Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2026/00202

 

 

 

 

2026 02 11 103/ШШ2026/00202

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Жуулчны гудамж,  тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо,  тоотод оршин суух *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 399.498,63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Харилцагч Б.******* нь 2025 оны 04 сарын 06-ний өдөр 61261 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5015213858 тоот дансанд 200.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 88013446 дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн тул зээлийн гэрээний үүрэгт 399.498,63 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үш гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 399.498,63 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 399.498,63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 399.498,63 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.634,97 төгрөгөөс 6.317,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6.317,4 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******ээс 6.317,4 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО