| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/01039/И |
| Дугаар | 197/ШШ2026/02978 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2026/02978
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, ХК*******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг,****************************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,411,935.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2025 оны 5 сарын 9-ний өдөр тай ******* тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч Д.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин, зээлээ хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээл 8,716,138.65 төгрөг, зээлийн хүү 684,536.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,260.43 төгрөг, нийт 9,411,935.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ХК-н гаргасан 9,411,935.58 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 4 сарын 30-наас төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ХК-ийн гаргасан 9,411,935.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 сарын 30-ны өдрөөс төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,541 төгрөгөөс улсын төсвийн данснаас 82,770.5 төгрөг, хариуцагчаас 82,770.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,411,935.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,541 төгрөгөөс улсын төсвийн данснаас 82,770.5 төгрөг, хариуцагчаас 82,770.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА