Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/02150

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: *******,,,,, ББСБ ХХК*******/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,****************************/-т холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 655,811.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТОКИ ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь манай байгууллагатай 2023 оны 10 сарын 25-ны өдөр ******* тоот гэрээ байгуулж, гар утсыг 1,298,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай зээлсэн ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Д.*******оос нийт 655,811.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ББСБ ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэмүүжин нь ...хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 655,811.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,289 төгрөгөөс улсын төсвийн данснаас 10,144.5 төгрөг, хариуцагчаас 10,144.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч  ББСБ ХХКомпанид олгосугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ Ц.УРАНГУА