Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2026/02993

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: ,, тоотод******* /-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,, *********************,******* /РД: /

Хариуцагч: ,, *********************, ****************************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,665,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О., Ц.******* нарт 2024 оны 11 сарын 8-наас эхлэн их бага хэмжээгээр мөнгө зээлүүлж буцаан авдаг байсан. 2025 оны 1 сарын 6-ны өдрөөс эхлээд их бага хэмжээгээр мөнгө зээлсээр байгаад 4,465,000 төгрөгийг буцаан авах гэтэл буцааж өгөхгүй байгаа тул тухайн асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О., Ц.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ё.гээс гаргасан 4,665,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улирлын чанартай барилгын ажил хийдэг тул одоогоор шууд төлөх боломжгүй, 2026 оны 4 сарын 20-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О., Ц.******* нар нь нэхэмжлэгч Ё.гийн нэхэмжлэлийн шаардлага 4,665,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ё.гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О., Ц.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,665,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,590 төгрөгөөс улсын төсвийн данснаас 44,495 төгрөг, хариуцагч нараас 44,495 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.УРАНГУА