Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1265

 

                        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч Б.Чимгээ,

Шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Үад холбогдох 1806 04076 1021 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгааны монтёрь мэргэжилтэй, С аймгийн тосгоны “-д жолооч ажилтай, н дүүргийн  дугаар хороо, гудамжны 15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, н  дүгээр гудамжны  тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх Д.Ү /РД:

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Ү нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 48 айлын орон сууцны гадна согтуугаар, хамтран амьдрагч Л.Мөнхтуяатай маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Үын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Мөнхтуяагийн өгсөн: ...“2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай хамтран амьдрагч Үүрдбат Зүүн хараад ажиллаж байгаад ээжийнх нь бие муудаад дуудагдаж ирсэн юм. Тэгээд 30-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн тэнд манай хүүхдийнд ирж хэдэн пиво уугаад Үүрдбат бид 2 гэртээ очин усаа авч тавьчихаад буцаж ирээд буух гэтэл машины түлхүүр авах гэхээр нь яах гээд байгаа юм гээд үснээс нь арагш дартал Үүрдбат миний дух, зүүн чихний дээд талын чамархай хэсэгт цохисон. Тэгээд би цагдаа дуудна гэж орилоод машинаас буун цонхоор охиноо дуудаж, охин Нарангоо цагдаад дуудлага өгсөн. Би ууртай байх үедээ зарим нэг зүйлийг худлаа хэлсэн байна. Бид 2 муудалцдаг байсан боловч намайг зодож байгаагүй. Түүний дарамт шахалтанд орсон зүйл байхгүй. Энэ удаа тэр нэлээн согтуу байсан. Надад нэхэмжпэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5629 дугаартай дүгнэлтэд: “Л.Мөнхтуяагийн биед дух, зүүн шанаа, хацар, зүүн нүдний доод зовхи, зүүн чихний дэлбэн ба ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нарангоогийн өгсөн: ...“2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр, хүүхэд, ээж, Үүрдбат ахын хамт нэг бөөгийнд очоод дуусахаар нь улаач Даваажаргал гэж эгчийг найзынх нь хамт аваад манайд ирсэн. Тэд 2.5 литрийн 2 пиво уусан. Тэгээд ээж, Үүрдбат ах 2 гарч яваад ирэхгүй удаад байхаар нь би ээжийн утас руу залгахад намайг цонхоороо хар гэсэн. Тэгээд цонхоор хартал ээжийн нүдний шил нь байхгүй, гараа толгой дээрээ тавьчихсан зогсож байхаар нь доошоо буугаад очтол намайг Үүрдбат зодчихлоо, цагдаа дууд гэсэн. Ээж машин барьж байсан болохоор эрүүл байсан, харин Үүрдбат согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хэр согтуу байсныг мэдэхгүй байна. Ээжийн дух нь хавдсан, зүүн чих нь хавдаж ар хэсэгт нь цус хурсан байсан. Ээж Үүрдбат ахтай 3 жил хамтран амьдарч байгаа, би цуг байдаггүй болохоор зоддог байсан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Үын яллагдагчаар өгсөн: “Би гурав дахь пиво авснаа санаад тэрнээс хойшхийг согтсон учраас санахгүй байгаа юм. Эхнэр Мөнхтуяаг яг яаж зодсоноо мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх.25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Ү нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 48 айлын орон сууцны гадна согтуугаар, хамтран амьдрагч Л.Мөнхтуяатай маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Мөнхтуяагийн өгсөн: “... Тэгээд 30-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн тэнд манай хүүхдийнд ирж хэдэн пиво уугаад Үүрдбат бид 2 гэртээ очин усаа авч тавьчихаад буцаж ирээд буух гэтэл машины түлхүүр авах гэхээр нь яах гээд байгаа юм гээд үснээс нь арагш дартал Үүрдбат миний дух, зүүн чихний дээд талын чамархай хэсэгт цохисон... Би ууртай байх үедээ зарим нэг зүйлийг худлаа хэлсэн байна. Бид 2 муудалцдаг байсан боловч намайг зодож байгаагүй. Түүний дарамт шахалтанд орсон зүйл байхгүй. Энэ удаа тэр нэлээн согтуу байсан. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5629 дугаартай дүгнэлт /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нарангоогийн өгсөн: “... Тэгээд цонхоор хартал ээжийн нүдний шил нь байхгүй, гараа толгой дээрээ тавьчихсан зогсож байхаар нь доошоо буугаад очтол намайг Үүрдбат зодчихлоо, цагдаа дууд гэсэн. Ээж машин барьж байсан болохоор эрүүл байсан, харин Үүрдбат согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хэр согтуу байсныг мэдэхгүй байна. Ээжийн дух нь хавдсан, зүүн чих нь хавдаж ар хэсэгт нь цус хурсан байсан. Ээж Үүрдбат ахтай 3 жил хамтран амьдарч байгаа, би цуг байдаггүй болохоор зоддог байсан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Үын яллагдагчаар өгсөн: “Би гурав дахь пиво авснаа санаад тэрнээс хойшхийг согтсон учраас санахгүй байгаа юм. Эхнэр Мөнхтуяаг яг яаж зодсоноо мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх.25/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Үын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Д.Үын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Үыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Д.Үын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Л.Мөнхтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага шүүгдэгчид хүлээлгэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Д.Ү нь хохиролд 600,000 гаруй төгрөг нөхөн төлсөн гэх бөгөөд хохирогч Л.Мөнхтуяа нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Үыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Үын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Үад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Үад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Д.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Үад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Д.Үад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Д.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Мөнхтуяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 С.ӨСӨХБАЯР