| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00106/И |
| Дугаар | 137/ШШ2026/00128 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 137/ШШ2026/00128
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,494,350.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг ..-р хороо, .. тоотод байрлах П ББСБ ХХК /ХХД: .., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2024 оны 02 сарын 19-ний өдөр L36701765 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 7822319284 зээлийн дансны дугаартай, 1,664,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд;
2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 7900881331 зээлийн дансны дугаартай, 1,540,000.00 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн .. дансанд;
2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 7100616862 зээлийн дансны дугаартай, 745,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 14 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ..банкны тоот дансанд;
2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 7100095565 зээлийн дансны дугаартай, 1,030,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд;
2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 7100073235 зээлийн дансны дугаартай, 8,075,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.45 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ..банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,331,199.51 /нэг сая гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун ерэн есөн төгрөг тавин нэгэн мөнгө /
- Шимтгэл: 32,900.00 /гучин хоёр мянга есөн зуун төгрөг/
- Үндсэн хүү: 340,057.65 /гурван зуун дөчин мянга тавин долоон төгрөг жаран таван мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 60,133.75 /жаран мянга нэг зуун гучин гурван төгрөг далан таван мөнгө/
- Нийт: 1,764,290.91 /нэг сая долоон зуун жаран дөрвөн мянга хоёр зуун ерөн төгрөг ерэн нэгэн мөнгө /
2. 2024 оны 10 дугаар сарын 02-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 513,199.27 /таван зуун арван гурван мянга нэг зуун ерөн есөн төгрөг хорин долоон мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 0.00
- Нэмэгдүүлсэн хүү: 108,362.39 /нэг зуун найман мянга гурван зуун жаран хоёр төгрөг гучин есөн мөнгө /
- Нийт: 621,561.66 /зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун жаран нэгэн төгрөг жаран зургаан мөнгө /
3. 2024 оны 08 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 455,148.46 /дөрвөн зуун тавин таван мянга нэг зуун дөчин найман төгрөг дөчин зургаан мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 88,022.78 /наян найман мянга хорин хоёр төгрөг далан найман мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 4,413.57 /дөрвөн мянга дөрвөн зуун арван гурван төгрөг тавин долоон мөнгө/
- Нийт: 547,584.81 /таван зуун дөчин долоон мянга таван зуун наян дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/
4. 2024 оны 08 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 753,740.95 /долоон зуун тавин гурван мянга долоон зуун дөчин төгрөг ерэн таван мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 167,161.86 /нэг зуун жаран долоон мянга нэг зуун жаран нэгэн төгрөг наян зургаан мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 6,644.55 /зургаан мянга зургаан зуун дөчин дөрвөн төгрөг тавин таван мөнгө/
- Нийт: 927,547.36 /есөн зуун хорин долоон мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин зургаан мөнгө/
5. 2024 оны 08 дугаар сарын 03-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 7,183,174.14 /долоон сая нэг зуун наян гурван мянга нэг зуун далан дөрвөн төгрөг арван дөрвөн мөнгө/
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 2,330,182.32 /хоёр сая гурван зуун гучин мянга нэг зуун наян хоёр төгрөг гучин хоёр мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 113,509.60 /нэг зуун арван гурван мянга таван зуун есөн төгрөг жаран мөнгө/
- Нийт: 9,626,866.06 /есөн сая зургаан зуун хорин зургаан мянга найман зуун жаран зургаан төгрөг зургаан мөнгө/
Иймд зээлдэгч Б.Б-ээс үндсэн зээлийн төлбөрт 10,236,462.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,925,424.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 293,063.86 төгрөг, шимтгэл 32,900.00 төгрөг, нотариатын зардал 6,500.00 төгрөг, нийт 13,494,350.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, ... тоотод оршин суух овогт Б-ын Б /РД:.., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б-ын Б миний бие Покет ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 13,494,350.80 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,494,350.80 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн 13,494,350.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,494,350.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,422 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 112,711 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 50 хувь болох 112,711 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б