Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 02

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ 

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 12 сарын 23 өдөр                Дугаар 02                                       Баруун-Урт

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа би Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргад холбогдох “ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулж өгөх”-ийг хүссэн шаардлагатай хэргийг хүлээн авч хянаад, 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Мөнххаан сумын засаг дарга С.Ганхуяг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Засаг даргын орлогч Дамдинсүрэн овогтой Бат-Эрдэнийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 

Д.Бат-Эрдэнийн 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалинг олгоё. Ажлаас халсан тушаалаа хүчингүй болгож өмнөх эрхийг нь сэргээе гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн Д.Бат-Эрдэнэ нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргад холбогдуулан “2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулж өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг ирүүлсэн.

Энэхүү хэргийг хянан шалгах явцад хариуцагч Мөнххаан сумын засаг дарга С.Ганхуяг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаан бүхий 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 тоот захирамжаа хүчингүй болгож, Д.Бат-Эрдэнэд 11, 12 дугаар сарын цалинг олгохоор шийдвэрлэсэн байна.  

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

 

Иймд хэргийн хариуцагч С.Ганхуягийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргад холбогдох “2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байх үеийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн тавин хувь буюу 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 35.100 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгон, хариуцагч аймгийн Мөнххаан сумын Засаг даргаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэд олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэх бөгөөд хариуцагч сайн дураар үл биелүүлвэл албадан гүйцэтгэвэл зохино.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭРДЭНЭТУЯА