| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2026/04718/И |
| Дугаар | 197/ШШ2026/02973 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 197/ШШ2026/02973
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: *******, , , тоотод оршин суух /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,************** /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хор учруулсны төлбөр 9,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч нь 2025 оны 12 сарын 12-ны өдөр өөрийн ******* дугаартай Toyota land cruiser 200 GX-R загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөн оролцож байхад хариуцагч нь өөрийн тээврийн хэрэгслээрээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д зааснаар зөрчил үйлдэж, осол гаргаж нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд нийт 14 төрлийн хохирол, эвдрэл гарсан бөгөөд үүний нийт хохирлын дүн 9,900,000 төггрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.аас гаргасан нийт 9,900,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2026 оны 3 сарын 10-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ., 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус хуульчилсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлийн шаардлага 9,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох гэм хор учруулсны төлбөр 9,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,350 төгрөгөөс улсын төсвийн данснаас 86,675 төгрөг, хариуцагчаас 86,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА