Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/02615

 

 

 

 

 

2025 12 11 *******12/ШШ2025/02615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:УХ6402081*******, утас: *******/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие нь 1988 оны 06 сарын 20-нд Улаанбаатар хотод Политехникийн их сургуулийг ойн инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд 1988 онд Улаанбаатар хотын Байгаль орчныг хамгаалах яамны Ус цаг, уур ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэнд ойн хайгуулчнаар ажилд орж 1990 оны 11 сар хүртэл техникч таксаторчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад ******* аймаг руу нутаг руугаа явсан. Нутагтаа очоод мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч ажил байгаагүй хэсэг ажилгүй байж байгаад ******* аймгийн Тэс суманд ах дүү нар маань байдаг учраас Тэс суманд очиж 10 жилийн сургуульд математикийн багшаар 1991 оны 09 дүгээр сарын 25-наас 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, гарсан тушаалууд нь байхгүй учраас ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул ******* аймгийн Тэс сумын 10 жилийн сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл математикийн багшаар, Улаанбаатар хотын Байгаль орчин хамгааллын яам, ус цаг уур ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэнд ой хайгуул зохион байгуулалтын экспедицэд техникч таксаторчаар 1988 оноос 1990 оны 11 сар хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Тэс ЕБС-ийн сургуулийн багш *******ын тодорхойлолт, 1988 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 47 дугаартай БНМАУ Байгаль, орчныг хамгаалах яам ус цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний институтийн захирлын тушаал, уг тушаалын хавсралт, 1990 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаартай БНМАУ Байгаль, орчныг хамгаалах яам ус цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний институтийн захирлын тушаал, уг тушаалын хавсралт, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн а/141******* дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн а/1412 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа, М.*******ийн ажилласан жилийн лавлагаа, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1*******4 дугаартай Ажилд түр томилох тухай ******* аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын тушаал, уг тушаалын хавсралтууд, 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай Хүнсний бүтээгдэхүүн зарцуулах тухай ******* аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын тушаал, уг тушаалын хавсралт, М.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч М.******* нь 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл Байгаль, орчныг хамгаалах яамны Ус цаг уур, ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ойн хайгуул, зохион байгуулалтын экспедицэд техникч-такасаторчаар, 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* аймгийн Тэс сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь БНМАУ Байгаль, орчныг хамгаалах яам ус цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний институтийн захирлын 1988 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ажилд авах, чөлөө олгох, автомашины дугуйн эдэлгээний шагнал олгох, ажлаас чөлөөлөх тухай 47 дугаар тушаалд 1. Их дээд сургууль төгссөн, тус институтад хуваарилагдсан нэр бүхий 9 мэргэжилтнийг 7 дугаар сарын 04-ний өдрөөс хавсралтад заасан ажил, албан тушаалд авч ажиллуулан, тус бүр *******00 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосугай гэж, уг тушаалын хавсралтад 1.М.******* Ойн хайгуул, зохион байгуулалтын экспедицэд техникч-такасаторчаар гэж,

БНМАУ Байгаль, орчныг хамгаалах яам ус цаг уур, ой, агнуурын эрдэм шинжилгээний институтийн захирлын 1990 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаартай тушаал, уг тушаалын хавсралтад зарим ажилтан, ажилчдын 1990 оны ээлжийн амралтын хуваарь 5*******. М.******* 26 хоног, 12 сарын 16 гэж,

******* аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1*******4 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалд 1. Тэс сумын 10 жилийн сургуульд М.*******ийг математикийн....багшаар 1991 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай гэж,

******* аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай Хүнсний бүтээгдэхүүн зарцуулах тухай тушаал, уг тушаалын галын түлээ бэлтгэх ажилд явсан багш ажилчдын нэрс 25.М.******* гэж бичигдсэн тушаалууд,

******* аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

*******. Иймд хүсэлт гаргагч М.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:УХ6402081*******/-ийг 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл Байгаль, орчныг хамгаалах яамны Ус цаг уур, ой агнуурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ойн хайгуул, зохион байгуулалтын экспедицэд техникч, такасаторчаар, 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******* аймгийн Тэс сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.*******-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ