан болох нь:
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.О-гийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаан чулуут баг, “*******************” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотод хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /21хх 15-24/,
2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Тоёота Ланд Круйзер-200 маркийн ********* УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /21хх 13-14/,
2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.О-гийн биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /21хх 25-26/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3468 дугаартай: “...Эрдэнэт хотоос хураан авсан эд зүйлст хийсэн: шинжилгээгээр “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2020.06.18-ны өдөр 9-115 тоотын 00-ын өрөөний хогийн савнаас хураагдсан 2 ширхэг тарианы шилний дээд хэсэг, 1 ширхэг хуванцар гаанс хураагдсан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 2 ширхэг тарианы шилний хагархай, хуванцар гуурс мэт зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай уутанд хийсэн цаасанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0,8888 грамм, цэвэр жин нь 0,4272 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 1,6108 грамм, цэвэр жин нь 1,1817 грамм, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0,9438 грамм, цэвэр жин нь 0,4034 грамм тус тус байна.” гэх /21хх 114-120/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3467 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2020.06.18-ны өдөр Эрдэнэт хот 9 байрны автомашины 9 дүгээр зогсоол дээр байсан ********* УНЕ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслээс илэрч хураагдсан 0,3 грамм жинтэй мөс мэт зүйл №1 гэж дугаарлав.” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлсээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. ...” гэх /21хх 122-124/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3466 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.О-гийн өмсөж явсан баруун пүүзнээс гарсан эд зүйл” гэсэн хаягтай гялгар ууттай тарианы шилнээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтдаг болно. Тарианы шилэн дэх бодисын үлдэгдэл нь наалдац төдий тул бодисын цэвэр жинг тогтоох боломжгүй.” гэх /21хх 126-128/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3469 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шээсний шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэж байна. “Б.О- ФА86101311” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн. Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно.” /21хх 130-132/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
гэрчээр У.Ц-ын: “...14 цаг өнгөрч байсан байх О- намайг ажил руу хүргэж өгөх гээд хамтдаа гэрээс нь гараад шууд гарааш руу лифтээр буугаад машиндаа суух гэж байхад цагдаа нар барьж аваад О-гийн гэрт үзлэг, нэгжлэг хийхэд түүний гэрээс тугалган цаасанд боосон гялгар ууттай дотроо мөс шиг зүйлтэй 2 хэсэг зүйл илэрч хураагдсан, тэгээд О- өөрөө сайн дураараа цэцгийн саванд хийсэн байсан цаасан ороосон өвсөө гаргаж өгсөн. Тэгээд О-гийн гэрт үзлэг хийж дуусгаад түүний машинд үзлэг хийхэд бас л гялгар ууттай мөс шиг зүйл илэрч хураагдсан. Би энэ бүх ажиллагааг явуулж байхад яг хажууд нь хараад зогсож байсан...” /21хх 73-74/,
яллагдагчаар Б.О-гийн: “...Би хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна Б- над руу утсаар болон фейсбүүкээр залгаад би “хар тамхины хэрэгт ороод сууж байгаад гараад ирлээ, чи зөвлөгөө өгөөч” гэсэн. Тэгээд “намайг баригдахад зарим юмнуудыг минь олоогүй ээ, тэрийг чи үнэгүй авах уу” гэж хэлсэн. Би үнэгүй болохоор нь авсан. Б- Эрдэнэт рүү таксинд дайгаад над руу явуулсан. Тэгээд дайврын газраас над руу залгаад дайвраа аваарай гэсэн. Тэгээд би аваад задалж үзэхэд нүдэн баримжаагаар 3 гаруй грамм мөс гэх бодис байсан. Зүгээр өгсөн болохоор нь хэмжиж үзээгүй. Би “А-тай хамт хэрэглэе” гэж бодоод дуудсан. А- бид хоёр хуучин явалддаг байсан. А- ч Эрдэнэт хотод манай гэрт хүрээд ирсэн. Ирэхдээ нөхөртэйгөө хүрээд ирсэн. Нөхөртэйгөө ирсэн болохоор нь би нөгөө мөс гэх бодисынхоо талыг нь өгөөд явуулсан. Энд бол зарж борлуулсан зүйл байхгүй, би А-д мөс гэх бодисыг зүгээр өгсөн. А-г нөхөртэйгөө хамт ирсэн байсан болохоор нь бантсандаа зүгээр өгсөн юм. Уг нь А-тай хамт хэрэглэх гэж байсан юм. Тэгээд би гэртээ ганцаараа мөс гэх бодисыг хэрэглэсэн. Маргааш нь утасныхаа ард гялгар уутанд жаахан мөс хийгээд граш руу бууж машинаасаа гал авах гэж байгаад цагдаад баригдсан. Баригдах үед машин дотор миний гар утас байж таарсан...” /24хх 88-89, 21хх 195/ гэх мэдүүлгүүд,
6. Шүүгдэгч Г.А- нь “мөс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авах, бусдад худалдан борлуулах гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*******************” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.5956 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг яллагдагч Б.О-гээс 5.000.000 төгрөгөөр худалдан авсан буюу худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
мөн бусадтай бүлэглэн хууль бусаар олж авсан “мөс” гэх нэршилтэй, 1.5956 грамм цэвэр жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, “*******************” хотхоны 9 дүгээр байрны 115 тоотоос Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, *********** хорооллын 101 дүгээр байрны 186 тоот хүртэл худалдаалах зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн,
мөн бусадтай бүлэглэн Д.ЭО-т “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалахаар тохирч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.ЭО-ын эзэмшлийн ******************* дугаартай данснаас Б.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны ******************* дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, төлбөрт нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0.1702 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэнгис” кино театрын орчимд ********* УНЗ улсын дугаартай “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар худалдсан,
мөн бусадтай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-наас 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, *********** хорооллын 101 дүгээр байрны 186 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0.6906 грамм, 0.7348 грамм цэвэр жин бүхий хоёр тусдаа савлагаатай нийт 1.4254 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүгдэгч Б.О-гийн эзэмшлийн “Iphone 8 plus” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /21хх 48-52/,
Эд мөрийн баримтад үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /21хх 67-72/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.А-гийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, *********** хорооллын 101 дүгээр байрны 186 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /20хх 245-249/,
2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.А-гийн биед үзлэг хийж, биологийн дээж авч, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /21хх 6-9/,
2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Хаан” банкны “504545хххх, 504545хххх дугаартай данснуудыг Д.ЭО- эзэмшдэг, 50571хххх, 570068хххх дугаартай данснуудыг Б.Б- эзэмшдэг, 503961хххх дугаарын дансыг Б.О- эзэмшдэг” тухай 20/6983 дугаартай албан бичиг /22хх 180/,
2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.ЭО-ын эзэмшлийн “Хаан” банкны 504545хххх дугаартай данснаас Б.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 505713хххх дугаартай данс руу 1.500.000 төгрөгийг “Б- зээл” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /22хх 192/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3465 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “ASCANIA” гэсэн бичиглэлтэй хуванцар бөглөө, цэнхэр өнгийг хуванцар гуурс, хар өнгийн жин, 2 ширхэг хагархай тарианы шил, хуйлсан АЫ0355306, А1М1036416 гэсэн серийн дугааруудтай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0,9170 грамм, цэвэр жин нь 0,6906 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0,9582 грамм, цэвэр жин нь 0,7348 грамм байна.” /21хх 101-106/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3470 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Г.А- 2020.06.17” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн бодис нь "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” /21хх 109-111/ гэх дүгнэлтүүд,
яллагдагчаар Г.А-гийн: “...Б- гэх залуутай уулзаж үерхээд хамт амьдраад 6-7 сар гаран болж байгаа. Б-ийг мөс гэх нэршилтэй хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэдэг талаар мэднэ. Б- бид хоёр 2020 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө замын унаанд сууж Эрдэнэт хот руу очиж О-тэй уулзаж мөс гэх нэршилтэй бодис авсан. Мөс авахдаа мөнгө төгрөг өгсөн эсэхийг нь мэдэхгүй. Б- нь О-тэй уулзаж ярилцаад авсан миний хувьд бол хамт амьдарч үерхэж байсан учраас хамт явсан. Ингээд мөс гэх бодисоо аваад 16-ны өглөө нь Улаанбаатар хотод ирж түрээслэн амьдардаг байрандаа ирсэн. Ингээд гэртээ байж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдаад О-гээс авсан мөс гэх бодисыг хураалгасан тэр бодисоос гэртээ хэрэглэсэн байсан. Харин ЭО- гэх залууд мөс гэх бодисыг 1.5 сая төгрөгөөр худалдсан гэх асуудалд би бол ямар нэгэн оролцоо байхгүй тэрийг Б-эс өөрөөс нь асуух хэрэгтэй мөнгө нь Б-ийн өөрийнх нь дансанд орсон байдаг. Би тэр талаар нь мэдэхгүй байна. ЭО- гэх залууг мэдэхийн хувьд бол мэднэ, хар тамхи хэрэглэдэг талаар нь ч мэднэ. ...” /21хх 186-187/ гэх мэдүүлгүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.ЭО-ыг НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.Э-ийг бусадтай бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Т.Б-ийг бусадтай бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Б.Э-ыг НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс, болон “шавар” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан гэм буруутайд,
шүүгдэгч Б.О-г НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэм буруутайд,
шүүгдэгч Г.А-г бусадтай бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” 4 гэх нэршилтэй метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.ЭО-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,
шүүгдэгч Э.Э-, Т.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Э-, Б.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Э.Э-ийн: “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч Т.Б-ий: “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч Б.Э-ын: “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн, шүүгдэгч Б.О-гийн: “...зүйлчлэлийг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэсэн,
шүүгдэгч Д.ЭО-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа нар нь: “...Д.ЭО-т холбогдох үйлдлийг “байнга тогтвортой” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ...” гэсэн, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “...Э.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.ЭО- нь цаг хугацааны хувьд 2018 оноос 2020 оны хооронд давтамжтай, үргэлжилсэн байдлаар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хадгалах, бусдад худалдан борлуулсан үйлдлийн арга нь зан үйлийн хэвшил болон тогтворжиж 3 буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуурыг хангасан байх бөгөөд түүний тус гэмт хэргийг үйлдэж буй нөхцөл байдлаас дүгнэхэд энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан, мөн шүүгдэгч Э.Э-, Т.Б- нар нь худалдан борлуулагчтай холбогдож сэтгэцэд нөлөөт бодисыг тодорхой үнэ өртөгтэйгөөр авч, хэрэглэгчид дамжуулан өгөх зэрэг байдлаар оролцсон нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүх нь хуульд заасан ялыг сонгож, уг зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан нь тэдгээрийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдалд тохирчээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд прокурор нууцын тэмдэг дарж ирүүлсэн бөгөөд хэргийн оролцогч нарт хуульд заасны дагуу танилцуулах зэргээр мөрдөн шалгах нууц ажиллагааг хууль зөрчиж явуулаагүй байх тул магадалгааг нотлох баримтаар үнэлснийг хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргаж “шүүгдэгч нарыг гэм буруутайд” гэж “тооцсугай” гэх үгийг орхигдуулж бичсэн байх тул түүнийг зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Э-, Т.Б-, Б.Э-, Б.О- нарын гаргасан, шүүгдэгч Д.ЭО-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
|
|
Шүүгдэгч Д.ЭО-, Э.Э-, Т.Б-, Б.Э-, Б.О- нар нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 86 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1371 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-, Т.Б-, Б.Э-, Б.О- нарын тус тус гаргасан, шүүгдэгч Д.ЭО-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, С.Дэлгэрмаа нарын хамтран гаргасан, шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ЭО-, Э.Э-, Т.Б-, Б.Э-, Б.О- нарын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 86 /наян зургаа/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ