Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2026/00130

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ............. хот, ............ дүүрэг .......... хороо, ......... гудамж, ................ тоот хаягт байрлалтай, “............” ХХК /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ......... баг, .......... хаягт оршин суух,   ..........ын .............д холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 5,363,299.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...........” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч О............. нь манай компанитай 2023 оны 7 сарын 06-ны өдөр ………….. дугаартай “Цахим   зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. ...зээлдэгч зээлийн гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй тул 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,769,379.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,437,938.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 137,741.06 төгрөг, шимтгэл 10,739.92 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,363,299.22 төгрөгийг О…………….ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  О............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь .............-тай зээлийн гэрээ байгуулан 5,362,999.22 төгрөгийн зээл авсан болно. Уг зээлийг хугацаанд нь төлөхөөр хичээж ирсэн боловч сүүлийн хугацаанд орлого тогтворгүй болж санхүүгийн хүндрэлд орсны улмаас төлөлт хоцорсон болно. Миний зүгээс зээлийг санаатайгаар төлөхөөс зайлсхийсэн зугтсан ямар нэгэн үйлдэл огт байхгүй бөгөөд өр төлөх хүсэл, эрмэлзэл бүрэн байгаа болно. Одоогийн санхүүгийн боломжоо харгалзан үзэхэд сард 200,000-500,000 төгрөгийг тогтмол төлөх бодит боломжтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж уг маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэж мөн зээлийн төлбөрийг сард 200,000-500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх нөхцөлөөр зохицуулах боломж олгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “.............” ХХК нь хариуцагч  О..................  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,363,299.22 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “.................” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,363,299.22 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна. 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,763 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50,336.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 50,336.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт  100,763  төгрөгийг нэхэмжлэгч “............” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  нэхэмжлэгч “................” ХХК-ийн нэхэмжлэлтэй О............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,363,299.22 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,763 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  50,336.5  төгрөгийг, төрийн сангийн орлогоос 50,336.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 100,763 төгрөгийг нэхэмжлэгч “................” ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

                                       ШҮҮГЧ                                   Т.БАЛЖИННЯМ