| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/42000/И |
| Дугаар | 197/ШШ2026/02976 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2026/02976
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо,, ХК*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,****************************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,330,696.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь 2024 оны 5 сарын 22-ны өдөр ******* цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулж 16,500,000 төгрөгийг сарын 1,68 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд гэрээгээр хүлээн үүргийг зөрсөн тул үндсэн зээлийн төлбөрт 12,380,132.66 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1,848,194.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 81,869.54 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 20,500 төгрөг, нийт 14,330,696.64 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ХК-с гаргасан 14,330,696.64 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 4 сарын 30-наас төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэгч ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 14,330,696.64 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 сарын 30-ны өдрөөс төлөхөө илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,603 төгрөгөөс улсын төсвийн данснаас 114,801.5 төгрөг, хариуцагч А.*******оос 114,801.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэг 14,330,696.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,247 төгрөгөөс улсын төсвийн данснаас 229,603 төгрөгөөс улсын төсвийн данснаас 114,801.5 төгрөг, хариуцагч А.*******оос 114,801.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА