| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03400/И |
| Дугаар | 312/ШШ2025/02616 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/02616
202******* 11 3/ШШ202*******/02616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******-р хороо, ******* хотхоны 10*******-р байр *******1 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*******, 8*******2131/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, шинэ хороо -р гудамжны тоотод оршин суух, овогт ийн /РД:, утас 9**************4*******49*******/-д холбогдох
1*******,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ц.аас 1*******,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7************** дугаар зүйлийн 7**************.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш ******* хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасан. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунбаясгаланд нэхэмжлэлийн хувийг 202******* оны 11 сарын 17-ны өдөр гардуулж, хариу тайлбараа 202******* оны 11 сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх үүргийг тайлбарласан боловч ирүүлээгүй тул мөн хуулийн 72.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу, мөн хариуцагч Ц.ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул түүнийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц. нь манай нөхөр Намнансүрэнтэй хамт ажиллаждаг байсан. Ц. нь 2022 оны сарын 23-ны үед *******,000,000 төгрөг зээлээч сарын дараа өгнө гээд авсан боловч утас нь холбогдохгүй алга болсон. 2023 оны 01 сарын 24-ний өдөр холбогдож ******* сард төлнө гээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 02 дугаартай зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн. Өөрөө хүүтэйгээ гээд 9,3*******0,000 төгрөгийн гэрээ хийсэн, уг мөнгийг 113 хоногийн хугацаатай, ******* хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.*******%-иар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Гэвч Ц. нь өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа утсаар болон фэйсбүүкээр сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөх сэдэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч Ц.аас үндсэн зээл 9,3*******0,000 төгрөг, зээлийн хүү, алданги нийт *******,9*******0,000 төгрөг нийт 1*******,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.
4. Хариуцагч Ц. нэхэмжлэлийн хувийг гардаж аваад тайлбараа шүүхэд ирүүлээгүй.
*******. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Д.*******гөөс 2022 оны сарын 23-ны үед *******,000,000 төгрөг зээлсэн боловч төлөөгүй, талууд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 9,3*******0,000 төгрөгийг 113 хоногийн хугацаатай, ******* хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийнгийн дүнгийн 0,******* хувийн алданги төлөхөөр 02 дугаартай зээлийн гэрээг байгуулж, нотариараар гэрчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 02 дугаартай зээлийн гэрээ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
7. Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Ц.аас гэрээний дагуу мөнгө болон хүү, алдангийг нэхэмжлэх эрхтэй байна.
8. Нэхэмжлэгч Д.******* нь *******,000,000 төгрөгийг хариуцагч Ц.ад зээлсэн, Ц. нь зээлсэн мөнгөө өгөөгүй учраас талууд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 9,3*******0,000 төгрөгийг зээлсэн гэж 02 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь 9,3*******0,000 төгрөгийг өгөөгүй, *******,000,000 төгрөгийг Ц.ад өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар шүүх гэрээний дагуу 9,3*******0,000 төгрөгөөс хүү, алдангийг тооцох үндэслэлгүй, бодитоор шилжүүлсэн *******,000,000 төгрөгөд 02 тоот гэрээг үндэслэн хүү, алдангийг тооцож хариуцагчаас нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д талууд хүү тохирсон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд хэрэв зохигчид гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхгүй, 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,******* хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн *******0 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээл өгч, авахад заавал бичгээр гэрээ байгуулах шаардлагагүй боловч харин талууд хүү, алданги тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар заажээ.
11. Иймд хариуцагч Ц.аас үндсэн зээл *******,000,000 төгрөг, 113 хоногийн хүү ******* хувь буюу 2*******0,000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн *******0 хувиас хэтэрч болохгүй тул гүйцэтгээгүй үүрэг буюу *******,2*******0,000 төгрөгийн *******0 хувь болох 2,62*******,000 төгрөг нийт 7,87*******,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,42*******,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,4*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,87*******,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 140,9*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******9 дүгээр зүйлийн 7*******9.1, 7*******9.2, 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 116 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ц.аас 7,87*******,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,42*******,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,4*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 140,9*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******11 дүгээр зүйлийн 7*******11.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ