| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00220/И |
| Дугаар | 103/ШШ2026/00201 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2026/00201
2026 02 11 103/ШШ2026/00201
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******н *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.829.575,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь манай компанитай 2025 оны 6 сарын 27-ний өдөр L1000144426 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээл олгосон. Гэвч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 13-ний өдрийн байдлаар дараах зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 7100496021 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 810,000 төгрөг, үндсэн хүү 191.257,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.217,43 төгрөг, нийт 1.012.575,07 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 7100489518 тоот зээлийн гэрээний үрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4.880.000 төгрөг, шимтгэл 48.800 төгрөг, үндсэн хүү 1.182.751,56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.665,13 төгрөг, нийт 6.132.216,69 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 7811155859 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.235.000 төгрөг, шимтгэл 24.700 төгрөг, үндсэн хүү 356.289,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.295,07 төгрөг, нийт 1.676.284,11 төгрөг. Иймд зээлдэгч Б.*******аас үндсэн зээлийн төлбөрт 6.925.000 төгрөг, үндсэн хүү 1.730.298,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84.177,63 төгрөг, шимтгэл 81.600 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 8.829.575,87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ББСБ ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл 8.829.575,87 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8.829.575,87 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******н *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8.829.575,87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.223 төгрөгөөс 78.111,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 78.111,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 78.111,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО