Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/966

2025           08             14                                                                                         2025/ДШМ/966                                                                    

Ш.Г-, П.Д- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж /томилолтоор/,

шүүгдэгч Ш.Г-, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа,

шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Болорцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1581 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Болорцэцэг нарын хамтран, шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нарын хамтран, шүүгдэгч П.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ш.Г-, П.Д- нарт холбогдох эрүүгийн 2302000000082 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. Ц- овгийн Ш-ын Г-, ..............., /РД:................/.

2. И- овгийн П-ийн Д-, .............., /РД:................/.

Ш.Г- нь П.Д-тай гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн ам гэх газарт өөрийн үүсгэн байгуулсан "************" ХХК-ийн зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Г-аар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаар дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

П.Д- нь Ш.Г-тай гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгой ам гэх газарт "************" ХХК-ийн зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийн "Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах" албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр "************" ХХК-ийн ажилтан Ц.Г-аар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сод Монгол" шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаар дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокуророос: П.Д-, Ш.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч И- овогт П-ийн Д-, Ц- овогт Ш-ын Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Г-, П.Д- нарыг тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Г-, П.Д- нарын торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Г-, П.Д- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Г-, П.Д- нарт авсан хувийн баталгаа, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Д- давж заалдах гомдолдоо: “... Найрамдал зуслангийн Бор толгой гэх газарт газар худалдан авч байшин барьж байгаад хашаандаа худаг гаргахаар судалж www.unegui.mn зараас худаг гаргана гэсэн заруудаас утасны дугаараар нь “************” ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр холбогдон ажилтан Х.Э-тай гэрээ байгуулан худаг гаргахтай холбоотой бүх бичиг баримтыг компани хариуцан бүрдүүлэх, миний зүгээс 6.800.000 төгрөг төлж 80 м гүн худаг гаргуулахаар тохиролцоод 6.300.000 төгрөгийг төлсөн болно. Худаг гаргаж байх үед байгаль хамгаалагч гэх эрэгтэй хүн ирэхэд тэнд ажиллаж байсан ажилчид нь зугтгахад байгаль хамгаалагч Б.Г- энэ компани нь зөвшөөрөлгүй худаг гаргаж байгаа тул компанийн хүмүүстэй ярина, танд энэ асуудал хамаагүй гэж хэлж байсан. Компанийн ажилчид 2020 оны 7 дугаар сарын 31-нд ажлаа хийж дуусгаад явахдаа 4м урттай усны 1 ширхэг шугамыг хийгээгүй үлдээсэн байснаас болж би “та нар 76м ухаад 1 ширхэг 4 метртэй шугам үлдээсэн” гэж маргалдаад 500.000 төгрөгийг өгөөгүй.  Намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч дуудахаар нь очиход Ш.Г- мөнгөө дутуу өгсөн атлаа 6.800.000 төгрөг бүрэн төлсөн гэх баримтыг хуурч бичүүлж авсан дүү П.Д-тайгаа нийлж 1.300.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн гомдол гаргасан байсан бөгөөд Э- гэх эмэгтэй өөрөө бичиж өгсөн, худгийг дутуу ухсанаас маргалдаж 500.000 төгрөг төлөөгүй талаараа мэдүүлэхэд намайг явуулсан. Мөн худаг ухах үед захирал гэх хүн ирээгүй нэг инженер, хоёр туслах ажилтан, нэг жолооч нийт 4 хүн ирсэн талаар мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш Сонгинохайрхан дүүргийн шүүх хуралд 2022 оны 11 дүгээр сарын 02-нд гэрчээр орж мэдүүлэг өгсөн. АТГ-с намайг дуудаж байгаль хамгаалагч Б.Г-т 800.000 төгрөг хахуульд өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Намайг Ш.Г- захирал өөрийн ажилтан нартайгаа нийлж гүтгэж худал мэдүүлэг өгөхдөө мобайл банкгүй мөнгөгүй байсан, усны хэрэгцээ их байсан учраас худаг хурдан гаргуулахаар 800.000 төгрөг хахуульд өгсөн мэтээр мэдүүлсэн байдаг. Би хаан банкны дансаараа 72.000.000 төгрөг зарцуулан байшин, хашаа, машины гарааш, зоорь барьж, зам тавьсан нь дансны хуулгаар харагдана. Надад мөнгө зээлж авлига өгөх шаардлага байгаагүй. Барилга барихад хажууд ойрхон урсаж байсан горхи болон зэргэлдээ амьдардаг хамаатныхаа худгаас ус авч хэрэглэж байсан тул худаг гаргуулахаар яарах шаардлага огт байгаагүй. Түүнчлэн байгаль хамгаалагчийг ирэхэд худаг гаргаж байсан ажилчид ажлаа хаяад зугтаад байхад нь худгаа ухуулахаа больж болох байсан боловч байгаль хамгаалагч та худгаа ухуулж болно гэсэн. Компанийн ажилчид ажлаа дуусгаж өгнө гэсэн учир худгаа ухуулсан. Хэргийн материалтай танилцахад 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 05 минут, 13 цаг 10 минутад Ш.Г- охиныхоо данснаас бэлнээр болон Б.Г-ийн данс руу мөнгө шилжүүлж нийт 800.000 төгрөг өгсөн байсан. Тэр цаг хугацаанд 11 цаг 56 минутад төмөр, 12 цаг 28 минутад цемент аваад зарсан хүмүүсийнх нь дансанд мөнгөнүүдийг нь шилжүүлж өгсөн баримтууд хэрэгт авагдсан байдлаар би Ш.Г-ыг Б.Г-т мөнгө өгөх үед Бор толгойд хамт байгаагүй нь нотлогддог. Шүүх хурлын үед би Ш.Г-аас чи үнэхээр Бор толгойд байшин барьж байхад ирсэн, хамт байсан бол танай компани манай хашаанд хаана худаг гаргасныг хэлдээ гэж асуухад байшингийн зүүн гар талд гэж хариулсан. Гэтэл худаг байшингийн баруун хойд талд хийгдсэн тул Ш.Г- худлаа хариулж байсан бөгөөд дандаа худал мэдүүлэг янз бүрийн байдлаар өгч намайг гүтгэж ирсэн. Надад байгаль хамгаалагч Б.Г-т хахууль өгөх шаардлага байсан бол өөрийн Хаан банканд байсан мөнгөнөөсөө өгөх байтал, урьд өмнө уулзаж байгаагүй, огт таньж мэдэхгүй, төлөх төлбөрөөс 500.000 төгрөг төлөхгүй гэж маргалдаж байсан хүмүүсээс 800.000 төгрөг гуйж байгаль хамгаалагчид авлига өгөх гэж байгаагаа хэлж мэдэгдэн гэмт хэрэг үйлдэх шаардлага байсан уу гэдгийг шүүх дүгнэн цэгнэж үнэн бодитой шийдээгүйд маш их гомдолтой байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1581 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж, намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдлээрээ нэгдэж, “авлига өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Гэвч П.Д- нь Ш.Г-тай нийлж ямар нэгдмэл санаа зорилготой байсан, хэрхэн үйлдлээрээ нэгдсэн гэдгийг шийтгэх тогтоолд тодорхойлоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар ч энэ нөхцөл байдал нотлогддоггүй. Хахууль өгөх гэмт хэргийн үндсэн гол шинж болох хахууль өгөгч нь өөрийн хүссэн зүйлийг хийхэд эрх мэдэл нь хүрэлцэхгүй түүнд шударгаар хүрэх боломжгүй гэдгээ мэдэж байгаа атлаа түүнд хялбар дөт аргаар хууль бусаар хүрэхийн тулд эрх мэдэл бүхий албан тушаалтанд хахууль өгөх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үйлдэгддэг. Энэ хэргийн нөхцөл байдлаас харахад өөртөө давуу байдал олох, шунахай зорилготой, өөрийн хүсэл зорилгод хүрэхийн тулд хууль бус арга хэрэглэсэн этгээд нь “************” ХХК-ийн захирал Ш.Г- гэж үзэж байгаа. Байгаль орчны улсын байцаагч н.Д- “тусгай зөвшөөрөлтэй буюу усны мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгжээр худаг гаргах зөвшөөрлийн дагуу худаг гаргуулах ёстой, зөвшөөрөлгүй худаг гаргасан зөрчил илэрвэл аж ахуйн нэгжийг торгож зөрчлийг шийдвэрлэж байгаа” гэх мэдүүлэг. Гэрч н.Ч- “зөвшөөрөлгүй худаг гаргаж буй хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1.500.000 төгрөгөөр торгоно. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх нь ашигтай бөгөөд давуу байдал хуулийн этгээд бий болно” гэж мэдүүлсэн. Ш.Г- нь өөрийн 100 хувийн эзэмшлийн “************” ХХК-ийн усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг 2011 онд авч, 2017 онд тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгуулсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/237 дугаар тушаалаар цооног өрөмдөх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш 3-4 сарын хугацаанд цооног өрөмдөх үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ үйл ажиллагаагаа нуух, зөрчлөө илрүүлэхгүй байхын тулд авлига өгөх үйл ажиллагааг хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Зөвхөн 7 дугаар сард гэхэд 7 айлд зөвшөөрөлгүй худаг гаргасан байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас харахад, тусгай зөвшөөрөл хүчингүй болох биш, огт байхгүй байсан, шунахайн сэдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Г- нь “зуны 3 сар миний гол ажлын сар, бид өдөр шөнөгүй ажиллаж ашиг олдог” гэж мэдүүлсэн. Тиймээс давуу байдал олох, шунахайн сэдэлтэй өөртөө ашиг олох, үйл ажиллагаагаа зогсоолгохгүй байх зэрэг эрх ашиг “************” ХХК-д байсан болох нь нотлогддог. “************” ХХК-ийн захирал Ш.Г-, Байгаль орчны улсын байцаагч н.Г-, улсын байцаагчийн эрхтэй н.Д- нарын хоорондоо үгсэн тохиролцож, хуйвалдаж хууль бусаар хийсэн үйл ажиллагааны улмаас П.Д- гүтгэгдэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Тухайлбал, н.Г- “...би ажлаа хийгээд явж байхад 07 дугаар сарын 20-ны өдөр нэг хашаанд “************” ХХК зөвшөөрөлгүй худаг гаргаж байсан. Тэгээд би улсын байцаагч н.Д-ид утсаар мэдэгдэхэд би ээлжийн амралттай байгаа, цагдаад мэдэгд гээд цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд манай харьяаллын асуудал биш, та нар өөрсдөө шийд гэхээр нь 07 дугаар сарын 30-ны өдөр ажлыг нь зогсоосон. Гэтэл 07 дугаар сарын 31-ний өдөр улсын байцаагч ахлах н.Д- над руу залгаад “************” ХХК-ийн захирал надаас гуйгаад болохгүй байна. Наадахаа одоо орхи, ингээд зогсоочих, тэгээд чамд хэдэн төгрөг өгөх байх, тэрийг нь авчихаарай гэхээр нь яагаад мөнгө авах юм, болох юм уу гэхэд би захиралтай нь яриад тохирсон, гайгүй байх, өгсөн мөнгийг нь аваарай гэж хэлсэн. Гэтэл удалгүй над руу өчигдрийн худаг гаргаж байсан компанийн ажилтан гэх залуу яриад таны хаана байгаа газар очиж уулзъя гээд “Сод монгол” шатахуун түгээх станц дээр тухайн өдөр гагнуур хийж байсан залуу ирээд манай захирал танай ахлахтай яриад тохирсон, тусгай зөвшөөрлөө цуцлуулах нь хэцүү байна, цуцлуулахгүй байх шаардлагатай байна. Ийм учраас тантай тохирчихмоор байна, цааш нь шилжүүлэхгүйгээр өөрөө шийдээд өгөөч гэж надаас гуйж байгаад 500,000 төгрөгийг бэлнээр, 300,000 төгрөг нэмж өгье гээд миний дансанд “Найрамдал” гэх утгатай Ш.Г-аас орж ирсэн...” гэж мэдүүлдэг. Мөн н.Д-, н.Г-, Ш.Г- нар холбоотой байсан буюу гэрч н.Д-ийн “би “************” ХХК-ийн захирал Ш.Г-ыг танина, өмнө нь Зөрчлийн тухай хуульд зааснаар торгож байсан. Тэгээд ч ажил төрөл гээд байнга холбогддог. Надаас тодорхойлолт авдаг. Зөвшөөрлийн бичиг баримтуудаа авдаг хүн учраас би танина. Тухайн өдөр Бор толгойд нэг айлд зөвшөөрөлгүй худаг гаргачихсан чинь н.Г- гэх улсын байцаагч ирчхээд байна, одоо яах уу гэж над руу ярьсан. Би одоо торгуулна даа гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр н.Д-, н.Г-, Ш.Г- нарын хооронд харилцаа үүсэж мөнгө өгөх асуудал яригдсан. Тэгэхээр хэнд давуу байдал байгаа гэдэг нь ойлгомжтой байхад П.Д-г үндэслэлгүйгээр буруутгаж байгаа. н.Г-ийн 6 удаагийн мэдүүлэгт “над дээр худаг гаргуулж байгаа залуу ирэхэд нь чамд энэ хамааралгүй, зөвшөөрөл авч худаг гаргах ёстой байтал энэ компани зөвшөөрөлгүй худаг гаргаж байна. Иймээс би аж ахуйн нэгжтэй ярина, та гэрээгээ хийгээд мөнгөө төлөөд худгаа гаргуулж болно гэж хэлээд явсан” гэж байдаг. П.Д-гийн “тэр хүн чамд огт хамаагүй гэсэн, би нэг ч төгрөг өгөөгүй учраас бардам байна” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан. н.Г- би н.Д-ийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэсэн учраас түүний хүсэлтийн дагуу н.Д-той нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад “би бэлнээр өгсөн 500.000 төгрөгийг аваад ахлах байцаагч н.Д-ийн гэрт нь очиход эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би гэрт нь хоол идчихээд гараад 500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг тоолж өгөхөд чи 500.000 төгрөг авчхаад яагаад надад илүү өгөөд байгаа юм, ахлах нь учраас илүү өгөөд байгаа юм уу гээд инээгээд авсан” гэж мэдүүлсэн. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт энэ мэдүүлгээ өөрчилдөг буюу би н.Д-оос мөнгө аваагүй юм байна, надад мөнгө өгсөн хүн бол П.Д- болж таарлаа, эх нь өмгөөлөгч, араа даана гэж ярьж байсан” гэж өөр, өөрөөр худал мэдүүлдэг. Түүнчлэн 07 дугаар сарын 30-ны өдөр зараар уулзаж танилцсан байтал 07 дугаар сарын 28-ны өдөр н.Г-тай танилцсан, өмнө нь холбоотой байсан, гэрт нь 2-3 удаа очиж байсан, машин дотор 20 минут уулзаж байсан гэж зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хахууль өгөх асуудлыг зохион байгуулсан хүн бол өмгөөлөгч С.Оюунцэцэг, мөнгө өгөхөд байсан хүн бол С.Оюунцэцэг гэж намайг авлигын гэмт хэрэгт оролцсон мэтээр мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн өөрийн гэм буруутай үйлдлийг хаацайлахын тулд өөрийн удирдлагад ажилладаг н.Г-, н.Б-, н.Э- нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 08-ны өдрүүдэд тухайн хүмүүсээс мэдүүлэг авсан баримт хэрэгт авагдсан. Энэ баримтыг шүүх яллах талын нотлох баримтаар үнэлсэн. Гэтэл эдгээр хүмүүс үгээ нийлүүлж 1 жил 2 сарын хугацаа өнгөрсний дараа өөрийн захирлын талд буюу “манай захирлаас би мобайл банк байхгүй, гар утас байхгүй, мөнгө байхгүй гэж байгаад зээлсэн” гэж мэдүүлсэн. Хэрэгт дансны хуулгыг нотлох баримтаар хавсаргасан. 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 43.000.000 төгрөг буюу 319 удаагийн гүйлгээ хийгдсэн. 07 дугаар сарын 31-ний өдөр 6.824.804 төгрөг дансанд нь байсан. Үүнээс 5.315.800 төгрөгөөр нь барилгын материал авч, 1.441.800 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэх баримт нотлох баримтаар авагдсан. Тэгэхээр 07 дугаар сарын 31-ний өдөр 500.000 төгрөг өгөхгүй гэж маргалдаж байсан, урьд нь уулзаж байгаагүй хүмүүс 800.000 төгрөг авъя гэж хэлээд, 800.000 төгрөгийг Ш.Г- зээлүүлээд авлигын гэмт хэрэг үйлдэх боломж бодит байдалд байх уу. Хэрэгт авагдсан баримтуудаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ш.Г- цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж манай компанийг залилаад 6.800.000 төгрөгөөс 1.300.000 төгрөг өгөөгүй гэж маргадаг. Гэвч хэрэгт авагдсан баримтаар 6.450.000 төгрөг өгсөн байдаг. 76 метр ухсан гэж маргаж мөнгө өгөөгүй асуудал байгаа. Ш.Г- өөрийн хахуульд өгсөн мөнгөө авахын тулд дүү н.Д-тайгаа нийлж намайг залилсан гээд байдаг. Авлигын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байхгүй. Ш.Г- нь П.Д-д “танай өмнөөс өгсөн юм чинь чи надад 400.000 төгрөг өгчих” гэхээр нь “чи яагаад миний өмнөөс хүнд мөнгө өгсөн гэж яриад байгаа юм, би чамайг мөнгө өгснийг мэдээгүй, хараагүй, та нарын хооронд юу болсныг би мэдээгүй байж яагаад мөнгө өгдөг юм” гэхэд нь Ш.Г- “тэгвэл би чамайг чирнэ, чамд хууль гэж юу болохыг үзүүлнэ” гэсэн зүйл ярьсан, намайг чадна гэж хэлээд ийм өргөдөл өгөөд сүүлдээ авлигын гэмт хэрэг болгосон гэж мэдүүлэгт нь дурдагддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Г- “надад мөнгө байхгүй гэж гуйж байснаа 500.000 төгрөг өгсөн чинь нөгөөдөх чинь авлигынхаа мөнгийг голоод байх шиг байна дахиад 300.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би охиныхоо данснаас шилжүүлсэн. Гэхдээ утгыг нь Д- гээд биччих үү гэхэд чи хөгшнийгөө барьж өгөх гээд байгаа юм уу гэж П.Д- хэлээд инээж байсан” гэж мэдүүлдэг. Ш.Г-, П.Д- нарын боловсролыг харахад Ш.Г- дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй. П.Д- 10 дугаар анги төгссөн. Тэгэхээр авлигын гэмт хэрэг үйлдэх гэж байна гэдгийг Ш.Г- мэдсэн болж таарч байгаа юм. Гэтэл “авлига өгөх гэж байсан бол би юу гэж мөнгө зээлүүлэх юм” гэж мэдүүлдэг. Ш.Г-ын бүх мэдүүлэг худал. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12 цаг 05 минутад 500.000 төгрөг, 13 цаг 10 минутад 300.000 төгрөг Ш.Г-ын охины данснаас гарсан. Ш.Г-ын компанийн ажилчид “манай захирал тэр 2 уулзаж байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл мөнгө өгсөн гэх цаг хугацаанд буюу 07 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 56 минутад 30 километрийн цаана хаягдал төмөр авч, 200.000 төгрөг тушаасан баримт байгаа. Мөн 12 цаг 28 минутад хажуу талынх нь захаас цемент аваад 333.000 төгрөг н.Э- гэх хүний данс руу шилжүүлсэн бөгөөд тухайн 2 хүнийг гэрчээр асуухад “дансаар шилжүүлэг хийж цемент, төмөр авсан” гэдгийг нотолсон. Энэ баримтаар тухайн цаг хугацаанд П.Д- мөнгө гуйж авсан гэх үйл баримт үгүйсгэгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11 цаг 56 минутад төмөр аваад 12 цаг 05 минутад Бортолгойд очих боломжтой эсэхийг тогтоолгох үүднээс туршилт хийлгэх хүсэлт гаргаж 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийгдсэн мөрдөн шалгах туршилтаар төмөр цементийг шилжүүлж, машинд ачих, хүнсний зүйл худалдан авсан цаг хугацааг оруулахгүйгээр явахад Моносоос Бортолгой хүртэл 1 цаг 26 минут зарцуулж явсан нь тогтоогддог. Тиймээс мөнгө өгсөн гэх цаг хугацаанд П.Д- байгаагүй гэдэг нь тогтоогдож байгаа юм. Ш.Г- яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би П.Д- гэх хүнтэй огт уулзаагүй, яагаад намайг П.Д-тай нийлүүлээд яриад байгаа юм бэ, яагаад н.Г-т мөнгө өгсөн гээд байгаа юм” гэсэн байдаг. Мөн н.Г- Нийслэлийн прокурорын газар гаргасан өргөдөлдөө “би байгууллагынхаа даргын өгсөн үүргийг биелүүлж үл таних хүнд 500.000 төгрөг болон 300.000 төгрөгийг өгсөн” талаар дурддаг. Энэ гэмт хэргийн тухайд компанийн эрх ашиг, компанийн үйл ажиллагааг зогсоохгүй байх гэсэн үндэслэлээр нэг компанийн ажилчид оролцсон байдаг. н.Д-ийг яллагдагчаар татаад ээлжийн амралттай байна гэсэн фото зургаар хэрэгсэхгүй болгосон. Гэтэл энэ хэрэгт н.Г-ийн өгсөн 6 удаагийн мэдүүлэг авагдсан. Тэгэхээр эрх ашиг, давуу байдал хэнд байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Бодит байдал дээр хуульч, эрх зүйч хүн, хүний өмнөөс хүнд мөнгө шилжүүлнэ гэсэн зүйл байхгүй. Мөн 2013 оноос хойш интернэт банк ашигласан болон гар утастай байсан болох нь тогтоогдсон. 6.800.000 төгрөг төлсөн баримт үйлдүүлж залилсан гээд байдаг. Гэтэл н.Э- “би дахин, дахин баримт бичээд байх нь төвөгтэй гэж бодоод шууд 6.800.000 төгрөг гэж бичээд өгсөн” гэж мэдүүлдэг. Тиймээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх эрх ашиг П.Д-д байгаагүй. Тухайн үед тусгай зөвшөөрөлтэй 300 гаруй компани байсан учраас “************” ХХК тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлсэн бол өөр компаниар хийлгэх байсан. П.Д- гэрээгээр мөнгө төлөх үүрэг хүлээсэн учраас мөнгөө төлөөд ажлаа хийлгүүлэх болно. Тусгай зөвшөөрөл авах асуудал нь компанийн гэрээгээр хүлээсэн үүрэг байсан. Иймд П.Д-д үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан тул түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд “************” ХХК тусгай зөвшөөрөлтэй мэтээр тайлбарууд гаргаж явж байсан. Тэгээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцааж шийдвэрлэснээс хойш ажиллагаа хийж хүсэлт гаргах үед тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал гарч ирсэн. 2001 оноос аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхлээд 2022 онд шинэчилсэн найруулга орсон. “************” ХХК усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Нөгөө талдаа хувь иргэний нэрээр усны мэргэжлийн байгууллага хамтарч ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Нийслэлийн байгаль орчны газраас худаг гаргах гэдэг энгийн зөвшөөрөл авах ёстой. Гэтэл худаг гаргах энгийн зөвшөөрлийг “************” ХХК хөөцөлдөж өгнө гэсэн талаар тухайн компанийн ажилтан н.Э- “манайх бүх зөвшөөрлийг хөөцөлдөж өгнө” гэж мэдүүлдэг. Энэ утгаараа н.Э-гийн данс болон Г-ын Н- буюу Ш.Г-ын охиныхоо нэрээр ашигладаг дансаар тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаа явагддаг болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Тухайлбал, ажилчдынхаа цалинг тавьдаг, бензиний мөнгө шилжүүлдэг, ажилчдынхаа хоолны мөнгийг шилжүүлдэг болох нь харагддаг. Гэхдээ тухайн дансанд худгийн паспортын зөвшөөрлийн мөнгө, худгийн урьдчилгаа төлбөр, Баянгол Найрамдлын амны урьдчилгаа төлбөр, Чимгээсүрэнгийн төлбөр, Төгөлдөрийн төлбөр гэх мэтээр төлбөрүүд орсон буюу тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж олон хүнээс худаг гаргах төлбөр авч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр авсан тусгай зөвшөөрөл буюу 203 тоот гэрчилгээгээ Нийслэлийн байгаль орчны газарт өгч худаг гаргах зөвшөөрлийг нь авч өгдөг байсан. Одоогийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам буюу тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж усны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл авдаг. Тэгэхээр нэг нь тусгай зөвшөөрөл, нэг нь энгийн зөвшөөрөл хариуцдаг 2 байгууллагын дунд эрх нь цуцлагдсан этгээд худаг гаргах үйл ажиллагаа явуулаад өөртөө давуу байдал бий болгож ашиг олж байгаа. 2020 оны 4 дүгээр сард тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байхад 7 дугаар олон иргэдэд худаг гаргаж өгсөн давуу байдал “************” ХХК-ийн захирал Ш.Г-ад үүссэн. Түүний ажилчид болох н.Б-, н.Г-, н.Э- нар Ш.Г-ын хэлснээр мэдүүлэг өгсөн боловч сүүлд н.Г- Нийслэлийн прокурор газарт гомдол гаргахдаа “би захирал удирдлагынхаа үүрэг даалгаврыг биелүүлсэн гэдгээ хүлээдэг. Тиймээс тухайн хүн дарга нар хоорондоо ярьсан, захирал ахлах нар хоорондоо ярьсан байхад та бид 2 энд юу ярих вэ дээ гэсэн байдлаар байгаль хамгаалагчид авлига өгч байсан нөхцөл байдлууд харагддаг. Өмгөөлөгч С.Оюунцэцэг 300 гаруй мэргэжлийн байгууллага байдаг гэдгийг тодотгосон буюу энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргаж лавлагаа авсан. Тэгэхээр “************” ХХК тусгай зөвшөөрөлгүй бол гэрээгээ цуцлаад дараагийн байгууллагатай гэрээ хийгээд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой. Хугацаа шаардах зүйл байхгүй бөгөөд 2 хоногийн хугацаанд цооног өрөмдөх ажиллагаа хийгддэг. Худаг гаргах зөвшөөрөл 14-30 хоногийн хугацаанд гардаг. П.Д-д хурдлуулах, ямар нэгэн байдлаар шударгаар хүрч чадахгүй байх нөхцөл байдал үүсээгүй байхад давуу байдал бий болсон гэдэг байдлаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин Ш.Г- буюу “************” ХХК-д давуу байдал үүссэн үү гэхээр 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймагт энгийн зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөөд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон. Энэ нөхцөл байдлаас шударгаар цооног өрөмдөх ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэдэг нь нотлогдож байгаа тул хамтран гаргасан гомдлоо дэмжиж байна. н.Г-ийн тухайд 7 удаагийн мэдүүлэг өгсөн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “би П.Д-г юм байх гэж бодсон” гэж 1 удаа мэдүүлэг өгснөөр шүүхээс хэргийг прокурорт буцааснаар П.Д-г Ш.Г-тай бүлэглэсэн гэдэг асуудал үүссэн. П.Д-, Ш.Г- нар үйлдлээрээ яаж бүлэглэсэн юм, нэг нь нөгөөдөө захиалга өгсөн, эсхүл өөрөө мөнгөө өгч шилжүүлүүлсэн үйлдэл тогтоогддоггүй. Ш.Г-ын хүүхдийнх нь буюу Г.Н- гэх хүний данснаас түүний ажилтан н.Б-ийн данс руу 500.000 төгрөг шилжиж, н.Б- бэлнээр авч н.Г-аар н.Г-т өгүүлсэн байдаг. н.Г-ийн данс руу хэдэн минутын дараа буюу 1 цаг 18 минутад 300.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл П.Д-, Ш.Г- нарыг үйлдлээрээ нэгдэж бүлэглэсэн гэх нөхцөл байдал байхгүй. н.Г-ийн хувьд байгаль хамгаалагч, тухайн зөрчлийн шалган шийдвэрлэх эрхтэй этгээд биш, тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй улсын байцаагч буюу н.Д- руу шилжүүлэх үүрэгтэй этгээд юм. 2024 оны 05 дугаар сард мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ Ш.Г- өгсөн, түүний ажилтнууд надад хандсан гэдэг талаар тодорхой дурдсан бөгөөд “би П.Д-тай 2 удаа уулзахдаа энэ чамд хамаагүй” гэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч Ж.Наранбаяр хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан үндэслэлүүдээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтын шүүгдэгч Ш.Г-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Д-, Ш.Г- нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа шүүгдэгч П.Д- нь өөрийн хашаанд худаг гаргуулах, Ш.Г- нь худаг гаргаж ашиг олох сонирхолтой бөгөөд тэд зөвшөөрөлгүй худаг гаргаж байгаа үйлдэлд нь шаардлага тавьсан байгаль орчны байцаагч Б.Г-т үгсэн тохиролцож өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор 800.000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж шүүхээс дүгнэсэн. Гэтэл Нийслэлийн прокурорын газраас өмнө нь яллагдагч Б.Г-, Ш.Г- нарт холбогдох эрүүгийн хэрэгт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ш.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 253 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн байдаг. Тус яллах дүгнэлтэд Ш.Г- нь өөрийн үүсгэн байгуулсан гэх “************” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Бор толгойн ам гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг хянан шийдвэрлүүлэхгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр н.Г-аар дамжуулан 500.000 төгрөгийг бэлнээр, 300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн буюу нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1485 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг хэлэлцэж Б.Г-ийг хахууль авсан гэмт хэрэгт буруутгаж, шийтгэсэн. Харин шүүгдэгч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн гэрч Н.Б-, Х.Э- нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн “би П.Д-гаас 800.000 төгрөг хүлээж авсан гэж ойлгосон. Худгийн цооног өрөмдөж байсан хүмүүстэй огт харилцаагүй, урьд өдөр нь П.Д-тай уулзсан. Зөвшөөрөлгүй худаг гаргаж болохгүй гэхэд П.Д- нь надтай маргалдсан. Мөн 200.000 төгрөг өгье гэж хүртэл гуйгаад байсан болохоор нь П.Д-гаас мөнгө өгүүлж байна гэж бодсон” гэх мэдүүлгээр батлагдаж байна гэж дүгнээд шүүгдэгч Ш.Г-ыг “ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх” ашиг сонирхолтой байсан эсэх, мөн “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” эсэх нь баримтаар нотлогдохгүй, эргэлзээтэй байна гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. 1485 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийн оролцогчид гомдол гаргаагүй, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичээгүй тул уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, сэргээн шалгах нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй гэдгийг дурдаж байна. Түүнчлэн шүүгдэгч Ш.Г-, П.Д- нарт холбогдох 2302000000082 дугаартай эрүүгийн хэргийн 3 дугаар хавтас хэргийн 247-251 дүгээр хуудсанд нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын “Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай” 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/135 дугаартай тогтоолоор “шүүгдэгч Ш.Г-ад холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тогтоол шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэ хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнээд прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 315 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дээд шатны прокурорын тогтоол хүчин төгөлдөр байхад Нийслэлийн прокурорын газраас Ш.Г- нь П.Д-тай гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн ам гэх газарт өөрийн үүсгэн байгуулсан “************” ХХК-ийн зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор, Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийн Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хэргийн утга, өмнөх шүүхээр орсон хэргийн утгыг харахад өөрчлөгдсөн зүйл нь “П.Д-тай бүлэглэж үйлдсэн” гэх өөрчлөлт, мөн “өөртөө болон бусдад давуу байдал олгосон”, ашиг сонирхол буюу ямар сэдэлт зорилгоор энэ гэмт хэрэгт холбогдсон гэдэг нь өмнөх Б.Г-, Ш.Г- нарт холбогдох хэргийн сэдэлт зорилго нь хэвээр байгаа юм. Дээд шатны прокуророос энэ үндэслэлээр үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгосон байхад дахин яллах дүгнэлт үйлдэхдээ өмнөх яллах дүгнэлттэй адилхан хэрэгт буруутгаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлтээс харахад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн сэдэл, зорилгын талаар прокурорын дүгнэлтээс ялгаатай дүгнэлт хийсэн боловч түүнийхээ үндэслэлийг шүүхийн шийдвэртээ тусгаагүй байна. Тодруулбал, прокуророос шүүгдэгч нарыг “************” ХХК-ийн зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэж дүгнэсэн бол шүүхээс шүүгдэгч П.Д-г өөрийн хашаанд худаг гаргуулах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, шүүгдэгч Ш.Г-ыг худаг гаргаж ашиг олох буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэж тус тус дүгнэсэн байна. Яагаад бусдад давуу байдал олгосон гэдгийг шүүх дүгнээгүй юм. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ш.Г-ыг “ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс энэ гэмт хэргийг үйлдсэн” гэх үйлдлийг дүгнэсэн дүгнэлт нь хэвээр байхад шүүхээс шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдлаас харахад шүүх тухайн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч н.Э-, н.Б-, н.Э- нарын мэдүүлгүүдийг тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа, нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар өгсөн гэрчийн мэдүүлгийг дахин шинжлэн судлахгүй байх, шүүгдэгч Б.Г- буюу шүүхээс ял шийтгүүлсэн ялтнаас дахин гэрчийн мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагааны ноцтой зөрчил гаргасан асуудал гаргасан бөгөөд эдгээрийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлээр гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэртээ “оролцогчдоос ямар нэгэн нотлох баримтыг хасуулах, хүчингүйд тооцох” хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ш.Г-ад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хий гэж түүнд холбогдох хэргийг буцаагаагүй байхад дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүгдэгч Ш.Г-ыг 2 удаа шүүхээр оруулсан зөрчил байгаа. Тэгэхээр нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон асуудлаар дахин гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн алдаатай шийдвэр гэж үзэж гомдолтой байна. Иймд шүүгдэгч Ш.Г-ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч С.Дэлгэрмаа хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Наранбаяртай хамтран гаргасан давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол байгаа тул мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тухайн хэргийн өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Өмнө 2108006820237 дугаар Ш.Г-ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Ш.Г-ыг нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн байгаль орчны газрын захиргааны хэлтэст байгаль хамгаалагчаар ажиллаж байсан н.Г-т 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлээд Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Г-ын үйлдэл нотлогдоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох үйлдэл холбогдлыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаасан. Энэ шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан үндэслэл бий болсон гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байгаа. Иймд давж заалдах гомдлын үндэслэлээ дэмжиж байгаа тул Ш.Г-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Г- тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан гомдлыг дэмжиж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Прокурор Н.НямД- тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мөнгө өгсөн, авсан асуудлуудын талаар өмгөөлөгч нараас мэтгэлцэхгүй, маргахгүй байна гэж ойлгосон. 2022 онд хахууль авагчийн үйлдлийг шүүхээс шийдвэрлэхдээ Ш.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, зөвхөн нотолбол зохих ажиллагаа дутуу байгаа учраас түүнийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах буюу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг тусгаарлаж прокурорт буцаасан. Хэргийг тусгаарлахдаа Ш.Г- нь дангаараа хахууль өгөх гэмт хэргийг үлдээгүй, хамтран бүлэглэсэн үйлдэл байгаа юм биш үү, энэ талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж нотолбол зохих байдлыг бүрэн нотолсны дараа гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр түүнийг цагаатгаж, хэргийг тусгаарласан асуудал байгаа. 2022 оны шүүхийн шийдвэрт гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Ш.Г-ыг цагаатгасан нөхцөл байдал байхгүй. Нотолбол зохих ажиллагааг хийсэн буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Д-, Ш.Г- нарын хэн алинд нь ашигтай нөхцөл байдал бий болох буюу хэн нэгэн нь захиалгаар богино хугацаанд худгаа ухуулах өөрт ашигтай байдал бий болгох гэж байсан, нөгөөх нь зуны улирлын хугацаанд захиалагчаас өгсөн ажил үүргийг гүйцэтгэж түүнээс ажлын хөлсөө авах, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох буюу хэн алинд нь ашигтай нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үүссэн байна. Хэн алиных нь ашиг сонирхолд нийцсэн хүсэл зориг нь тэдгээрээс үл хамааран биелэгдэхгүй нөхцөл байдал дээр талууд тухайн цаг хугацаанд үйлдлүүдээрээ санаатай нэгдэж нэг нь худагтай болох, нөгөөх нь эдийн засгийн давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс н.Г-т хахуулийн мөнгө өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нарын тухайд шүүх хуралдааны явцад бие, биеэ буруутгаж мэдүүлэг өгч байгаа боловч дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт, мөнгө авсан байцаагчийн мэдүүлэг, ямар зорилгоор авсан, тухайн үед худаг ухуулах гэж байсан уу ухуулах гэж байсан, ухаж байсан уу ухаж байсан, зөрчилтэй байсан уу, тухайн үедээ таслан зогсоогдох ёстой байсан уу гэдэг нөхцөл байдлууд бий болсон болох нь нотлох баримтын хүрээнд буюу яллагдагч нарын өгсөн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдсон тул тэдгээрийг өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор улсын байцаагчийн албан тушаалын байдлын чиг үүрэгтэй нь холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй, хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж тухайн зүйл, хэсэгт заасан тэдгээрт оногдуулбал зохих ял шийтгэлийг оногдуулсан учраас прокурорын зүгээс эсэргүүцэл гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалж магадлах аргаар шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ш.Г-, П.Д- нар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн ам гэх газарт "************" ХХК-ийн зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх, эхэлсэн худаг гаргах ажлыг хурдан дуусгах ашиг сонирхлын үүднээс өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр газарт Г.Г-ын компани /"************" ХХК/-ийн ажилтан Ц.Г-аар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоолд бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Г-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаар дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хахууль өгсөн болох нь:

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн ам гэх ус хангамжийн барилга байгууламж барихаар  “************" ХХК болон иргэн П.Д- /шүүгдэгч П.Д-гийн төрсөн дүү/ нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан "Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай" гэрээ /1хх 12-13/,

шүүгдэгч нарын 800.000 төгрөг өгсөн Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийн “Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах” албаны чиг үүрэг, бүрэн эрхийг нь нотолж буй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/489 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Г-ийн албан тушаалын тодорхойлолт /1хх 90-96/,

"************" ХХК-ийн захирал Ш.Г- /шүүгдэгч/-ын төрсөн охин Г.Н-ы ******* дугаарын данснаас 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийн данс руу 300.000 төгрөг шилжин орсон байдлыг нотолж буй Хаан банкин дахь депозит дансны хуулга /1хх 103, 105/, мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай “2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай Г-ын Н- гэх хүний эзэмшлийн данснаас 300.000 төгрөг “Найрамдал” гэсэн утгатайгаар шилжиж орсон байна.” гэх тэмдэглэл /1хх 154-155/,

500.000 төгрөгийг шилжүүлсэн байдлыг нотолж буй Хаан банкин дахь депозит дансны хуулга /1хх105, 226/,

гэрч Н.Б-ийн: “...2020 оны 07 дугаар сарын сүүлээр би гагнуурчин Г- ахын хамт явж байхад одоо хэд гэсэн дугаар байсныг санахгүй байна нэг юнителийн дугаараас залгахаар нь утсаа автал захирал байсан бөгөөд та хоёр хаана явж байгаа юм гэхээр нь Моносын гэрлэн дохио өнгөрөөд явж байна гэхэд аан за за энэ хүн, хүнд юм өгүүлээдэхье гэж байна гээд утсаа өгсөн чинь нэг эрэгтэй хүн байсан бөгөөд чи хүнд мөнгө аваачаад өгөөдхөөч над руу дансны дугаараа хэлчих чиний дансанд 500.000 төгрөг хийгээдэхье утасны дугаарыг нь өгнө ярьж байгаад байгаа газарт нь аваачаад өгчих гэж хэлсэн. Би ч өөрийн хаан банкны ******* гэсэн дансны дугаараа хэлж өгсөн. Удаагүй байтал миний дансанд 500.000 төгрөг орж ирэхээр нь би Сонгинохайрхан үйлчилгээний төвийн АТМ-ээс тэр 500.000 төгрөг аваад надад өгсөн утасны дугаар руу нь залгахад Баруун турууны Сод Монголын шатахуун түгээх станц дээр уулзъя гээд тэнд уулзаж байгаа мөнгийг нь өгсөн. Өгөхдөө надтай хамт явж байсан гагнуурчин Г- ах өгсөн юм. Тэр 500.000 төгрөг авдаг хүн бол Байгаль орчны байцаагч байсан бөгөөд би өмнө нь тэр хүнтэй хэрэлдэж муудалцаж байсан болохоор өөрөө уулзмааргүй санагдаад дээрээс нь дараа янз бүрээр шоглоод байж магадгүй гэж бодоод өгөөгүй юм. ...Тэр танихгүй хүн над руу залгаад танайхаар худаг өрөмдүүлсэн хүн байна, танай захиралд чинь хэлсэн байгаа гэж хэлсэн. Түүний дараа захирал яриад данс руу чинь мөнгө хийчихье тэрийг АТМ-ээс аваад хүнд нь өгчихөөрэй л гэж хэлсэн.” /1хх 61-62, 223-224/,

гэрч Ц.Г-ын: “...Би сар, өдрийг нь санахгүй байна, ноднин буюу 2020 онд манай компанийн мастер Н.Б- бид хоёр явж байхад утас нь дуугараад хүнтэй яриад яваад байсан. Тэгээд Сонгинохайрхан үйлчилгээний төвийн АТМ-ээс мөнгө аваад тэндээсээ хөдлөн Сод Монголын шатахуун түгээх станц дээр очиж зогссон. Тэгээд тэнд байж байтал нэг машин ирж зогссон бөгөөд тэр машинд байгаа хүнд энэ мөнгийг аваачаад өгчих гэж Н.Б- хэлээд надад мөнгө өгөхөөр нь би хэдэн төгрөг вэ гэхэд 500.000 төгрөг байгаа гэж хэлсэн, би ч өгсөн мөнгийг нь тэр хүнд өгсөн чинь хэдэн төгрөг байгаа юм гэхээр нь 500.000 төгрөг гэж хэлсэн чинь 800.000 төгрөг биш юм уу гээд уурлаад байхаар нь би мэдэхгүй байна танд л өгчих гэсэн гэж хэлчихээд буцаад машиндаа ирээд Н.Б-т 800.000 төгрөг гээд уурлаад байна гэхэд Н.Б- утсаар ярьснаа шилжүүлчихнэ гэнээ гэж хэлээд л бид хоёр тэндээс явсан.” /1хх 64-65/,

гэрч Х.Э-гийн: “... Ер нь бол захиалагч тал өөрсдөө зөвшөөрлөө авдаг юм. Гэхдээ ажлаа хялбарчлаад манай компаниас зөвшөөрлийг хариуцаж гаргаж өгөх тохиолдол байдаг юм. Энэ тохиолдолд бол гэрээ байгуулахдаа би зөвшөөрлийг нь хариуцаж гаргаж өгөхөөр тохирсон юм. Уул нь худаг гаргахаас өмнө зөвшөөрлөө авах ёстой гэтэл тэр хүн би байцаагчтай нь ярьчихна, та нар хурдан худгаа гарга л гээд байсан юм. Тэр хүн ер нь өөрийнхөө хашаанд худаг гаргахад тэр байцаагч ямар хамаатай юм гэж байсан. Тэгэхээр нь би тэр хүн гадаадаас ирсэн хүн гээд байсан учраас энэ талаар сайн мэдэхгүй байна гэж ойлгосон.” /2хх 242/,

 гэрч Г.Э-ын “...Худаг ухахдаа зөвшөөрөл гэдэг зүйлийг заавал авах ёстой, байгаль хамгаалагч зөвшөөрөлгүй бол оруулахгүй, бид нарт торгууль тавина, тусгай зөвшөөрөл цуцална гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн гадаадаас ирсэн, яаралтай байшингаа бариад дуусгачихмаар байна, би байгаль хамгаалагчтайгаа өөрөө ярьчихна, та нар маргааш гэрээгээ авч ирээд, худгаа ухаад өг гэсэн. Тэгэхээр нь би, дараа нь цагдаа сэргийлэх болбол бид нар хариуцахгүй шүү гэж хэлсэн. Бид нар маргааш нь өрөм техникээ авчраад 14 цагийн үед ажлаа эхэлсэн ажил эхлэх үед нөгөө захиалагч хүн байшингаа барьж байсан бөгөөд тэр хүн нь байгаль хамгаалагчдаа хэлчихсэн ажлаа эхэл гэсэн. Тэгээд бид нар ажлаа эхэлсэн. Тэгтэл орой бүрэнхий болж байхад байгаль хамгаалагч ирээд ажлаа зогсоо гээд хэлэхээр нь би цаашаагаа ажилчдынхаа машинд ороод суучихсан юм, захирал бас тэр машинд байсан. Тэгээд нөгөө захиалагч залуу руу утсаар ярьсан чинь за би уулзаадхая, та хэд цаанаа байж бай гэж хэлээд уулзаад байсан. ...” /2хх 244-245/,

яллагдагч Ш.Г-ын: “...худгаа 60 метр орчим өрөмдөөд явж байсан чинь гэнэт Байгаль орчны байцаагч Б.Г-, П.Д- нар Б.Г-ийн цагаан өнгийн приус-20 маркийн автомашин дотор хэрүүл маргаан болоод хэрэлдээд байсан. Тэгснээ байгаль орчны байцаагч Б.Г- нь ажлаа зогсоо пиздануудаа гээд орилоод өрөмний машины түлхүүр, номерыг авах гээд байсан. Тэр үед П.Д- та нар холхон очоод байж бай, цагдаа дуудчих шиг боллоо, би учрыг нь олчихъё гэж хэлсэн. ... Д- гэдэг хүн шилжүүлээд өгүүлээд өгөөч, мөнгө өгсөн чинь Б.Г- гэдэг хүн мөнгөө голоод байна гээд 300.000 төгрөгийг шилжүүлсэн. 500.000 төгрөгийг ч гэсэн шилжүүлээд өгөөч гэсэн сүүлд нь өгөх мөнгөн дээрээ нэмээд мөнгө өгье гэсэн.” /2хх 13-15/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Прокуророос Ш.Г-, П.Д- нарын хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Д- нь өөрийн хашаанд худаг гаргуулах, Ш.Г- нь худаг гаргаж ашиг олох сонирхолтой бөгөөд тэд зөвшөөрөлгүй худаг гаргаж байгаа үйлдэлд нь шаардлага тавьсан байгаль орчны байцаагч Б.Г-т өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор үйлдлээрээ нэгдэж бүлэглэн “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, хорих гэсэн төрлийн ялаас торгох ялыг сонгож, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Д-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Болорцэцэг нар “... “...хахууль өгсөн нь нотлогдоогүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нар хамтран “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1485 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Г-ыг цагаатгасан байхад цагаатгасан хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Хахууль өгөгчийн ашиг сонирхол гэж хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт нь сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэх эрмэлзэл юм.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн ам гэх газарт П.Д-гийн төрсөн дүү П.Д-ын эзэмшлийн хашаанд худаг гаргах ажлаа шүүгдэгч П.Д-, Ш.Г- нар эхэлсэн байхад нь Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г- ирж, албан үүргийн дагуу шаардлага тавьсан байдлыг шийдвэрлэхийн тулд шүүгдэгч Ш.Г- нь өөрийн “************” ХХК-ийн зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьж буй зөрчил”-ийг шалгуулахгүй байх, П.Д- нь хурдан шуурхай худаг гаргуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс үйлдлээрээ нэгдэж хамтран Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-т Ц.Г-аар дамжуулан бэлнээр 500.000 төгрөгийг, дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл явдал нь хэрэгт байгаа дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн  шинжийг бүрэн хангажээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлынхоо үндэслэл болгож буй  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1485 дугаар шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол байх ба тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 1 дэх заалт болох “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Г- нь өөрийн үүсгэн байгуулсан "************" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Бор толгойн ам гэх газарт ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргааны хэлтсийн байгаль хамгаалагч Б.Г-ийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулж 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өөрийн компанийн ажилтан Ц.Г-аар дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцын зогсоол дээр бэлнээр 500.000 төгрөгийг, мөн өдөр Б.Г-ийн Хаан банкны дансанд 300.000 төгрөгийг шилжүүлэн өгч нийт 800.000 төгрөгийн хахууль өгсөн” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “шүүгдэгч Ш.Г- үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр цагаатгасугай. ...” гэсэн,

2 дахь заалт болох “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4, 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 253 дугаартай яллах дүгнэлтээс Ш.Г-ад холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, Б.Г-т холбогдох эрүүгийн 2108006820237 тоот хэргээс “Ш.Г- нь Б.Г-т 800.000 төгрөгийн хахуулийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн” гэх хэргийг тусгаарлаж прокурорт буцаасугай. ...” гэсэн хоёр заалт нь хоорондоо Ш.Г-ад холбогдуулсан үйл баримтын хувьд хоёр өөр эрх зүйн үр дагавартай, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний хувьд эрс зөрчилдөөнтэй шийдвэр байх тул прокурор жич эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1485 дугаар шийтгэх тогтоолыг хянуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  Учир нь, энэхүү шийтгэх тогтоол нь шүүгдэгч Ш.Г-ын хувьд эрх зүйн хоёр өөр дүгнэлт бүхий, хоёр өөр агуулга бүхий нэг шийдвэр байна.

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч П.Д-, Ш.Г- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн 2302000000082 дугаартай эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын хувьд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй болжээ гэж дүгнээд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1581 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Болорцэцэг нарын хамтран, шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нарын хамтран, шүүгдэгч П.Д-гийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...нийтийн албанд ажиллах эрхийг хасаж…” гэснийг /2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ хуульд заасан “...нийтийн албанд томилогдох эрхийг…” гэж зөвтгөх нь зүйтэй байна гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1581 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нийтийн албанд ажиллах эрхийг…” гэснийг “...нийтийн албанд томилогдох эрхийг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Д-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Болорцэцэг нарын хамтран, шүүгдэгч Ш.Г-ын өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа нарын хамтран, шүүгдэгч П.Д-гийн тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА 

                             ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ