| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00107/И |
| Дугаар | 137/ШШ2026/00126 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 137/ШШ2026/00126
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Л, М.А нарт холбогдох 18,701,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л, М.А нар нь Г банктай 2024 оны 05 сарын 30-ны өдөр 1915151410 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг жилийн 13.2% хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг авсан. Мөн зээлдэгч Б.Л, М.А нар нь 2024 оны 12 сарын 31-ний өдөр ЗГ1915151410-А дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулан зээлийн хэмжээг 14,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 30 сар болгож, зээлийн жилийн хүүг 13.2% хувь болгож нийт 20,000,000.00 төгрөгийн зээлийг авч ашигласан.
2. Б.Л нь Г банктай 2024 оны 02 сарын 07-ны өдөр R000245261 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 10 сарын 23 өдөр ЗГ-R000245261 дугаартай Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 3405176886 тоот зээлийн данс үүсгэн 2,200,000 төгрөгийг жилийн 21.0% хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар Дижитал цалингийн зээлийг авч ашигласан. Мөн зээлдэгч Б.Л нь 2024 оны 12 сарын 16 өдөр 1,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хугацааг 25 сар болгож, зээлийн жилийн хүүг 21.0% хувь болгож нийт 3,200,000.00 төгрөгийн зээлийг авч ашигласан.
Зээлдэгч нар нь 1915151410 дугаартай Зээл болон барьцааны гэрээний хавсралт No1, ЗГ-R000245261 дугаартай Дижитал зээлийн гэрээний хавсралт No1-д заасан төлбөр эргэн төлөх хугацааг хэтрүүлж эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно.
-1915151410 дугаартай гэрээний буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн:
Үндсэн төлбөрт 4,750,127.16 төгрөг
Үндсэн хүүний төлбөрт 1,261,854.36 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 127.26 төгрөг
Нийт 6,012,108.78 төгрөг
(Зээл буцаан төлсөн хугацаа: 2024 оны 06 сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 сарын 30-ны өдрийн хооронд)
-ЗГ-R000245261 дугаартай гэрээний буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн:
Үндсэн төлбөрт 911,906.37 төгрөг
Үндсэн хүүний төлбөрт 292,219.85 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18.32 төгрөг
Нийт 1,204,144.54 төгрөг
(Зээл буцаан төлсөн хугацаа: 2024 оны 10 сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 сарын 15-ны өдрийн хооронд)
2025 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар 1915151410 дугаартай Зээл болон барьцааны гэрээний гэрээний хувьд 164 хоног хугацаа хэтрүүлэн 16,172,972.17 төгрөгийн өр үүсгэн, ЗГ-R000245261 дугаартай Дижитал зээлийн гэрээний хувьд 148 хоног хугацаа хэтрүүлэн 2,528,956.83 төгрөгийн өр үүсгэн, нийт 18,701,929.00 төгрөгийн өр үүсгэн банкийг хохироож байна.
-1915151410 дугаартай Зээл болон барьцааны гэрээний өр төлбөр:
Үндсэн төлбөрт 15,249,872.84 төгрөг
Үндсэн хүүний төлбөрт 904,463.69 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,635.64 төгрөг
Нийт 16,172,972.17 төгрөг
-ЗГ-R000245261 дугаартай Дижитал зээлийн гэрээний өр төлбөр:
Үндсэн төлбөрт 2,288,093.63 төгрөг
Үндсэн хүүний төлбөрт 235,642.30 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5,220.90 төгрөг
Нийт 2,528,956.83 төгрөг
Нийт зээлд 18,701,929.00 төлөөгүй тул 1915151410 дугаартай Зээл болон барьцааны гэрээний 3.3.4, ЗГ-R000245261 дугаартай Дижитал зээлийн гэрээний 6.2, 6.2.2, 6.5.5-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Б.Л, М.А нараас Г банктай байгуулсан 1915151410 дугаартай Зээл болон барьцааны гэрээний үүрэгт 16,172,972.17 төгрөгийг, Б.Л-ээс Г банктай байгуулсан ЗГ-R000245261 дугаартай Дижитал зээлийн гэрээний гэрээний үүрэгт 2,528,956.83 төгрөгийг, нийт 18,701,929.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Б-ын Л /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Л миний бие Г банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 18,701,929.00 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,077,992.11 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, С овогт М-ийн А /РД:.., утас: ../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М-ийн А миний бие Г банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 18,701,929.00 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,077,992.11 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Голомт банк ХК-аас хариуцагч Б Б.Л, М.А нарт холбогдуулан зээлийн 18,701,929.00 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Л, М.А нар нь зээлийн үлдэгдэл 18,701,929.00 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,077,992.11 төгрөгөөр төлж барагдуулна гэж хариу тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Б.Л, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,701,929.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л, М.А нар нь нэхэмжлэлийн шаардлага 18,701,929.00 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,077,992.11 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,701,929.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Л, М.А нар нь нэхэмжлэлийн шаардлага 18,701,929.00 төгрөгийг 9 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 2,077,992.11 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,460 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 125,730 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 125,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Л, М.А нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б