| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2021/00820/И |
| Дугаар | 312/шш2026/00035 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 312/шш2026/00035
2026 01 05 312/ШШ2026/00035
МОНОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 103 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, тоотод оршин суух, Боржигон овогт /РД:/,
Хариуцагч: банк ХК /РД:/ нарт холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: О.д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн хэсэгт байрлах айлын орон сууцны тоотод байрлах 74.74 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 24 820 000 төгрөгийн алданги гаргуулах, банк ХК-д холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Б.*******ээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн хэсэгт байрлах айлын тоот орон сууцны зөрүү үнэ 132 859 000 төгрөг гаргуулах шаардлагтай,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З. бие даасан шаардлага: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн хэсэгт байрлах айлын орон сууцны 29 тоот, 74.74 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.д даалгах, банк ХК-тай байгуулсан барьцааны гэрээний өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаанаас чөлөөлөхийг даалгах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх /цахимаар/, С.Батсайхан,
Хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.анзориг,
Хариуцагч банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар /цахим/,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З. итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,
эрч .Баяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн О.тай 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан орон сууцны үнэ 68.000.000 төгрөгийг зуурмаг нийлүүлэгч ХХК-д шилжүүлж, хариуцагч О.ын орон сууцны барилгад зуурмаг нийлүүлснээр тооцоо дуусгавар болж, барилгыг улсын комисс хүлээн авсны дараа өмчлөх эрхийг нотлох бичиг баримт /гэрчилгээ/-ыг шилжүүлэн өгнө гэж гэрээнд заасан байтал одоог хүртэл Улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй. Иймд өмчлөх эрхтэй болохыг тогтоож, Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг О.д даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Миний бие Б.******* нь О.тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ 2017.05.27-нд байгуулж ******* ******* барилгаас 85 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017.10.01 гэхэд хүлээж авахаар болсон. Бичгээр байгуулсан гэрээний дагуу би төлбөрийг бүрэн хийсэн. эрээний 3.3-т заасны дагуу төлбөрийг 100% хийсэн захиалагчид орон сууцыг шилжүүлэн өгч, өмчлөх эрхийн нотлох баримтыг шилжүүлэхээр заасан. эвч гэрээний энэхүү заалтыг зөрчсөн 2019.10-р сард байрыг улсын комисст хүлээлгэн өгсөн. 2019.10-р сард манайх уг байранд орсон. Орсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах талаар зөндөө шаардаж сүүлдээ О. утсаа авахгүй, уулзахгүй болсон. Дээрх байдлуудаас үзэхэд 2017.10.01-ний өдөр гэхэд байрыг хүлээлгэх эцсийн хугацааг тохирч байрны төлбөрийн мөнгийг бэлнээр гүйцэтгүүлсэн билээ. эрээний 6.3-т зааснаар гүйцэтгэгч орон сууцыг 5.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хойшлуулсан хоног тутамд захиалагчид төлнө гэсэн гэрээний заалтаар хариуцлага хүлээх байгаа. Иймд 68,000,000₮*0.1 %=68,000₮ 68,000₮*730хон=49,6,000₮-ний хариуцлага хүлээхээр байгаа боловч үүний 50% болох 24 820 000₮-ийг гэрээний хариуцлага болгон гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаарлагаа тодруулахдаа: ...Миний бие Б.******* нь 2021.07.07-нд тус шүүхэд Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багт ******* ******* ******* тоот 3 өрөө орон сууцыг барьсан О.тай 2017.05.27-ны өдөр 3 өрөө орон сууцыг Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 68,000,000₮-ийг О.д төлөхөөр тохиролцон. Э. тус орон сууцнаас 3 өрөө 85 м2 29 тоот орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулсан. эрээнд 3 өрөө орон сууц буюу 29 тоотыг 2017.10.01-ний өдөр ашиглалтанд оруулна гэсэн боловч уг хугацаандаа оруулж чадаагүй хугацаа хэтэрч 2019 онд ашиглалтанд орсон. Орон сууц ашиглалтанд орж, 29 тоотыг авах гэтэл м2 талбайд хийгдэх засвар тохирсноор хийгдээгүй байсан тул 3 өрөө орон сууцыг миний эзэмшил ашиглалтад шилжүүлж өгсөн. Ашиглалтад орсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэсээр шүүхэд хандах үед 2022 оны 2-р улиралд өмчлөх эрхийг шилжүүлэн өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. 2021.07.07-нд гаргасан миний нэхэмжпэл ******* ******* орон сууцны тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Тус шүүхэд Б.*******ийн нэхэмжлэлтэй О.д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
1. Нэхэмжлэгч Б.******* нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 5 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г хариуцагч О.тай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн хэсэгт байрлах айлын орон сууцны 29 тоот хаягт байрлах 85 м.кв бүхий гурван өрөө орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, барилгыг улсын комисс хүлээж авсны дараа шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийг нотлох холбогдох баримт бичгийг хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн болно. Орон сууц ашиглалтад орох үед нэхэмжлэгчийн зүгээс 29 тоот хаягт байрлах 85 м.кв бүхий гурван өрөө орон сууцдаа орох гэтэл уг орон сууц харилцан тохиролцсон загвараар хийгдэх боломжгүй байсан тул хариуцагчтай харилцан тохиролцсоны улмаас тоот хаягт байрлах 74.74 м.кв бүхий орон сууцад 2019 оны 10 дугаар сараас амьдрах болсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухай бүрд нь 100 хувь биелүүлсэн боловч одоо хүртэл байрны өмчлөгчөөр тогтоогдоогүй байна. Мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий айлын орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр банканд барьцаалсан байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 106 дүгээр зүйлийн 106.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн хэсэгт байрлах айлын орон сууцны тоот хаягт байрлах 74.74 м.кв бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.*******ийг тогтоож, дээрхи орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газрын, Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О.д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Дээр дурдсан гэрээний 5.1 дэхь хэсэгт үйцэтгэгч нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болно, мөн гэрээний 6.3 дахь хэсэгт үйцэтгэгч нь орон сууцыг 5.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөний үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алдангийн хугацаа хойшлуулсан хоног тутамд Захиалагчид төлнө гэж тус тус заасан байх тул нийт 24 820 000 төгрөгийг хариуцагч талаас гаргахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-, Д: барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчинтөгөлдөр бусад тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Хариуцагч О. нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18/-18 дугаартай зээлийн гэрээг банктай байгуулж, 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-, Д: барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан байна. 2017 оны 05 сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар загварын орон сууц захиалан бариулах 3 талт гэрээг Иргэний хуулийн 3.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хэрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан. О. нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна гэж тайлбарласнаас үүдэн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт цугларч миний захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О. өөрийн нэр дээрээ 82.2 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээ гаргуулж, банкны барьцаанд тавьсныг нотлох баримт цугларахад олж мэдлээ. О. болон банк нарын хооронд байгуулсан 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-, Д: барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* 11-р гудамж 74.74 м.кв бүхий 3-н өрөө орон сууц тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2019 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг Б.******* миний бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, О. нь надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх зрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч банк-ийн барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. банк-тай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 Хууль зөрчсөн, буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд банк болон О. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ"-ний Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* 11-р гудамж 74.74 мкв бүхий 3-н өрөө орон сууц тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-, Д: барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү.
Нэхэмжлалийн шаардлагыг ихэсгэх үндэслэл: Хариуцагч О. нь 2018 оны 03 сарын 16-ны өдөр 12/18/-18 дугаартай зээлийн гэрээг банктай байгуулж, 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-, Д: барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан байна.
2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуплекс буюу 2 давхар загварын орон сууц захиалан бариулах 3-н талт гэрээг иргэний хуулийн 3.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан. Тус гэрээний төлбөр болох 68.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан. О. нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, удахгүй гарна гэж тайлбарласнаас үүдэн 2021 оны 07 сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь Иргэний хэргийм анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нотлох баримт цугларч миний захиалан бариулсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О. өөрийн нэр дээрээ 82.2 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээ гаргуулж, төрийн банкны барьцаанд тавьсныг нотлох баримт цугларахад олж мэдлээ.
О. болон банк нарын хооронд байгуулсан 2018 оны 33 сарын 16-ны өдрийн 12/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-2101021-537, Д барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэсний дагуу дээрх барьцааны гэрээний Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* 11-р гудамж 74.74 мкв бүхий 3-н өрөө орон сууц тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлагыг гаргаж байна. 2019 оноос өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Ийнхүү Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэгт зааснаар уг байрыг Б.******* миний бие өмчлөх эрхтэй болохыг мэдсээр байж, О. нь надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч банк-ийн барьцаанд бариулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа юм. банк-тай барьцааны гэрээ байгуулахдаа надаас зөвшөөрөл аваагүй. Иргэний хуулийн 56 дутаар зүйлийн 56.1.1 Хууль зөрчсөн, буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилилсан хэлцэл, "56.1.8-д ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иймд банк болон О. нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ-ний Орхон аймаг Баян-Өндөр сум, баг ******* 1 гудамж 74.74 мкв бүхий 3-н өрөө орон сууц тоот 82.2 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу уг орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: ...2017 оны 05 сарын 27 ны өдөр орон сууц захиалан бариулах тухай гэрээг гүйцэтгэгч О., нийлүүлэгч ХХК, захиалагч Б.******* нар Иргэний хуулийн 3.1 дэх хэсэгт зааснаар барилга баригдахаас өмнө ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч Б.******* би орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлэн О.тай гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууны барилга бий болоогүй, тус орон сууцыг хариуцагч О. тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус орон сууцны дотоод загварыг дуплекс буюу 2 давхар загвараар баригдах боломжтой давхарт авах сонирхолоо илэрхийлж, гүйцэтгэгч талаас боломжтой гэж гэрээ байгуулсан болно. Орон сууц захилан бариулах гэрээний 3.2 дахь хэсэгт "Орон сууцны барилгыг батлагдсан зураг төсвийн дагуу барьж гүйцэтгэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссоор оруулж, уг комиссын хүлээн авсан тухай захиалагчид мэдэгдэнэ", 3.3 дахь хэсэгт "Орон сууцыг 100 төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ" гэж зааснаас үүдэн 2019 онд дүплекс загвараар баригдсан орон сууцыг өөрсдийн бодит эзэмшилд шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь гэрээнд заасан цаг хугацаанд гэрээгээр тохирсон төлбөр болох 68 000 000 төгрөгийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.*******ийг Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн хэсэгт байрлах айлын орон сууцны тоотын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ
2. Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй холбогдох асуудалд 2022 оны 2-р улиралд багтаан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой. Үүнээс наана гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******ийн нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Б.*******д орон сууцыг нь шилжүүлэн өгсөн, Б.******* нь орон сууцандаа амьдарч байгаа тиймээс боломжгүй. гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Нэг. Б.******* нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох О.тай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р , хэсгийн 80 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй атлаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. этэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.******* болон О. нарын хооронд ямар нэг гэрээ огт байгуулагдаж байгаагүй бөгөөд харин ХХК нь О.тай тус орон сууцны барилгын 29 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, улмаар 68.000.000 төгрөгийн ы үнэд тооцох, улмаар зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү тохиролцсон байтал Б.******* нь орон сууцыг голж улмаар тоот дуплекс буюу 2 давхар орон сууцыг бүх засвар үйлчилгээг хийсэн байдлаар хүлээн авахаар шаардсаны дагуу тоот орон сууцыг түүний хүссэнээр засаж, тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн байдаг. эвч гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд ХХК болон Б.*******ийн хувьд мэдэж байсан атлаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь орон сууцны үнийг анх 29 тоот орон сууцны хувьд 1 м.кв талбайн угсралтын үнэ буюу 800.000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.*******ийн хүссэний дагуу орон сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөх хүсэлгүй болсон. Ийнхүү одоо ч тэрээр бичгээр гэрээ байгуулаагүй, байгуулахыг ч хүсдэггүй төдийгүй гэрээ байгуулаагүй атлаа тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм. Б.******* нь О.д 29 тоот болон тоот орон сууцны үнэ гэж огт төлбөр төлөөгүй, харин ХХК-д 29 тоот орон сууцны үнэд 68.000.000 төгрөг төлсөн байж магадгүй юм. эхдээ уг төлбөрийн хувьд ХХК болон О. нар нь зөвхөн барилга угсралтын ажилд хамаарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ бөгөөд Б.******* нь амьдрахад бэлэн орон сууцыг хүлээж авснаараа зөрүү үнийг төлж байж өмчлөгч болох үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь 2017-2018 онд түлхүүр гардуулах нөхцөлтэй орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байсан. Харин одоогийн зах зээлийн бодит ханш нь 1 м.кв орон сууцны үнэ нь хамгийн багадаа 2.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байгаа болно. этэл Б.*******ийн хувьд маш олон шаардлага хүсэлт тавьсны дагуу 29 тоот орон сууцнаас өөр орон сууцыг түлхүүр гардуулах нөхцлөөр буюу хүн ороод амьдрахад бэлнээр хэл ам хийсээр байгаад хүлээн авсан. Тэгсэн атлаа зөрүү үнийг төлөхгүйн тулд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээ хангалттай мэддэг байж ийнхүү зөрүү үнийг төлөхгүйгээр, тэр ч бүү хэл цаашид мөрдөгдөх боломжгүй болсон ХХК-тай байгуулсан гэрээний нөхцлийг зааж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Үнэхээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа л бол нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй нийцүүлэн гэрээ байгуулах, гэрээний үнийг бүрэн төлөх үүргийг хуулиар болон гэрээгээр хүлээх учиртай. Тодруулбал өмчлөх эрх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар шилжих ёстой гэж үзвэл Б.******* үнэ төлөх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа тус шүүхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р , хэсгийн 80 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа тул түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрэв. Нөгөө талаас уг орон сууцны улсын бүртгэл нь одоо О.ын нэр дээр бүртгэгдсэн, уг улсын бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон ба уг улсын бүртгэл болон гэрчилгээг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.*******ийн гомдлоор хянаад хуульд заасны дагуу олгогдсон, хууль зөрчөөгүй талаарх дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт юм.
Иймээс тус орон сууцны зөрүү үнэ болох 62.000.000 /жаран хоёр сая/ төгрөгийг Б.*******ээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Б.******* нь өмчлөгч О.ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р , хэсгийн 80 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэдгээ 2022.11.02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба хариуцагчийн хувьд Б.******* нь орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй ба одоог хүртэл гэрээ байгуулах, орон сууцны үнийг төлөх талаар ямар нэг санаачлага гаргахгүй байгаа билээ. Шүүхэд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 дахь жилдээ явуулж байгаа ба Б.******* нь анх 2018 оны 10 дугаар сард улсын комисс уг барилгыг ашиглалтанд хүлээн авснаас хойш өдийг хүртэл гэрээ байгуулахгүйгээр оршин сууж байгаа болно. Тодруулбал, Б.******* нь О.ын өмчлөлийн 3 өрөө орон сууцанд 2018 оны 10 дугаар сараас одоо хүртэл буюу 2024 оны 3 дугаар сар хүртэл нийт 65 сар амьдарч байгаа юм. Уг 65 сарын хугацаанд Б.******* нь зардлаа хэмнэж амьдарч байгаа, сар бүрийн зах зээлийн орон сууц хөлслөх төлбөр 800.000 төгрөгөөр тооцож үзвэл багадаа 52.000.000 төгрөг болох ба тэрээр ХХК-д төлөх ёстой төлбөрийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймээс орон сууц худалдан авахаар буюу захиалан бариулах гэрээ байгуулаагүй, орон сууцны үнийг төлөөгүй, хууль бусаар оршин сууж, ашиглаж буй Б.*******ийн хууль бус эзэмшлээс О.ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р , хэсгийн 80 дугаар байрны тоот 3 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгааг хүлээн авч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. эжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Өмнө нь гаргасан О.ын өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 11 дүгээр хорооллын хэсгийн 80 дугаар байрны тоот орон сууцыг Б.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаа, Б.*******ээс Орхон аймгийн Баян- Өндөр сумын ******* баг 11 дүгээр гудамж 80 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцны үнэ 132.859.000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн.
Нэгдүгээрт: Б.******* нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох О.тай Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р , хэсгийн 80 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй атлаа тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжпэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. этэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.******* болон О. нарын хооронд ямар нэг гэрээ огт байгуулагдаж байгаагүй бөгөөд харин ХХК нь О.тай тус орон сууцны барилгын 29 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, улмаар 68.000.000 төгрөгийн ы үнэд тооцох, улмаар зөвхөн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ямар нэгэн засвар хийгээгүй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү тохиролцсон байтал Б.******* нь орон сууцыг голж улмаар тоот дуплекс буюу 2 давхар орон сууцыг бүх засвар үйлчилгээг хийсэн байдлаар хүлээн авахаар шаардсаны дагуу тоот орон сууцыг түүний хүссэнээр засаж, тухайн орон сууцандаа амьдарч эхэлсэн байдаг. эвч гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд ХХК болон Б.*******ийн хувьд мэдэж байсан атлаа Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь орон сууцны үнийг анх 29 тоот орон сууцны хувьд 1 м.кв талбайн угсралтын үнэ буюу 800.000 төгрөгөөр тогтоосон ба түлхүүр гардуулах нөхцлөөр Б.*******ийн хүссэний дагуу орон сууцыг амьдрахад бэлэн болгоход тухайн үеийн зах зээлийн ханш нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг болох байсантай холбоотой гэрээгээ өөрчлөх хүсэлгүй болсон. Ийнхүү одоо ч тэрээр бичгээр гэрээ байгуулаагүй байгуулахыг ч хүсдэггүй төдийгүй гэрээ байгуулаагүй атлаа тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт: Б.******* нь О.д 29 тоот болон тоот орон сууцны үнэ гэж огт төлбөр төлөөгүй харин ХХК-д 29 тоот орон сууцны үнэд 68.000.000 төгрөг төлсөн байж магадгүй юм. эхдээ уг төлбөрийн хувьд ХХК болон О. нар нь зөвхөн барилга угсралтын ажилд хамаарах барилгын материал болон ажлын хөлс орсон үнэ бөгөөд Б.******* нь амьдрахад бэлэн орон сууцыг хүлээж авснаараа зөрүү үнийг төлж байж өмчлөгч болох үндэслэлтэй гэж үзнэ. Учир нь 2017-2018 онд түлхүүр гардуулах нөхцөлтэй орон сууцны зах зээлийн үнэ нь 1 м.кв талбайн үнэ 1.500.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байсан. Харин одоогийн зах зээлийн бодит ханш нь 1 м.кв орон сууцны үнэ нь хамгийн багадаа 2.300.000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байгаа болно. этэл Б.*******ийн хувьд маш олон шаардлага хүсэлт тавьсны дагуу 29 тоот орон сууцнаас өөр орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр буюу хүн ороод амьдрахад бэлнээр хэл ам хийсээр байгаад хүлээн авсан. Тэгсэн атлаа зөрүү үнийг төлөхгүйн тулд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгээ хангалттай мэддэг байж ийнхүү зөрүү үнийг төлөхгүйгээр, тэр ч бүү хэл цаашид мөрдөгдөх боломжгүй болсон ХХК-тай байгуулсан гэрээний нөхцлийг зааж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Үнэхээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байгаа л бол нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй нийцүүлэн гэрээ байгуулах, гэрээний үнийг бүрэн төлөх үүргийг хуулиар болон гэрээгээр хүлээх учиртай. Тодруулбал: өмчлөх эрх нь Иргэний хуулийн 112 дугаар зүйшйн 112.1-д зааснаар шилжих ёстой гэж үзвэл Б.******* үнэ төлөх үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа тус шүүхэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р , хэсгийн 80 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа тул түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрэв.
уравдугаарт: Б.******* нь орон сууц захиалан бариулах гэрээг тохиролцсон нөхцөлийн дагуу тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулаагүй орон сууцны үнийн зөрүүг одоог хүртэл төлөөгүй бөгөөд үүнээс болж О. нь банкнаас авсан зээлээ төлж чадахгүй эрсдэлд орж, улмаар банкны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэснээр их хэмжээний хүүний өрөнд ороод байна. Тодруулбал, банкны нэхэмжлэлтэй О.д холбогдох иргэний хэргийг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025.06.10-ны өдрийн 001/ХТ2025/00113 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, зөвхөн зээлийн хүүнд 292.903.337 /хоёр зуун ерэн хоёр сая есөн зуун гурван мянга гурван зуун гучин долоон/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.158.472 /арван долоон сая нэг зуун тавин найман мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг нийт 310.061.809 /гурван зуун арван сая жаран нэгэн мянга найман зуун есөн/ төгрөгийг төлөөд байна. Уг зээлийн хүүг банкны зүгээс зогсоохгүйгээр нэхэмжилсээр байгаад 2025.06.10-ны өдрийн байдлаар Улсын дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэснээр хүү зогссон тул уг хугацаагаар тооцож Б.*******ээс орон сууцны зөрүү үнэ болох 132.859.000 /нэг зуун гучин хоёр сая найман зуун тавин есөн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Орон сууцны зөрүү үнийн тухайд: Б.******* нь одоогоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р хорооллын гудамжны 80 дугаар байрны тоот 3 өрөө бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилж байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж, уг орон сууцны одоогийн зах зээлийн хамгийн бага үнэ болох 1 м.кв талбайг 2.300.000 төгрөгөөр тооцож 87.33 м.кв талбайн нийт үнийг 200.859.000 /хоёр зуун сая найман зуун тавин есөн мянган/ төгрөгөөр тооцож, үүнээс ХХК-ийн зуурмагийн үнэ 68.000.000 /жаран найман сая/ төгрөгийг хасаж, үлдэгдэл 132.859.000 /нэг зуун гучин хоёр сая найман зуун тавин есөн мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Нөгөө талаас уг орон сууцны улсын бүртгэл нь одоо О.ын нэр дээр бүрттэгдсэн, уг улсын бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон ба уг улсын бүртгэл болон гэрчилгээг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Б.*******ийн гомдлоор хянаад хуульд заасны дагуу олгогдсон, хууль зөрчөөгүй талаарх дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт юм. Иймээс Б.*******ээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р хорооллын гудамжны 80 дугаар байрны тоот 3 өрөө бүхий 87.33 м.кв талбай бүхий орон сууцны зөрүү үнэ болох 132.859.000 /нэг зуун гучин хоёр сая найман зуун тавин есөн мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгааг үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад тайлбар гаргахдаа: ...Б.******* нь тус шүүхэд надад холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг О.д даалгах, гэрээний алданги 24.820,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай бичигтээ тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэснийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
Нэг. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах аливаа гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заасан. этэл тоот орон сууцыг худалдах худалдан авах, захиалан бариулах ямар нэг гэрээг бичгээр байгуулаагүй тул О. нь нэхэмжлэгч Б.*******ийн өмнө хуулиар болон гэрээгээр ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Хоёр. Уг орон сууц нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн хүрээнд хийгдсэн бүртгэлийн үйл ажиллагаагаар өмчлөгчөөр О. бүртгэгдсэн бөгөөд түүний хувьд хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар уг айлын орон сууцыг эрх бүхий байгууллагаар бариулж гүйцэтгүүлсэн. Ийнхүү орон сууцыг 2017.12.11-ний өдөр 82.2 хувийн гүйцэтгэлтэй байхад нь улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О.ын нэр дээр бүртгэсэн байдаг. Одоо уг орон сууцны өмчлөгчөөр О. хуульд заасны дагуу бүртгэгдсэн хэвээр байна. Уг өмчлөх эрхийн улсын бүртгэл болон түүнийг үндэслэн олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Б.******* нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022.03.22-ны өдрийн 8 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг Б.******* болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч ямар нэг гомдол гаргаагүй ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Иймээс Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарт: Нэгдүгээрт: Б.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11 дүгээр хорооллын хэсгийн 80-р байрны тоот орон сууцанд байрлах 3 өрөө орон сууцыг захиалан бариулах, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, үнийг тохиролцоогүй атлаа шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан нь илт үндэслэлгүй байна. Тэгсэн атлаа уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй тул уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох О.аас уг үл хөдлөх хөрөнгийг шаардах эрхгүй гэж үзнэ. этэл Б.******* нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох О.ын банктай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь илт үндэслэлгүй бөгөөд тэрээр уг орон сууцыг худалдан авахаар үнэ тохиролцож гэрээ байгуулаагүй тул түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг уг гэрээ хөндөөгүй болно.
Хоёрдугаарт. Б.*******ийн гаргасан гэх уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад уг орон сууцыг өмчлөх эрх олж авахаар гэрээ байгуулсан талаар дурьдаагүй, байгуулсан гэрээгээ хавсаргаагүй байх ба харин ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан мэтээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээсээ огт өөр нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлсон байгаа нь бодит байдалд нийцэхгүй худал тайлбар гаргасан байна. Энэ нь уг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, өмнөхөөсөө зөрүүтэй, худал тайлбарт үндэслэсэн байхаас гадна, уг орон сууцыг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулаагүй, гэрээний гол нөхцлийг болон бусад бүхий л нөхцлийг тохиролцоогүй байгаа атлаа өмчлөгчийн туйлын эрхэнд хууль бусаар халдах агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
уравдугаарт: Б.******* нь О.ын өмчлөлийн банкинд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн Ү- дугаартай улсын бүртгэл, гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэх ёстой, О. өмчлөгч биш тул О.ын нэр дээр улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн аваад тус шүүхийн шүүгчийн 2021.09.28-ны өдрийн 173 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад улмаар Б.*******ийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2022.03.22-ны өдрийн 8 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэгт О.ын өмчлөгчөөр бүртгэгдсэн улсын бүртгэл хуульд нийцсэн төдийгүй уг бүртгэлд тулгуурласан зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэл хийгдсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул Б.*******ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэхийг тодорхой заасан. Мөн Б.******* нь орон сууц захиалан бариулах гэрээг тоот орон сууцны хувьд бичгээр байгуулаагүй болохыг бас дурьдсан байдаг. Харин уг шийдвэрийг Б.******* болон түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч нь ч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул уг шүүхийн шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр болсон тул шүүхээр тогтоогдсон асуудлыг дахин нотлох шаардлагагүй ба энэ талаар Б.******* барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргах эрхтэй этгээд биш гэж үзнэ.
Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгч Б.******* нь уг орон сууцыг захиалан бариулахтай холбоотой бичгээр гэрээ байгуулах талаар уг орон сууцанд орж амьдарч эхлэхээс ч өмнө хэлж мэдэгдэж байсан ба шүүхэд хандсаны ч дараа бичгээр мэдэгдсээр ирсэн. этэл Б.******* нь өмчлөгч О.тай гэрээ байгуулж орон сууцны үнийг төлөхөөс татгалзаж, харин үнэ төлбөр төлөхгүйгээр өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авахаар үндэслэл муутай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх бүрт хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсаар байна. Хэрэв орон сууцыг авахыг хүсэж байгаа бол захиалан бариулах гэрээг бичгээр байгуулах шаардлагатай байхад олон тооны өмгөөлөгч хөлсөлж, гэрээ байгуулахгүйгээр өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авах хууль бус оролдлогоо зогсоох шаардлагатай бөгөөд нэгэнт гэрээ байгуулаагүй тул өмчлөгч О.ын зүгээс Б.*******ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөрөнгөө чөлөөлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Дашрамд дурьдахад Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зуйлийн 3/-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан ба Б.******* нь өөрийн хөлсөлсөн хуульчидтай нийлж, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар гэрээ байгуулж, үнийг нь төлөхгүйгээр хууль бусаар О.ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг булааж авах боломжгүй юм. Иймээс Б.*******ийн шүүхэд гаргасан бүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
Хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хариу тайлбарт: Б.*******ийн нэхэмжлэлтэй, О.д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан З. нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. О. нь 4 давхар, айлын орон сууцыг Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 11 , хэсгийн хэсэгт барьж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлийн дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдаг. Уг орон сууцны барилгын гадна болон доторх цахилгаан, холбоо дохиоллын бүхий л ажлыг гүйцэтгэхээр З.антулга нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий ХХК-иар гэрээ байгуулж, уг гэрээний дагуу барилгыг барьж эхлэхээс дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх хүртлэх хугацаанд ажиллаж улмаар ажлын хөлсөндөө уг орон сууцны 29 тоот орон сууцыг авахаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг 29 тоот орон сууцыг Б.******* нь орон сууц захиалгын гэрээгээр авахаар тохиролцож гэрээ байгуулсан байсан боловч 2 давхар орон сууц авах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, 29 тоот орон сууц захиалан бариулах гэрээнээс өөрөө татгалзсан. Харин Б.******* нь 3 дугаар давхарт байрлах тоот орон сууцыг давхарын хамт худалдан авах санал гаргасан ба тэрээр өөрөө огт ирдэггүй, аав нь гэх нь ирж тохиролцоод гэрээг Б.******* байгуулна гэж хэлээд уг орон сууцны барилгын зургийг өөрчлүүлэн бариулж, улмаар тус орон сууцанд гэрээ байгуулахгүйгээр орсон. эвч өдийг хүртэл гэрээ байгуулаагүй төдийгүй, гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлөх шаардлагатай талаар мэдэгдсээр байхад гэрээ байгуулахаас татгалзаж улмаар 29 тоот орон сууцыг захиалан бариулах тухай өөрөө татгалзсан гэрээгээ үндэслэж тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан билээ. этэл дээрх 29 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээнээс татгалзсан байсан тул уг 29 тоотод байрлах орон сууцыг З. ХХК-ийн ажлын хөлсөнд тооцож 2019.05.20-ны өдөр уг орон сууцыг түүнд худалдсан болно. З. хувьд гэрээнд зааснаар ажлыг гүйцэтгэсэн тул уг орон сууцны үнийг бүрэн төлсөн болно. Харин Б.******* нь 29 болон тоот орон сууцны үнийг төлөөгүй бөгөөд үнэ төлөх нь битгий хэл тоот орон сууцыг захиалан бариулах гэрээ ч байгуулахгүй, зугтсаар байгаа билээ. Тэгсэн атлаа Б.******* нь О.тай ХХК-иар дамжуулан 29 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг байгуулсан байснаасаа өөрөө сайн дураараа татгалзсан гэрээгээ үндэслэн уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг гэрээний дагуу алданги гаргуулах гэх нэхэмжлэлийн шаардлагыг 2021.07.07-ны өдөр гаргасныг шүүх хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба уг гэрээнд заасан орон сууц нь Б.*******ийн эзэмшил, ашиглалтын бус харин З. өмчлөлд шилжүүлсэн орон сууц юм. Иймээс З. тус шүүхэд гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11 , хэсгийн 80 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэжээ
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.антулга шаардлагадаа: З.антулга би ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.антулга нь О.тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн ХХК /РД:/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан. Улмаар О.тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №29 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 11 дүгээр " хэсгийн 80 дугаар байрны 29 тоот 74.74 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 1,532,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. Харин намайг уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж байхад Б.******* нь өөрөө уг орон сууцыг авахаас татгалзаж, том орон сууц авахаар тохиролцсон гээд 29 тоот орон сууцыг авахгүй гэсэн тул надад худалдахаар болсон тухай О. хэлсэн ба миний бие үүнээс хойш уг орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч, оршин сууж байгаа болно. Мөн миний бие ажилтнуудынхаа хамт тухайн орон сууцанд барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиололын ажлыг гүйцэтгэж байх үед тоот орон сууцыг авах гэж байгаа гэх айл нь тус орон сууцны барилгыг зургийг зөрчиж, өөрчлөх шаардлага тавьж, шинээр шат гаргаж байгаа гэж байсан бөгөөд одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний өмчлөлийн 29 тоо орон сууцыг авахаар тохиролцсон мэтээр 2017.05.27-ны гэх огноотой гэрээг гаргаж өгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хожим нь О.аас сонсоход Б.******* нь өөрийнхөө амьдарч байгаа орон сууцыг зөрүү үнийг нь төлөхгүй, гэрээ байгуулахгүй зугтаад байгаа тухай хэлж байсан боловч миний орон сууцыг Б.******* авахаар шүүхэд хандсан тухай надад хэлээгүй юм. Нөгөө талаас уг орон сууцны барилгыг захиалан бариулсан, надаар болон миний ажилтнуудаар барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг гүйцэтгүүлсэн уг орон сууцны өмчлөгч О. нь гэрчилгээ гаргаж өгнө хүлээж байгаарай гэхээр нь хүлээсээр байтал хугацаа алдаж, эцэст нь миний өмчлөлийн, үнийг ажлын хөлсөндөө тооцож авсан орон сууцыг Б.******* нэхэмжлэл гаргахдаа өөрийн орон сууц мэтээр нэхэмжпэлийг гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 11 дүгээр хэсгийн 80 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү... гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 18/18-19 дугаартай барьцааны гэрээний Ү-, Д дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум, 4 дүгээр баг, *******, 11 дүгээр гудамж, 80 дугаар байр, 29 тоот 74.74м/кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхий барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай
З.антулга нь ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн захирал юм. Манай компани цахилгаан барааны засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилга угсралтын 2.2.1, 2.2.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй болно. Миний бие З.антулга нь О.тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ өөрийн ХХК /РД:/-ийн нэрээр байгуулан дөрвөн давхар, дөчин айлын орон сууцны барилгын гадна болон дотор цахилгаан, холбоо дохиолол-ын ажлыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр улиралд дуусгахаар тохиролцон ажлын хөлсийг 152,000,000 төгрөгөөр тооцон гэрээг байгуулж, гэрээний дагуу тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон хэдий ч миний хувьд орон сууц авах хэрэгцээ шаардлага үүссэн байсан.
Улмаар О.тай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр №29 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 11 дүгээр хэсгийн 80 дугаар байрны 29 тоот 74.74 м/кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 1,532,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцон орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч одоо оршин сууж байгаа болно. этэл хариуцагч О. нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр банктай 18/18-19 дугаартай байрьцааны гэрээ байгуулсан байна. Уг барьцааны гэрээний 2.2 дахь хэсгийн хүснэгтийн 30-д заасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг, ******* 11 , гудамж 29 тоот 74.74 м/кв гурван өрөө, Ү-, Д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсэг нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд О. болон банкны хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №12/18-19 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 11 дүгээр хэсгийн 80 дугаар байрны 29 тоот 74.74 м/кв талбайтай 3 өрөө, Ү-, Д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу Орхон аймгийн Баян- Өндөр сумын ******* багийн 11 дүгээр хэсгийн 80 дугаар байрны 29 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү. гэжээ
4. Хариуцагч банк ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: банк нь иргэн О., В.Баттулга нартай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12/18-18 дугаартай Зээлийн гэрээ болон 12/18-19 дугаартай барьцааны гэрээ байгуулан 800,000,000 /найман зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 26,4 хувийн хүүтэйгээр олгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 42 тоо ширхэг хөрөнгийг барьцаалсан. Өнөөдрийн байдлаар О.ын өмчлөлд бүртгэлтэй, , , , , , , , , , , , , , Ү- , , Ү-, , , дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, Нэгж талбарын 184304614262 дугаартай эзэмших эрхтэй газар тус тус барьцаанд бариулсан хэвээр байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох Орхон аймагт байрлалтай айлын орон сууцны 82.2 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлдэгч тухайн орон сууцыг гүйцээн барих зориулалтаар банкнаас 800,0 сая төгрөгийн зээл авч, орон сууц захиалгын хүлээгдэж буй орлогоор зээлийг эргэн төлөх зориулалттай байсан боловч банкны зээлийг хааж дуусгаагүй байна. Уг барилга банкны санхүүжилтээр гүйцээн баригдаж 2018 оны 11 дүгээр сард ашиглалтанд орсон. Зээлийн эхний санхүүжилт 650,0 сая төгрөгийн 515,0 сая төгрөгийг БНХАУ руу барилгын материал татан авахад, 135,0 сая төгрөгийг ажил гүйцэтгэлийн хөлсөнд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Зээлийн үлдэх хэсэг болох 150,0 сая төгрөгийг дотоод засал, гаалийн татвар, тээврийн хөлс, цалин хөлс зэрэгт зарцуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гүйцэтгэл дугуу барилгын ажлыг бүрэн дуусгасан боловч оршин суугчдын төлсөн мөнгийг банкны зээлэнд төлөөгүй байгаа нь зээлдэгчдийн өөрсдийн буруутай үйл ажиллагаа байна. Банк иргэн Б.*******ийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, түүнтэй эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй ба О. зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй болно. Иргэн асуудлаа О.тай тохиролцон шийдвэрлэх, эсвэл учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээнээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай энэхүү маргааныг Шүүх хянахдаа банкны барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар чөлөөлөх, эдийн засгийн харилцааны асуудлыг хуулийн буюу энэхүү арга технологийг ашиглан зээлийн барьцаанд тавигдсан барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудал шударга ёсны зарчимд үл нийцнэ. банк иргэн О.ын хооронд байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр хамтын ажиллагаа үргэлжилж байгаа ба барилга бүхэлдээ О.ын нэрээр Улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаанд авагдсан, төлөгдсөн дүнгээр чөлөөлөгдөж байгаа гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байна. Иргэний маргаж буй уг орон сууцыг банк хурааж авах, худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй бөгөөд О. зээлийн төлбөрийн үлдэгдэл өрийг хэсэгчлэн болон бүрэн барагдуулсан тохиолдолд уг барьцаа хөрөнгийг суллаж хууль ёсны өмчлөгчид шилжүүлэх болно. О. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 884,644,383.06 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хууль, өмчлөгч өмчөө хэн нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхийг хамгаалан баталгаажуулдаг. Зээлийн гэрээ байгуулагдах үед болон өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй уг өмчийн албан ёсны өмчлөгч нь О. мөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан хуулийн бүхий л шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар банк барьцааны эрхийг Улсын бүртгэлээр баталгаажуулан хуулийн дагуу олж авсан. Барьцаалагчийн шаардлагыг хангах замаар барьцааны зүйлийг өөртөө бүрмөсөн бодитоор авч болох бөгөөд Зээлийн гэрээний үүргийг биелүүлж барьцааг чөлөөлөхийг шаардах, эсвэл тухайн эд хөрөнгөд ногдох үүргийг зээлдэгчийн өмнөөс биелүүлж, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Мөн Шүүхийн журмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нь барьцаалагч банкны барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй билээ. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байхад барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3/, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /1хх-4-5, 166-169/, Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-6/, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2022/0008 дугаартай шийдвэр /1хх-1-1/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр /1хх-2/ зэргийг баримтыг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас О.аас Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2022/05472 дугаартай шүүгчийн захирамж /1хх-125-132/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
7. Хариуцагч банк ХК-иас банкны Зээлийн ерөнхий хорооны хурлын 2018.03.15 өдрийн 09/02 дугаар шийдвэр, зээдэгчийн хүсэлт, дахин үнэлгээ тайлан, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн дэлгэрэнгүй жагсаалт, зээлдэгч нарын анкет, барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх 2019.06.26-ны өдрийн 04/3797 дугаартай албан бичиг, барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх 2020.12.31-ний өдрийн 02а/7258 дугаартай албан бичиг, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн хариу тайлбарууд /2хх-15-57/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.антулгаас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх-65-67/, ажил гүйцэтгэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-68-73/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
9. Шүүхээс Орхон айма, Баян-Өндөр сум ******* баг 11 хэсэгт байрлах 80 дугаар байрны тоот орон сууцны лавлагаа, холбогдох баримт /1хх-30-43/, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 11 хэсэгт байрлах айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан комиссын дүгнэлт /1хх-76-80/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШТ2022/00166 дугаартай тогтоолын хуулбар /1хх-163-165/, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 11 хэсэгт байрлах 80 дугаар байрны тоот орон сууцны зах зээлийн үнэлгээ /1хх-200-221/, Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 11 хэсэгт байрлах 80 дугаар байрны тоот орон сууцны зураг төсөл /2хх-12-14/, Шинжээчийн дүгнэлт /хх3-184-203/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 11 хэсэг тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 24 820 000 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, банк ХХК-д холбогдуулан уг орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага,
2. Хариуцагч О. нь нэхэмжлэгч Б.*******ээс Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 11 хэсэг тоот орон сууцны зөрүү үнэ болох 132.859.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага,
3. уравдагч этгээд З.антулга нь хариуцагч О.д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* баг 11 дүгээр , хэсэг 29 тоот 74,74 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагуудыг тус тус гаргасан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. Үндсэн нэхэмжлэлийн талаар: 2017 оны 05 сарын 27-ны өдөр гүйцэтгэгч О., нийлүүлэгч ХХК, захиалагч Б.******* нарын хооронд Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь О.д зуурмаг нийлүүлж, зуурмагийн үнэ 68,0 сая төгрөгийг Б.******* нь ХХК-д төлж, хариуцагч О. зуурмагийн үнэд Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* баг 11 дүгээр , хэсэг айлын орон сууцны 29 тоот 85 м.кв орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулж, захилагч Б.*******д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх ба, талууд энэ талаар маргаагүй.
а. Хариуцагч О.ын Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн нутаг дэвсгэр 11 дүгээр , хэсэгт баригдсан айлыг орон сууцыг улсын комисс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2018/01/12 дугаар дүгнэлтээр хүлээн авч ашиглалтад оруулсан байна. /1-р хавтас хх77/
б. Иргэний хуулийн дүгээр зүйлийн .1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 41 дүгээр зүйлийн 41.2.-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.
в. Хариуцагч О.ын хувьд барилга байгууламж барихын тулд зуурмаг авах хэрэгцээ шаардлага байсан бол, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Конгрет ХХК нь зуурмагаа худалдан борлуулах, нэхэмжлэгч Б.******* орон сууцтай болох хэрэгцээ шаардлага хэнд алинд нь байсан талуудын хүсэл зориг нэгдэж, орон сууцны үнэд 68,0 сая төгрөгийг нэхэмжлэгч нь Конгрет ХХК-д төлж, 68,0 сая төгрөгт тохирох зуурмагийг Конгрет ХХК нь О.ын барьсан барилгад нийлүүлсэн байна.
г. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Учир нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.-д Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заасан, харин Б.*******тэй дуплекс загвараар орон сууцыг барихаар, зураг төслийг өөрчлөн байрыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбар, орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх тул тухайн орон сууц нэг бүрийн шинжээр тодорхойлогдохоор байна.
д. Хариуцагчийн төлөөлөгч, тоот орон сууцыг Б.******* авахаар анхнаасаа гэрээ байгуулаагүй, анх 29 тоотыг захиалсан гэрээнээсээ татгалзаж тоот болгосон, энэ байрандаа гэрээ байгуулаагүй өдий хүрсэн... гэдэг.
Шүүх хуралдаанд гэрч .Баяр: ...Энэ гурван талт гэрээг байгуулах үед уг орон сууцны суурийн ажил хийгдэж байсан. ХХК-ийн захирал П.Мөнхдэлгэртэй би багийн найзууд. Тэр үед манай хүү Б.*******д байртай болох асуудал гарч, П.Мөнхдэлгэр надтай уулзаж, ийм нөхцөлөөр байр авах боломж байна гэж санал тавьсан. Тухайн үед байхгүй учир барилгын ажил нь зогссон байсан. ХХК нь О.ын барилгад нийлүүлж, ажлын хөлсөнд нь орон сууц авахаар тохиролцсон байсан. Тэгээд ХХК-ийн данс руу 68.000.000 төгрөгийг шилжүүлчих юм бол хүссэн давхартаа дуртай байраа авч болно гэж хэлсэн учир бид хоорондоо тохиролцож, гурван талт гэрээг байгуулсан. Бид анх наран талдаа 2-3 давхарт дуплекс загварын байрыг захиалах талаар хэлсэн, тэгэхэд дуртай давхартаа, дуртай загвараар бариулж болно гэсэн. Барилга баригдаж байх явцад инженер нь хүү, бид хоёрыг дуудаж, танай захиалсан загвар 2-3 давхарт техникийн нөхцөлөөс болоод баригдах боломжгүй байна, хамгийн дээд давхарт дуплекс загвартай байр барьж болно гэсэн учир түүнийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд дараа нь танайд тоот байр олгогдох нь байна шүү гэж хэлсэн. Одоо энэ байранд манайх шиг дуплекс загварын өөр тоот байхгүй... гэсэн мэдүүлэг гаргадаг бөгөөд хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа Б.*******ийн аавтай нь ярилцаж тохиролцоод зураг төслийг өөрчлөөд 3, 4 давхарт бариулахаар болсон гэсэн нь талууд тохиролцоод давхар өөрчлөгдсөн болох нь нотлогдож байна.
е. Хариуагч О. нь барилга байгууламжийг ашиглалтад оруулж, нэхэмжлэгч Б.*******д Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* баг 11 дүгээр , хэсэг 80- тоот орон сууцыг хүлээлгэн өгч түүнээс хойш нэхэмжлэгч тухайн байрандаа амьдарч байгаа ч улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, О.ын нэр дээр улсын бүртгэл хийгдэж, одоогоор уг тоот байр нь банкны 798 773 828 төгрөгийн зээлийн гэрээний барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 207/МА2025/00026 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2025/00113 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /2-р хавтас хх167-172 хуудас, 3-р хавтас хх98-106 хуудас/
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ., мөн хуулийн 196.1.1-д ...гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулагдаж гэрээний дагуу хариуцагч О. нь Б.*******д орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч тухайн орон сууцандаа 7 жил гаран амьдарч, энэ хугацаанд хариуцагч О. ямар нэгэн шаардах эрхийг хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшиж байна.
Иймд Б.*******ийг Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* баг 11 дүгээр , хэсэг 80- тоот орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу өмчлөгч болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2. Нэхэмжлэгч Б.*******ийн алданги 24 820 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд барилга байгууламж хугацаандаа ашиглалтад ороогүй нь ямар үүргээс алданги тооцохыг тодорхойлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төлсөн 68,0 сая төгрөг нь хариуцагч О.ын гүйцэтгээгүй үүргийн үнэ биш, нэхэмжлэгчийн өөрийнх нь төлсөн орон сууцны үнийн төлбөр байна. Иймд алданги 24 820 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.3. Нэхэмжлэгч нь мөн Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* баг 11 дүгээр , хэсэг 80- тоот орон сууцыг банк ХХК-ийн барьцаалсан хэсгийг хүчинтөгөлдөр бус болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч банк ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
а. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэрээр банк ХХК болон зээлдэгч О. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ... гэж дүгнэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 207/МА2025/00026 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2025/00113 дугаар тогтоолд зөв дүгнэсэн гэж үзсэн.
Тодруулбал, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* баг 11 дүгээр , хэсэг 80- тоот, 29 тоотыг байруудыг барьцаалсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болохыг 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.
б. Хэдийгээр нэхэмжлэгч Б.*******ийг маргаан бүхий тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон ч энэ нь барьцаалагч буюу банк ХХК-ийн барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул барьцааны үүрэг дуусгавар болсноор барьцаанаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд маргаан бүхий 29, тоот байрыг барьцаалсан барьцааны гэрээний талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн маргаан бүхий тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, барьцаанаас чөлөөлөхийг банк ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч О. сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Б.*******д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р хорооллын хэсэг 80 дугаар байрны тоот орон сууцны одоогийн зах зээлийн хамгийн бага үнэ болох 1 м.кв талбайг 2.300.000 төгрөгөөр тооцож нийт 200.859.000 төгрөгөөс ХХК-ийн зуурмагийн үнэ 68.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 132.859.000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа үндэслэсэн байна.
а. Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 27-ны өдрийн Орон сууц захиалан бариулах тухай гэрээний талаар үндсэн нэхэмжлэлийн 1-д дүгнэсэн.
б. Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээгээр анх захиалагч Б.******* нь 2, 3 давхарт байрыг захиалсан ч тухайн давхарт боломжгүй болсноор 4, 5 давхар болон өөрчлөгдсөн, орон сууцны үнэд 68,0 сая төгрөгийг нэхэмжлэгч төлж, орон сууцыг хүлээн авч амьдарч байгаа хэдий ч талуудын хоорондох үл ойлголцол, үнийн зөрүүнээс үүдэн өнөөдрийг хүртэл улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргуулж өгөөгүй, улмаар хариуцагч О. маргаан бүхий тоот орон сууцыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, банк ХХК-ийн барьцаанд бариулж, барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан байна.
в. Орон сууцны зураг төсөл өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн захиалсан давхарт биш 3, 4 давхарт дуплекс загвараар барьсан нь тухайн үед буюу 2018 оны байдлаар зах зээлийн үнэлгээ нь 82 744 000 төгрөг болохыг Халиун капитал ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21/015 дугаар дүгнэлтээр /1-р хавтас 200-220/ тогтоосон тул анх захиалсан 68 000 000 төгрөгийн зөрүүгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14 744 000 төгрөгийн хангаж, үлдэх 118 085 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.антулга: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р хорооллын гудамжны 80 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч О. нарт холбогдуулан гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээний Y-, Д дугаарт бүртгэлтэй дээрх 29 тоот орон сууц бүхий барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О., хариуцагч банк ХХК нарт холбогдуулан гаргасан байна.
а. Хариуцагч О.ын хувьд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р хорооллын хэсэг 80 дугаар байрны 29 тоот орон сууцыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З. өмч болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулах бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул бие даасан шаардлагын О.д холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
б. Харин нэхэмжлэгч Б.*******ийн хувьд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардсан маргаан бүхий 29 тоот орон сууцыг эзэмшиж ашиглаагүй, тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, гуравдагч этгээдтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул Б.*******д холбогдуулан гаргасан бие даасан шаардлага үндэслэлгүй.
в. Мөн банк ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай, Y-, Д дугаарт бүртгэлтэй дээрх 29 тоот орон сууц бүхий барьцааны гэрээ болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар 1.3-т дүгнэсэн.
Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүх түүнийг дахин нотлохгүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцаа нь тухайн хөрөнгөд ногдуулж буй үүрэг бөгөөд барьцааны үүрэг дуусгавар болсноор барьцаанаас чөлөөлөгдөх журамтай.
Иймд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээний Y-, Д дугаарт бүртгэлтэй 29 тоот орон сууц бүхий барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О., хариуцагч банк ХХК нарт даалгах гуравдагч этгээд З. бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980 195 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 0 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.аас 70 200 төгрөг гаргуулан Б.*******д, 70 200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.антулгад, нэхэмжлэгч Б.*******ээс 231,820 төгрөг гаргуулан О.д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОТООХ нь :
1. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 232 дугаар зүйлийн 232.6., 156 дугаар зүйлийн 156.3.-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум *******,11-р , хэсгийн 80 дугаар байрны тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.*******ийг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.д даалгаж, нэхэмжлэлээс алданги 24 820 000 төгрөг гаргуулах шаардлага, банк ХХК-д холбогдох банк ХХК болон зээлдэгч О. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №12/18-19 дугаартай барьцааны гэрээний тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлөх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Орхон аймаг Баян-Өндөр сум баг ******* баг 11 дүгээр , хэсэг 80- тоот орон сууцны үнийн зөрүү 14 744 000 төгрөгийг Б.*******ээс гаргуулан хариуцагч О.д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118 085 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З. шаардлагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг 11-р хорооллын хэсэг 80 дугаар байрны 29 тоот орон сууцны өмчлөгчөөр З.антулгыг тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг О.д даалгаж, нэхэмжлэгч Б.*******д холбогдуулан гаргасан 29 тоотын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага, мөн О., Б.*******, банк ХХК-д холбогдуулан гаргасан О. болон банкны хооронд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №12/18-19 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь заалтын Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 11 дүгээр хэсгийн 80 дугаар байрны 29 тоотыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцаанаас чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 250 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980 195 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 0 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.аас 70 200 төгрөг гаргуулан Б.*******д, 70 200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.антулгад, нэхэмжлэгч Б.*******ээс 231 820 төгрөг гаргуулан О.д тус тус олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРАЛАЧ, ШҮҮЧ Б.ХИШИДАВАА