| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1114/Э |
| Дугаар | 1155 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 1155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Д.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2502 1203 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш овогт Д.У, 1993 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 02-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:ЖО93011013/,
-Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн газрын анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж ял эдэлж байсан,
Шүүгдэгч Д.У нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-90 тоотод оршин суух иргэн Ц.Ганхуягийн гэрээс 32 инчийн “Самсунг” маркийн ЛЕД зурагт 1 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга, савхин куртик 1 ширхэг, эрэгтэй мөнгөн аралтай бүс 1 ширхэг, “Самсунг Галакси Гранд” маркийн гар утас хулгайлж нийт 1.395.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 17-1090 тоотод оршин суух иргэн Д.Элбэгжаргалын гэрээс халтар манан хөөрөг 1 ширхэг, хаш хөөрөг 1 ширхэг, эмэгтэй савхин дээл 1 ширхэг, эрэгтэй эмэгтэй хос гоёлын дээл, монетон ээмэг бөгж хулгайлж нийт 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 06-140 тоотод оршин суух иргэн Р.Гүндсамбуугийн гэрээс 42 инчийн “Панасоник” маркийн зурагт хулгайлж нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 06-120 тоотод оршин суух иргэн Г.Цэенпилийн гэрээс “Шарп” маркийн 32 инчийн ЛЕД зурагт, “Самсунг” маркийн зургийн аппарат, 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг хулгайлж нийт 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн 5 дугаар хэсгийн задгай тоотод оршин суух иргэн Б.Алтанцоожийн гэрээс “Сони” маркийн 40 инчийн ЛЕД зурагт, үнэртэй ус, 2 кг мах, наран цэцгийн тос, кофе, сүү хулгайлж нийт 603.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгиний задгай тоотод оршин суух иргэн О.Оюунсүрэнгийн гэрээс “Самсунг Мега” маркийн гар утас 1 ширхэг, “Асер” маркийн нөүтбүүк 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, зөөврийн комьпютерийн цүнх, очиртой мөнгөн бөгж 1 ширхэгийг хулгайлж нийт 601.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрханы 262 тоотод оршин суух иргэн Б.Байгалмаагийн гэрээс “Самсунг” маркийн 40 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гинж хулгайлж нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 02-21б тоотод оршин суух иргэн Б.Батболдын гэрээс “Тошиба” маркийн 32 инчийн зурагт хулгайлж нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 08 дугаар сарын 21-24-ны өдрүүдэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 82-120 тоотод оршин суух иргэн Ч.Сувдаагийн гэрээс “Тошиба” маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлж нийт 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-41-1 тоотод оршин суух иргэн М.Мөнхбатын гэрээс 32 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт, морин хуур хулгайлж нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-01 тоотод оршин суух иргэн А.Алтантүлхүүрийн гэрээс төмрийн хайч 3 ширхэг, гар дрилл 1 ширхэг, бээлий 1 хос, цахилгаан төмөр тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, 1 ширхэг тавлагч хулгайлж нийт 500.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 02-24 тоотод оршин суух иргэн Ж.Оюунчимэгийн гэрээс хос алтан ээмэг, эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, Алтангэрэл судар хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
-2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Болорын гэрээс 8 төрлийн эд зүйл хулгайлж нийт 660.054 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд бичигдсэн 13 удаагийн үйлдлийн 8 нь миний хийсэн үйлдэл. Үүнээс Ц.Ганхуяг, Элбэгжаргал, Алтанцоож, Оюунсүрэн, Байгалмаагийн Оюунчимэг Болор нарын үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Харин Гүндсамбуу, Мөнхжаргал, Алтантүлхүүр, Мөнхбат, Батболд, Цэвээнпил нарын үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баатархайрхан гэдэг айлаас мөнгөн гинж, зурагт зэргийг аваад Улиастайн эцсээс автобусанд суугаад Андууд ломбарданд зурагт болон эд зүйлийг нь зараад нийт 265.000 төгрөгтэй болоод автомат тоглоомын газар очоод тоглоод мөнгөө дуусгасан. Мөн 2016 оны 8 дугаар сард Цэвээнпилийнд хулгай орж байхад би Төмөрхүүтэй хамт Өмнөговь аймагт очоод ээжээр нь хоол хийлгэж идчихээд Өмнөговь аймаг руу унаанд суугаад явж байсан. Тэнд Мөнхбат, Улаанхүү бид нар шороо ухаад ажил хийсэн. Тэндээ хэд хоноод Алтансүх ахынд очтол хашаа нь уначихсан байхаар нь Алтансүх ах бид нарыг та нар хашаа бариад өг ах нь мөнгийг нь төлье гэсэн. Бид нар хашааг нь барьж өгөөд тус бүр 50.000 төгрөг аваад унааны мөнгөндөө хэрэглээд хот руу ирсэн. Үүнээс харахад Алтансүх ах руу холбогдоод гэрчийн мэдүүлэг авбал намайг гэрчлэх байх. 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би найз Батбаатар, Бямбаа, түүний эхнэр хүүхэд зэргийн хүмүүстэй амралтанд явсан. Тэнд очсон амралтын газрын хүн нь бас намайг гэрчлэх байх. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би цайз 16 давхарт Батбаатар, Нэргүй, Ганчулуун, Шараа бид нар бригад болоод хамт ажилласан. Энэ үед хамт ажиллаж байсан хүмүүс болон дарга намайг батлах байх. 9 дүгээр сарын 30-ны өдөр би Хан-Уул дүүрэгт би хулгай хийгээд явж байсан. Тэгээд би тэр үед найзындаа очих гээд явсан. Энэ үед гарсан хулгай хэргүүд нь миний хйисэн хэргүүд болоод байх тул би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ үед эрүүгийн төлөөлөгч эдгээр хэргүүдийг хүлээчих гээд байсан. Тэгэхээр нь би за яахав тэгье гээд би очоод тухайн газар луу зааж байгаа юм шиг гараараа заасан. Би тэр үед гарын үсгээ зурчих гээд байхаар нь зурсан. Хамгийн бага ял оноож өгнө үү” гэв.
Яллагдагч Д.У мэдүүлэхдээ: “...Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярихад эрүүгийн 201625021203 дугаартай тогтоолд дурдагдсан 12 дугаартай хэргийг би өөрөө үйлдсэн юм. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хорих анги дээр мэдүүлэг өгөхдөө зургаан үйлдлийг нь үйлдээгүй гэж худлаа ярьсан юм. Учир нь би суллагдахад хорин зургаан хоног дутуу байхад ирж мэдүүлэг аваад дуудлагаар авна гэхэд жоохон сэтгэлээр унаад тогтоолтой танилцаж байхдаа зарим үйлдлийг нь үйлдээгүй гэж хэлсэн. Дээрх үйлдлүүд нь бүгд миний өөрийн хийсэн үйлдлүүд байгаа юм. Би хааяа найзуудтайгаа ганц нэг архи уухаараа хулгай хийчихээд байдаг юм. Тэгээд хулгай хийж олж авсан зүйлүүдээ Нарантуул зах болон гадуур явуулын хүмүүст зараад мөнгийг нь өөртөө хэрэглэдэг байсан. Тэрнээс биш өөрөөр надад ямар нэгэн хулгай хийе гэсэн санаа зорилго байдаггүй юм...” гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, хх-198/,
Хохирогч Р.Гүндсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 6 тоотод бүртгэлтэй, уг хаяган дээрээ байнга оршин суудаггүй юм. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим байшин дээрээ очоод хаалгыг цоожлоод 15 цагийн үед явсан. Тэгсэн маргааш өглөө нь 09 цагийн орчим манай хойд байшингийн Ганбаатар над руу утсаар яриад танай байшинд хулгай ороод зурагт чинь алга байна гэж хэлсэн. Уг зурагт нь Panasonic брендийн 42 инчийн хар өнгийн зурагт байсан...” гэх мэдүүлэг. /хх190-191/,
Хохирогч Г.Цэенпил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрхан 6-120 тоотод байх 2 байшингийн хаалганы зүүдэг цоож эвдэн хулгай орж, зөвхөн манай байшингийн том өрөөний мөлхөө тавилга дээр ил байсан Sharp маркийн 32 инчийн хар өнгийн Led зурагт, унтлагын өрөөний авдарт байсан дунд гарын мөнгөн аяга, мөн сүүлд бүртгэж үзэхэд ногоон чулуун дунд гарын хөөрөг, хүүхдийн шүүгээнд байсан Самсунг маркийн хар өнгийн дижитал зургийн аппарат...эдгээр зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /хх139-140/,
Хохирогч Б.Наранчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ойролцоогоор 1 цаг 30-40 минут орчим болоод гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш ороод усны хувин дотор хийчихсэн байсан. Манай гэрээс 40 инчийн Сони Лед зурагт алдагдсан. Мөн миний Miss Jordan шинэ шахуу үнэртэй ус алдагдсан, мөнгөний гахай хагалсан байсан...” гэх мэдүүлэг. /хх166-168/,
Хохирогч О.Оюунсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо хангайн задгайд монгол гэрт нөхөр Э.Шинэбаяр, хүү О.Шинэхүү, охин Э.Ариунзаяа, О.Ариунтуяа нарын хамт амьдардаг. “...Гэрт ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодсон. Тэгээд бид хоёр гэр рүүгээ ороод юу алга болсон байна байгааг шалгаж үзсэн. Тэгтэл хувцасны шүүгээн дотор байсан зөөврийн компьютер, мөлхөө тавилганы дээр байсан очиртой мөнгөн бөгж, хар цүнхэн дотор байсан бугуйн цаг, бэлэн 7.000 төгрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /хх16-19/,
Хохирогч М.Бадамдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би ахдаа Хархорин захын үүднээс биеийн тамирын өмд, аваад үлдсэн мөнгөөрөө гар утас авах санаатай хэд хэдэн гар утасны ломбард ороод Сонгинохайрхан дүүргийн 32 нэртэй газарт байрлах гар утасны ломбарднаас Самсунг мега маркийн гар утсыг 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг. /хх40-42/, яллагдагч Д.У-ийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-172/, эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх5-7/, гэрч А.Байгалмаагийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх43-44/, гэрч Х.Одбаярын мэдүүлэг /2 дугаар хавтас, хх45-46/, хөрөнгийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх37-39/, яллагдаг Д.У-ийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-198/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл Шүүгдэгч Д.У нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-90 тоотод оршин суух иргэн Ц.Ганхуягийн гэрээс 32 инчийн “Самсунг” маркийн ЛЕД зурагт 1 ширхэг, эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга, савхин куртик 1 ширхэг, эрэгтэй мөнгөн аралтай бүс 1 ширхэг, “Самсунг Галакси Гранд” маркийн гар утас хулгайлж нийт 1.395.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 17-1090 тоотод оршин суух иргэн Д.Элбэгжаргалын гэрээс халтар манан хөөрөг 1 ширхэг, хаш хөөрөг 1 ширхэг, эмэгтэй савхин дээл 1 ширхэг, эрэгтэй эмэгтэй хос гоёлын дээл, монетон ээмэг бөгж хулгайлж нийт 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 06-140 тоотод оршин суух иргэн Р.Гүндсамбуугийн гэрээс 42 инчийн “Панасоник” маркийн зурагт хулгайлж нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 06-120 тоотод оршин суух иргэн Г.Цэенпилийн гэрээс “Шарп” маркийн 32 инчийн ЛЕД зурагт, “Самсунг” маркийн зургийн аппарат, 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг хулгайлж нийт 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 04 сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн 5 дугаар хэсгийн задгай тоотод оршин суух иргэн Б.Алтанцоожийн гэрээс “Сони” маркийн 40 инчийн ЛЕД зурагт, үнэртэй ус, 2 кг мах, наран цэцгийн тос, кофе, сүү хулгайлж нийт 603.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгиний задгай тоотод оршин суух иргэн О.Оюунсүрэнгийн гэрээс “Самсунг Мега” маркийн гар утас 1 ширхэг, “Асер” маркийн нөүтбүүк 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, зөөврийн комьпютерийн цүнх, очиртой мөнгөн бөгж 1 ширхэгийг хулгайлж нийт 601.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрханы 262 тоотод оршин суух иргэн Б.Байгалмаагийн гэрээс “Самсунг” маркийн 40 инчийн ЛЕД зурагт 1 ширхэг, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн гинж хулгайлж нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 02-21б тоотод оршин суух иргэн Б.Батболдын гэрээс “Тошиба” маркийн 32 инчийн зурагт хулгайлж нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 08 дугаар сарын 21-24-ны өдрүүдэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 82-120 тоотод оршин суух иргэн Ч.Сувдаагийн гэрээс “Тошиба” маркийн 32 инчийн ЛСД зурагт хулгайлж нийт 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-41-1 тоотод оршин суух иргэн М.Мөнхбатын гэрээс 32 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт, морин хуур хулгайлж нийт 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-01 тоотод оршин суух иргэн А.Алтантүлхүүрийн гэрээс төмрийн хайч 3 ширхэг, гар дрилл 1 ширхэг, бээлий 1 хос, цахилгаан төмөр тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, 1 ширхэг тавлагч хулгайлж нийт 500.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 02-24 тоотод оршин суух иргэн Ж.Оюунчимэгийн гэрээс хос алтан ээмэг, эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй алтан бөгж 1 ширхэг, Алтангэрэл судар хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,
2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Г.Болорын гэрээс 8 төрлийн эд зүйл хулгайлж нийт 660.054 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Улсын яллагч Ч.Батбаяр нь шүүгдэгч Д.У-ийг нийт 13 удаагийн үйлдэл тус бүрд нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан бөгөөд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.У-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.У нь гэм бурууд маргахгүй, 5-н удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.У-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.У нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 11.240.254 төгрөгийг гаргуулж, үүнээс 1.395.000 төгрөгийг хохирогч Ц.Ганхуягт, 2.090.000 төгрөгийг хохирогч Д.Элбэгжаргалд, 750.000 төгрөгийг хохирог Р.Гүндсамбууд, 1.850.000 төгрөгийг Г.Цэенпилд, 603.700 төгрөгийг Б.Алтанцоожид, 601.000 төгрөгийг хохирогч О.Оюунсүрэнд, 520.000 төгрөгийг хохирогч Б.Байгалмаад, 500.000 төгрөгийг хохирогч Б.Батболдод, 200.000 төгрөгийг хохирогч Ч.Сувдаад, 550.000 төгрөгийг хохирогч М.Мөнхбатад, 500.500 төгрөгийг хохирогч А.Алтантүлхүүрт, 1.020.000 төгрөгийг хохирогч Ж.Оюунчимэгт, 660.054 төгрөгийг Г.Болорт нарт тус тус олгох нь зүйтэй.
Улсын яллагч шүүгдэгч Д.У-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шийдвэрлэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Д.У-д хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР