Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/02645

 

 

 

 

 

 

 

2025 12 19 312/ШШ2025/02645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах ******* ХК-ийн Эрдэнэт салбар /РД:................, утас:................./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг ******* дугаар гудамжны *******а тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 21,186,666.68 төгрөг, зээлийн хүү 4,006,607.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,224.57 төгрөг, нийт 25,322,498.44 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Г.******* нь ******* тай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2010122397 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,700,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. ******* нь харилцагч Г.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдпаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардпага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2010122397 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,700,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 1,038,066.68 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2025 оны 02 сараас хойш 2010122397 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,186,666.68 төгрөг, зээлийн хүү 4,006,607.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,224.57 төгрөгийг хугацаа хэтрүүлээд *******2 хоног болсон байна. ******* нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биөлүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 2010122397 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны *******-р сарын 03-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21,186,666.68 төгрөг, зээлийн хүү 4,006,607.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,224.57 төгрөгийг зээлдэгч Г.*******оос гаргуулж өгнө үү... гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд: ...Г.******* нь ******* тай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22,700,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар 2010122397 дугаартай зээлийн гэрээ байгуулан онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. 2024 оны 12 сарын 04-ний өдөр 1,366,394.88 төгрөгийг, 2025 оны 01 сарын 04-ний өдөр 1,181,585.78 төгрөгийг төлөөд үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй. 2025 оны 02 сарын 04-нд төлөлт хийх байсан хийгээгүй, үүнээс хойш өнөөдөрийг хүртэл зээлээ төлөөгүй. Зээл төлөх талаар удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2025 оны ******* дүгээр сарын 03-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21,186,666.68 төгрөг, зээлийн хүү 4,006,607.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,224.57 төгрөг нийт 25,322,498.44 төгрөгийг Г.*******оос гаргуулж өгнө үү. Өнөөдрийн байдлаар 318 хоногийн хугацаа хэтэрсэн, зээлдэгч зээлийг төлөх боломжгүй, хэд хэдэн наас зээл авсан байсан учраас манайх шийдвэрээ гаргуулаад дараа нь бид хэсэгчлэн төлүүлээд явах боломжтой... гэв.

 

2. Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хугацааг нь шинээр график гаргуулаад төлөх саналтай байна. Миний бие 2, 3 наас давхар зээл авсан байгаа болохоор аванз, сүүл цалин гэж 2 хуваагаад төлж байгаа. Хугацааг нь уртасгаад сард 500.000 төгрөгөөр төлөх саналтай байна. Нэгэнт авсан учраас зээлийг төлнө. Анх ******* ХК-иас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22,700,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан нь үнэн. 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Хүнд мөнгөө хулхидуулсан учраас зээлээ төлж чадаагүй. Зээлээ төлөх талаар над руу ярьж шаардсан, гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн А/314 дугаартай ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1063 дугаартай ******* ХК-ийн захирлын тушаал, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №2010122397 тоот зээлийн гэрээ, Г.*******ийн дансны хуулга, Г.*******ийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Г.*******ид холбогдуулан үндсэн зээл 21,186,666.68 төгрөг, зээлийн хүү 4,006,607.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,224.57 төгрөг, нийт 25,322,498.44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ....Зээлдэгч Г.******* нь ******* тай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2010122397 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,700,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Гэтэл зээлдэгч нь 2025 оны 02 сараас хойш 2010122397 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн. 2024 оны 12 сарын 04-ний өдөр 1,366,394.88 төгрөгийг, 2025 оны 01 сарын 04-ний өдөр 1,181,585.78 төгрөгийг төлөөд үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй, удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биөлүүлээгүй. Өнөөдрийн байдлаар 318 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд 2025 оны *******-р сарын 03-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21,186,666.68 төгрөг, зээлийн хүү 4,006,607.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,224.57 төгрөг, нийт 25,322,498.44 төгрөгийг зээлдэгч Г.*******оос гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Г.******* ******* ХК-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, харин зээлийн төлбөрийг төлөх хугацааны хувьд талууд маргасан.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******той 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №2010122397 дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК нь 22,700,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай Г.*******ид зээлдүүлэх, хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

6. Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 452 дугаар зүйлийн 452.1-т зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

7. ******* ХК нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч Г.*******ийн ******* ны 5005875753 тоот дансанд 22,700,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,367,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,182,000 төгрөгийг төлж, үндсэн зээлд 1,513,333.32 төгрөгийг, хүүнд 1,038,066.68 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Г.*******ийн ******* ны дансны хуулга, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

8. Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн байх тул хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзнэ.

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан, өнөөдрийн байдлаар 318 хоногийн хугацаа хэтэрсэн, зээлдэгч зээлийг төлөх боломжгүй, хэд хэдэн наас зээл авсан байсан гэж, хариуцагч ...Зээлээ төлөх талаар над руу ярьж шаардсан, гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан. гэж тус тус тайлбарласан бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу 2025 оны 02 сарын 04-ний өдөр зээлийн төлбөрийг төлөх байсан боловч төлөөгүй, нэхэмжлэгч нь зээлээ төлөх талаар шаардсан хариуцагч зээлийг төлөхгүй байсан учраас 2025 оны 07 сарын 05-ны өдөр шүүхэд хандсан байна. Уг байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч хариуцагчид үүргээ гүйцэтгэх хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна. Хариуцагч Г.******* шинээр график гаргуулаад хугацааг нь уртасгаад сард 500,000 төгрөгөөр төлөх саналтай байна гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрөөгүй тул шүүх хугацаа тогтоох боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

10. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээний 2.3-т заасан хүү дээр нэмж инд төлнө, 3.2-т эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг болно... заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээний үүргийн зөрчилд тооцогдож, тухайн үүргийн зөрчилд гэрээний 2.4-т заасан нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл болно гэж тус тус зохигч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

*******. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Г.*******оос үндсэн зээлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

12. Иймд хариуцагч Г.*******оос үндсэн зээлийн үлдэгдэл 21,186,666.68 төгрөг, зээлийн хүү 4,006,607.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,224.57 төгрөг, нийт 25,322,498.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгохоор шийдвэрлэв.

 

13. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 284,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г.*******оос 25,322,498.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******оос 284,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ