| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0686/э |
| Дугаар | 700 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 700
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч Д.О,
шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808022150672 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Д.О, Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувцас дизайнерийн мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 53-01 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12б-265 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
Халиун морьт овогт А.О, Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймаг Эрдэнэмандал суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч судпаач мэргэжилтэй, хувиараа “Бөмбөгөр” худалдааны төвд ажилладаг гэх, ам бүл 1, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 83а-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 265 тоотод иргэн А.О-тай өөрийн төрсөн охин Э-г нь хазсанаас болж маргалдан, улмаар хоорондоо зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.О нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 265 тоотод иргэн Д.О-тай охин Э-г нь хазсанаас болж маргалдан, улмаар хоорондоо зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ:
2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ О болон бусад найзуудын хамт архи уусан нь үнэн, хүүхдийг нь хазсан нь үнэн. Бид хоёр маргалдсан, хэрэлдсэн, О босч ирээд шууд толгой, бие рүү өшиглөсөн, хамарнаас цус гарсан. Би өөрийгөө хамгаалж маажсан асуудал болсоныг үгүйсгэхгүй. Хохирогчийн хувьд эрүүл мэнд, гоо сайханаараа хохирсон, эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Одоо нүдэндээ байнга дусаагуур хэрэглэж байгаа. Цаашид хагалгаанд орох шаардлагатай. Иймд гарах төлбөр 1.7 сая төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой. О-с 54.000 төгрөг авсан байгаа гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:
2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад О орж ирсэн, бид хоёр архи уусан, О нилээн согтсон. О өмдөндөө бие зассан байхаар нь усанд оруулсан. О жаахан сэргэсэн. Өрөөнд нь оруулах гэтэл өрөөндөө орохгүй байсан. Тэгээд зурагт үзээд сууж байтал гэнэт охин маань орилохоор нь хартал бугалганаас нь хазсан байсан. Охиныг болон намайг доромжилсон, өрөө рүү оруулах гэтэл хазах гээд дайрсан, маажсан, би 2 гарыг нь барьж аваад бид хоёр унасан. Би О-н нүд рүү өшиглөөгүй. Хохирогчийн хувьд үүссэн биед сорви арилахгүй тул лазерийн эмчилгээ хийлгэх шаардлагатай, гарах зардлыг нэхэмжилнэ, гомдол гээд байх зүйл алга. О-т нийт 54.000 төгрөгийг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 265 тоот гэртээ найз О-н хамт байсан ба бид хоёр хоёулаа архи уусан согтуу байсан юм. Бас хоёр эрэгтэй найз маань хамт архи ууж байгаад яваад өгсөн юм. Тэгээд бид хоёр үлдээд хажууд О-н 9 настай хүүхэд Э нь байсан бөгөөд би Э-тэй тоглож байгаад зүүн талынх нь мөрний доохон хэсгээс нь бага зэрэг хазчихсан юм.Тэгтэл О над руу чи яагаад хүүхдийн гар хазаж байгаа юм гэж уурлаад босож ирээд нүүр лүү гуталгүй хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд, гараараа толгой руу бас хэдэн удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гарсан ба би О-г урдаас нь гараараа хааж өөрийгөө хамгаалсан. Би О-д зодуулснаас болж зүүн нүдний ухархайн яс нь цөмөрч хугарсан. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн. Нүдний хагалгаанд OCULOPLACTIC clinic эмнэлэгт орох ба үнэ нь 1.700.000 төгрөг болно гэсэн. Бас би эмчилгээнд өөрөөсөө 260-270 орчим мянган төгрөг гаргасан байгаа... Бас ажлаа хийгээгүй өдрүүдийн алданг мөнгийг гаргуулна. Би О-д зодуулсан ба О-г эсэргүүцэж биед нь халдсан зүйл байхгүй. О-н биед гэмтэл учирсан тухай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй би уншиж танилцсан ба тэр гэмтлүүдийг яагаад учирсаныг нь би мэдэхгүй байна. Би О-н урдаас эсэргүүцэж гараараа урдаас нь хааж биеэ хамгаалсан ба тэр үед санамсаргүй самардсан байж болох юм гэж бодож байна. О нь над руу учир зүггүй дайраад намайг нүдсэн ба би биеэ хамгаалахын тулд урдаас нь гараараа хаасан. Тэгэхэд миний хоёр гар О-н хаана хаана хүрснийг мэдэхгүй байна. Мөн би тухайн үед архи уусан согтуу байсан ба О ч бас адилхан согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,
Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 12-р байрны 265 тоотод найз охин А.О-тай хамт байр хөлслөөд цуг амьдарч байсан юм. Одоо хамт амьдрахгүй байгаа. 2018 оны 04 сарын 26 ны өдөр гэртээ байж байсан чинь гаднаас 14 цагийн үед О нэг залуутай согтуу орж ирсэн, О бид хоёр байр хөлсөлж амьдардаг тус тусдаа өрөөнд байдаг юм. Тэр үед О гаднаас орж ирээд шууд манай өрөөнд нэг залуутай хамт ороод ирсэн. Тэгээд би чи өөрийнхөө өрөөнд ор гэж О-т хэлсэн чинь сүртэй юм бэ гээд манай өрөөнд орж ирээд 0.75 литрийн архи гаргаж хамт орж ирсэн залуутайгаа уусан. Тэр үедээ намайг хамт ууя гэхээр нь би маргааш ажилтай уухгүй гэсэн чинь чи хамт уусангүй, намайг тоосонгүй гээд үгээр идээд байхаар нь хамт уусан. Гэхдэээ би бага уусан, О гаднаас дагуулж орж ирсэн залуутайгаа хамт уугаад байсан. Тэр үед янз бүрийн авир гаргаагүй, харин гаднаас дагуулж орж ирсэн найз залуугаа хазаад майжаад байсан. Тэгээд тэр архиа ууж дуусаад найз залуу нь яваад өгсөн. Тэр үед О архи уугаад сууж байсан газраа шууд унтаад өгсөн. Тэгээд би гэрээ цэвэрлээд тэр хавийн хогийг хамж дуусаад би О-н хажууд суусан чинь доор нойтон болоод доороо шээсэн байхаар нь татаж босгоод хувцсыг нь тайлаад усанд оруулсан чинь сэргэсэн. Тэгээд манай өрөөнд халат нөмрөөд орж ирээд зурагт үзээд сууж байгаад хажууд нь сууж байсан манай 10 настай охины гаран дээрээс нь хазсан. Би охиноо холдуулаад чи яагаад байгаан гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудлаа гэж хэлээд цагдаа дуудсан, Отгонбаяр надтай маргалдаад байсан...О-г өрөөндөө ор гэсэн чинь урдаас хэрэлдээд байхаар нь би О-г татаж босгоод өрөөнд нь оруулах гэсэн чинь миний урдаас дайраад майжаад, өшиглөөд, намайг зодож цохисон...бид хоёр ноцолдоод бие биенээ зохисон тэр үед л би О-н нүдийг цохисон байх, гэхдээ би санаатай цохиогүй, биеэ хамгаалаад ноцолдож байсан тэр үед О их согтуу над руу ухаан жолоогүй майжаад хазах гээд дайраад байсан. Өөрийгөө удирдах чадваргүй согтуу байсан...Би майжуулсан сорви дээрээ эмийн сангаас сорви арилгадаг тос авч түрхсэн...сорви арилгадаг тос авч түрхсэн боловч сорви маань арилахгүй байгаа болохоор би эмнэлгээр явж сорви арилгуулах эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-47-49/,
Гэрч Э.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг очиход хоёулаа согтсон байсан...намайг гэр лүүгээ орох гэж байхад О залгаад муудалцсан гэдгээ хэлсэн. О намайг доромжлоод байна гэсэн. Энэ үед 19 цаг болж байсан. Би чи согтуу юм чинь хэрэлдээд яах вэ, тайван бай гэж хэлсэн. Намайг өдөр очиход тэр хоёрын биед шарх сорви байгаагүй байдал хэвийн байсан...Орой нь О-с чатаар юу болсон талаар асуусан чинь намайг хараасан, манай хүүхдийг хазсан, бас манай хүүхдийг доромжилсон гэхээр нь би бас хүүхдийг нь хазсан юм чинь уурласан юм байна даа л гэж бодсон....” гэх мэдүүлэг /хх-53-54/,
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эгч над руу яриад О 2,3 залуутай орж ирээд согтуу манай охиныг хазчихсан гэж утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-55-56/,
Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Тухайн хэрэг болсон гэх өдөр орой 21 цаг өнгөрч байсан байх би ажлаа тараад гэртээ ортол О өөрийнхөө өрөөнд нүцгэн унтаж байсан, О охинтойгоо өөрийнхөө өрөөнд байсан...намайг ороход О-н охин Э над дээр гүйж ирээд гараа харуулаад “О эгч намайг хазчихсан, тэгээд ээж О эгч хоёр хоорондоо зодолдсон, Оэгч намайг хазаад битгий баашлаад бай гээд доромжлоод, ээж намайг өмөөрөөд зодолдсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-60/,
2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн №5623 дугаар акт:
Хэсэг газрын үзлэгт: цээжний дунд дээд хэсэгт 2x2.5см, 1x1.5см хөх ногоон, зүүн бугалганы урд дунд хэсэгт 1.5х2см хүрэн ягаан цус хуралттай, баруун мөрний урд хэсэгт 0.2х4см улаан хүрэн зулгаралттай, мөн 1x1.5см, 2хЗсм, 1х1см, 1.5x1,5см хүрэн улаан, шаргал цус хуралттай, баруун гарын сарвууны ар хэсэг нилэнхүйдээ, мөн 3,4-р хурууны уг хэсэгт бага зэрэг хавдартай, гүн хүрэн ягаан цус хуралттай, 5-р хурууны хумсан доор хөх өнгийн цус хурсан, арын үе бага зэрэг хавдартай, бүрэн тэнийхгүй, үеэрээ хагас нугаларсан, хөдөлгөхөд эмзэглэлтэй, хэвлийн баруун дээд хэсэгт 0.2х2см, баруун цавины дээд хэсэгт 0.2х1.5см, 0.5x1 см улаан хүрэн зулгаралттай, хэвлийн баруун доод хэсэгт 5х5см талбайд 0.5х0.5см, 0.Зх 0.Зсм, 0.5x1.5см улаан хүрэн зулгаралт бүхий хүрэн ягаан цус хуралттай, баруун далны дээд хэсэгт 0.2хЗсм, 0.3х2см улаан хүрэн зулгаралттай, ууцны баруун хэсэгт 0.6х5см, 0.5х8см улаан хүрэн гүн зулгаралттай, бүсэлхийн зүүн хэсэгт 1хЗсм, 0.5x1 см улаан хүрэн цус хуралт, зулгаралттай, зүүн өвдөгний дотор хажуу хэсэгт 2хЗсм хүрэн ягаан цус хуралттай, баруун шилбэний урд дээд хэсэгт 0.5x1 см, О.ЗхО.Зсм улаан хүрэн зулгаралт, 1х2см бүдэг хөх цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
1. Д.О-н биед цээж, зүүн бугалга, баруун гарын 5-р хурууны хумсан доорхи ба зүүн өвдөгний цус хуралт, баруун мөр, нуруу, баруун шилбэний зулгаралт, цус хуралт, баруун гарын сарвуу ба 3,4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, баруун дал, баруун цавины зулгаралт, хэвлийн хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэр дүгнэлт /хх-62/,
2018 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн шүүх эмнэлгийн №5719 дугаар акт:
Хэсэг гаэрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 4.5х5см талбайд дугуй хэлбэрийн хөх ногоон шаргал алаг цус хуралттай.
ДҮГНЭЛТ
1.Б.Э-н биед зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-63/,
2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн шүүх эмнэлгийн №5494 дугаар акт:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн нүдний алиманд цус харвалттай. 2018.04.27-ны Мед траума эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээний хариунд: зүүн талын нүдний ухархайн дотор хана болон доод ханын дотор хэсгийн хамарсан, 3,7x3,5 см орчим хэмжээтэй өргөн хэсэгт дотогш самалдагын хөндий рүү 0,7 см орчим гүн цөмөрсөн хугаралтай. Хугарлаар ухархайн өөхөн эслэг самалдагын хөндий рүү бага зэрэг ивэрсэн. Хугарлын улмаас ухархайн хөндийд дотор доод хэсгээр болон зовхины зөөлөн эдэд хий тодорхойлогдоно. Зүүн талын самалдагын хөндийд цустай.
1. А.О-н биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын самалдагын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-66/,
Шүүгдэгч Д.О-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед гэртээ...толгой өвдөөд хэвтэж байтал удалгүй О 2 залуугийн хамт орж ирээд “босоод ир ууя” гэхээр нь би уухгүй гэтэл “чи хэнтэй нь уугаад, хэнтэй нь уудаггүй, юм ганц өдөр амарч байхад” гээд үг хаяад байхаар нь би босоод тэд нарт архийг нь хундаглаж өгсөн, би өөрөө жаахан уусан, учир нь маргааш нь манай хүүхэд олимпиадад оролцохоор байсан юм...Тэд нарыг гаргачихаад гэрээ эмхэлчихээд О-н хэвтэж байсан буйдан дээр сууж байтал доороос халуу дүүгээд байхаар нь үзтэл Оөмдөндөө шээчихсэн байхаар нь би угаалгын өрөөнд ус дүүргээд чирж угаалгын өрөө оруулж бүх хувцсыг нь тайлж устай вананд хэвтүүлж нүүрийг нь угааж өгч, үсийг нь норгож, биеийг нь савандаж өгчихөөд жаахан хэвтэж сэргэг гээд орхисон...удалгүй О угаалгын өрөөнөөс гарч ирээд гайгүй сэргэчихсэн байх шиг байсан...О, манай охин Э бид 3 том өрөөндөө буйдан дээр зурагт үзээд сууж байтал гэнэт манай охин уйлахаар нь хартал О манай охины зүүн гарын булчин хэсгээс нь хазаж байхаар нь би босч очоод Он дух руу нь хуруугаараа түлхэж болиулсан, боль гээд байхад болихгүй байсан юм, би хүүхэд хазчихлаа гэж хэлтэл О манай охиныг сүртэй юм гичий минь, яасан сүртэй юм гээд байхаар нь чи яахаараа манай охиныг хазаж доромжилдог юм гэж хэлтэл янхан гэх зэргээр доромжилж байснаа урдуураа хаасан байсан жижиг ягаан алчуураа бид хоёрлуу шидсэн...Тэгээд хэсэг чимээгүй байж байснаа О дахиад хэрүүл өдөөд орилоод ирэхээр нь “чи миний өрөөнөөс гар, өөрийнхөө өрөө лүү ор” гээд зөндөө олон хэлтэл шаардлага биелүүлэхгүй болохоор нь би О-г сууж байхад нь гарнаас нь татаж босгоод түлхээд өрөө рүү нь оруулъя гэж бодож гарнаас нь таттал миний гарнаас хазах гэхээр нь гараа татаад авах хооронд миний баруун мөр, зүүн бугалга, нуруу, гэдэснээс маажаад, миний нүүрийг маажих гээд дайраад байхаар нь би хоёр гарынх нь бугуйнаас барьтал миний хөл рүү өшиглөхөд нь би хойшоогоо унасан. О миний дээрээс дарж унасан, унахдаа гар гараа тавилгүй бие биенийхээ гарнаас зуурчихсан байсан...би босох гэтэл дахиад миний нүүрийг маажих гээд дайрахаар нь би хоёр гарыг нь барьж байгаад ухасхийж босоход О-н хамарнаас жаахан цус гарчихсан байсан ба би гал тогооны өрөө орчихоод буцаж иртэл О өөрийнхөө өрөө рүү явж ороод чимээгүй болчихсон...” гэх мэдүүлэг /хх-77-81/,
Шүүгдэгч А.О-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би жижиг буйдан дээр сууж байсан, О миний өөдөөс хараад сууж бид хоёр хоорондоо маргалдаж байтал гэнэт босч ирээд миний толгой руу гар хөлөөрөө ээлжлээд цохиод эхлэхэд нь би толгойгоо дарж доош хэвтээд...Намайг хэвтсэн байхад О дээрээс цохиж байсан, би өөрийгөө хамгаалах гэж гараараа түлхсэн, өөрөөр би гар хүрээгүй, би уг гэмтлүүдийг учруулаагүй...би О-н хүүхэдтэй тоглож байгаад тоглоомоор зүүн мөр хэсгээс хазсанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-85-88/,
Насанд хүрээгүй гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О эгч, ээж бид гурав том өрөөнд буйдан дээр зурагт үзээд сууж байсан, гэнэт О эгч миний зүүн гарын булчин хэсгээс хазсан, О эгч хазаад тавихгүй болохоор нь уйлтал ээж ирж салгасан, гэтэл О эгч надаас уйлчлал гуйхын оронд намайг зөндөө их хараасан, намайг худлаа баашилсан, гичий янхан минь гээд хараагаад байсан...О эгч ээжийг маажсан...” гэх мэдүүлэг /хх-137/,
Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.О-н биед үүссэн зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарлыг мэс заслын аргаар засах боломжтой ба хугарлын улмаас нүдний хөдөлгөөн болон булчин хязгаарлагдах боломжтой, дээрх гэмтлийн улмаас хялар болох боломжтой...” гэх мэдүүлэг /хх-139/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О, А.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 265 тоотод иргэн А.О-тай өөрийн төрсөн охин Э-г нь хазсанаас болж маргалдан, улмаар хоорондоо зодолдож О-н биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын самалдагын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алим, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь,
Шүүгдэгч А.О нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 265 тоотод иргэн Д.О-тай охин Э-г нь хазсанаас болж маргалдан, улмаар хоорондоо зодолдож О-н биед цээж, зүүн бугалга, баруун гарын 5-р хурууны хумсан доорхи ба зүүн өвдөгний цус хуралт, баруун мөр, нуруу, баруун шилбэний зулгаралт, цус хуралт, баруун гарын сарвуу ба 3,4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, баруун дал, баруун цавины зулгаралт, хэвлийн хазагдсан шарх бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Д.О-н хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зурагт үзээд сууж байгаад хажууд нь сууж байсан манай 10 настай охины гаран дээрээс нь хазсан...О-г татаж босгоод өрөөнд нь оруулах гэсэн чинь миний урдаас дайраад майжаад, өшиглөөд, намайг зодож цохисон...О их согтуу над руу ухаан жолоогүй майжаад хазах гээд дайраад байсан...О-н учруулсан хумсны шарх арилаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-47-49/,
Шүүгдэгч А.О-н хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О-н 9 настай хүүхэд Э-тэй тоглож байгаад зүүн талынх нь мөрний доохон хэсгээс нь бага зэрэг хазчихсан юм.Тэгтэл О над руу чи яагаад хүүхдийн гар хазаж байгаа юм гэж уурлаад босож ирээд нүүр лүү гуталгүй хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд, гараараа толгой руу бас хэдэн удаа цохисон...Би О-д зодуулснаас болж зүүн нүдний ухархайн яс нь цөмөрч хугарсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/,
Гэрч Э.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О залгаад муудалцсан гэдгээ хэлсэн...Орой нь О-с чатаар юу болсон талаар асуусан чинь намайг хараасан, манай хүүхдийг хазсан бас манай хүүхдийг доромжилсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-53-54/,
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О 2,3 залуутай орж ирээд, согтуу манай охиныг хазчихсан гэж утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-55-56/,
Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг ороход архи ууцгаасан шинжтэй, О согтуу унтаж байсан, О нүд нь улаачихсан бас уучихсан байсан ба намайг ороход О-н охин Э над дээр гүйж ирээд гараа харуулаад “О эгч намайг хазчихсан, тэгээд ээж О эгч хоёр хоорондоо зодолдсон, О эгч намайг хазаад битгий баашлаад бай гээд доромжлоод, ээж намайг өмөөрөөд зодолдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-60/,
Насанд хүрээгүй гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О эгч, ээж бид гурав том өрөөнд буйдан дээр зурагт үзээд сууж байсан, гэнэт О эгч миний зүүн гарын булчин хэсгээс хазсан...” гэх мэдүүлэг /хх-137/,
Шүүх эмнэлгийн №5623, 5719, 5494 тоот дүгнэлтүүд, шинжээчийн тайлбар /хх-139/, шүүгдэгч Д.О /хх-117/, А.О /хх-94/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.О-н “...От-г татаж босгоод өрөөнд нь оруулах гэсэн чинь миний урдаас дайраад майжаад, өшиглөөд, намайг зодож цохисон...” гэх, хохирогч А.О-н ”... О над руу чи яагаад хүүхдийн гар хазаж байгаа юм гэж уурлаад босож ирээд нүүр лүү гуталгүй хөлөөрөө 2-3 удаа өшиглөөд, гараараа толгой руу бас хэдэн удаа цохисон...” гэх, гэрч Д.Б-н “...О 2,3 залуутай орж ирээд, согтуу манай охиныг хазчихсан гэж утсаар хэлж байсан...” гэх, гэрч О.Б-н “...намайг ороход О-н охин Э над дээр гүйж ирээд гараа харуулаад О эгч намайг хазчихсан тэгээд ээж О эгч хоёр хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч А.О, Д.О нар хоорондоо харилцан зодолдож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.О, Д.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд нотлох баримтаар тогтоогдож буй 266.560 төгрөгнөөс төлөгдсөн 54.000 төгрөгийг хасч, үлдэх 212.560 төгрөгийг шүүгдэгч Д.О-с гаргуулан А.О-т олгож, шүүгдэгч Д.О, А.О нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар бие биенээсээ нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.О, А.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Д.О, А.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.