Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/39

 

2025/ДШМ/39

 

 

        

Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: М.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.У

Шүүгдэгч: Л.Г

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.У нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт холбогдох 2512001120067 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сум, Ө баг, Х хорооллын 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Лийн Г /РД:0000000000/,

 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын Ө баг, Ө дэнж хорооллын 0-0оотод оршин суух,  урьд А аймгийн 1 дүгээр шүүхийн 1993 оны 04 сарын 15-ны өдрийн 45а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Оын Г/РД:000000000/

 

   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 190 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн  Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын А баг, У гэх газар оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 сарын 25-ны өдрийн 09 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Сын Б/РД:000000000/

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын Ө баг, Ө дэнжийн 0-0 тоотод оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 сарын 16-ны өдрийн А/213 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Сын Ц /РД:0000000/

 

Шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь бүлэглэж, 2025 оны 02 сарын 04-ний өдөр Л.Гийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Киа Пронтер маркийн бага оврын ачааны автомашин болон цахилгаан хөрөөг ашиглаж, А аймгийн Э сумын А багийн Уртын даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод 1 ширхэг, мөн шинэс төрлийн 3 ширхэг унанги мод хууль бусаар бэлтгэж, тус сумын Ө багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсний улмаас 224.886 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Лийн Г, Б овогт Оын Г, М овогт Сын Б, Бн овогт Сын Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Гийг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Г, С.Б, С.Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, С.Б, С.Ц нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д  зааснаар шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нараас 674,658/зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 31-ний   өдрийн 22 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.472.250/гурван сая дөрвөн зуун далан хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий 00-00 улсын дугаартай Киа Пронтер маркийн автомашиныг хурааж, уг машины  үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 674,658/зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 2,797,592/хоёр сая долоон зуун ерэн долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 127,290/нэг зуун хорин долоон мянга хоёр зуун ерь/ төгрөгийн үнэ бүхий 1.2729 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 132,000/нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, Шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо ... Л.Г нь урд жилд авсан гарал үүслийн гэрчилгээгээ ашиглаж галын модоо бэлтгэсэн тээвэрлэсэн бөгөөд гарал үүслийн гэрчилгээгээ хэрэгт хавсаргасан атал байгаль орчны байцаагч өгсөн мэдүүлэгтээ гарал үүслийн гэрчилгээгүй гэж худал мэдүүлжээ. Энэ жилийн гарал үүслийн гэрчилгээг 5 сарын сүүлээс эхэлж өгсөн байдаг. Монгол бичиг үсэг мэдэхгүй уншиж бичиж чадахгүй 3-р ангийн бага боловсролтой иргэн Цоос өмгөөлөгчгүйгээр гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Л.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 1 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар прокурортой ял тохиролцон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан атал анхан шатны шүүх дээр түүний зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах санал гаргаж шийдвэрлэсэн нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Л.Гийн хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт нь хавтаст хэргийн 112-р хуудсанд авагдсан байна. Үүний дагуу Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Иймд уг хэргийг шалгахдаа хэргийн бодит байдлыг лавтай сайн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хэргийг прокурорт буцааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Эсвэл Л.Гэд 1 жилийн тэнсэх ялыг оногдуулж өгнө үү... гэжээ.

 

            Шүүгдэгч Л.Г давж заалдах гомдолдоо ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлтээ өгч прокурортой нэг жилийн тэнсэн харгалзах ялаар тохирсон боловч шүүхийн шийдвэр 1 жил зорчих эрх хязгаарлах тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд миний шийтгэх ялыг нэг жилийн тэнсэн харгалзах болгож өөрчилж өгнө үү ... гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... шүүгдэгч Л.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт 4 сарын 17-ны өдөр 82 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Өмгөөлөгч Ж.Уээс 3 үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлголоо. Модоо бэлтгэсэн, бэлтгэсэн модоо тээвэрлэсэн. Л.Гийн хувьд 2024 оны 10 сарын 24-нөөс 3 хоногийн хугацаанд мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичигтэй байсан. Бат-Эрдэнэ гэх хүнээс гоожин авсан аваагүй талаар ямар ч утгагүй зүйл ярьж байна. Иргэн бүр мод бэлтгэх, тээвэрлэх эрхийг хууль журамд заасны дагуу авах ёстой. Байгаль орчны байцаагч н.Бат-Эрдэнэ гэрчээр мэдүүлэг өгсөн. Нотлох баримтын хүрээнд хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ. Харин хууль бусаар мэдүүлэг авсан, тухайн хэрэгт оролцсон хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Бага боловсролтой хүн болгон бичиж чадахгүй гэсэн ойлголт биш гэж бодож байна. Яллагдагчаар мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авсан байдаг тул гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурортой ял тохиролцсон талаар сайн ойлгохгүй байна, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж  төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-ийг барьж гаргуулахаар шийдсэн нь зөрчилдөж байна. Бодит хохирлыг тодорхой заасан байгаа. хохирлыг нөхөн төлүүлэхдээ модны үнийг 3 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр заасан нь хуульд нийцэхгүй шийдвэр болжээ. Ер нь хэрэг болсон үндэслэл байгаль орчны газраас мод бэлдэх гоожин авч модоо бэлдсэн байсан боловч машины мотор нь эвдрээд модоо татаж чадаагүй. Тэгээд н.Бат-Эрдэнэ гэх хүнтэй утсаар холбогдоод гоожингийн хугацаа дуусаж байна. Машин эвдрээд модоо татаж чадаагүй гэхэд гоожингийн зөвшөөрөл маягт солигдох гээд одоогоор олгохгүй байгаа гэсэн. Гоожин өгөхгүй, нүүрс байхгүй учраас мод бэлтгэж амьдарлаа залгуулна. Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болоод ийм асуудал үүсээд байна. Гэрчүүд хэлдэг гоожингийн бичиг байгаа туслаад өгөөч гэхээр нь бид явж өгсөн гэдэг. н.Бат-Эрдэнэ ерөөсөө надтай холбогдоогүй гэж хэлдэг боловч гэрчүүд гоожин байгаа гэж хэлж байсан гэдгийг гэрчүүд хэлдэг. Хуучин гоожин хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд байгаа. Мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан. Гэтэл 5 сарын 28-наас гоожин олгогдож эхэлсэн. Ганцхан энэ хүн биш шүү олон хүн адилхан нөхцөл байдалд орсон, нүүрсгүй учраас мод бэлтгэж түлшиндээ хэрэглэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.3-т тодорхой заасан байдаг. Энэ нөхцөл байдлаар гэмт хэргийн шинж гарцаагүй байдал, хохирол учруулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон, санаатай нэгдсэн бүлэглэж гэж хүндрүүлэн энэ хүмүүст ял халдаасан байна. Хамтран оролцсон гэх 3 хүнээс мэдүүлэг авч 5.3 дугаар зүйлийн 1.3-ийг зөрчсөн байна гэж прокурорт хүсэлт гаргаж, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хохирол төлөгдөөгүй учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэсэн. Мөн бичиг үсэг мэдэхгүй шүүгдэгчээс өмгөөлөгчгүй тайлбар мэдүүлэг авсан. Эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, буруу ойлгоод шүүх хуралд орсон байсан. Анхан шатны шүүхээс ял халдаахдаа хохирол төлбөр төлөөгүй учраас хөнгөрүүлэх нөхцөл хэрэглээгүй. Миний үйлчлүүлэгчийн эхнэр нь сахрын өвчтэй, өөрөө байнгын эмчийн хяналтад байдаг. Эрүүл мэндийн байдал давхар хохироод байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдэж өгнө үү. Машины үнэлгээг гаргуулахаар заасан боловч улсын орлого болгоогүй, хашаанд байгаа. Машин худалдаж авсан хүн нас барсан, энэ нөхцөл байдлыг тал бүрээс нотолж тогтоогоогүй. Урд бэлтгэж тавьсан модоо ачиж авсан. Ийм хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

  Шүүгдэгч С.Г давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа ... 10м3 модны гоожин авсан. Машин эвдрээд зогссон, 2 сар гал алдсан, сүүлдээ машинаа асааж үлдсэн модоо авах гэж яваад хэрэгт холбогдсон. Гоожинг модонд явахдаа нэг удаа сунгадаг урчаас сунгаад өгөөч гэж байгаль орчны байцаагчид хэлсэн боловч гоожингийн маягт солигдох гээд аймаг явсан учраас сунгах боломжгүй гэсэн, цуг явж байгаа хүмүүстээ хэлсэн. Байгаль орчны байцаагч н.Бат-Эрдэнэ 5 сарын 28-нд гоожин маягт ирсэн одоо авах уу гэж байсан ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

                Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нар нь бүлэглэж, 2025 оны 02 сарын 04-ний өдөр галын түлээний мод бэлтгэх зорилгоор, Л.Гийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Киа Пронтер маркийн бага оврын ачааны автомашин болон цахилгаан хөрөөг ашиглаж, А аймгийн Э сумын А багийн Уртын даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод нэгийг хөрөөдөж тухайн модоо 1.55м урттайгаар 5 ширхэгт хэсэгчлэн хувааж, мөн шинэс төрлийн 3 ширхэг унанги модноос 1.55м урттай 19 ширхэг, нийт 24 ширхэг буюу 1.2729м3 хэмжээтэй шинэс төрлийн мод хууль бусаар бэлтгэж, тус сумын Ө багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсний улмаас 224.886 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.Энэбишийн ... А аймгийн Э сумын А багийн Уртын даваа гэх газраас 24 ширхэг 1.2729 метр куб шоо метр хуурай шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж 00-00 улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 224.886 төгрөгийн хохирол Л.Г гэх хүн учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Аын ... Би 2025 оны 02 сарын 04-ний өдөр А аймгийн Э сумын А багийн нутаг дэвсгэрт 17 цагийн үед хяналт шалгалт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Нуурын хоолой гэх газар иргэн Л.Гийг шалгахад эрхийн бичиггүй хуучин оны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эрхийн бичиг үзүүлснийг мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гээд машиныг саатуулсан. Тухайн үед Л.Г 3 хүнтэй хамт явж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б ... Л.Г надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай уулзсан болон холбогдсон зүйл байхгүй. 2024 онд Уртын даваа гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй ... гэсэн мэдүүлэг, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 00-00/101 дугаартай дүгнэлт, Ж.У үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн АЦ25-38  дугаартай дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Г, О.Г, С.Б, С.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

              Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар ... Л.Г нь урд жилд авсан гарал үүслийн гэрчилгээгээ ашиглаж галын модоо бэлтгэсэн тээвэрлэсэн бөгөөд гарал үүслийн гэрчилгээгээ хэрэгт хавсаргасан атал байгаль орчны байцаагч өгсөн мэдүүлэгтээ гарал үүслийн гэрчилгээгүй гэж худал мэдүүлжээ. Энэ жилийн гарал үүслийн гэрчилгээг 5 сарын сүүлээс эхэлж өгсөн байдаг. Монгол бичиг үсэг мэдэхгүй уншиж бичиж чадахгүй 3-р ангийн бага боловсролтой иргэн Цоос өмгөөлөгчгүйгээр гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ. Л.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч 1 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзахаар прокурортой ял тохиролцон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан атал анхан шатны шүүх дээр түүний зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах санал гаргаж шийдвэрлэсэн нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Л.Гийн хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт нь хавтаст хэргийн 112-р хуудсанд авагдсан байна. Үүний дагуу Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Иймд уг хэргийг шалгахдаа хэргийн бодит байдлыг лавтай сайн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хэргийг прокурорт буцааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Эсвэл Л.Гэд 1 жилийн тэнсэх ялыг оногдуулж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.         

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Л.Гийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Г, С.Б, С.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тус тус тохирсон байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдөр С.Цт хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан боловч уг мэдүүлгийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, шүүх дээрх мэдүүлгийг үнэлээгүй байна.

 

Мөн шүүгдэгч Л.Г 2024 оны 10 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрийн хооронд 3 хоногийн хугацаанд ашиглахаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан атлаа хугацааг хэтрүүлсэн, улмаар уг хугацаа хэтэрсэн бичиг баримтыг ашиглан 2025 оны 02 сарын 04-ний өдөр бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай Киа Пронтер маркийн бага оврын ачааны автомашин болон цахилгаан хөрөөг ашиглаж, А аймгийн Э сумын А багийн Уртын даваа гэх газраас  шинэс төрлийн босоо мод 1 ширхэг, мөн шинэс төрлийн 3 ширхэг унанги мод бэлтгэж, тээвэрлэсэн нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл ойгоос мод бэлтгэж, тээвэрлэхдээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын  дагуу зөвшөөрөл авч улмаар зөвшөөрөлд заасан хугацаанд, тогтоосон газраас, тогтоосон хэмжээгээр, төлбөр төлж мод бэлтгэж, тээвэрлэх нь хуульд нийцэхээр байхад шүүгдэгч нар нь зохих зөвшөөрлийг авалгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн байна.

 

            Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчныг хамгаалах тухай хууль баталсан бөгөөд уг хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна. 

               Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас байгаль орчинд 224.886 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /224,886*3=674,658/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгч нараас 674.658 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.   

 

            Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан боловч тэдгээрийн хүсэлтийг хангахаас татгалзсан тухай 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн прокурорын тогтоол гарч улмаар тогтоолыг мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, прокуророос хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх ердийн журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

             Иймд шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

 

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ж.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Ч.ЭНХТӨР